x

З.Энхболд даргын аюултай эндүүрэл

Цэргийн хүчээр төмөр зам барих Ерөнхийлөгч Х.Баттулгын санааг дэмжиж, тамгын газрынх нь дарга З.Энхболд ярилцлага өгөхдөө, Америкийн Невада муж улс дахь, "Хуверийн далан" хэмээн алдаршсан байгууламжийг "цэргийн хүчээр" хийсэн мэтээр "эндүүрнэ" билээ. Энэ бол нийгмийг төөрөгдүүлсэн том эндүүрэл төдийгүй Монголын эдийн засагт маш хортой үр дагавар бүхий аюултай эндүүрэл!

Хуверийн далан (Hoover dam)-ыг 1931 онд эхлээд 1936 онд дуусгасан. Яг Их хямралтай зэрэгцэн хэрэгжсэн, тэр хямралаас гарах зорилгоор хэрэгжсэн олон төслүүдийн нэг байсан. 5000 гаруй цагаан арьст иргэдийг ажлын байраар хангасан төсөл юм.

Америкийн түүхэнд "Их хямрал" хэмээн нэрлэгдсэн эдийн засгийн гамшиг нь ажилгүйдлийн түвшинг 25 хувьд хүргэн, ажилгүй хүмүүсийг гэр бүлийнх нь гишүүдтэй хамт дундачилж тооцвол бараг 60 сая хүнийг мөнгөн орлогын эх үүсвэргүй болгосон юм. Тэр үед ажлын байрны төлөө "алаан" болж байлаа.

Жишээ нь Хуверийн даланг барихад, хог хаях гэх мэт маш бага цалинтай ажил хийж байсан 30 орчим хар арьстныг эс тооцвол зөвхөн цагаан арьстануудыг л ажиллуулсан. Ази хүн ажиллуулахыг бүр хориглосон. Ийн ажлын байрны төлөө алалдаж байхад юун цэрэг, хоригдол мэтийн албадлагын хөдөлмөрийн хүчийг ашиглах, тэгэх тухай яриа ч байгаагүй.

Чухам Их хямралын үед л ажилгүйдэл нь нийгмийн төдий асуудал биш, цэвэр эдийн засгийг тодорхойлж байдаг макро тоо хэмжигдэхүүнүүдийн нэг нь мөн байжээ гэдгийг эдийн засагчид ойлгосон юм.

Зуун мянган хүн ажилгүй болно гэдэг бол үр хүүхдүүдийг нь тооцвол зах зээлээс дор хаяж хоёр зуун мянган хэрэглэгч төлбөрийн чадваргүй болно, нэг ёсондоо дор хаяж хоёр зуун мянган худалдан авагч "үхлээ" гэсэн үг. Сая хүн ажилгүй болно гэдэг нь дор хаяж хоёр сая худалдан авагч "үхээтэхлээ" л гэсэн хэрэг. Хоёр сая хэрэглэгч "үхээд" зогсохгүй, тэдний сарын цалин мэт орлогын эх үүсвэрээр хийгдэх зах зээл дээрх худалдан авалтын ачаар, хагас сар болон сарын мөчлөгтэй эргэлдэж байсан мөнгөний эргэлт буюу эдийн засгийн "цус"-ны эргэлт зогслоо гэсэн үг. Зах зээл дэх худалдан авагч "үхэх", эдийн засгийн "цус багадах"-аас болоод үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны зэрэг бизнес эрхлэгчид олноороо дампуурах бөгөөд үүнийг эдийн засгийн уналт гээд байгаа юм.

Тэгэхээр ажилгүйдлийн асуудал эдийн засгийн суурь асуудал аж. Ажилгүйдлийг хэрхэн бууруулах арга замын тухайд л эдийн засгийн дэг сургуулиудын хооронд үндсэн ялгаа гардаг. Кейнсчүүд, урт хугацаандаа тэртээ тэргүй үхэхээс хойш хэрэглэгээг өөгшүүлэх замаар ажилгүйдлийг бууруулах ёстой гэдэг бол хайекчууд, чөлөөт зах зээлийн үл үзэгдэх гар ажилгүйдлийг бууруулна хэмээнэ, монетаричууд болохоор эдийн засаг дахь мөнгөний тоо хэмжээг ихэсгэж багасгах замаар асуудлыг шийднэ гэж зүтгэх жишээтэй.

