x

Цаазын ялаас татгалзах боломж байна

Дахиад л цаазын ял. Угаасаа улиг болоод байгаа энэ сэдвийг дахин дахин улиглах нь ганц л шалтгаантай. Ерөнхийлөгчийн тамгын газраас цаазын ялыг сэргээх тухай Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр иргэдээс санал аваад эхэлчихсэн. Санал авах ёстой сарын хугацаа талаасаа өнгөрчихөөд байгаа учраас тэр.

Цаазын ялыг сэргээх саналыг иргэд дэмждэг байлаа гэхэд 65 суудалтай МАН дэмжиж батална гэсэн баталгаа байхгүй л дээ. Яагаад гэвэл Эрүүгийн шинэ хуулийг УИХ батлаад гуравхан жил өнгөрч байна. Хэрэгжүүлэхгүй л юм бол хууль яах гэж баталдаг вэ?

Гэвч хуулийн төсөл батлагдах, батлагдахгүй нь хамаагүй, түүний өмнө нийгмийг хамарсан ийм том талцал үүсгэж байгаа нь өөрөө гамшиг юм. Мэдээж өмнөх Ерөнхийлөгчийг “цаазын ялыг халъя” гэж хэлж байхад ч дэмжихгүй хэсэг байсан. Одоо буцааж сэргээнэ гэхэд ч эсэргүүцэх хүмүүс олон байна.   

Цаазын ялыг дэмжиж байгаа хүмүүсийн дийлэнх нь, хууль санаачлагчид өөрсдөө ч гэсэн “хохирогчийн эрх” гэдэг ганц үгийг зэвсэг болгопдог. Гэмт хэрэгтнүүдэд эрх байдаг, хохирогчид эрх алга уу? гэж ам асуудаг. Гэтэл цаазын ялыг эсэргүүцэж байгаа нь гэмт хэрэгтнүүдийн энэрэх тухай биш, хамгийн түрүүнд гэмт хэргийн хохирогчид болон дараачийн удаа хохирогч болж болзошгүй иргэдээ энэрэх тухай асуудал юм. Хамгийн гол нь гэмтэй бүхнийг цаазалнаар хохирогчийн эрх сэргэхгүй. Харин гэмт хэрэг гараад байгаа нөхцөл шалтгаантай нь тэмцэх нь гэмт хэрэгтэй тэмцэх гол арга зам юм. Тиймээс төр энэ үүргээ биелүүл ээ л гээд байгаа хэрэг.

Иргэдээ хамгаалах нь төрийн эхний үүрэг. Зөрчигдсөн эрхийг сэргээж, учирсан хохирлыг арилган шударга ёсыг тогтоох нь хоёрдагч үүрэг. Гэтэл эхний, үндсэн үүргээ хэрэгжүүлж чадаагүй мөртлөө “алах цаазлах” эрхийг л өөртөө авах гэж улайрах нь шударга явдал мөн үү?

Цагдаагийн байгууллагад олон жил ажилласан хуулийн доктор хүнээс сонссон юм. Манайд криминологиийн шинжлэх ухаан огтхон ч хөгжөөгүй, социализмын үед ч байгаагүй гэж. Криминологи нь гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалдаг, үүний үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг зааж өгдөг. Харин сүүлийн 90 гаруй жилд манайх алах, хорихыг л судалнаас биш, юуны учир гэмт хэрэг гараад байна, яаж урьдчилан сэргийлэх вэ? гэдэг дээр огтхон ч хуруугаа хөдөлгөөгүй юм байна. Улсын хэмжээний хорь гаруй гаруй хорь гаруй хорих газарт нэг ч сэтгэл зүйч байхгүй. Нэг ч хоригдол, ялтан, гэмт хэрэгтэн дээр сэтгэл зүйн тест хийж үзээгүй. Тиймээс энэ талыг ямар ч мэдлэг хуримтлуулаагүй гэсэн үг. Зүгээр л төр өөртөө амар хялбараар нь “алаад бай, хориод бай” гэсэн зарчмыг барьж ирсэн.

