x

У.Хүрэлсүх: "Азийн урлагийн наадам"-ыг жил бүр зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газар Монгол үндэстний болон Ази тивийн ардын урлагийн авьяастнуудын дунд “Ардын урлагийн их наадам”-ыг анх удаа  зохион байгуулах шийдвэр гаргасан билээ.

Энэхүү наадамд Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн есөн дүүргийн 1700 гаруй, Азийн 12 орны 200 гаруй авьяастан, уран бүтээлчид уран бүтээлээ толилуулж, шилдгүүдээ тодруулахаар хүрэлцэн иржээ.

Азийн урлагийн наадмын нээлтийн ажиллагаа энэ сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлсэн юм. 

Монголын уламжлалт соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэгч ардын авьяастнууд, Монгол нутгийг минь зорьж ирсэн Азийн ардын урлагийн уран бүтээлчид, зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлээд,...

Тэрбээр “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030” бодлогын баримт бичигт “Монгол Улс нүүдлийн соёл - аялал жуулчлалын төв болно” хэмээн тодорхойлсон гэдгийг онцлон хэлэв.

Мөн Үндэсний хэл бичиг, түүх, уламжлалт ёс заншил, өв соёл, урлаг бол улс орны оршин тогтнох дархлаа бөгөөд даяаршлын түрлэгийн энэ үед бусдаас ялгарах онцлог болох юм. Иймд Монгол Улсын Засгийн газар энэ наадмыг уламжлал болгон, жил бүр зохион байгуулж, Монголын болон Азийн ахуй, соёл урлагийг дэлхийд сурталчлан таниулахад онцгой анхаарч ажиллах болно гэсэн юм.

Тэрбээр үргэлжлүүлэн “Ардын урлагийн анхдугаар наадам”-ыг зохион байгуулахад идэвх санаачилгатай оролцож байгаа төр, олон нийтийн болон олон улсын байгуулага хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, энэ их наадам бол ард иргэдээ "Соён гэгээрүүлэх” аяны хүрээнд хийгдэж буй үйл ажиллагаа юм гэдгийг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно 1 цаг 22 мин Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа 15 цаг 14 мин Н.Туяа: Эрх баригчид Монголд Кастын систем үүсгэх бодлого хэрэгжүүлж байна 15 цаг 25 мин Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ 16 цаг 2 мин Физикч, эрдэмтэн Н.Тэгшбаярыг намын жагсаалтад оруулахыг АН-ын даргад уриалав 17 цаг 39 мин Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаал хийнэ 19 цаг 7 мин ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр 19 цаг 33 мин Хуулийн төсөл: Хувийн хэвшил өндөр настны асрамжийн газар ажиллуулж болно 19 цаг 40 мин Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж болохгүй 23 цаг 39 мин МҮХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив 23 цаг 53 мин Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ Өчигдөр 09 цаг 34 мин Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрхээ авлаа Өчигдөр 09 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан Өчигдөр 08 цаг 22 мин ХҮН-ын сонгуулийн Ерөнхий менежерээр М.ЭНХСАЙХАН ажиллана Уржигдар 18 цаг 18 мин Иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД Уржигдар 17 цаг 53 мин У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим Уржигдар 17 цаг 46 мин Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч ачаа тээврийн битүүмжээ шалгаж байхыг анхаарууллаа Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсын Ерөнхийлөгч гавьяат тамирчин Ц.Раднаад хүндэтгэл үзүүллээ Уржигдар 17 цаг 43 мин Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Уржигдар 17 цаг 33 мин Я.Содбаатар: Хууль батлагдвал II одонг 8463, I одонг 1932 ээж нөхөж авна Уржигдар 17 цаг 32 мин
iИх уншсан
Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Эрх бари... Торгоны замаар аялагч Монголын нутагт зодуулж бэртсэний улма... Украины фронтын байдал хүндхэн байна Намууд ба хамууд Тэнэг хүүгийн тухай үлгэр Шинэ цагийн Монгол: Хэлбэрийн ялалт & Агуулгын ялагдал ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... “Хивсэн бөмбөгдөлт” Хөх хотын тэмдэглэл Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Өнөөдөр, маргааш нөөцийн мах худалдаалах цэгүүд Өнөөдөр засвартай байгаа авто замууд Баян-Өлгийд соронзон шуурганы үзэгдэл ажиглагджээ Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ...
Top