x

Сайн мэргэжилтэн ямар үнэтэй вэ?

Лхагваа алслагдсан аймгийн нэгэн суманд төрж, улмаар тэндээ бага анги төгсчээ. Дараа нь аймгийн төвд ирж үргэлжлүүлэн сурч, дотуур байранд амьдарсаар 10 дугаар ангиа төгсгөв. Ингээд Улаанбаатарт ирэн МУИС-д орж суралцлаа, мөн л дотуур байранд. Онц сурдаг тул сурлагын нэмэгдэлтэй стипенд авна. Гэтэл 2-р курсэд байхад нь сайн сурлагатай оюутнуудыг шилж Германд сургуульд явуулах болж, Лхагваа ч үүнд багтлаа.

Герман хэлний бэлтгэл ангид сураад дараа нь мэргэжлээрээ таван жил хичээллэж арай гэж дээд мэргэжлийн диплом өвөртлөсөөр эх орондоо эргэж ирэв. Түүнийг төгсөөд ирүүт нь дадлагажуулж байна хэмээн нэг жил үйлдвэрт ажиллуулжээ. Дараа нь нэгэн эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаа. Ингээд аспиранрт шалгуулаад дахиад л гадаадад гурван жил суралцав. Эргэж ирээд дээд сургуульд багшилж байтал Сайд нарын зөвлөл өөртөө авч референт болгожээ. Энд Лхагваа бичиг баримт боловсруулах, төсөл бичихийн мастер болж чадсан юм. Энэ хооронд нэг удаа хагас жилээр ЗХУ-д мэргэжил дээшлүүлэх курст сурсан байна. Чухал газар ажилладаг тул МАХН-д ч элссэн.

Ингэж байтал 90 оны нийгмийн хувьсгал боллоо. Лхагваа МАХН-аас тасарсан Сэргэн мандлын намынхантай нийлэв. Гэхдээ улс төртэй амьдралаа холбосонгүй, төрийн ажилд зүтгэсээр. Англи хэл яаралтай сурснаар барахгүй Австралид мэргэжлээрээ нэг жил бас суралцаад авчээ. Албан тушаал сүрхий ахиж гавиагүй ч чадалтай технократын хувьд яам тамгын газарт хэлтсийн даргатайгаа. Бүгдээр хүлээн зөвшөөрдөг, эрдэм ном чадал тэнхээг нь хэн ч үгүйсгэж чадахгүй.

21-р зуун гарсан анхны жил Лхагваа ажилгүй болон гудамжинд нь гарах нь тэр. Хуучин гишүүн нь байсан МАХН нь арваад жилийн өмнө намаасаа гарсных нь тооцоог хийж буй хэрэг. Хэдийгээр тэрээр улс төрөөс холхон байдаг ч улс төр түүнээс холдоно гэж үгүй л дээ.

Лхагваа эргээд бодлоо. Тэрээр улсын хөрөнгөөр 20 жил гадаад дотоодод суралцжээ. Улс нийгэмдээ 20 жил ажиллажээ. Тавь хүрээгүй тэр ажлын чадамж, хүсэл эрмэлзлэл, туршлага, мэдлэгийн хувьд ид гялалзаж яваа дээрээ байгаа. Лхагваа шиг хүнийг бэлдэхэд нийгэм асар их мөнгө хөрөнгө, цаг зав зарцуулжээ. Зөвхөн сургууль ном, стипенди, байр хоолны мөнгө, унааны зардалд нь улс хичнээн төгрөгөө гарлагадсныг Лхагваа өөрөө ч тооцоолж чадахгүй байна. 100 сая уу, 200 сая уу, магадгүй хагас тэрбум төгрөг зараа биз. Лхагваагийн оронд уртаашаа техникумын боловсролтой, мэдлэг мэргэжил гэж нойль, чадал их муутай нэг амьтныг сонгуулийн үеэр сайн далдаганаж гүйлээ гэж шагнаж байгаа юм байлгүй тавьчихжээ. Чадал мэргэжлээрээ насаараа бусдад дарлагдаж явсан энэ мэтийн амьтныг дарга болгочихоор ёстой нэг баллаж тавьдаг бололтой. Лхагваагийн хэлтэст ажиллаж байсан аль л өнгөтэй өөдтэй чадал тэнхээтэй болгоныг нөгөө далдагануур хуу ажлаас нь халж гудманд гарган өс хонзонгоо тайлав. Уул албан газар ч тун удалгүй үзэл суртлын том төв болон хувирлаа. Нөгөө далдагануур хүн болгоны цаанаа нуучихсан улс төрийн үзэл баримтлалыг нь илрүүлэх хоточ нохойн үүрэг гүйцэтгэнэ. Матах, ховлох, дээшээ дольдогонох, доошоо өвчигнөх, оромдох зэрэг чадал муутай амьтнаас гардаг авир болгоныг биедээ шингээсэн нэгэн.