Гэтэл гэмт хэрэг гэдэг чинь нийгмийн үзэгдэл, хөгжлийн хамгийн өндөр түвшинд хүрсэн нийгэмд ч гэмт хэрэг гарсаар л байдаг. Тиймээс хэрэг хийсэн болгоныг алаад бай гэх нь гэмт хэрэгтэй тэмцэх арга зам мөн үү? Ингэснээр гэмт хэрэг буурах уу?

Зигмунд Фрейдын “гурвалсан шатлалын онол” гэж бий. Хүний тархи гурван өөр эстэй. Нэг нь сайн үйлийг, нөгөө нь муу үйлийг өдөөдөг бол гурав дахь энэ хоёрын алийг нь сонгох вэ? гэдэг шийдвэрийг гаргадаг гэнэ. Өөрөөр хэлбэл хүн бүхэнд гэмт чанар бий гэсэн үг. Түүнийгээ үйлдэл болгох эсэх нь ухамсар буюу хийж байгаа үйлдлээ ухамсарлахаас шалтгаалдаг. Тэр ухамсарт нь юу тарьж ургуулнснаас гэмт хэрэгтэн болох эсэх нь хамаардаг байх нь. Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ, зарим тохиолдолд донтолт болчихоод байгаа сошиал ертөнцөд юу болж байгааг хараад үзээрэй.

Хоёр өдрийн өмнө Эрдэнэт хотод “Шударга ёсны төлөө” эрс шийдэмгүй цуглаан хийсэн гэнэ. Цуглаан дээр иргэд бэлэн хувцасны дэлгүүрт ашигладаг манекенд хувцас өмсгөөд хотын төв талбайд дүүжилсэн. Цуглааны тухай мэдээллийн дор “ал шатаа, дүүжил” гэсэн сэтгэгдлүүд дүүрэн. Төр нь тунгалаг биш, төрийн албан тушаалтнуудын ёс зүйгүй, ховдог хомхой байдалд бухимдсан иргэдийн л үйлдэл байх л даа. Гэхдээ ийм замаар шударга ёсыг тогтоохгүй ээ. Төр нь иргэнтэйгээ адил сэтгэл хөөрлөөр, өш хонзонч байдлаар асуудалд хандаж болохгүй. Хэрвээ төр барьж байгаа хүмүүс нь хүртэл нийгмийнхээ ийм сэтгэлзүйд хөтлөгдөж шийдвэр гаргана гэвэл хожим хойно засч залруулах аргагүй алдаанд орно. Өнөөдөр гудамжинд, сошиал орчинд “ал, шатаа” гэж байгаа хүмүүс маргааш танай гэрт, ажил, албан газарт чинь дайрч ороод үг хэлээ үйлдэл болгохгүй гэх баталгаа байхгүй юм.

Тиймээс ямар ч нөхцөлд төр  хүчирхийллийг хөхүүлэн дэмжигч байж болохгүй. Түүний оронд үнэхээр иргэдээ хамгаалья гэж байгаа бол гэмт хэрэг гарч болзошгүй нөхцөл байдлыг арилгахын төлөө л ажиллах ёстой. Хэв журмаа сахиул, хэв журам сахиулдаг албан хаагчдаа нэм, ажилдаа үнэнчээр ханддаг болго, цалин пүнлүүг нь ахиул, хүмүүсээ боловсруул, ядуурлыг арилга. Ядуурал гэдэг зөвхөн материаллаг шалтгаантай бус. Сэтгэлгээний ядуурал, боловсрол, хүмүүжлийн, хөгжлийн ядуурал гэж түүнээс ч илүү хорлонтой, аюултай үзэгдэл Монголд нүүрлээд байна. Бүр доороосоо, нийгмийн доод давхаргаас эхлээд нийгмийн дээд түвшиндээ хүртэл нүүрлэсэн байна. Хоногийн хоолоо олох гээд хулгай хийж байгаа хүн, эрх мэдлээ ашиглан төсвийн мөнгөнөөс хулгайлж байгаа албан тушаалтан хоёр ядуугийн хувьд яг адилхан. Шинж чанар нь л өөр болохоос биш. Үүнтэй хуулийн аргаар тэмцэнэ үү гэхээс хүчирхийллээр шийдэж чадахгүй.

