x

Д.Энхбатыг эрүүдэн шүүсэн хэргийг ч бас хамтад нь шалгуулья, Ц.Нямдорж сайд аа!

УИХ өнгөрөгч баасан гаригт хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаас С.Зориг агсны хэргийг мөрдөн шалгасан явдлыг “мөрдөн шалгах” түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжжээ. Тогтоолыг төсөл батлагдвал УИХ-ын 75 гишүүн шүүхийн архивт орсон 14 мянга гаруй (14926) хуудас хавтаст хэрэг болон нууцын зэрэглэлтэй 74 хуудас материалтай танилцах юм байна.

Тогтоолын төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Болд нэгдсэн чуулганд танилцуулахдаа “2018 оны гуравдугаар сард ОУПХ-ны удирдах зөвлөлөөс Монголын парламентад ирүүлсэн албан бичигт дурьдсанаар, С.Зориг агсны хэргийг шүүн тасалсан ажиллагаа нь шударга шүүхийн зарчимд нийцэхгүй, хууль ёсны болон итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байна” гэв. Тиймээс уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэсэн гэдгийг баталгаажуулах үүднээс УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэ хороо байгуулахыг ОУПХ-ноос уриалсны дагуу тогтоолын төслийг санаачилсан гэв.

Бидний мэдэж байгаачлэн эл үйл явдал өнгөрөгч гуравдугаар сарын 20-нд Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хийсэн мэдээлэл, УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн “эрүүдэн шүүсэн” гэх бичлэгээс үүдэлтэй.

Сануулахад, өмнө нь С.Зориг агсны аллагын хэрэгт буруутгагдаж, Францаас хулгайлагдаж ирсэн Дамирангийн Энхбатыг хүн амины хэрэг нь нотлогдохгүй болохоор “улсын нууц задруулсан” хэргээр яллаж, уг хэргээр жил гаруй хоригдоод суллагдсаныхаа дараа, ердөө долоо хоногийн дараа эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан байдаг. Уг хүн төрийн нууцтай холбоотой ямар нэг ажил, албан тушаал эрхэлж байгаагүй тул түүнд тохсон хэргийн учир одоо ч “нууц” хэвээр үлдсэн.

Харин түүний өмгөөлөгч нь хорих ангид нэвтэрч, үйлчлүүлэгчийг нь хулгайлсан, эрүүдэн шүүсэн тухай ярилцлага, бичлэгийг олон нийтэд цацсаныхаа төлөө мөн л “төрийн нууц задруулсан” хэргээр яллагдаж байв. Энэ үед Ц.Нямдорж сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байлаа. Ер нь бол тав дахь удаагаа энэ салбарыг толгойлж байгаа хүн л дээ.

Тэгэхээр хэрвээ тэр үеийн хууль, шүүхийн байгууллагын үзэмжээр харвал Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын бичлэгийг задалсныхаа төлөө одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайдтан өөрөө “төрийн нууцын” хэргээр явчих магадлалтай байж. Гэвч өнөөдөр цаг үе өөр болсон. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “эрүүдэн шүүсэн” гэх асуудлыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, уг хэргийг үйлдсэн тагнуулын хоёр ажилтанг яллагдагчаар татаад байгаа.

Түүнээс гадна уг хэрэгт хяналт тавьсан УЕП-ын орлогч асан Г.Эрдэнбатын хэлснээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар нь хэргээ хүлээгээгүй, өөрөөр хэлбэл тэдний өгсөн мэдүүлэгт тулгуурлаж яллах ажиллагааг явуулаагүй, харин мөрдөн шалгах ажиллагааны явцад олдсон бусад нотлох баримтуудад тулгуурлаж ял оноосон гэж мэдээлсэн. Мөн энэ хэргийн материалыг хоёр ч удаа нууцаас гаргасан (эхний удаа Ерөнхийлөгчийн зарлигаар, хоёр дахь удаагаа Засгийн газрын тогтоолоор) тул хүссэн хүн бүр хүсэлт гаргаад эрүүгийн хэргийн архиваас үзэх боломжтой болсон.

