x

Баянхошуу дэд төвд 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан билээ. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төсөл гурван үе шаттайгаар нийт есөн жилийн хугацаанд зургаан дэд төвийн нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэх юм.

Төслийн 1-р үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 70 гаруй хувьтай хэрэгжиж байна. Цаашид төслийн II үе шатанд Дамбадаржаа болон Дэнжийн мянга III үе шатанд Шархад болон Толгойт дэд төвүүдэд бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр уг төслийн хэрэгжилтийн явцыг газар дээр нь очиж шалган, үүрэг чиглэл өгч ажиллалаа.

“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн I үе шатны хүрээнд Сэлбэ дэд төв Сүхбаатар дүүргийн 14-р хороонд барьж буй 28 Мвт хүчин чадалтай гурван зуух бүхий дулааны станцын барилга угсралтын ажил 50 гаруй хувьтай хэрэгжиж байна. Сэлбэ дэд төвд уг дулааны станцыг барьж ашиглалтад оруулснаар 50 айлын орон сууц, 51-р цэцэрлэг, 35-р сургууль гэх мэт төрийн болон хувийн 100 гаруй аж ахуй нэгж, 3,000 гаруй өрх дулаанд холбогдох бүрэн боломжтой болно. Жилдээ 40 мянган тонн нүүрс зарцуулдаг байх тооцоо гарсан байгаа. Барилга угсралтын ажлыг 2020 оны тавдугаар сарын 31-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн “Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр төсөл”-ийн дулааны инженер Х.Цолмонбаяр танилцууллаа.

Сэлбэ дэд төвийн хүрээнд өнөөдрийн байдлаар 4.1 км дулааны шугам барихаас 2.8 км, 3.9 км цэвэр усны шугам барихаас 2.6 км, 5.5 км бохир усны шугам барихаас 3.8 км, 3.7 км авто зам барихаас далангийн ажлыг хийж, хучилт хийхэд бэлэн болсон байгаа аж. Мөн ус дамжуулах найман ЦТП барихаас бүгдийнх нь барилгын ажлыг эхлүүлээд дотор заслын ажлууддаа орсон байна.

Хотын захирагч С.Амарсайхан “Бид хариуцсан ажлаа чанартай гүйцэтгэж байгаа ААН-үүдээ дэмжээд, чадахгүй байгааг нь жагсаалтаас гаргахаар ажиллаж байна. Санхүүжилт дутаж байгаа зүйлгүй, хотоос шалтгаалах асуудал байхгүй тохиолдолд зохион байгуулалтаа сайжруулж ажиллах хэрэгтэй. Гадны нэг компанитай хамтраад тендер авчихдаг. Эргээд хөрөнгө мөнгө, хүн хүчнээсээ болоод маргалддаг байдлаас болоод хотын ажил удааширдаг, ухардаг асуудал байж болохгүй. Цаг хугацаагаа шахаж ажилла. Сарын дараа ахин ирж шалгах болно” хэмээн гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг өглөө.

Үүний дараа Сэлбэ дэд төвийг түшиглэн Чингэлтэй дүүргийн 18-р хороонд баригдаж буй 240 хүүхдийн цэцэрлэг, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлын явцтай танилцсан юм.

“Цэцэрлэгийн барилгын ажил 70 гаруй хувьтай, МСҮТ-ийн барилга 60 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ ондоо багтаан барилгын ажлаа дуусгаад, ашиглалтад хүлээлгэн өгнө” хэмээн Цаст констракшн компанийн гүйцэтгэх захирал Н.Баярцэцэг ярилаа.

“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд одоогийн байдлаар Баянхошуу дэд төвд 240 хүүхдийн цэцэрлэг бүрэн тоноглолын хамт, бохирын 4.1 км шугамын ажлуудыг бүрэн ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн байна. Бизнес Инкубатор сургалтын төвийн барилга бүрэн баригдаж дуусан ирэх долоо хоногт ашиглалтад хүлээлгэн өгөхөөр болсон байна. Түүнчлэн Баянхошуу дэд төвийн 227, 163, 78-р цэцэрлэгүүд, 76-р сургууль, дүүргийн Эрүүл мэндийн 3-р амбулатори гэх мэт олон барилга байгууламжуудыг төвийн дулаанд холбох нийт 30 км дулааны хос шугамын ажлууд хийж байгаагаас 15.8 км хос шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Ажлын явц 50 хувьтай хэрэгжиж байгаа аж.

