x

Физикч, эрдэмтэн Н.Тэгшбаярыг намын жагсаалтад оруулахыг АН-ын даргад уриалав

Улё төрийн намууд УИХ-ын сонгуульднэр дэвшигчдээтодруулж, СЕХ-нд хүргүүлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор нийгмийн бүлгүүдээс өөрсдийн төлөөлийг парламентад оруулахаар улс төрийн акци хийж эхэллээ.

Тухайлбал, АН-ын дарга Лу.Гантөмөрт хандаж манай физикчид, эрдэмтэн, докторуудаас нэгэн уриалгыг хүргүүлсэн байна. Тэр нь "АН-ын жагсаалтад бичигдэх 48 нэр дэвшигчийн жагсаалтад тус намын ҮБХ-ны гишүүн, физикийн ухааны доктор Норовын Тэгшбаярыг оруулж өгнө үү" гэсэн утгатай. Эрдэмтдийн гарын үсэг зурсан уриалгыг "Өдрийн сонин" өнөөдрийн дугаартаа бүрэн эхээр нь нийтэлжээ.  

АРДЧИЛСАН НАМЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ, ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРОО, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ЛУВСАННЯМЫН ГАНТӨМӨР ТАНАА

Уриалга хүргүүлэх тухай

Монгол Улсын “Үндсэн хууль”-д Улсын их хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна гэж өөрчлөлт оруулсан. ингэхдээ Улсын хурлын сонгуулийг “сонгуулийн холимог тогтолцоо”-гоор явуулна. Улсын “далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж заасан

Бага орлоготой орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.5 орчим хувийг шинжлэх ухаанд зарцуулдаг бол өндөр хөгжилтэй орнууд 3 орчим хувийг зарцуулдаг нь улс орнуудын хувьд хөгжлийн ялгаа бий болгох голлох шалтгаануудын нэг юм. Өнөөдөр манай улс бага орлоготой орнуудын зарцуулдгаас ч бага төсөв шинжлэх ухаанд зарцуулж байгаа нь нууц биш билээ. Шийдвэр гаргах түвшинд эрдэмтэн судлаач, технократуудыг олноор оруулж судалгаа шинжилгээнд зарцуулж буй хөрөнгө оруулалтад тодорхой татварын хөнгөлөлт үзүүлэх болон татвараас чөлөөлөх бодлого хэрэгжүүлэх аваас хөгжлийн шинэ эринг авч ирнэ гэж бид үзэж байна.

Улс орнуудын хөгжлийг тодорхойлох нэг гол хүчин зүйл нь эрчим хүч байдаг. Монгол Улс эрчим хүчний хувьд хоёр хөршөөсөө импортын хамаарлаас ангижирч, экспортлогч орон болгохын тулд атомын цахилгаан станц (АЦС), усан цахилгаан станц (УЦС), нарны цахилгаан станц (НЦС), салхины цахилгаан станц (СЦС) зэрэг цэвэр эрчим хүчний эх үүсвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, дамжуулах, түгээх дэд бүтцийг өргөтгөх, түүнчлэн уул уурхайн олборлолтоос эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг шинжлэх ухаанч, өндөр технологийн гүрэн болоход физикч Норовын ТЭГШБАЯР доктор хувь зохих нэмэр оруулна гэдэгт бид бүрнээ итгэж байна.

Тиймээс дээрх дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно гэдэг заалтын дагуу танай намаас гаргах жагсаалтын сонгогдох магадлалтай дараалалд физикч Норовын ТЭГШБАЯР докторыг багтааж, Монгол Улсын Их Хуралд эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэхийг уриалж байна.

Бидний энэхүү уриалгыг хэлэлцүүлж, дэмжинэ гэдэгт найдаж байна.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г...
Top