x

Волейболын "Хөгжлийн лиг"-ийн анхны аваргууд тодорлоо

Монголын Волейболын Холбооноос амжилттай зохион байгуулсан анхдугаар "Хөгжлийн лиг"-ийн тэмцээний хаалтын үйл ажиллагаа болж шилдгүүдээ тодрууллаа. Энэ нь дотоод дахь лигийн системтэй тэмцээнүүдийг нэмж, улмаар тэмцээнүүд хоорондын уялдаа холбоог үүсгэж, клубүүдын үйл ажиллагааг илүү өргөн хүрээтэй болгож мөн өсвөр, залуу үеийн тамирчдад илүү боломж олгож, тэдний туршлага ур чадварыг хөгжүүлэх зорилготой чухал тэмцээн байлаа. Хаалтын үйл ажиллагаанд МВХ-ны ерөнхийлөгч Н.Амарзаяа, МВХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ А.Очгэрэл, "Хөгжлийн лиг"-ийн тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Ж.Наранбаатар болон удирдах зөвлөлийн гишүүд оролцож, шагналыг гардууллаа.

"Хөгжлийн лиг"-ийн 2025/26 оны улирлын хүрээнд нийт 44 өдөр 168 тоглолт болж, медалийн эзэд тодорсон. Эрэгтэйчүүдийн багуудаас Б.Баярбилэг эзэнтэй "Энержи Мазаалай" баг аваргын цом, алтан медалийн эзэд боллоо. Мөнгөн медалийг Т.Жавхлан эзэнтэй "Натур Бакс" баг, хүрэл медалийг Э.Бат-Эрдэнэ эзэнтэй "Өмнөговь Ёлууд" баг хүртлээ.

"Натур Бакс" багийн хувьд медальт байрт шалгарсан багуудтай харьцуулахад легионер тоглогчгүй байснаараа ялгаатай. Дасгалжуулагч Б.Мөнгөнхуягийн удирдлага дор "Хөгжлийн лиг"-т тун амжилттай оролцсон "Буганууд" тэмцээний туршид тамирчдын хувийн болоод багийн бүх үзүүлэлтээр хамгийн өсөлттэй нь байж чадлаа. Талбай дээрх тоглолтоороо ч тэмцээн эхлэхээс дуусах хүртэл түвшин, хэмнэлээ хадгалж, хамгийн жигд байсан баг юм. Түүнчлэн тоглолт бүрт гараа сэлгээ нийлээд хамгийн олон тоглогч талбайд гаргаж байсан баг гэдгээрээ онцлогтой. 

"Өмнөговь Ёлууд" багийн хувьд тэмцээний эхлэл сайнгүй байж, эхний 6 тоглолтоос 4 хожигдоод байсан ч Куба улсаас легионер довтлогч Арричеа багийн бүрэлдэхүүнд нэгдсэнээс хойш эхний тойргийн сүүлийн 3 тоглолтод дараалан хожсон. Улмаар 2-р тойргоос Киргиз довтлогч Азирет Ильяз багийн бүрэлдэхүүнд нэгдсэнээр тус баг лигийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болж чадсан билээ. "Ёлууд" гадны тамирчидтай тоглож эхэлснээсээ хойш зөвхөн тэмцээний аварга болсон "Энержи" багт л 3:2 харьцаатай хожигдож, бусад 11 тоглолтод нь хожсон бөгөөд нийт 13-5 амжилттай тойргийн шатыг дуусгасан юм. Улмаар хүрэл медалийн төлөөх тоглолтод "Мегастарс" багийг 3:0 харьцаатай хожиж, медалийн болзол хангасан билээ. 

Билгэдлийн багийг тодруулахад шилдэг хамгаалагчаар “Энержи” багийн хамгаалалтын ноён нуруу, багийнхаа тоглолт, найруулга, хэмнэлийг лигийн турш амжилттай удирдан авч явсан гол тоглогч Т.Анар тодорсон байна. 

