x

Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаал хийнэ

Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Гандантэгчэнлин хийд болон буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм, хийд, дацан, ТББ-уудаас хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Мөн өнөөдрөөс эхлэн шинийн 15-ныг хүртэл 09:00-18:00 цагийн хооронд Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы өмнө заларч буй бурхан багшийн дүрүүдэд усан тахил өргөх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа тул сүсэгтэн олныг урилаа.

“Будда продакшн”-ы захирал Ц.Гүрсэд: 

-"2024 оны тавдугаар сарын 23-нд бурхан багшийн их дүйчин өдөр тохионо. Энэ өдөр Монголын бурхны шашинтнууд, сүсэгтэн олон, 10:30 цагт төв талбайгаас Гандантэгчэнлин хийд хүртэл хүндэтгэлийн жагсаал зохион байгуулна.

Лам хуврагууд жагсагчдад сэтгэл засах зан үйлийг үйлдэх, Их эзэн Чингис хаан тэргүүтэнд "Чингисийн сан" айлдах, уран бүтээлчид урлагийн үзүүлбэр толилуулна.

Жагсаал төв талбайгаас Гандантэгчэнлин хийдэд ирж, өндөрлөнө. Гандантэгчэнлин хийдийн талбай, Батцагаан дуганы өмнө бурхан багшийн их дүйчин өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагаа үргэлжилнэ.

Бурхан багшийн их дүйчин өдрийг угтаж буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм, хийд, дацан, ТББ-ууд эмзэг давхаргын иргэд, хорих ангиудад сэтгэл заслын сургалт, эмнэлгийн газруудыг тохижуулах, тоног төхөөрөмж хандивлах, лам хуврагууд мод тарих үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Энэ жил иргэдэд байгаа номыг цуглуулж хорих ангиудад хүргэх, номоор дамжуулж тэднийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна" гэв.

“Чухагт Эрдэнэ” соёл гэгээрлийн төвийн тэргүүн Б.Дарамбазар:

-"Хүн төрөлхтний сайн сайхан, оюун санааны гэгээрлийн төлөө онцгой үйл явдал тохиосон цаг хугацааны давтамжийг дүйчин өдөр гэж хэлдэг. Сард шинийн 8, 15, битүүн гэж гурван дүйчин өдөр байдаг.

Хүн төрөлхтний оюун санааны гэрэл гэгээ, амар амгалан, ёс зүйтэй байх, амгалан амьдрах тухайд бурхан багш гэгээрч, хамаг амьтанд номоо айлдсан үйл явдал онцгой цаг үед тохиосон тул жилийн дөрвөн их дүйчин өдөр гэж хэлдэг.

Тодруулбал зуны тэргүүн сарын шинийн 15-нд бурхан багш мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн, зуны адаг сарын шинийн 4-нд бурхан багш номоо айлдсан, намрын адаг сарын 22-нд бурхан багш тэнгэрийн орноос замба тивд заларсан, хаврын тэргүүн сарын шинийн 1-15-нд бурхан багшийн 12 зохионгуй гэж хэлдэг үйл явдлын гол зүйлүүдийг багтаасан дөрвөн их дүйчин өдөр байдаг" хэмээн тайлбарлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 22 цаг 41 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна 22 цаг 43 мин Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлууд 22 цаг 44 мин ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 20-нд дуусгахыг үүрэг болгов 22 цаг 45 мин Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацааг сунгалаа 22 цаг 46 мин Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүллээ 22 цаг 46 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгууллагын удирдлагатай уулзлаа 22 цаг 47 мин Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бодлого, хөтөлбөрүүдийг танилцууллаа 22 цаг 48 мин БОУАӨЯ-наас гадаад томилолтын асуудлаар гаргасан албан ёсны мэдэгдэл Уржигдар 18 цаг 55 мин "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодрууллаа Уржигдар 18 цаг 15 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, өөрчлөлтийн талаар хэлэлцлээ Уржигдар 18 цаг 13 мин ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих "Шүншиг гэгээн" төслийн нээлт боллоо Уржигдар 18 цаг 12 мин Монгол, Норвегийн Гадаад хэргийн яамд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Уржигдар 18 цаг 10 мин Улаанбаатар метроны төсөлд ажиллах долоон оюутан БНСУ-д суралцахаар боллоо Уржигдар 16 цаг 33 мин Жендэрийн үндэсний хороо хуралдаж, 2026 оны төлөвлөгөөгөө баталлаа Уржигдар 16 цаг 30 мин Согтуу эмэгтэйн гар утсыг дээрэмдсэн этгээдийг баривчилжээ Уржигдар 16 цаг 25 мин Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж, ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна Уржигдар 16 цаг 24 мин Дархан-Уул аймагт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах төсөл эхэллээ Уржигдар 16 цаг 24 мин Д.Трамп: Ираны дараа Кубын талаарх бодлогоо боловсруулна Уржигдар 16 цаг 15 мин О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн санаачлах эрхтэй хуульд хамаарах уу гэдгийг харна Уржигдар 16 цаг 05 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа
Top