x

Бага дарга У.Хүрэлсүх байлдаж тоглодог насан дээрээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Улсын онцгой комиссийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлжээ. Түүнийг нь хэвлэлүүд “үүрэг даалгавар өглөө” гэсэн тайлбартайгаар нийтэлснийг уншигчид олж үзсэн байх. Өөрөө ч “үүрэгдэж байна” гээд шүлсээ үсчүүлээд, ширээ шаагаад байхаар тэгж бичих нь аргагүй.

Тэр энэ хурал дээр “Засгийн газар хоёрхон зорилт тавьсны нэг нь нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоох, хоёрт нь улсын эдийн засгийн уналтыг зогсоож сэргэлтийг хангах юм” гэжээ. Хоёрхон зүйл шүү дээ... Нэгдүгээрт төрийн албаны сахилга, хариуцлагыг чангатгах (бүх шатанд), хоёрдугаарт эдийн засгийг сэргээх. Ийм л хоёр зорилтын энэ Засгийн газар өмнөө тавьсан байжээ.

Харин өнөөдөр огт өөр зүйл өрнөж байна. Төрийн албаны сахиулга хариуцлагыг сайжруулах гэхээсээ аж ахуй нэгжүүдээ боомилж унагах, хөрөнгө оруулагчдыг хөөж туух тухай л ярьж байна. Замбараагүй болсон уул уурхайгаа эргүүлж хумихын тулд цэрэг, армиа хөдөлгөнө гэв. Өнгөрөгч долоо хоногт Тост, Тосон бумбад үйл ажиллагаа явуулж байсан “Сауд Гоби коэл транс” ХХК-ийн зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоосон явдал нь түүнд тэр хэмжээний хүч, зориг өгсөн бололтой.

Лицензээ хураалгасан “Сауд Гоби коэл транс”-ийн гүйцэтгэх захирал хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тост, Тосон бумбад манайхаас гадна 8-9 компани уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа. “Чинхуа Мак”, “SGS", “Өсөх зоос”, “Жавхлант орд", “Хайрхан толгой”, “АГМ майнинг” гээд бүгд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд. Манайх бол тэнд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний хоёрхон компанийн нэг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд явуулсан бүх гүтгэлэг, доромжлол, худал мэдээлэл зөвхөн манай компанийг л ониллоо. 400-гаад ажилчин ажлын байргүй боллоо. Бид төсөөлөхийн аргагүй хүнд байдалд байна” хэмээн ярьжээ. Ажилгүй болно гэдэг зөвхөн ажилгүй болно гэсэн үг биш. Идэх хоолгүй, өмсөх хувцасгүй, үр хүүхэд нь хоногийн хоолгүй хоцорно гэсэн үг. Тэгэхээр нөгөө Ерөнхий сайдын хэлээд байгаа “эдийн засгийн сэргэлтийн бодлого” маань энэ үү? Ам, ажил хоёр нь алд дэлмээр зөрөөд байна бус уу.

Өнгөрсөн өвөл биз дээ, Салхитын мөнгөний ордын лицензийг хураахын тулд УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн биеэр тагнуул, цагдаагийн тусгай алба, дотоодын цэргийг дайчлан очиж, хэдэн бор хамгаалагчдыг нь газар хэвтүүлж байгаа харагдсан. Адилхан монгол залуус нэг нь нэгийгээ бууныхаа овоо хараанд тааруулсан өдөр байлаа. Ашигт малтмалын лицензийг айлын авдарнаас хураадаг гэж сонсоогүй л байлтай. Энэ одоо тэгээд УИХ-ын даргын хийдэг ажил мөн үү? Зүгээр л Ерөнхий сайд нь Засгийн газрын хуралдаанаар оруулаад тусгай зөвшөөрлийг нь цуцалчих юман дээр УИХ-ын дарга нь ингэж сүр бадруулж, байлдаантай кинонд тоглох хэрэг байсан уу?