Төрд гэмт хэрэгтэй тэмцэх өчнөөн арга хэрэгсэл бий. Хууль нь байна, хуулийн байгууллагууд, цагдаа, шүүх нь байна. Албадлагын маш олон хэрэгсэл бий. Түүнийгээ л зохих ёсоор ажиллуул л даа. 

Тун саяхан Өмнөд Солонгосын “Korea Times” сонинд Сөүл хотын цагдаагийн газар Сөүлийн метроны газартай хамтран охид бусгүйчүүдийн “хормойг хамгаалах” үүрэгтэй 295 цагдааг мертоны буудлуудад ажиллуулах болсон тухай мэдээлсэн байв. Метрон дотор охид, бүсгүйчүүдийн хормой дороос камераар бичлэг хийх гэмт хэрэг олширсон тул энэ арга хэмжээг авсан гэнэ. Метроны захиргаа дангаараа 255 өртөөнд 50 эмэгтэй хянагчийг эргүүлд гаргадаг болсон байна. Энэ л хүнээ гэсэн нийгмийн төрх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого юм.

Гэтэл манайд гурван сая хүний дунд 7000-хан цагдаатай, тэднийх нь тал нь контортоо суудаг дарга нар. Үлдсэн 3500-г нь гурван сая хүндээ хуваавал мянган хүний дунд нэг цагдаа оногдож байна. Ямар юмных нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах вэ? Ийм байхад яаж гэмт хэрэг гарахгүй байх юм. Ядаж л цагдаагийн албан хаагчдынхаа орон тоог нэмэгдүүлж, эргүүлийн цагдаагаа олшруулах, үүнд нь төсөв хөрөнгө гаргах хэрэгтэй биз дээ. Гэмт хэрэгтэй тэмцэх тухай элдэв хууль батлаад л байдаг, хэрэгжүүлдэг хүн нь, хөрөнгө төсөв нь байхгүй бол хууль батлаад яах юм. Хотын гудамжуудад суурилуулсан ажилладаггүй олон камераа ч гэсэн ажиллуулдаг бол. Ингэж нүд хуурснаар гэмт хэрэгтэй тэмцэхгүй ээ, Хууль зүйн сайд аа.

Хоёрдугаарт, хүчингийн гэмт хэрэг ахуйн хүрээнд хамгийн их үйлдэгддэг. Танил найз нөхөд, хамаатан садан, айл хөршүүдийн хүрээнд гардаг гэсэн судалгаа бий. Илэрсэн, бүртгэгдсэнээс гадна бүртгэгдээгүй үлдсэн нь олонхи байдаг гэдгийг хүний эрхийн байгууллагууд сэрэмжлүүлдэг. Ийм төрлийн хэрэгт цаазын ял оноодог болчихвол хамаатан садангууд гэмт хэрэгтнийг нуун далдлах, эсвэл гэмт хэрэгтэн үйлдсэн хэргээ нуун далдлахын тулд хүний амь хохироох нь юу ч биш болно гэсэн үг. Хүчирхийлэл зөвхөн хүчирхийллийг төрүүлдэг гэж хоосон ярьсаар л байх уу?

Үнэхээр л хүчингийн гэмт хэрэгтэй тэмцье, ялын бодлогыг хатууруулья гэж байгаа бол бүх насаар нь хорих ялтай зүйл ангийн тоонд оруулж болно. Тэгээд ямар төрлийн хүмүүс ямар шалтгааны улмаас ийм хэрэг үйлддэг, яагаад ийм болсон шалтаг шалтгааныг нь судлах хэрэгтэй биз дээ. Өвчнийг ч атугай зөв оношилж байж л эмчилдэг. Өвдсөн хүн болгонд пинициллин шахаад байдаггүй биз дээ.          

