x

Улаан, тариа хоёр

-фельетон-

“Улаан тариа-2” гэдэг аян эхэлснийг Засгийн газраас зарлав. Зарлалыг Эрүүл мэндийн сайд гаргасан боловч Тариа эрхэлсэн сайд нь Улаан нэртэй учраас хүмүүсийн толгой эргэж эхэлжээ. Нэг бол улаан өнгийн тариа тарих ч юм шиг, тэгтэл улаан болгодог тариа хийх ч юм шиг, явж явж Улаан сайдыг тарих ч юм шиг, бүүр больчихоод Улаан сайд биднийг тарих ч юм шиг... алийгаа алдаад явчихав. 

Тэгэхээс тэгэх гэсэн шиг мөн өдөр нь Улаан сайд нь мал мах болон хүргэний асуудлыг нэгтгэн хэвлэлийн хурал хийж таарав. “Нээрээ би тиймээ гэх шиг, Нэр нь хүртэл тэмээ” гэдэг чинь шүлэг билүү? 

Улаан сайд хаа хамаагүй асуудлуудыг нэгтгэдэгээрээ алдартай. Тэрээр МАН болон МАХН-ыг нэгтгэн дундын гишүүн гэж явдаг ба саяхан Яамныхаа зөвлөх, өөрийн хүргэн хоёроо нэгтгэсэн талаараа ярилцлага өгсөн ажгуу. Улмаар, хэвлэлийн хурлын үеэр сайдын хамаатны пүүс, улсын мах бэлтгэл хоёрыг бас нийлүүлээд хаясан нь тодорхой болов. Ийм болохоор нь Улаан сайдыг ямар ч хамаагүй аргаар улаан тариатай өөрийгээ нийлүүлчихсэн байгаа гэдэгт олон хүн эргэлзсэнгүй.

Гэтэл шинэ үеийн олон хүн “Улаан тариа” гэж юу хэлээд байгааг ойлгож өгдөггүй ээ. Болчимгүй зарим нь “Улаан сайд нь Сарангэрэл сайдыг тарьж байгаа бичлэг буудлын камераас олдоод, тэрийгээ хэвлэлийн бага хурлаар хэсэгчлэн үзүүлсэн” гэж хүртэл бурсан байна. 

Бас “Улаан сайд юу ч юм бэ тусаад эмнэлэгт тариа хийлгэж байгаа. Тэрээр, сурсан зангаараа “дан тариа хийлгэхгүй, ямар нэгэн юмтай нийлүүлж хийлгэнэ” гэж гомдол гаргаж. Сандарсан сайд Сарангэрэл нь “тэр тариаг нь юутай ч хамаагүй, улаан винотой ч хамаагүй нийлүүлээд шахчих” гэснээс үүдсэн яриа” гэж мэлзэх ч этгээд байх юм.

Харин “ЖДҮ-г өршөөхгүй” хөдөлгөөнийхэн мэдэгдэхдээ: “Улаан тариа” нь эм эмчилгээтэй огт хамаагүй зүйл. Тэд Тариалан дэмжих сангаас давхар зээл авахын тулд нэг ургацаа “Улаан буудай”, “Улаан тариа” гэсэн хоёр өөр нэрээр шахаж байгаа зальжин арга хэмээн шүүмжилж ч байх шиг.

Тэгж ярих юм бол үнэхээр улаан тариа байна. Улаан гуай сайд болсноосоо хойш тариалж байгаа “Улаан гаолян”-г хэлж байгаа юм. Жан Имоугийн ийм нэртэй бүтээл хүртэл бий гэж кино судлаачид өгүүлэх аж. 

Учрыг мэддэг гэх зарим хүн “Мал, тариалантай ямар ч хамаагүй ээ. Судсаар хийдэг эмтэй тарианы тухай ярьж байгаа юм. Харин юм юмыг нийлүүлэн өөртөө хавсаргадаг тусгай аргатай Улаан сайд нь “тарих” гэсэн утгатай бүхий л процессыг яамандаа хавсаргаж чадсан. Ингээд эмнэлгийн бүхий сувилагч нар, бүхий л тарилга, тариуртайгаа Хүнс хөдөө аж ахуйн яаманд харъяалагдах болсноос үүдээд сүръяагийнхаас бусад бүх тариаг “Улааны тариа” гэх болж. Сүръяаг саяхан нээсэн сайдынхаа алдрыг хүндэтгэн тариаг нь Улаанд өгөлгүй, Эрүүл мэндийн яамандаа үлдээсэн” гэж тайлбарлахыг ч сонсов.

Түүнийхээр бол сонгуулийн өмнө амжиж бүх хүнийг улаан тариагаар тарих, тарилгын мөнгийг Тариалан дэмжих ЖДҮ сангаас гаргах, тарих ажлыг Тариалангийн сайд Улаан хариуцах юм байна. 