Голын хаагчийн байрлалд Дуалла Сталлоне (Энержи), Х.Төгөлдөрхараа (Бакс) нар шилдгээр шалгарлаа. Конго улсын тамирчин Сталлоне тэмцээний туршид хаалт болон хагас намын довтолгоонд онцгой байж, хаалтаар авсан оноогоор лигийн бүх тоглогчийг тэргүүлсэн төдийгүй шигшээ цувралын 2 тоглолтод “Энержи” багаас хамгийн онцлох тоглолт үзүүлсэн тоглогчдын нэг юм. 

Х.Төгөлдөрхараагийн хувьд мөн хаалтын үзүүлэлтээр лигт тэргүүлсэн шилдэг тоглогчдын нэг. Тэрээр энэ удаагийн лигт нийт 20 тоглолтод бүгдэд нь оролцож, багийнхаа амжилтад голлох оролцоотой байв. “Натур Бакс” клубийн ирээдүй болсон тоглогчдын нэг, 2 метр өндөртэй Х.Төгөлдөрхараа өдгөө дөнгөж 17 настай. Энэ насны тамирчид “Дээд лиг”-т оролцлоо гэхэд талбайд тогтмол тоглож, өсөж хөгжих боломж нь хомс байдаг. Тэгвэл “Хөгжлийн лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулснаар тэдэнд дараагийн түвшинд гарч, ахин дэвших боломжийг бүрэн олгож байгаагаараа давуу талтай. 

Өндрийн довтлогчийн байрлалд “Натур Бакс” багийн онооны лидер, довтолгоо, хамгаалалтынх нь гол тоглогч, 19 настай залуу тоглогч М.Мөнхжаргал болон “Өмнөговь Ёлууд” багийн ахлагч, 18 настай залуу довтлогч Г.Баяржавхлан нар шилдгээр тодорсон байна. Тэдний хувьд хэн хэн нь багийнхаа довтолгооны гол үүрэгтэй байсан бөгөөд лигийн тэмцээний туршид оролцоо 100% байсан тоглогчид юм. 

Шилдэг холбогчоор “Энержи” багийн залуу тоглогчдыг өөрийн туршлага, ур чадвараараа амжилттай чиглүүлэн тоглосон спортын мастер У.Одгэрэл шалгарлаа.

“Энержи Мазаалай” багийн багийн лидер Ж.Батбилэг өөрийн байрлал буюу диагоналийн довтлогчийн байрлалдаа шилдэг болохоос гадна тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тодорсон байна.

Гэмтлийн улмаас "Дээд лиг"-ийн тэмцээнийг өнжөөд байсан Ж.Батбилэгийн хувьд энэ тэмцээний эхнээс багаа манлайлан тоглож, өөрийн тоглолт, ур чадвар, статистик үзүүлэлт гээд бүх талаараа тоглогчдыг тэргүүлж байсан юм. Тэрээр ийнхүү 20 насандаа Хөгжлийн лигийн анхны “Тэргүүн тоглогч”-оор шалгарлаа. 

Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар “Энержи Мазаалай” багийн ахлах дасгалжуулагч Э.Танхил-Од тодорлоо. Түүний удирдлага дор баг нь лигийн тэмцээний тойргийн шатанд 16-2 амжилттай тэргүүлж, шигшээ цувралтай нийлээд нийт 20 тоглолтоос 18 хожил авч, лигийн аварга болсон юм. 

Эмэгтэйчүүдийн багуудаас “Doctors” баг анхдугаар Хөгжлийн лигийн тэмцээнд түрүүлж, цомын эзэд боллоо. Дэд байрт гавьяат багш Д.Солонго дасгалжуулагчтай “MMB Sport Academy” баг, гутгаар байрт О.Түвшинбаяр дасгалжуулагчтай “Golden Ball Lynx” баг шалгарчээ. 