Хэрвээ Ерөнхий сайд уул уурхайн бүх лицензүүдээ цуцлаад, хилээ хаагаад, малаа маллаад амьдарья гэж байгаа бол нэг хэрэг. Тэглээ ч  түүнийгээ ядаж л хуулийн дагуу хийх ёстой болно. Байгаль орчин бохирдуулаад байгаа компаниудаа нэг бүрчлэн нэрлээд, байгаль орчны байцаагч, мэргэжлийн хяналтынхан нь дүгнэлтээ гаргаж ирээд хууль журмынх нь дагуу хураах хэрэгтэй биз дээ.

Тэгэхгүй бол хамгийн түрүүнд Засгийн газар буруудна, үр дагавар нь нөгөө муу татвар төлөгчдийн нуруун дээр ирнэ. У.Хүрэлсүх гэдэг хүнд хууль хамаагүй байлаа ч өрөөл бусдад нь бол хамаатай л даа. Өнгөрсөн хугацаанд Монголын Засгийн газар гадаадын хэдэн компанийг хөөж гаргав, хэдэн төгрөгийн нөхөн олговор төлөв.

Үүнийхээ оронд ажлаа хийхгүй байгаа, авилга, хээл хахуульд автаад, албан тушаалаа урвуулаад байгаа төрийн албаныхнаа, Ашигт малтмалынхан, мэргэжлийн хяналтынхныхаа "толгойтой үс" яриад эхэлбэл асуудал шал өөр болно. Тэгэхгүй нийтээр нь баахан гоочилж байгаад, нэг нэгээр нь сорчлоод түүгээд эхлэхээр нэг бүлэглэл нь нөгөөгөө дээрэмдэж байгаа "томчуудын зодоон" л харагдаж байна.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Zochin (174.0.32.110)
    Zuv bichsen bna.EC iin tolgoi yaj ajillaad bainaa.Tur barihad uhaan ni neg l hurehgui baih shig haragdaad baih yum.
    2019 оны 08 сарын 21 | Хариулах
  • Алдар (202.70.44.116)
    Муусайн авилгалчдын хөлсний бичээчид бичиж байна даа. Олигархууд мөнгө ихтэй юу ч бичүүлж чадна шүү. Харин ард түмэн газар шороогоо хэнд ч ухуулахыг хүсэхгүй тэмцэж байна. Би энэ Хүрэлсүхийг хэзээ ч дэмжиж байгаагүй. Харин одоо улаан фэн нь болоод байна гэвэл яах уу. Ард түмэнд одоо газар шороогоо хамгаалж чадах хүн ус агаар мэт хэрэгтэй байна. Хүрэлсүхээ наад олигархуудаа сүхдээд өгөөрэй. Зориг зүрхтэй байгаарай.
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
  • ЦАГДАА (202.21.103.86)
    БАЙГАЛЬ СҮЙТГЭГЧ ШЭЭСНҮҮД ХОХЬ НЬ.
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
  • энийг блоклоорой (66.181.161.61)
    худалдагдсан мэдээний бөгснүүд
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
  • нн (66.181.161.61)
    гоё хэллээ
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
  • Jdjd (202.55.188.89)
    Bitgii xutsaa. Ta nar shig talxnii mongo avdaad ex ornoo xufaldsan xulgaoch nariig bugdii ni tsaazlax xeregtei. Ur xuuxed ni xoolgui bolno gene uu? Xoxi chini bugd ulsoj uxwel taarna. Adgiin shaarnuud. Bugdii ni zogsoogood 1 musun dampuuruulax xeregtei xulgaich nariig
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.212.117.246)
    Үнэн шүү, уул уурхайг зогсоож болноо, нийт ажиллагсадынх нь нийгмийн асуудалд харин баталгаа гаргаж өгөөрэй дээ. Монголд өөр ямар үйлдвэрүүд байдаг юм бэ.
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
    • Үнэн хийрхэл нь нь дэндлээ
      2019 оны 08 сарын 20
  • Улаанаа (66.181.161.54)
    яанаа ямар аймар алдаатай бичдийнбээ. Хүний бичиж ирсэн юмыг шууд COPY хийгээд тавьчихын. редактор гэж байгаа биздээ
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 22 цаг 54 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 23 цаг 1 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 23 цаг 10 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 23 цаг 34 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 23 цаг 40 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top