Мөн дэд төвийг түшиглэн газар дээрээ үлдэх сонирхолтой иргэдэд зориулан 20 айлын орон сууц барихаар төлөвлөн таван айлын газрыг бүрэн чөлөөлж дууссан байна. “Энэ хавийн гэр хорооллыг шилэн кабелд холбохоор ажил хийгдэж байгаа. Ажил 80 гаруй хувьтай явж байна. Мэдээлэл холбооны байр баригдаж байна. Энэ ажил маань хугацааны хувьд бага зэрэг хоцрогдолтой явж байгаа” хэмээн “Улаанбаатар хотын гэр хорооллыг  хөгжүүлэх  хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд ярилаа.

Хотын захирагчийн зүгээс Бизнес Инкубатор сургалтын төвийн барилгын гүйцэтгэгчид хандан хана, хаалга, хаалганы бариулаас шалны хулдаас хүртэл  чанаргүй, стандартад нийцэхгүй материалаар хийсэн байгааг нэн даруй солих үүрэг өгсөн юм. 

Түүнчлэн “Нийслэлд 1980-аад оноос хийгдээгүй томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил. Та бүхэн нийслэлийн том бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаагийн хувьд өндөр хариуцлагатай байх хэрэгтэй. Сайн ажиллаж байгаа ААН-үүд маш олон байгаа. Үүний хажуугаар төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж, чанаргүй гүйцэтгэлтэй ажиллаж байгаа ААН-үүд ч байна. Хотын удирдлагуудын болон миний зүгээс энэ хотод хэм хэмжээ, стандартыг тогтоох үүднээс хатуу шаардлага тавьж, зорилт тавьж ажиллаж байгаа.

Аж ахуйн ажлуудыг зөв бодлоготой, чанартай хийж байж бидний ажил урагшлах болно. Бизнес Инкубатор сургалтын төвийн барилгыг хүлээн авах хугацааг долоо хоногоор хойшлуулна. Ашиглалтад ороогүй байхад хаалганы бариул салаад унах гэж байна. Шалны хулдаас, шатны чулуун хавтан, ханын эмжээр модноос авахуулаад барилгын үлдэгдэл хогоор хийсэн байна. Төсвийн хөрөнгөд ийм байдлаар хандаж хэрхэвч болохгүй. Маш өндөр өртгөөр барьж байгаа. Долоо хоногийн дотор энэ бүхнээ соль. Бусад компанийн удирдлагуудад хандан хэлэхэд иймэрхүү байдал гаргавал бид нураагаад дахин хийлгэнэ. Гэрээний эрх үүргээ хэрэгжүүлж торгууль тавина. Материалын сонголт чанар стандарт дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Та бүхэн хичээж ажиллахыг хүсье” хэмээв.

Үүний дараа Хилчин хороололд ажилласан юм. Баянхошуу дэд төвийг төвийн шугамд холбох ажлын хүрээнд эхний ээлжид Хилчин хорооллыг төвийн дулаанд холбох шугамын ажлыг бүрэн дуусч шугам хоолойн ус шахалтын туршилтын ажлууд хийж дулаан өгөхөд бэлэн болсон байна. Зөвхөн Хилчин хорооллын нийт 720 айл өрхүүд төвийн дулаанд холбогдсоноор Баянхошуу дэд төвийн жилийн нүүрсний хэрэглээ 6,780 тонноор буурах аж.

“Баянхошуу дэд төвийн хүрээнд нийт 3.2 км дулааны шугам татаж дуусгаад, ашиглалтад оруулж байна. Хилчин хорооллыг эхний ээлжид төвийн дулаанд холбож байгаа. Цаашлаад нам даралтын таван зуухыг буулгана. Туршилт, тохируулгын ажил хийж дуусгаад энэ сарын 25 гэхэд Хилчин хорооллын дулааныг өгөхөөр төлөвлөсөн” хэмээн төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд ярилаа.

Төслийн зорилго нь цаашид тухайн дэд төвүүд барилгажих, нийгэм эдийн засгийн хувьд бие даан хөгжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, инженерийн болон дэд бүтцийн хангамжийг цогцоор нь шийдэх аж. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хот шинэчлэл, хот байгуулалтын хүрээнд хийж буй урт хугацааны шийдэл юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 4 цаг 17 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 4 цаг 53 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 5 цаг 2 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 5 цаг 24 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 5 цаг 34 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 6 цаг 41 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 7 цаг 56 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top