Б.СЭМҮҮН  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ок (202.179.25.86)
    өөрийн толгойгүй жонхуу
    2018 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.57.95.237)
    DUNDAAS N IDEH GEDEG BAIGIIN ONOHIIG HELJ BUI
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.95.237)
    ERONHII SAIDIIN AJLIIG NURAAH VII
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • Mergen (66.181.161.49)
    Maash zuv bichij..hamgiin chuhal shiiideh yostoi asuudal bol ger bul bologsdod tavih hariutslaga, uurgiig changatgah..durtai uydee hentei ch hamaagui niilj yavj bgaad huuhedtei bolood suuhchaam aydaad bolhgui bolhoor ni salchdag..durtai uydee bolidog..hariutslagagui archaagui er emuudees bolj huuhed unchirch hoid aav eejiin gar harj amidrah ni denduu eheslee..huchirhiileld urtsun hun l huchirhiilegch boldog geheer ireeduin aav eeejuud dund mash ih huchirhiilegch garch ireh gd bna humuusee..erthen ene ger bul boloh hamtran amidrah huuliig changaruulsan ni deer..bur suuhgui bj sanaatai sanamsargui jiremsluulsen erchuuded ni hariutslaga tootsdog bolhoson ch yaadiin..tehgui bol haa gazraa uriin shingnee tsatsaad yavj bdag bolchij...
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
ХЗБХ: Төрийн алба хаагчийн тоо 44 мянгаар нэмэгджээ 9 цаг 15 мин E-Mongolia системээс эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой 9 цаг 54 мин “И-Монгол академи” Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-тай хамтарч ажиллана 9 цаг 59 мин МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна 10 цаг 39 мин Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суурь хураамжаас чөлөөлнө 12 цаг 17 мин Магнус Карлсен 143 мянган шатарчинтай хийсэн түүхэн тоглолтыг тэнцээгээр өндөрлүүллээ 12 цаг 18 мин “Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдөө аж ахуйн сайд огцорлоо 12 цаг 19 мин Их Британи Израилтай хийж буй чөлөөт худалдааны хэлэлцээг түр зогсоолоо 12 цаг 20 мин Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор салбарын шилдгүүдийг төрийн дээд шагналаар шагналаа 12 цаг 21 мин “Улаанбаатар марафон-2025” уралдаанд 23 мянга гаруй хүн бүртгүүлжээ 12 цаг 22 мин Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар ашигласан тохиолдолд иргэний журмаар хариуцлага тооцох хуулийн төслийг өргөн барилаа 12 цаг 23 мин Google “Veo 3” загварыг танилцуулж, хиймэл оюун ухаант видео бүтээлийг шинэ шатанд гаргалаа 12 цаг 24 мин “Бид эмэгтэйчүүд” чуулганы нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон байр суурь 12 цаг 25 мин Нийслэлийн Орон сууцны корпорац охин компани байгуулах саналыг хэлэлцэв 12 цаг 26 мин Цахим валютын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг онилсон гэмт хэрэг нэмэгдэж байна 12 цаг 31 мин “Алтан хайч-2025” тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна 12 цаг 32 мин Л.Гантөмөр: МАН-ын шийдвэрийг хүлээж байна. АН-ыг засагт засагт байлгаач гэж хэзээ ч гуйхгүй 13 цаг 50 мин Архангайд хиймэл оюун ухаанд суурилсан E-Guide цахим системийг нэвтрүүлнэ 15 цаг 17 мин УНТЭ анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн дурангийн мэс засал хийв 15 цаг 17 мин Авлигатай тэмцэх газар нэг долоо хоногт 50 өргөдөл, 164 дуудлага хүлээн авчээ 15 цаг 19 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах ху... “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн хаврын номын баяр э... АНУ, Иран цөмийн хэлэлцээр байгуулах магадлал нэмэгдэж, газр... “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх бүс нутаг, улс орнууд” с... “Хасын Хүлэгүүд” 100 хувийн амжилтаар Азийн аваргуудын лигий... АНУ Орос-НАТО-гийн Зөвлөлийг сэргээх саналыг дэвшүүлжээ
Top