Билгэдлийн багийн тоглогчдоор дараах тоглогчид нэрлэгдэж, тус тусын байрлалдаа шилдгээр шалгарчээ. Шилдгээр шалгарсан монгол тамирчдын дундаж нас 20 хүрэхгүй (19.8) бөгөөд 18 настай Г.Ганцэцэг, 17 настай А.Амарбаясгалан, Э.Аззаяа нарын залуу тоглогчид өөрсдийгөө бүрэн нээн харуулж чадсан тэмцээн боллоо. 

  • Хамгаалагч: Г.Золзаяа (Lynx)
  • Голын хаагч: Г.Ганцэцэг (MMB), М.Северино (Doctors)
  • Өндрийн довтлогч: Г.Болор-Эрдэнэ (Doctors), Э.Аззаяа (MMB)
  • Диагоналийн довтлогч: А.Амарбаясгалан (Lynx)
  • Холбогч: Э.Батцэцэг (Doctors)

Хамгийн үнэ цэнтэй тоглогчоор “Doctors” багийн "уураг тархи" болсон тоглогч Э.Батцэцэг тодорлоо. Нас залуу ч "Дээд лиг"-ийн тэмцээнд 2019 оноос эхлэн тоглосон арвин туршлагатай Э.Батцэцэг энэ жилийн тэмцээнд баг нь аварга болоход нэн чухал үүрэгтэй тоглож, 21 насандаа Хөгжлийн лигийн анхны "Тэргүүн тоглогч" боллоо.

Тэрээр өнгөрсөн хугацаанд "Уурхайчин" клубийн нас насны багуудын хамтаар олон амжилт гаргаж байсан ч анх удаа МВХ-ны лигийн тодотголтой тэмцээнд шилдэг болж байна. Энэ улирлын хувьд “Doctors” баг клуб, аймаг, сургуулиуд гээд тал талаас бүрдсэн олон тоглогчтой байснаас гадна ОХУ, БНСУ, Доминикан улсын гадны тоглогчидтой оролцсон тул тэднийг удирдах, багийнхаа тоглолтыг нэгтгэх тал дээр холбогчийн үүрэг хамгаас чухал байсан билээ. 

Шилдэг дасгалжуулагчаар “Doctors” багийн ахлах дасгалжуулагч Ц.Батсайхан шалгарсан байна. Түүний баг улирлын 16 тоглолтоос 12 хожил, 38 оноо авч багуудыг тэргүүлсэн. Улмаар шигшээ цуврал тоглолтуудад 2:0 (3-0, 3-2) харьцаатай өрсөлдөгчөө хожиж аваргын болзол хангасан юм. 

Мөн эрэгтэйчүүдийн багуудаас "Мегастарс" (4-р байр), "Аранзал" (5-р байр), "Алтайн Барс" (6-р байр), эмэгтэйчүүдээс "Prime Ilch Dynasty" (4-р байр), "Selenge SBM" (5-р байр), "MUBSI" (6-р байр) багууд эхний зургаан байрт шалгарсан амжилтаараа дараа улирлын тэмцээнд оролцох эрхээ авлаа. Бусад багуудын хувьд шинэ улирлын өмнө сонгон шалгаруулалтын тэмцээнд оролцохоор болж байна. Дашрамд дурдахад энэ улирлын өмнөх сонгон шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдийн 23 баг өрсөлдсөнөөс шилдэг 10 баг лигийн тэмцээний эрхээ аван өрсөлдсөн юм.

Ийнхүү хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилсэн "Хөгжлийн лиг"-ийн тэмцээний 2025/26 оны улирал албан ёсоор "хөшгөө хаалаа". Оролцсон баг бүр нь, тоглогч бүр нь амжилт, ур чадвараа ахиулж чадсан, тоглогч бүрт тодорхой түвшний хөгжил дэвшил гарсан маш чухал тэмцээн болж өндөрлөлөө.

Мөн энэ өдрүүдэд тэмцээний эхний хоёр байрт шалгарсан шилдэг багууд "Дээд лиг"-ийн тэмцээний сүүлийн хоёр байрт шалгарсан багуудтай ирэх улирал "Дээд лиг"-т оролцох эрхийн төлөө өрсөлдөж байна. 
 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 4 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top