x

Bvlgari: Домогт гоёл чимэглэлийн ордон

Италийн домогт Bvlgari гэх гоёл чимэглэлийн ордон 2014 онд өөрийн үүсгэн байгуулагдсаны 130 жилийн ойг тэмдэглэсэн билээ.

Дэлхийн гоёл чимэглэлийн Bvlgari гэх цуутай брэндийн эх булаг нь Италийн зүүн хойд хэсгийн Эпирус мужын Парамития гэдэг жижигхэн Грек тосгоноос үүдэлтэй. Яг тэнд л XIX зууны сүүл үед эртний гарал үүсэлтэй Грек мөнгөний дарханы овог амьдарч байжээ.

Булгарисийн гэр бүлийнхэн мөнгөн гоёл бэлтгэх жижиг бизнестэй байж. Зууны сүүлчээр Османы эзэнт улсын дайны хөлд нэрвэгдсэн Грект тайван биш байлаа. Гэр бүл нь жижиг дэлгүүрээ алдсаны дараа Кофра аралд нүүн очив. Дараа нь Ромд иржээ. Ром хотод л өрхийн тэргүүн Сотириос Булгарис өөрийн бизнесийг эхлүүлэх эрсдэл хийн Виа Систина гудамжинд гоёл чимэглэлийн жижигхэн мухлаг нээлээ.

1884 оны энэ үеээс эхлэн дэлхийд алдартай Bvlgari бренд төрөв. Сотириос Булгарис 1905 онд овгоо Итали маягт тохируулан Булгари болгон өөрчилсөний дараа Ромын хамгийн гоё гудамжуудын нэг Виа Кондотти гудамжинд шинэ бутик буюу нэрийн барааны дэлгүүр нээжээ.

Тэр сайхан гудамжаар тухайн цагтаа Стендаль, Гете, Байрон нарын цуутай зохиолчид зугаалах дуртай байсан гэдэг. Виа Кондоттийн бутик нээгдсэнээс хойших 124 жилийн дараа ч тэргүүлэх  зэрэгдэдийн ордон дэлгүүр хэвээр байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй.

Виа Кондотти гудамж дахь бутик

Энэ дэлгүүр эхнээсээ гоёл чимэглэлээр дагнаагүй нь бас сонирхолтой юм. Тэр үед Булгарийн гэр бүлийн брэндийг Саториос Булгарис болон түүний хүүхдүүд Константино, Жоржио удирдаж байсан бөгөөд гоёл чимэглэлээс гадна Саториосийн өөрөө бүтээсэн мөнгөн эдлэлээс наймаалж байжээ. Маркетингийнхаа зорилгоор дэлгүүрээ “Эртний эдлэлийн мухлаг” гэж нэрлэжээ. Нууцат таамаглалтай нэр нь эртний эдлэл байгаа гэсэн санааг гарган Америк, Английн төлбөрийн чадвартай хүмүүсийг татаж чадсан гэдэг.

Маркийн түүхийн хамгийн сонирхолтой үе нь 1920-1930 онууд юм. Тэр цагаар Bvlgari стиль бүрэлдэж эхэлжээ. Стиль нь геометрийн хэлбэр, индранил, номин, бадмаараг зэрэг өнгөт чулуу заавал байх онцлогтой байлаа.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Bvlgari стиль бүрэн бүрэлдэн тогтлоо. Тавиад онуудад Константино болон Жоржио Булгари гоёл чимэглэлийн франц уламжлалаас холдсон байна. Яг тэр цагаас оргинал дизайнтай, өөрийн стильтэй марк хэмээн Bvlgari өөрийгөө тодруулж чадсан юм. Грек-Ромын классицизм, Италийн Ренессанс, Ромын уран дарханы сургууль түүнд нь холилдсон болохоор эклектик стиль ч гэж болно. Тэр жилүүдэд янз бүрийн өнгийн хүзүүний зүүлт, өнгөт энгэрийн зүүлтүүд гарч ирэн дэлхийг байлдан дагуулсан түүхтэй. Хориод оны нарийн геометрийн хэлбэр нь арай зөөлөн дүрсээр солигдон могойн сэдэв, поп-арт бэлгэдлүүд үзэгдэх болжээ.

Стилийн солигдол нь маркийн алдар нэрэнд амжилттайгаар нөлөөллөө. Далаад онуудад Bvlgari дэлхийд амжилттайгаар хүрээгээ өргөжүүлэв. Хурц тод, сэтгэл сэргээхээр гоёл чимэглэл худалдах бутикууд Парис, Нью-Йорк, Женев хотуудад бий болов.  Зэрэгцээд уг ордон өөрийн үйл ажиллагааны хүрээг тэллээ. Компанийн Швейцарийн салбар нь 1977 оноос цаг үйлдвэрлэх болов. Францын домогт парфюмер Жак Кавалье 1993 онд Bvlgari-д зориулан "Eau the vert" сүрчиг бүтээжээ.

Дөрвөн жилийн дараа гоёл чимэглэлийн ордон хүзүүний торгон ороолт, нүдний шил, арьсан бүтээгдэхүүн зэрэг аксессуар гаргаж эхлэв. Бали, Милан, Шанхайд өөрийн анхны зочид буудлууд, зоогийн газраа 2000-аад оны эхээр нээсэн байна.

