Дэлхий

Трампын төрсөн өдөртэй давхцсан цэргийн парад АНУ даяар эсэргүүцлийн жагсаал дэгдээв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 79 насны төрсөн өдрийг тохиолдуулан түүний засаг захиргаа Вашингтон хотын төвд томоохон хэмжээний цэргийн парад зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь арми болон зэвсэгт хүчний 250 жилийн ойтой давхцаж буй хүндэтгэлийн үйл ажиллагаа гэж тайлбарлагдсан ч олон нийт, иргэний нийгмийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна.
2025-06-16

Израиль иранд довтлов: Ойрхи Дорнодод дайн эхэлж, зах зээлд хямралын дохио өглөө
Зургаадугаар сарын 13-ны үүрээр Израилийн агаарын цэргийн хүч Ираны нутаг дэвсгэрт урьдчилсан довтолгоо хийснээр дэлхий дахины анхаарлыг дахин нэг удаа Ойрхи Дорнод руу чиглүүлэв. Израилийн зүгээс “Боссож буй арслан” нэртэй энэхүү ажиллагааг Ираны цөмийн байгууламж, цэргийн дэд бүтцийн эсрэг чиглүүлэн хэрэгжүүлсэн ба Ираны хамгийн нууцлаг, стратегийн ач холбогдол бүхий 100 гаруй байг бөмбөгдсөн байна.
2025-06-16

Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн пүрэв гарагт Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр авто машины импортод ногдуулж буй гаалийн татварыг ойрын хугацаанд нэмэгдүүлж болзошгүй талаар мэдэгдлээ. Түүний үзэж буйгаар, татвар нэмэгдүүлэх нь авто машин үйлдвэрлэгчдийг АНУ-д илүү их хөрөнгө оруулах, үйлдвэрүүдээ дотоодод байгуулахад түлхэц өгнө гэж үзэж буй аж.
2025-06-13

ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ
Европын Холбоо Орос болон Беларусаас авдаг зарим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гаалийн тарифыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, ирэх долдугаар сарын нэгнээс мөрдөж эхлэх болсноо зарлалаа. Тус шийдвэр нь Европын фермерүүд болон бордоо үйлдвэрлэгчдээ хамгаалахаас гадна Оросын экспортын ашгийг хумих зорилготой гэж Европын Зөвлөлийн цахим сайтад дурдсан талаар Германы хэвлэлүүд мэдээлжээ.
2025-06-13

Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт онц байдал зарлав
Израил улс өнөө өглөөнөөс эхлэн Иран дахь цөмийн байгууламжууд, баллистик пуужингийн үйлдвэрүүд, цэргийн удирдлагын байруудыг чиглэсэн агаарын цохилт өгөх ажиллагаа эхлүүлсэн нь олон улсын анхаарлыг татаад байна. Тус ажиллагаа нь Тегераныг цөмийн зэвсэг бүтээхээс урьдчилан сэргийлэх зорилготой урт хугацааны төлөвлөгөөний нэг хэсэг байж магадгүйг Израилын албаныхан мэдэгдэв.
2025-06-13

Израил Ираны эсрэг цохилт өгч, бүс нутгийн хямрал гүнзгийрлээ
Израилын Агаарын цэргийн хүчин баасан гаргийн шөнө Ираны нутаг дэвсгэрт “өрссөн цохилт” өгсөн тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Исраэль Кац мэдэгдлээ. Энэ талаар “Reuters” болон “The Times of Israel” мэдээлж, бүс нутагт онц байдал зарлагдсан болохыг нотолсон байна.
2025-06-13

Энэтхэгийн зорчигч тээврийн онгоц осолдож, 241 хүн амь үрэгдэв
Энэтхэгийн “Air India” компанийн Лондон хотын чиглэлд хөөрсөн зорчигч тээврийн онгоц пүрэв гарагт Ахмедабад хотоос хөөрснөөс хойш удалгүй орон сууцны хороололд осолдож, онгоцонд байсан 242 зорчигчийн 241 нь амиа алдсан хүнд осол боллоо. Энэ бол тус компанийн түүхэнд тохиолдсон хамгийн ноцтой ослуудын нэг бөгөөд олон улсын анхаарлыг татаж байна.
2025-06-13

Орос, Украин цэргийн цогцсыг Истанбул дахь хэлэлцээний үр дүнд солилцов
Туркийн Истанбул хотноо зохион байгуулагдсан хэлэлцээний үеэр тохиролцсоны дагуу Орос болон Украины талууд амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг харилцан солилцлоо. Энэ нь сүүлийн хэдэн сарын турш үргэлжилж буй хурцадмал байдал дунд болсон ховор тохиолдол бөгөөд талуудын хоорондын харилцаанд нэг алхмын ахиц гарсныг илтгэнэ.
2025-06-12

Air India компанийн онгоц Энэтхэгт осолдож, 200 гаруй зорчигч аюулд оржээ
Энэтхэгийн баруун нутгийн Ахмедабад хотын нисэх буудлын ойролцоо “Air India” компанийн зорчигч тээврийн онгоц осолдсон талаар тус компани мэдээлжээ. AI171 дугаартай, Ахмедабадаас Лондон чиглэлд хөөрсөн уг нислэг өнөөдөр орон сууцны хороолол орчимд осолдсон бололтой байна.
2025-06-12

L’Oreal Medik8 компанийн хувьцааг 1 тэрбум еврогоор худалдаж авна
Францын гоо сайхны салбарын тэргүүлэгч L’Oreal компани арьс арчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Британийн Medik8 компанийн мажоритар буюу олонхийн хувьцааг худалдан авахаар болжээ. Энэхүү наймааг ойрын саруудад дуусгахаар төлөвлөж байгаа ч яг ямар үнээр тохирсон нь тодорхойгүй байна. Гэхдээ Financial Times-ийн мэдээлснээр наймааны үнэ ойролцоогоор 1 тэрбум евро байх таамаг гарчээ.
2025-06-12