Харин эдийн засгийн ямар ч дэг сургууль цэрэг, хоригдол зэрэг албадлагын хөдөлмөр эрхлэгчдээр бүтээн байгуулалт хийлгэхийг огт зөвшөөрдөггүй юм.

Чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой орнуудад цэрэг юм уу, эсхүл хоригдолуудаар бүтээн байгуулалт хийх, бизнесийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглодог нь зөвхөн энэрэнгүй ёсны үүднээс тэгээд байгаа юм биш. Ардчилсан болж харагдах гээд ч байгаа юм биш.

Гол нь жирийн иргэдийнхээ ажлын байрыг хадгалж буй хэрэг. Эдийн засгаа уналтаас хамгаалж байгаа явдал.

Венесүэлийн эдийн засаг сүйрэхэд хүргэсэн нэг том шалтгаан нь 80 мянган цэргээр зам, барилга, газар тариалан зэрэг салбарт ажил хийлгэсэн явдал. Хий гэснийг тушаалаар хийдэг үнэгүй шахам хямдхан цэргийн ажиллах хүчинд ажлын байраа алдсан ажилгүй венесүэлчүүд хотын гудамжаар дүүрэн хөглөрөхүйд; бензиний үнэ бараг нэг цент шахуу атал, орлогогүй "үхмэл" хэрэглэгчдээсээ болоод л угтаа үйлдвэр, үйлчилгээ, худалдааны салбар нь тэр чигтээ бүрэн дампуурсан даа.

Өнөөдөр манайд венесүэл маягийн сүйрэл рүү шилжилт хийгдэж эхэлсний шинж тэмдэгүүд илрээд байгаа. Ардчилсан хувьсгалаас хойш үзэгдээгүй маханд оочёрлох үзэгдэл гараад эхэлсэн, удахгүй долларын ханшийг тогтоож дийлэхгүй алдах гэж байна. Хятад нүүрсний худалдан авалтаа зогсоож, Оюутолгой төсөл гацвал Монгол сүйд болоход бэлэн. Сая, авто зам барьдаг компаниуд Ерөнхийлөгчөөс ажил гуйж бараалахсан байна билээ. 

Ерөнхийлөгч, тамгын газрын дарга хоёр эдийн засгийн бодлого дээрээ эндүүрч болно. Тэр хоёр мэргэжлийн эдийн засагчид биш. Улстөрийн шийдвэрийн эдийн засгийн аюултай үр дагаварыг олж харахгүй байж болзошгүй.

Ингэж ч байгаа нь Эрдэнэс Таван Толгойн ашиг 800 зуун тэрбумыг буцаан зарж цэргийн хүчээр төмөр зам барих тухай ярианаас харагддаг.

Гэтэл, сав л хийвэл эдийн засагч хэмээн өөрсдийгөө цоллох дуртай эдийн засгийн ухааны доктор, профессор, мастерууд бүр таг чиг. Эрх биш, чөлөөт зах зээлд шилжээд 30-аад жил болсон тул эдийн засгийн мэдлэгээ шинэчилж амжсан байлгүй дээ?! 

Зах зээлийн эдийн засгийн мэдлэг ёсоор бол цэргийн хүчээр төмөр зам барих нь улсын эдийн засгийг маш аюултай хямрал руу түлхэх үр дагавартай, макро эдийн засгийн буруу менежмент.

Энэ тухай манай эдийн засагчид мэдмээрсэн. Бас, Венесүэлийн жишээ бэлэхнээ байна шүү дээ?! З.Энхболд даргын эндүүрэл маш аюултай эндүүрэл шүү дээ! 

Хөөе! Эдийн засагчид аа! Та нар хаана байна вэ?

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ЭНЭ 76 ШИЙДЭХГҮЙ !!! БАС ЕРӨНХИЙЛӨГЧ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД ШИЙДЭХГҮЙ ЭЭ. (103.9.88.238)
    ДЭЭГИЙ
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
  • ЭНЭ АСУУДЛЫГ АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ЁСТОЙ.ТЭГЭЭД ЗӨВ БУРУУГ НЬ АРД ТҮМЭН Л ЯЛГАЖ ДҮГНЭНЭЭ. АРД ТҮМЭН ГЭДЭГ ЧИНЬ АЙХТАР ШҮҮ ДЭЭ. ТЭРНЭЭС БИШ (103.9.88.238)
    ДЭЭГИЙ
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 23 цаг 30 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 23 цаг 37 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 23 цаг 47 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Өчигдөр 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top