x

Авилгатай тэмцэх байгууллага шоронгийн “хуягуудад” эзлэгдэх нь

Нэг иймэрхүү доог тохуу болно оо гэдгийг өмнө нь ч таамаглаж байсан л даа. Гэхдээ аз болоход таасан болгон таардаггүй нь сайхан байлаа. Харин энэ удаад бидний аз дутав бололтой. Ерөнхийлөгч маань “АТГ-ын даргад хэнийг тавих вэ?” гэж ард иргэдээсээ асуух мөртөө хариултыг нь өөрөө өгөв.

ЕТГ-аас Ерөнхийлөгчийн албан ёсны вэб хуудсаар дамжуулж авсан санал асуулгын дүнг өчигдөр зарлалаа. Мэдээж нийт хэдэн хүн санал өгсөн болон, хэн нь хэдэн хувийн санал авсан тухай мэдээлсэнгүй. Харин хамгийн олон санал авсан 10 нэр дэвшигчийг өчигдөр зарлалаа.

  1. Даваанямын Даваа-Очир ҮАБЗ-ийн ажлын албаны дарга
  2. Жанжаагийн Батсайхан ШШГЕГ-ын дэд дарга асан
  3. Баянмөнхийн Билэгт ЦЕГ-ын дарга асан
  4. Нэргүйн Ууганбаяр ЭЦГ-ын дарга асан
  5. Дашнамжилын Цогтбаатар Хэлмэгдэгсдийн холбооны  тэргүүн
  6. Өлзийбатын Энхтөр ЦЕГ-ын дарга асан
  7. Гэлэгийн Баасан АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга
  8. Зандаагхүүгийн Энхболд ЕТГ-ын дарга
  9. Базарсадын Жаргалсайхан БНН-ын дарга
  10. Дашпүрэвийн Пүрэвбаатар өмгөөлөгч

Мөн олонхийн санал авч эхний 10-т орсон нэр дэвшигчдийн зарим нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан байх, эрх зүйч мэргэжилтэй, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхлээгүй байх зэрэг шаардлагыг  хангахгүй байгааг дурьдаад хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн Монгол Улсын Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д өргөн барина гэдгийг зарлажээ.

ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очирын хувьд хорих ангид хоригдлуудыг хянан харгалздаг хуяг хийж байсан. Сүүлд ШШГЕШ-ын дэд дарга бөгөөл Тогтоол гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байхад нь Х.Тэмүүжин сайд болоод чөлөөлж Төрийн албаны зөвлөл рүү “цөлсөн” байдаг. Харин Х.Баттулгатай хамт төмөр замын асуудлаар АТГ-д байцаагдаж байсан А.Гансүх ҮАБЗ-ийн даргаар томилогдсоныхоо дараа АН-ын дарга С.Эрдэнийн хүсэлтээр Ажлын албаны даргаараа авсан аж. Энэ удаагийн нэр дэвшүүлэлтэд цойлоход нь ч бас С.Эрдэнэ даргын хувь нэмэр их байв. Хэвлэлийнхний дунд “Олон овоотын Даваа-Очир” гэж нэрлэгдсэн нь “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “Жаст”-ын Ш.Батхүү нартай холбоотой бололтой. Бас нэг бизнесийнхний гар хөл.

Хоёрдугаарт жагссан хурандаа Ж.Батсайханы хувьд ч мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил ажилласан, нэр дэвшүүлэлт явж байх үед “АТГ-ын даргад нэр дэвших хүн” гэсэн мессежийг сайтуудаар тараагаад байсан нь өнөөдөр биеллээ олж байгаа бололтой. Сүүлд ШШГЕГ-ын дэд даргаар томилогдсон ч Ц.Нямдорж сайд болоод ажлаас нь чөлөөлсөн юм байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас угшилтай ийм хоёр хүнийг Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэхээр болж байгаа бололтой. Ингэхэд АТГ ял эдлүүлдэг байгууллага бил үү? (Байгуулагдаад 10 жил болж байгаа энэ газарт яахаараа өөрийн гэсэн мэргэшсэн боловсон хүчин байдаггүй юм, ямар ганцхан жил болж байгаа ч биш)

Мэдээж араас нь “сахал” хэмээх Б.Билэгт, ЭЦГ-ын дарга асан Н.Ууганбаяр нар жагсаж байна. Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад нь сайдынхаа эсрэг гүйцэтгэх ажиллагаа явуулж, хүүхэн шуухантай холбон УИХ дээр огцруулах асуудал хүртэл оруулж ирж байсан “их гарын” тоглогчид доо. Захиалагч нь одоогийн манай Ерөнхийлөгч гэх юм билээ. Тэдний хэрэг одоо хэр нь ТЕГ-ын архивт хадгалагдаж байгаа. Х.Тэмүүжин лав гомдлоо татаж аваагүй, тагнуулынхан ч хэргийг нь хаагаагүй.

