Спорт

MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Энэ амжилтын дараа MongolZ баг Азийн чансааг тэргүүлж, дэлхийн чансаанд ч байр сууриа ахиулжээ. Тэмцээний дараах чансаагаар тэд дэлхийн чансааны 20, Valve-ийн чансааны 24 дүгээр байрт бичигдэж, Азийн багуудаас нэгдүгээрт жагсав.
Өчигдөр 13 цаг 11 мин

МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ
Пара наадмын таеквондогийн төрөлд МУГТ, "Парис-2024" паралимпын мөнгөн медальт, дэлхийн таван удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртлээ.
2026-10-21

“Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ
Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн 10 спортын төрөлд 44 тамирчин, нэг хөтөч тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна. Монголын багийн тугч хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ төрийн далбааг цэнгэлдэхэд залав.
2026-10-19

Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Лондон хотноо болсон 12 үетэй тулаанд тэрбээр нутаг нэгт боксчин Фабио Уордлиг хоёрдугаар үед техникийн хүнд цохилтоор ялжээ. Хоёр боксчин хоёр дахь удаагаа тулалдсан байна.
2026-10-18

Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулж буй чөлөөт бөхийн U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ.
2026-10-17

Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ
Өмнөх дээд амжилтыг Г.Уолш 2024 онд 22.83 секундийн амжилтаар тогтоож байжээ.
2026-10-17

Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ
Хэсгийн аваргын төлөөх барилдаандаа ОХУ-ын тамирчинг 12:1-ээр илт давуу ялсан бол аваргын төлөөх шийдвэрлэх барилдаандаа Ираны хүчтэй өрсөлдөгчийг 3:2-оор ялж, Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүллээ!
2026-10-10

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо
Марокко улсын Агадир хотод болсон Rallye OLA Energy du Maroc 2026 уралдаан өндөрлөж, Монголын мото спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн Rally3 ангиллын дэлхийн цомын аварга боллоо.
2026-10-05

Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа
“Бридж Моторс” компани наадмын долоогийн даваанд тунаж давсан улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа.
2026-10-02

Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа
Дараагийн тойрогт германчууд 4-ний өдөр Грекийн багтай талбайд нь, Сербийн шигшээ Нидерландын багтай талбайд нь тус тус тоглоно.
2026-10-02

Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо
Тоглолтын өмнөхөн шигшээ багийн бэлтгэлийн баазыг орхиж явсан Криштиану Роналду тоглолтод оролцоогүй бөгөөд тэрбээр үүнийхээ шалтгааныг тайлбарлана гэдгээ мэдэгдсэн байна. O Jogo сонинд бичсэнээр, Роналду цаашдаа шигшээд тоглохгүй бололтой.
2026-10-02

Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
"Айчи-Нагояа 2026" Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Мөнхнар, Казахстаны Зейнеп Баяноватай, 76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан, Хятадын Тайванийн Чан Хуй Цатай барилдахаар боллоо.
2026-10-02

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо
Энэ жилийн ДАШТ-ий эрэгтэй долоон жингээс -100 кг-д 56, эмэгтэйчүүдийн долоон жингээс 63 кг-д 48 бөх бүртгүүлсэн нь хамгийн олонд тооцогдож байна.
2026-10-01

Азийн наадмаас Х.Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ
Түүний хувьд Монголын багийн дөрөв дэх медалийг авч, Азийн наадмын медалийн буухиаг тасалсангүй.
2026-10-01

“Айчи-Нагояа 2026”: Анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд К.Ёолк хүртэв
Жүдочид 2014 оноос хойш Азийн наадмаас алтан медалийг авч чадаагүй байсан бол 12 жилийн дараа алтын буухиаг үргэлжлүүлж, тивийнхээ олимпод түрүүлсэн 28 дахь тамирчин боллоо.
2026-09-30

А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ
Сумогийн замналаа жонокүчигийн барууны 17 дахь эрэмбээс эхлүүлсэн Жёошёоюү А.Сосорхүү анх удаа түрүүлж, “төмөр хүн” хочит Тамаваши Б.Мөнх-Оргил 10 даваатай аки башёг дуусганаар ирэх арваннэгдүгээр сард макүүчид эргэн дэвших болзлоо хангав.
2026-09-28

Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв
205 орны 390 гаруй эрэгтэй, эмэгтэй баг 11 өргийн турш оюун ухаанаа уралдуулж, медалийн эзэд тодорлоо. Тэмцээний нээлттэй ангилалд ФИДЕ мастер Б.Ану дасгалжуулагчтай баг “В” ангилалдаа мөнгөн медаль хүртлээ.
2026-09-28

Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр жил дараалан хүрэл медаль хүртэв. Багийн барилдаанд 10 орны баг тамирчид оролцжээ.
2026-09-28

Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно
“Алтан цом”-ын шинэ улирлын барилдааны журмыг хэлэлцэн эцэслэсэн бөгөөд олонхийн саналаар үндэсний компаниуд, клуб, аймгийн дэвжээдээс баг бүрдүүлэн оролцохоор боллоо.
2026-09-28

Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв
Эрэгтэйчүүдийн төрөлд Узбекистаны шигшээ баг түрүүлж, Энэтхэгийн баг хоёрдугаар байрт шалгарсан бол Германы шатарчид гуравдугаар байрт орж, хүрэл медалийн эзэд болжээ.
2026-09-28
