x

Ерөөсөө нөхөн сонгуулиа л больчихъё

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлснөөс хойш хоёр жилийн хугацаа өнгөрлөө.

Түүнийг хүчингийн хэрэгт сэжиглэн шалгаж байх хугацаанд Д.Гантулга гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгч, УИХ хүсэлтийг нь хэлэлцэн чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Одоогоор Д.Гантулга гишүүн асанд холбогдох эрүүгийн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байна.

Өмнөх хууч

Түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөнтэй холбоотойгоор УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг өнгөрөгч 2018 оны долдугаар сарын 1-нээс товлон зарлаж, аравдугаар сарын 7-д санал хураалтыг явуулах тухай УИХ-ын 68-р тогтоолыг мөн оны зургадугаар сарын 28-ны өдөр баталсан.

Гэвч Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцэд хандаж, уг тогтоол нь Монгол Улсын иргэний сонгогдох эрхийг зөрчиж байна хэмээн гомдол гаргаснаар Цэц уг асуудлаар маргаан үүсгэсэн байдаг. Нөхөн сонгууль зарласан УИХ-ын тогтоолоор Цэц маргаан үүсгэсэн тул аравдугаар сард явагдах ёстой байсан нөхөн сонгууль хойшилсон. Арваннэгдүгээр сард Цэц уг маргааныг хэлэлцээд “УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн”  хэмээн хүчингүй болгосон билээ.

Иргэн С.Мөнхцэцэг нь Цэцэд өргөдөл гаргахдаа “Төрийн албан хаагчид сонгуульд нэр дэвшихийн тулд сонгууль зарлагдахаас зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзсэн байх ёстой. Гэтэл нөхөн сонгуулийг долдугаар сарын 1-ний өдөр товлон зарлаж, аравдугаар сарын 7-нд явуулахаар шйдвэрлэсэн нь иргэн миний сонгогдох эрхийг зөрчиж байна” гэсэн билээ. Энэ шалтгаанаар өнгөрөгч онд зарлагдсан нөхөн сонгууль эхний удаа хойшилсон. 

Уг маргаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орсон Д.Лүндээжанцан гишүүн “төрийн албан хаагч сонгууль зарлагдахаас зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзсэн байх” тухай хуулийн уг заалт зөвхөн УИХ-ын ээлжит сонгуульд хамаатай юмаа. Тиймээс сонгуулийн тухай хуульд “сонгуулийн жил” хэмээн тодорхойлсон байдаг... хэмээн маргасан боловч Цэц уг тайлбарыг хүлээж аваагүй билээ.

Мөн гомдол гаргагчаас “Та нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэх үү?” гэж асуухад гомдол гаргагч хариулж чадаагүй байдаг. Хожим түүнийг хэвлэлүүдээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хадам дүү нь хэмээн бичиж байв.

Гэмшил биш, зуршил болов

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт болоход сар гаруйхны хугацаа үлдээд байна. Нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн намуудаас МАХН Н.Энхбаярыг, АН Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээ зарлалаа. МАН-аас намын дарга У.Хүрэлсүх нэр дэвшинэ хэмээн яригдаж байгаа ч албан ёсны шийдвэр гараагүй байна. Одоо нэгэнт Цэцийн шийдвэр гарсны дараа нэр дэвшигч тодруулах ч шаардлагагүй болж байх шиг байна.

Мөн энэ удаагийн Цэцийн шийдвэрийн бас нэг онцлог нь саяхан МАН-ын дарга У.Хүрэлсүх Засгийн газрын кабинетийнхаа тал хувийг авч Хэнтий аймаг болон хөдөө орон нутагт арав гаруй хоног ажиллаад ирсний дараа гарлаа.

Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас "Нөхөн сонгууль зарлах тухай" УИХ-ын 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 22 дугаар тогтоолыг "Үндсэн хууль зөрчсөн" хэмээн үзэж түдгэлзүүллээ. Уг тогтоолоор нөхөн сонгуулийг энэ оны хоёрдугааар сарын 10-ны өдрөөс товлон зарлаж, зургадугаар сарын 30-нд санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн юм. Гэвч нэр бүхий иргэн УИХ-ын дээрх тогтоолыг Сонгуулийн тухай хууль болон Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн хэмээн Цэцэд ханджээ.   