Үнэн хэрэгтээ, “улаантариа” гэдэг нь өнгөрсөн зуунд, БНМАУ-д тэмбүү өвчнийг дарахад хэрэглэсэн тариа юм байна. Тэр тариаг өнөөдөр Тариалан дэмжих сангийн ЖДҮ-гээр бүх хүнд тарих бололтой. Хэвлэлийн бага хурлын үеэр “Та бүх иргэнээ алагчлалгүй, ардчилсан байдлаар тарина гэлээ. Тэмбүүгүй хүмүүст энэ тариа ямар хэрэгтэй юм бэ” гэсэн асуулт гарчээ. Эрүүл мэндийн сайд асуултад хариулахдаа “Нэг ч иргэнээ ялгаж үлдээлгүй тарих нь манай засгийн газрын алсын хараа болно. Бид асуудлыг урьдчилан харсан байгаа. Улаан тарианы хажууд цэнхэр тариа дагалдана. Тэмбүүгүй хүнд тэрийг хийхээр долоо хоногийн дараа тэмбүүтэй болно. Энэ үед нь улаан тариагаа хийж тэмбүүг нь эдгээнэ. Далиманд нь бүгдээрээ дархлаатай болно” гээд нижигнэтэл алга ташуулжээ.

За тэр, хотын замд хийсэн алтан шаргал хашлагыг ч улаан тариатай холбож тайлбарлаж байх юм. Замын цагдаагийнхан тусгай дохио өгмөгц хаалтуудыг янзлан эргүүлээд зам болгоныг Хүнс Хөдөө аж ахуйн Яамны “Улаан тариаланг дэмжих сан”-гийн үүдэнд очихоор болгож зохицуулна гэнэ. Улаан сайд улаан тариатай шприцээ барьчихсан, үүдэн дээрээ ханцуйгаа шамлаад зогсох байх юм даг уу?

Ер нь бол улаан тариатай, тариагүй толгой эргүүлсэн юм их байна аа. Гадаад яамныхан хар тамхитайгаа Германд гардуулснаас эхлээд. Сая Ерөнхийлөгч нэг хуулинд хориг тавиад, Их хурал хоригт нь сөрөг батлаад, уурласан ерөнхийлөгч тэрэнд нь бас хориг тавиад, Их хурал эргүүлж цуцлаад толгой эргүүлсэн тойрогт орчихож. Сүүлд нь үзэхнээ Ерөнхийлөгч өөрийнхээ зарлигт хоригт тавиад, УИХ нь өөрийгээ хүчингүй болгосон тогтоол гаргаад зогссон байна гэсэн. Ямар нэгэн тариа хийлгэх цаг ч уг нь болсон шиг байгаа юм аа.

...Манай улс чинь ямар ч хамаагүй аян л хийхгүй бол болохоо байчихсан хэрэг үү? Энэ фельетоныг бичиж байх зуур ирсэн зурвасыг задалбал: “Матрын-3” аян эхэлснийг дуулгаад “Улсын тэргүүлэх царай муутай хүн” номинацид таныг дэвшүүлж байна. Сертификатынхаа мөнгийг тушаагаад баримтаа илгээнэ үү. Амжилт хүсье” гэсэн байх юм...Тануус минь “лайк” дарахаа мартав.

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
E-Mongolia системээр дамжуулан архивын 11 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой 9 цаг 13 мин УИХ-ын гишүүд “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөлтэй танилцав 9 цаг 15 мин ЕХ нефтийн үнийн дээд хязгаарыг бууруулах санал гаргажээ 10 цаг 26 мин Зайсангийн зүүн гүүрийг ирэх зургадугаар сард ашиглалтад оруулна 10 цаг 28 мин Дэлгэрмөрөн, Буянт голууд үерлэж, зарим голын усны түвшин огцом нэмэгджээ 10 цаг 31 мин Нүүрсний үнийн уналт гадаад худалдаанд нөлөөлж байна 10 цаг 32 мин СХД-ийн 28-р хорооны шинэ сургууль ирэх есдүгээр сард ашиглалтад орно 10 цаг 33 мин Дарханд “Буянт хайрхны цэцэрлэгт хүрээлэн” байгуулагдаж байна 10 цаг 35 мин Барилгын ослоор хүний амь нас хохирлоо 10 цаг 36 мин “Үндэсний бичиг соёлоо дээдэлье” уриан дор 37 дахь удаагийн номын баяр Сайншанд хотноо боллоо 10 цаг 37 мин Өмнөговь аймагт сурагчдын шүд угаах буланг үе шаттай байгуулж байна 10 цаг 39 мин Архангай аймагт “Оюу толгой” ХХК 5.3 сая мод тарина 10 цаг 40 мин Нийслэлд ой, хээрийн түймрээс сэргийлэх эргүүл хяналтыг эхлүүллээ 10 цаг 41 мин Нисэх хүчний 100 жилийн ойд зориулсан шинэ шуудангийн марк худалдаанд гарлаа 10 цаг 42 мин Өв соёлоо өвлүүлэн түгээх зорилгоор Завхан аймгийн музей сумдад ажиллажээ 10 цаг 44 мин Гепатит А-ийн эсрэг вакцин хүүхдийг хамгаалж байна 13 цаг 44 мин Төрийн тусгай чиг үүрэгтэй албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарч байна 13 цаг 46 мин Иргэд, парламентын гүүр болсон хууль тогтоомж сурталчлах төв Орхонд нээлтээ хийлээ 13 цаг 46 мин Өсвөрийн тамирчдаас анх удаа үндэсний хэмжээний суурь судалгаа авч байна 13 цаг 47 мин Ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний туршилтыг гурван бүсэд хэрэгжүүлжээ 13 цаг 48 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай...
Top