Ингэхэд Ерөнхийлөгчийн нэртэй нэг хавтаст хэрэг ч гэсэн АТГ-ын хар дансанд байгаа гэдгийг Х.Энхжаргал сануулсан. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусмагц хавтсыг нь нээж салхи оруулах хэрэгтэй болно. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • mongol eh oronc (66.181.160.59)
    za daa Davaaociriin daitai sgudarga zarcimc huulic oldohgyidee.tyiliin shudarga,ondor shaaardlagai hyn shyy.
    2018 оны 05 сарын 22 | Хариулах
  • Баяраа (103.229.121.227)
    энэ 2 хүний тусгай шалгуур нь АТГ-ын удирдлагад тэнцэхгүй, түүнээс өөр алба хаших чадварлаг боловсон хүчнүүд гэдгийг мэдэх юм байна.
    2018 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (27.123.214.109)
    Даваа-очир дарга яг таарах хүн. Хууль зүйн ухааны доктор. Профессор. Төрийн албаны туршлагатай хуульч хүн. Манайхан танихгүй хэрнээ хүн муу хэлэх дуртай. Сайхан эцэг эхийн өнөр гэр бүлийн том хүү. Шударга зарчимтай ажиллаж чаднаа. Дэмжиж байна.
    2018 оны 05 сарын 05 | Хариулах
  • монгол (66.181.186.150)
    энэ нийтлэл МАН -ын захиалга бна. ядаж үнэн юм бич л дээ. Ж.Батсайхан цагдаад олон жил ажиллаж АТГ-с ШШГЕГ дэдээр ирж 1 жил хүрэхгүй ажилласан бхад ШШГЕГ-т олон жил ажилласан ч гэх шиг, мөн Даваа-Очир хурандааг юу юу гэнэ үү, хуцна биз, айсан хүнд аргал хөдлөнө гээч болж бна даа хөөрхийс
    2018 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.27.78)
    Баттулга ганцдахгүй л иргэдээ гэж тэтгэврийнхэнд доод тад 500 000 гэж баыхад дэмждэггүы МАН мөнгөгүы гэчихээд танаж зөв зохион баыгуулахдаа санал санаачлагагүй ажиллаж эмч багш сувилагч гээд хангадттай ажилласагн шигээ цалин авч чадахгүы байгааг бодлогоор нэмье гэдэггүй МАН 65-уулаа баыгаагиыгхаа үр дүнг харуулахгүй гацаагч гэдгээ байн байн хийгээд байгаад харамсаж төриын 3-толгой нэгдмэл санаатаы биш намчтрхаж ерөнхийлөгчтйг муулах талдаа хүчээ сарниаж буй нь нэг эх оронтой монгол иргэддээ ээлтэй биш бодлого барьж цаг үрж баына нэг эх оронтой баыж нэг бодлогод нэгдсэн санал сагаачлагатай ажилламаао юм АТГ газрын үндсэн злрилгыг алдагдуулахгүй хэлмэгдэлд уриаларгүй ажиллуулж иддэг завшдагыг нам харгалзаргүй шудрага шиыддэг байр нь иргэдиын хүлээлт юм шүү Хятадууд авилгалд амтагшуулж газар авар оодрох нь түшээд шудрага бус ажиллаж байгаатай уялдаатай Яагаад иргэдийн дээрэлхэж ажлын байрыг булааж зам харгуйг хаа дуртай газраараа гаргаад баыхад байгаль орчингсүүтгэсгий хариуцлага тооцдоггүйн харамсалтай
    2018 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.27.78)
    Энэ төрд боловсон хүчнээ бэлдэх бодлого хэрэгтэй болждээ эрээвэр хураавар сэтгэлтэйчүүд төод иргэнд хэлмэгдэлгүй ажиллахуу? гэсэн бодол төрлөө Бид чагаад нэгнээ л доош хиыж уаг үрнэ вэ?
    2018 оны 05 сарын 04 | Хариулах
  • ерөнхийлэгчийн тамгын газрийн дарга гээч нөхөр ч их новшийн юм чих хийнэ дээ үл бүтэх нөхөр дөө Одоо байгааг нь сайн юм эхлүүлж байгаа тул сүүлчийг нь үзэж хц (107.167.113.34)
    dtdt
    2018 оны 05 сарын 04 | Хариулах
  • ерөнхийлэгчийн тамгын газрийн дарга гээч нөхөр ч их новшийн юм чих хийнэ дээ үл бүтэх нөхөр дөө Одоо байгааг нь сайн юм эхлүүлж байгаа тул сүүлчийг нь үзэж хц (107.167.113.34)
    dtdt
    2018 оны 05 сарын 04 | Хариулах
  • ss (202.131.243.190)
    Battulgiig uneheer demjij bn hiiye gesenee bugdiig ni hii mongoloor togloj hanahgui nowshnuudiig ustga zaiuul demjij bn ard tumen tanii tald bgaa
