Дэлхий

Трамп: Израиль, Иран хоёр “бүрэн зогсолт” зарласан гэж мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израиль болон Иран хоёр улсын хооронд "бүрэн болон нийтээр хэрэгжих гал зогсоох" тохиролцоонд хүрсэн гэж зарлалаа. Гэвч одоогоор аль аль тал нь энэ тухай албан ёсны баталгаа хийгээгүй байна.
2025-06-24

Тайваньд Гоминданы 24 хууль тогтоогчийг эргүүлэн татах санал хураалт долдугаар сард болно
Тайванийн улс төрийн амьдралд ховор тохиолдох үйл явдал болох гэж байна. Сөрөг хүчний Гоминдан намын 24 хууль тогтоогчийг эргүүлэн татах санал хураалт 2025 оны долдугаар сарын 26-нд явагдахаар болжээ. Тус нам парламентад 52 суудал эзэлдэг бөгөөд өөр нэг сөрөг хүчний намтай хамтран 113 гишүүнтэй хууль тогтоох байгууллагад олонхын байр суурийг эзэлж байгаа юм. Харин эрх баригч Ардчилсан дэвшилтэт нам (АДН) одоогоор 51 суудалтай.
2025-06-23

Трамп дэглэм солигдохыг үгүйсгэсэнгүй: Ираны дээд удирдагчийн халааг хэн авбал зохих вэ?
Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн эрүүл мэндийн байдалд төдийгүй улс төрийн ирээдүйд олон улсын анхаарал хандсаар байна. Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Исламын Бүгд Найрамдах Улсад "дэглэм солигдохыг үгүйсгэхгүй" гэж мэдэгдсэний дараа, Хаменеигийн халааг хэн авбал зохих талаар өргөн хэлэлцүүлэг өрнөж эхэлжээ.
2025-06-23

Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлжээ
Дэлхий даяар олборлож буй нефтийн 20 хувь нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хаана гэж Ираны эрх баригчид дахин сүрдүүлжээ. АНУ тус улсын цөмийн байгууламжуудад зургаадугаар сарын 22-ны ням гаригт цохилт өгсний дараа энэ мэдэгдлийг хийсэн байна.
2025-06-23

НАТО-гийн орнуудын батлан хамгаалах зардлыг ДНБ-ий 5 хувьд хүргэнэ
Умард Атлантын эвслийн гишүүн 32 улс энэ сарын 24-25-нд Гааг хотноо болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө ийм тохиролцоонд хүрсэн тухай dpa, AFP, Reuters агентлагууд дипломат эх сурвалжийг эш татан мэдээлжээ.
2025-06-23

Украин улс давхар иргэншлийг зөвшөөрч, хүн амзүйн хямралаас гарах алхам хийв
Украин улс Оросын эсрэг дайн эхлээд дөрвөн жил үргэлжилж буй энэ үед хүн амын бууралт, гадаад дүрвэлтийн хямралтай нүүр тулгарч байна. Ийм нөхцөлд тус улсын парламент шинээр хууль баталж, хоёр буюу түүнээс олон иргэншилтэй байхыг хуулиар зөвшөөрөх болсныг зарлалаа. Өмнө нь Украины хууль ёсоор зөвхөн ганц иргэншлийг зөвшөөрдөг байсан бөгөөд хэн нэгэн Украинд иргэн болохыг хүсвэл өөр улсын иргэншлээ заавал татгалзах шаардлагатай байв.
2025-06-20

АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын ByteDance компанийн эзэмшилд байдаг TikTok олон нийтийн сүлжээг тус улсад бүрмөсөн хаах эцсийн хугацааг дахин 90 хоногоор сунгасан тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт мэдэгдлээ.
2025-06-20

АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ
Иран-Израилийн хурцадмал байдал улам гүнзгийрч буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд цохилт өгөх эсэх шийдвэрийг хоёр долоо хоногийн дотор гаргана гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт өчигдөр буюу пүрэв гарагт мэдэгдлээ.
2025-06-20

Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэх оролдлого үргэлжилж байна
Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми Женев хотноо Франц, Герман болон Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчитай уулзахаар очжээ. Европын холбооны гадаад бодлогын ахлах төлөөлөгч Кая Каллас мөн уулзалтад оролцоно. Хэрэв уулзалт товлогдсон цагтаа явагдвал энэ нь Израиль Ираны эсрэг цохилт эхэлснээс хойш барууны болон ираны дипломат төлөөлөгчдийн анхны өндөр түвшний уулзалт болно.
2025-06-20

Индонезийн Левотоби Лаки-лаки галт уул дэлбэрч, Бали руу чиглэсэн нислэгүүд цуцлагджээ
Индонезийн зүүн нутагт орших Левотоби Лаки-лаки галт уул дэлбэрсний улмаас Бали арал руу ирэх, буцах олон арван нислэгийг цуцалсан тухай theguardian.com мэдээллээ.
2025-06-19