Товчхондоо, энэ хэрэг Монголын хууль, шүүхийн байгууллагын түүхэнд том сорилт болж байна. Харин нөгөө талаас гадаад талдаа бол маш том “хар пиар” боллоо. Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс хоёр жил шахуу явуулсан “хилсээр яллалаа, хэрэг зохиолоо” гэдэг сурталчилганы үр дүнд ОУПХ Монголын хууль, шүүхийн байгууллагад эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Мөн парламентаараа энэ асуудлыг хэлэлцүүлж, хариу үр дүнгээ мэдээлэхийг шаардсан байна.

Яг үнэндээ ОУПХ бол хэрэг мөрддөг, шалгадаг газар биш л дээ. Тиймээс эрүүгийн хэргийг шалгах, нотлох асуудлаар хуулийн байгууллагад чиглэл өгдөггүй. Харин зүгээр манай парламентын гишүүдийн (Ц.Нямдорж нарын) удаа дараа явуулсан гомдлын дагуу л хариу үйлдэл үзүүлж байгаа хэрэг. Тэгээд ч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Катар улсад болсон ОУПХ-ны 140 дүгээр чуулганд оролцох үеэрээ ОУПХ-ны Хүний эрхийн хорооны хуралдаанд оролцсон. Ингэхдээ уг хэрэгтэй холбоотойгоор тус хорооноос шаардсан баримт бичиг, асуултуудын хариултыг Монголын холбогдох байгууллагуудаас гаргуулан тус хороонд хүргүүлж, уг хэргийг шалгах явцад эрүү шүүлт тулгах зэрэг хуулиар хориглосон ажиллагаа явуулсан байж болзошгүй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай танилцуулсан байдаг. Одоо УИХ-ын Түр хороо нь байгуулагдаад, ажлынхаа үр дүнг тайлагнах юм байгаа биз.

Харин үүний өмнө Д.Энхбат, Л.Санжаасүрэн нарт тохиолдсон хэргийг хэрхэн шийдвэрлэсэн бэ? УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбатын хэлснээр Д.Энхбат нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой ямар нэг баримт прокурорт байдаггүй юм байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед хуулийн байгууллага уг хэргийн мөрөөр ямар нэг шалгах ажиллагаа явуулаагүй, явуулсан байлаа ч түүнийгээ устгасан гэсэн үг. Тэр ч байтугай Л.Санжаасүрэнгийн цацаж, “төрийн нууц задалсан” хэргээр яллагдахад хүргэсэн ярилцлага, бичлэг ч бас устсан байх магадлалтай болоод явчихлаа.

Ямар ч байсан тухайн үед НҮБ-ын Хүний эрхийн хорооноос томилогдсон тусгай илтгэгч/шалгагч/ Манфрэд Новак гэж эр Д.Энхбат, Л.Санжаасүрэн нарын хэрэг дээр ажиллаж, Ерөнхийлөгч Н.Багабандиас эхлээд Хууль зүйн яамны дээд албан тушаалтнууд, прокурор, шүүх, цагдаагийн удирдлагууд, хүний эрхийн байгууллагууд, УИХ-ын гишүүд, өмгөөлөгчидтэй уулзаж, хорих ангиудаар явж, Д.Энхбат болон бусад хоригдол, хорих ангийн ажилтнуудаас мэдээлэл авсан байдаг. Тусгай илтгэгчийн үзсэнээр Д.Энхбатыг олон улсын эрх зүйг ноцтойгоор зөрчиж шийтгэсэн тул нэн даруй суллах, эрүү шүүлтийг хийсэн, тарчилган зовоосон этгээдүүдийн эсрэг шүүх ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй гэсэн байдаг.

Тэгэхээр Ц.Нямдорж сайдын шударга ёсны эрэл хайгуул, эрүү шүүлтээс ангид байх хичээл чармайлт хэрвээ үнэний хувьтай бол өөрийг нь Хууль зүйн сайд байхад үйлдэгдсэн Д.Энхбатыг хилсээр ялласан, эрүүдэн шүүсэн асуудлыг ч гэсэн хамтад нь шалгуулахыг хүсье.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Өчигдөр 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Өчигдөр 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Өчигдөр 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Өчигдөр 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top