    2018 оны 05 сарын 04 | Хариулах
  • Мөнхбаатар (176.59.42.18)
    ЕӨРӨНХИИЛӨГЧ БОЛГОН ЦАГААН ЦААСШИГ ХҮМҮҮС БИШ БИЗДЭ ЖООХОН ТЭМЦЭХ ГЭХЭЭРЛ МУУ ХЭЛХИ МОНГЛОО ГҮРНИИ ДАИТАИ АВЧ ЯАВБАЛ ИДСИНЧ ЯАХАВ
    2018 оны 05 сарын 04 | Хариулах
  • Ugaasaa l jujigchin shd. (223.38.60.32)
    Zochin
    2018 оны 05 сарын 04 | Хариулах
  • Gerlee (103.57.92.11)
    Ene humuus ard tumnii songoson songolt bishee bas l huibadaan bolloo yaj ene daidliig ustgah be ard irged min yum bodoh tsag boljee g
    2018 оны 05 сарын 03 | Хариулах
  • Zochin (223.39.188.67)
    Uih hurliin zasaglaltai oron bizde.yun eronkhiilogch be.zailaa bileg temdeg
    2018 оны 05 сарын 03 | Хариулах
  • MAH nam Enkhboldiig songuulid dvshuulj buruudsan daa.Enkhboldoos oor hun bsan bol shuud eronkhiilogch bolchihgui yu.odoo ingeed bolovsrolgui neg hun mongoliig ezleh geed chichirch bna da (223.39.188.67)
    Zochin
    2018 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.22.225)
    Bilegt, dahal erdenebaatar hoyoriin hulhi general tsoliig huraa
    2018 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (27.123.214.121)
    Төмөр зам энээ тэр гээд төрийн тэргүүн маань нэх ариухан хүн биш. Сонгосон нөхдүүд ч яаж бодохоороо ийм хүн сонгосон юм бүү мэд. АТГ гэдэг чинь нэг үгээр хадны мангаа гэж ойлговол нэх буруудахгүй бгууллага вм бишүү
    2018 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зозз (202.21.113.82)
    Монгол ардчиллын сонгодог жишээд орох факт болов. Ийм л болохоор монголын ардчилал дампуурсан ардчилал нэрээр бүлэглэлүүд атгадаг засаглалыг бий болгосон юм
    2018 оны 05 сарын 03 | Хариулах
  • зочин (203.91.118.139)
    АТГ-ын даргаар хүчний байгууллагад ажиллаж байсан, төрийн албатйа холбоотой, хуульч хүнийг томилж болохгүй. Ер шударга ажиллаж чадахаа батлан тангарагласан хүнийг л томилох шаардлагатай. Эдгээр нөхдүүд хуулийг гууль болгохоо мэднэ шүү дээ.
    2018 оны 05 сарын 03 | Хариулах
  • hkjklj (202.70.44.238)
    Ажил хийхээр дандаа л дайрч муулах юм. Ард түмнээсээ асуухаас өөр яах ёстой юм. Барак Обамагийн нэг үг байдаг даа. Бусдын хийж байгааг шүүмжлэхээсээ өмнө энэ ажлыг чи хийж чадах уу гэдэг л үүнийг бичигчид таараад байна даа.
    2018 оны 05 сарын 03 | Хариулах
  • жамбаа (112.72.14.11)
    6000 хүн ард түмнийг төлөөлөх үү өөрийн хэргээ устгах хүмүүсээ нэр дэвшүүлж дээ
    2018 оны 05 сарын 03 | Хариулах
  • ыйөыө (103.9.90.53)
    Ингэхэд Ерөнхийлөгчийн нэртэй нэг хавтаст хэрэг ч гэсэн АТГ-ын хар дансанд байгаа гэдгийг Х.Энхжаргал сануулсан. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусмагц хавтсыг нь нээж салхи оруулах хэрэгтэй болно.
    2018 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин. (66.181.188.45)
    АРД ТҮМНЭЭРЭЭ СОНГОЛТ ХИЙЛГЭСЭН болохоор оновчтой сонголт болсон байна.МУНАГ хүн санал асуулгыг тэргүүлж дээ.АРД ТҮМЭН Ч БАС Л УХААЛАГ БОЛЖЭЭ.
    2018 оны 05 сарын 03 | Хариулах
    • Зочин
      УУЧЛААРАЙ МУНДАГ ХҮН ГЭЖ УНШААРАЙ.
      2018 оны 05 сарын 03
    • Зочин
      УУЧЛААРАЙ МУНДАГ ХҮН ГЭЖ УНШААРАЙ.
      2018 оны 05 сарын 03
  • Tiim ym baihguiee. (223.39.188.67)
    Zochin
    2018 оны 05 сарын 03 | Хариулах
  • al BATTULGA (122.201.27.62)
    shaadag hugiin pizda, huligaan lalar shv
    2018 оны 05 сарын 03 | Хариулах
  • зочин (43.242.243.185)
    Шинэ сэргэг ажил боллоо.
    2018 оны 05 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top