x

Загварын дизайнчид КИНОНД ЗҮТГЭСЭН НЬ

­Ер нь бол бид кино үзэж байхдаа дэлгэцнээ гарч буй зүйлийг бүхэлд нь хүлээн аваад жижиг сажиг зүйлийг хардаггүй. Ийм байтал зарим киноны үйл явдал нь захаасаа мартагдаад эхэлсэн ч хувцас загварууд нь олон жилээр хадгалагдан үлдсэн байх жишээтэй. Киноны өндөр нэр алдар нь түүнийг бүтээхэд нэртэй загвар зохион бүтээгчид оролцсоны гавъяа юм. Найруулагчид, загвар бүтээгчдийн үр дүнтэй хамтран ажилласны хэдэн жишээг одоо танилцуулья.

Гарри Маршаллын “Хөөрхөн бүсгүй” (1990) киноны Нино Черрутийн оролцоо

Жулия Робертс болон Ричард Гир хоёр алдарт “Хөөрхөн бүсгүй” киногоороо нэрд гарч байсан юм. Уг кино гол дүрийн эмэгтэйн ер бусын дэгжин хувцсаар дурсагдан үлджээ. Тэднээс цагаан толбон хээтэй дэгжин хүрэн даашинз болон мөр нь онгорхой улаан даашинз аргагүй л санаанд бууна. Тэднийг хувцасны зураач  Мэрилин Вэнс бүтээсэн юм. Харин Ричард Гирийн өмссөн хувцаснуудыг бараг тэр чигт нь Италийн дизайнер Нино Черрути бүтээжээ.

Сонирхуулахад киног бүтээж байхад АНУ-д хүртээмжтэй байсан хувцаснаас  гол баатарт нь аль ч тохироогүй гэдэг. Олон твид костюмууд Гирт нэг л зохиж өгөхгүй байжээ. Вэнс түүний хувцасыг  зохисон байхыг хүссэн ба түүнд нь Черрути туслажээ. Италийн урлан гол баатрыг костюмаар төдийгүй зангиа цамцаар хангаж өгсөн гэнэ.

Алан Паркерын “Эвита” (1996) киног Жон Гальяно гоёсон юм

Аргентины тэргүүн хатагтай Эве Дуарте де Пероны тухай өгүүлэх “Эвита” уран сайхны кино нь гол дүрийн жүжигчин Мадоннагаас гадна түүний дэгжин гоёлуудаар үзэгчдийн анхааралын төвд байв. Бүх киноны явцад Эвита 85 хувцас солин гоёсон байдаг ба киноны дараа ч Мадонна дүрийнхээ стилийг нэг хэсэг хугацаанд хадгалж байсан юм.

Киноны хувцасны хэсгийг 1996 онд Диор загварын ордны уран сайхны захирал болсон Английн дизайнер Жон Гальяно бүтээжээ. “Эвита”-д зориулан хэд хэдэн гоёлыг Кристиан Диорыг амьд байхад ордонд нь бүтээсэн байв. Лос-Анжелест киноны нээлт болоход Мадонна баатрынхаа сонирхолд нийцэхээр гоёлтой ирж байлаа.

Ирвин Уинклерын “Хонгорхон” (2004) киноны Жоржио Арманийн бүтээл

Америкийн хөгжмийн зохиолч Коул Портер түүний эхнэр Линдагийн тухай киног киноны шүүмжлэгч нар таатай хүлээн аваагүй. Гэхдээ л энэ киног хувцаснаас нь болж үзэж болно. Эшли Жадд, Кевин Клайн хоёрын баатрууд дэлгэцнээ ямар гоё стилийн харагддаг билээ. Портерууд шиг хүмүүс ХХ зууны эхний хагаст загварын ертөнцийн жишиг байж дээ. Италийн загвар бүтээгч Жоржио Армани Клайны  баатрын бүх хувцсыг нэгд нэггүй бүтээжээ. Өөрийнх нь хэлснээр Портерын хувцаслалт өнгөрсөн зууны загварын хандлагын өөрчлөлтийг жишиг болохоор харуулсан ажээ. Арманий киноны баатар эмэгтэйн хувцаснаас ч бүтээлцсэн юм. Үзэгчдэд түүний хуримын атласан даашинд үлджээ.

София Копполагийн Мария Антуанетта” (2006) кинонд Маноло Бланик оролцсон нь

Испанийн гутлын дизайнер Маноло Бланик хүүхэд байхаасаа л Францын хатан хаан Мария Антуанеттаг шүтэн биширч иржээ. Тэгээд ч кинонд дуртайяа оролцсон байна.