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь, УИХ-ын гишүүнийг хууль бусаар чөлөөлсний үндсэн дээр нөхөн сонгууль зохион явуулах нь Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэмээн мэдүүлсэн байна.

Хачирхалтай нь Үндсэн хуулийн цэц гомдол гаргасан иргэний “Д.Гантулгыг чөлөөлсөн нь хууль бус” гэх мэдээллийг хүлээж аваагүй мөртлөө “хууль бус шийдвэр дээр үндэслэн нөхөн сонгууль явуулах нь хууль бус” гэснийг нь хүлээн авч, нөхөн сонгууль зарласан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн байна. Логикийн хувьд ч эргэлзээтэй зүйл болж байна л даа.

Эхлээд “Л.Гантулгыг чөлөөлсөн нь хууль бус” гэсэн иргэний мэдээллийг Цэц үгүйсгэсэн. Нэг үгээр хэлбэл, алдаатай буюу худал нөхцөл байна гэсэн үг. Тэгсэн атлаа “Д.Гантулгыг чөлөөлсөн нь хууль бус учраас нөхөн сонгууль явуулах нь хууль бус” буюу алдаатай нөхцөл дээр тулгуурласан оюун дүгнэлтийг үнэн зөвд тооцож болох уу?

Өөр жишээ авья л даа. Хонь бол махчин амьтан. Тийм учраас бөөнөөр нь устгах ёстой гэсэн оюун дүгнэлт байг. Хонь махчин амьтан гэдгийг тогтоож чадсангүй ээ, учир нь тэр амьтан өвс идэж, ус ууж байв. Тэгэхээр хонийг устгах ёстой гэдэг шийдвэр үнэн зөв байж чадах уу?  

Эсрэгээрээ бэлчээрийг талбай хомс болж байгаа учраас бог малын тоог цөөлье гэвэл арай өөр ойлголт. Ядаж л логикийн хувьд алдаагүй. Тэгэхээр “Нөхөн сонгуулийн зарласан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн” гэдэг шийдвэр гаргахын тулд ядаж энэ дайны үндэслэл гаргаж ирэх хэрэгтэй болж байна.

Нөхөн сонгуулиа л больчихъё

Угаасаа Үндсэн хуулийн шүүхийн зарчим нь мэдээлэл гаргасан иргэний гаргаж байгаа үндэслэл дээр тулгуурлаж шийдвэрээ гаргадаг. Түүнээс биш "Хонь мах иддэггүй юм байна аа. Гэхдээ өвс ховор болсон учраас хонийг устгах нь зүйтэй" гэж шийдвэрээ гаргадаггүй. Тиймээс “Зорилго нь аргаа зөвтгөнө” гээд хэний ч хамаагүй нэр бариад, ямар ч хамаагүй мэдээлэл гаргаад, түүнийг нь аль нэг нам, улс төрийн хүчний эрх ашигт нийцүүлээд, ямар ч хамаагүй аргаар шийдвэр гаргаад баймааргүй байна. 

Түүнийхээ оронд зүгээр л, хэрвээ энэ удаад нөхөн сонгууль явуулах нь МАН-д ашиггүй гэж байгаа бол 64-үүлээ сууж байгаад асуудлаа шийдчих. Сонгуулиа хойшлуулдагсан уу, хуулиа өөрчилдөгсөн үү, хамаагүй. Ганцхан Үндсэн хуулийн цэц л үүнд нь битгий оролцоод, оролцуулаад бай.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (220.248.63.129)
    Сэтгүүлчээ больж үз. Өөрөө хуулзүйн наад захын мэдлэггүй байж дураараа ингэж бичиж болохгүй шүү. ҮХЦийн шийдвэр туйлын үндэслэлтэй зөв шийдвэр гарсан. Нөхөн сонгуулийн тов бол ҮХ зөрчсөн юм шүү
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top