x

Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч ачаа тээврийн битүүмжээ шалгаж байхыг анхаарууллаа

Нийслэлийн Замын хөгжлийн газраас Улаанбаатар хотын 17 байршилд авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэж буй.

Энэ үеэр ачаа тээвэрлэж яваа жолооч нар ачааг битүүмжлээгүйн улмаас авто замд хайрга, чулуу, шороо асгарч улмаар замын эвдрэл нэмэгджээ. Үүний улмаас зам тээврийн осол гарах эрсдэл нэмэгдэж байна.

Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд Хан-Уул дүүрэгт Зайсангийн дөрвөн замын уулзвараас зүүн тийш “Буган Халиун” рестораны уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулсан. Уг замаар ачаа тээвэрлэж явсан жолооч нар ачаагаа битүүмжлээгүйн улмаас чулуу, шороо асгаж хучилтыг эвдсэн тохиолдол бүртгэгдсэн юм.

Тээврийн цагдаагийн албанаас ачаа тээвэрлэх дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцож байна. Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр зүйлд ачаа тээвэрлэж яваа жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгаж хөдөлгөөнд оролцох бөгөөд шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Тиймээс жолооч та бүхэн ачаа тээврийн битүүмжлэлээ шалгаж замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

Хорин дөрөв. Ачаа тээвэрлэх

24.1. Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна.

24.2. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

24.3. Ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна:

  • а/ унаж, асгарч, чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул, саад учруулахгүй;

  • б/ жолоочийн харах боломжийг хязгаарлахгүй;

  • в/ тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй;

  • г/ тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуур, эргэх чиг заадаг гэрэл болон гараар өгөх дохио, улсын бүртгэлийн дугаар, таних тэмдгийг халхлахгүй;

  • д/ их хэмжээний дуу чимээ, эвгүй үнэр гаргахгүй, тоос шороо босгохгүй, зам ба орчныг бохирдуулахгүй.

24.4. Суурин газарт 22 цагаас 06 цагийн хооронд дуу чимээ гаргаж ачих, буулгахыг хориглоно.

24.5. Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална.

Тайлбар: Хоёроос олон чиргүүл чирч буюу хагас чиргүүлийн араас чиргүүл залгаж замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

24.6. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт «Овор ихтэй ачаа» таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна.

24.7. Суудлын автомашин, мотоциклоор түүний овроос уртаашаа буюу өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 6 цаг 34 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 7 цаг 9 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 8 цаг 48 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 8 цаг 58 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 9 цаг 5 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 10 цаг 6 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 10 цаг 10 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 10 цаг 14 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 10 цаг 17 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 10 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 10 цаг 22 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 10 цаг 25 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 12 цаг 51 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 12 цаг 57 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 13 цаг 5 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 13 цаг 9 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 13 цаг 17 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 13 цаг 21 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 13 цаг 26 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 13 цаг 33 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top