Дараа нь Бланик өөрийн бүтээсэн хувцаснууд нь олонд таалагдсан, мөн олон ганган хүүхнүүд түүнийг нь сонирхсонд гайхаж байв. Тансаг дэгжин даашинзууд дор тэр гутлаа анзаарагдахгүй өнгөрнө гэж бодож байсан бололтой.

Бланик гутлуудаа бүтээхдээ XVIII зууны загваруудтай танилцаад түүнийг өөрийн санаа оноогоор баяжуулжээ. Ингэж тэр туузтай, товчтой шаахайнуудыг бүтээсэн байв.

Луки Гуаданьиногийн “Би бол хайр дурлал” (2009) кино дахь Раф Симонс

“Би бол хайр дурлал” кино нь өөрийн хүүгийнхээ найзад дурлан гэр бүлээ үлдээсэн Италид амьдардаг орос цагаач эмэгтэйн тухай өгүүлдэг ба кино нь өөрөө сайн болоогүй. Гэхдээ JilSander брэндийн хувьцастай Тильда Суинтоныг үзэхэд илүүдэхгүй. Дүрийг төгсжүүлэхэд дизайнер Раф Симонс тэр орны уран сайхны захирал байхдаа зүтгэлээ гаргажээ. Хувцас нь тэр эмэгтэйн хувирлыг өөрөө үзүүлж өгнө.

Даррен Аронофскийн “Хар хун” (2010) дахь Rodarte брэнд

“Хар хунгийн” хувцаснууд үзэгчдэд төдийгүй загварын ертөнцөд мартагдашгүй сэтгэлгээ болон дуулиан үлдээсэн билээ. Америкийн эгч дүү хоёр дизайнер Кейт болон Лора Маллевихоёрын оролцоо тэр бүгдийг мандуулсан юм.

Rodarte брэндийг үүсгэгч эгч дүү хоёр уу эсвэл киноны хувцасны зураач Эми Уэскотт уу  тэдний аль нь энд давамгайлсан бэ гэдэг маргаан байлаа. Натали Портманы баатрын 40 хувцасны долоог нь эгч дүү хоёр бүтээсэн байлаа, Rodarte гол баатрынх нь хувьд гэнэн романтикаас эхлэд хэт зоригтой бүхэл бүтэн аясыг гоёлд гаргаж чадсан юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НАСА-гийн "Artemis II" хөлөг Сарыг чиглэн хөдөллөө 1 цаг 17 мин УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдаанд үг хэллээ 1 цаг 19 мин Швейцар сайн дурын ажилтан хувиасаа 50 сая төгрөгөөр сагсан бөмбөгийн талбай барьж байна 1 цаг 20 мин Улсын физикийн 37 дугаар олимпиад маргааш эхэлнэ 1 цаг 21 мин Oracle компани хиймэл оюун ухаанд төвлөрөхийн тулд ажилтнуудаа цомхотгож эхэллээ 3 цаг 18 мин Microsoft компани Японд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна 3 цаг 24 мин Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөв 3 цаг 27 мин 72 цагийн эмийн хэрэглээ хяналтаас гарч, эрсдэл дагуулж байна 3 цаг 44 мин Бельги улс төсвийн алдагдал, өрийн өсөлтийн эрсдэлтэй нүүр тулжээ 3 цаг 47 мин Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа 3 цаг 48 мин Увс аймгийн гол, нууруудын мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа 6 цаг 15 мин Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 6 цаг 16 мин Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ 6 цаг 17 мин Цаг агаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 6 цаг 20 мин ОХУ бензиний экспортод тавьсан хоригоо сунгалаа 6 цаг 21 мин Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын албан хаагчид "1 хувийн зарчим"-ыг хэрэгжүүлж, өглөөний дасгалд хамрагдлаа 7 цаг 5 мин Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ 7 цаг 33 мин Нийслэлийн 5 дүүргийн 51 мянган өрхийг хийн халаалтад шилжүүлнэ 7 цаг 35 мин “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжилнэ 7 цаг 37 мин ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсооно 7 цаг 39 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв В.Ганзориг: Монгол Улс уул уурхайн орон мөн юм уу? Оросууд Сибирь болон Хойд Монголыг түрэмгийлсэн нь Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьжиргааны өртөгт эер... Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөө... Сансрын нисэгч Ж.Гүррагчаад "Хүндэт профессор" цол олгожээ “Стратегийн ач холбогдолтой" сайд нар гэж байдаг юм шүү, Ерө... Увс аймагт хонь дөрвөн ихэр хурга гаргажээ ТББХороо Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар ... Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажл... УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан эмч, мэргэжилтнүүдийн ур ч... Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн бол... Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудаар цас орж, шуурн... М.Энхбадрал: Эрх чөлөөтэй байя гэвэл парламентын бие даасан ... Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх сургалтад 1000 г...
Top