Бали арал дэх Bvlgari отель-амралт

Bvlgari гоёл үргэлж танигдахаар. Том өнгөт чулуунууд: Индранил, номин, бадмаараг, анар зэрэг нь тус ордны бэлгэ тэмдэг нь болдог. Эдгээр чулуунуудыг зүүх нь уламжлалт очир алмаз зүүхээс ээдрээтэй гэгдэнэ.

Элизабет Тейлор

Тавь жараад онуудад Bvlgari нь тансаглалын бэлгэдэл болов. Ромын "Чинеччита" кино урлангийн буянаар гэх үү. Хямралаас зугтсан кино одод дэгжин гоёл чимэглэлийн эдлэл зарагдах сайхан, таатай бутик ихээхэн таалагджээ. Виа Кондоттигаас "Чинеччита" урланд хүрэх нь ойрхон байсан нь бас тус болсон байх.

Кино зураг авалтынхаа дараа тэндээс  Карло Понти Софи Лорендаа, Ричард Бартон Элизабет Тейлортаа бэлэг худалдан авдаг байв. Одри Хепберн, Грейс Келли зэрэг үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд бутикаар ихээхэн орж гарна.

Одри Хепберн

Одод амьдралаасаа гадна кинондоо Bvlgari зүүн гарцгааж байв. Клеопатрагийн тухай кинондоо Египетийн хатан хааны зүүж байсан хурц ногоон номин ээмэг нь энэ ордных байлаа. Ямар сайндаа Элизабет Тейлор Италиар ганцхан Булгари гэдэг үгийг мэднэ хэмээн Ричард Бартон шоглоом болгон хэлж байлаа.

Элизабет Тейлор
ХХ зууны агуу эмэгтэйчүүдэд зориулсан Diva цуглуулгын хүзүүний зүүлт

Хэдэн жилийн өмнө LVMH бүлэг домогт ордныг худалдан авсан ч Сотириоса Булгарийн ач нар Паоло болон Никола нар удирдаж байгаа. Гэр бүлийн үе залгамжлалыг Булгарийнхан 133 жилийн турш чандлан сахиж байна.

Никола Булгари болон жүжигчин Дрю Бэрримор

Харин шинэ гоёл чимэглэлийн эдлэл бүтээх ажлыг 2013 оноос Лучия Сильвестри  хариуцаж байгаа ба тэр эмэгтэй ордны бүтээлч захирал юм. Компанид тэрээр оюутан байхаасаа зүтгэж эхэлсэн бөгөөд "Haute Joaillerie" гэдэг гоёлын цуглуулгыг бүтээсэн байна. Бүтээлч захирлын анхны цуглуулга нь "Diva" болов. Энэ дэгжин эдлэлийг бүтээхэд нь тавиад онуудын киноны домогт гоо бүсгүйчүүд түүний онгодыг оруулжээ. 

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НАСА-гийн "Artemis II" хөлөг Сарыг чиглэн хөдөллөө 1 цаг 12 мин УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдаанд үг хэллээ 1 цаг 14 мин Швейцар сайн дурын ажилтан хувиасаа 50 сая төгрөгөөр сагсан бөмбөгийн талбай барьж байна 1 цаг 15 мин Улсын физикийн 37 дугаар олимпиад маргааш эхэлнэ 1 цаг 16 мин Oracle компани хиймэл оюун ухаанд төвлөрөхийн тулд ажилтнуудаа цомхотгож эхэллээ 3 цаг 13 мин Microsoft компани Японд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна 3 цаг 19 мин Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөв 3 цаг 22 мин 72 цагийн эмийн хэрэглээ хяналтаас гарч, эрсдэл дагуулж байна 3 цаг 39 мин Бельги улс төсвийн алдагдал, өрийн өсөлтийн эрсдэлтэй нүүр тулжээ 3 цаг 42 мин Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа 3 цаг 43 мин Увс аймгийн гол, нууруудын мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа 6 цаг 10 мин Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 6 цаг 11 мин Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ 6 цаг 12 мин Цаг агаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 6 цаг 15 мин ОХУ бензиний экспортод тавьсан хоригоо сунгалаа 6 цаг 16 мин Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын албан хаагчид "1 хувийн зарчим"-ыг хэрэгжүүлж, өглөөний дасгалд хамрагдлаа 7 цаг 0 мин Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ 7 цаг 28 мин Нийслэлийн 5 дүүргийн 51 мянган өрхийг хийн халаалтад шилжүүлнэ 7 цаг 30 мин “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжилнэ 7 цаг 32 мин ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсооно 7 цаг 34 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв В.Ганзориг: Монгол Улс уул уурхайн орон мөн юм уу? Оросууд Сибирь болон Хойд Монголыг түрэмгийлсэн нь Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьжиргааны өртөгт эер... Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөө... Сансрын нисэгч Ж.Гүррагчаад "Хүндэт профессор" цол олгожээ “Стратегийн ач холбогдолтой" сайд нар гэж байдаг юм шүү, Ерө... Увс аймагт хонь дөрвөн ихэр хурга гаргажээ ТББХороо Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар ... Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажл... УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан эмч, мэргэжилтнүүдийн ур ч... Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн бол... Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудаар цас орж, шуурн... М.Энхбадрал: Эрх чөлөөтэй байя гэвэл парламентын бие даасан ... Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх сургалтад 1000 г...
Top