x

Ардчилал ялгаварладаггүй

Өнгөрөгч даваа гаригт эхэлсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын шүүх хурлаас ч илүү дуулиантай хэргийг МАН-ын Засгийн газар өдүүллээ. Засгийн газар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост, Тосонбумбын ордод олборлолт явуулж байсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Сауд Гоби коэл транс” ХХК-ийн тусай зөвшөөрлийг хурааж, үйл ажиллагааг нь зогсоов. Засгийн газраас уг шийдвэр гарсан дариуд мэргэжлийн хяналтынхан очиж нөхөн сэргээлтийн үүрэг даалгавар өгсөн байна. Өөрөөр хэлбэл, “энэ тоглоом биш шүү, жинхэнээсээ болж буй хэрэг” гэдгийг эрхэм гишүүнд сануулсан хэрэг л дээ.

Ашгүй муу, олигархийг. Алаад өг, нэмээд дэвс... Манай голоор нэг найр наадам. Ард нь “Сауд Гоби коэл транс”-ад ажиллаж байсан 400-гаад ажилчин ажилгүй болов, тэдний голоор нэг уйлаан майлаан. Өнөөдөр хөршийн чин амбаараас шуудайтай будааг нь хурааж авсан төр маргааш таны хүүхдийн аягатай хоолыг булаана гэдэг үгийг монголчууд санасангүй дээ.

“Сауд Гоби коэл транс” компани 2010 онд анх байгуулагдсан юм байна. 2011 онд “SGS” компаниас хайгуулын тусгай зөвшөөрөл худалдаж аваад хайгуулын ажлыг хийж эхэлсэн. 2018 оноос олборлолтын ажлыг эхлүүлсэн байдаг.

Харин энэ хооронд буюу 2015 онд олон улсын “TNC” байгууллагаас говьд хамгаалах шаардлагатай газруудыг судлан нэрлэж, энэ дагуу Засгийн газраас Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахад “Сауд Гоби коэл транс” компанийн лицензэт талбай хилийн гадна үлдсэн юм байна. Харин сая тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тост, Тосонбумбын нурууг бүхэлд нь тусгай хамгаалалтад авснаа зарлалаа. Одоо Б.Чойжилсүрэн лицензийн талбайгаа улсын тусгай хэрэгцээнд өгснийхөө төлөө хуулийн дагуу Засгийн газраас нөхөн олговор шаардах л үлдлээ. Тэгнэ ч гэдгээ хэлсэн байна лээ. Үр дагавар нь хөөрхий, татвар төлөгчдийн нуруун дээр л буух нь дээ.

Б.Чойжилсүрэнг "Ардчилсан нийгэмд амьдарч байгаа" гэдгээ сануулсны дараа манай “Монгал ална”-чууд “Ардчиллын нэрийг барьдаг Ардын намын хулгайч юу вэ? Амьд үлдсэндээ баярла, муу ... минь” гэх мэтээр цахим орчинг эзэгнэж байна. Ардчилал даанч хэнийг ч ялгаварладаггүй л дээ. МАН байна уу, АН байна уу, бүр “Монгол ална”-чууд байсан ч ялгаагүй, Монгол Улсын иргэн бүр хуулийн хамгаалалтад багтдаг. Хуульд заасан үндэслэл, шалтгаангүйгээр хэний  ч хөрөнгийг дайчлан хураадаггүй.

Хэрэв тэгсэн байж гэмээн хохирогч этгээд хуулийн дагуу шүүхэд гомдол гаргаж, хөндөгдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. Ардчилсан нийгэмд төр, иргэн хоёр яг түвшинд оршдог. Төрийн дур зоргыг хязгаарлахын тулд гаргаж байгаа шийдвэр, хийж байгаа алхам бүр нь хуульд нийцэж, хуульд захирагдаж, хамгийн гол нь хүний төлөө байхыг сануулдаг. Мөн нийтийн эрх ашиг гэдгээр халхавчлан нэг хүний эрхийг зөрчихийг ч цээрлэдэг.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 22 цаг 50 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 22 цаг 57 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 23 цаг 6 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 23 цаг 30 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 23 цаг 36 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top