Лхагваа ясны төрийн ажилтан. Гудамжинд гараад бизнес хөөх гэж оролдсоон, даанч үнэхээр энэ салбарт шон дутаж байна. Багшилж байснаа санаад хэд хэдэн дээд сургуулийн хаалга татлаа, аль нь ч улс төрийн хэрэгт орооцолдоно гэж хаширлаад Лхагвааг ажилд авдаггүй. Ажиллаж байсан хүрээлэн нь зах зээлийн жамаар аль дээр үед хаалгаа барьсан. Лхагваа өнөөдөр улс төр гэхээр уур нь хүрч жигшдэг нэгэн болжээ. Аль ч намыг үзэхгүй. Хичнээн их хөрөнгө, цаг гаргаж бэлдсэн мэргэжилтнээ гудамжинд хөөгөөд гаргачихдаг ийм ардчилал хэнд хэрэгтэй юм гэж бодно. Аль л хүний адаг болсон, мэдлэг мэргэжилгүй усан тэнэгүүд нь нам мам гэж гуугачиж яваад дарга даамлаар шагнуулаад нийгмийн хөрөнгө завшихаар барахгүй төрийн ажлыг дампууруулж байгааг хараад Лхагваагийн бөөлжис цутгана. Тэрээр өөр шиг нь 15 мянган мэргэшсэн ажилтан гудамжинд хөөгдөж гарсныг дуулаад ухаан алдаж унахтай шахав. Нийгэм өөрт нь зарцуулсан мөнгө, цагийг 15 мянгаар үржүүлэх нь байна шүү дээ!

Нийгмийн хамгийн үнэт баялаг бол алт мөнгө биш, харин чадамжсан хүн гэж түүнийг Австралид сурч байхад нь заажээ. Япон, Герман, Солонгос зэрэг орон дайнд хавтгай болтлоо машиндуулсан боловч чухам чадамжсан иргэддээ түшиглэж хөгжил цэцэглэлд хүрэн баялаг бүтээсэн тухай тэрээр зөндөө заалгасан. Энэ хэдийн нүдээ ухаж өгөх гэж хоорондоо булаацалдан булаацалдан хувааж идээд байгаа Худалдаа хөгжил, ХААН банк, МИАТ, АПУ, НИК, Сангийн аж ахуйнууд, Эрдэнэтээс хавьгүй үнэ цэнэтэй зүйл бол Лхагваа болон Лхагваачуудын мэдлэг, туршлага билээ. 

2001.10.26

Б.Баабар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ардчилсан намын ЕНБД-аар С.Баярцогтыг сонголоо 5 цаг 9 мин Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ 9 цаг 15 мин Завсарлагааны дараа ЕНБДаргад нэр дэвшигч дээр санал хураана 9 цаг 16 мин “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ 10 цаг 11 мин Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, зардлыг бууруулах тогтоол батлагдлаа 10 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа 10 цаг 27 мин Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг тогтоох хуулийн төсөл боловсруулахыг даалгав 10 цаг 29 мин Оюутолгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрч байна 10 цаг 29 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ 10 цаг 30 мин Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн хуримтлал байна 10 цаг 50 мин ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлжээ 11 цаг 9 мин Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-аар томилох санал хураалтыг хүчингүй болгожээ 11 цаг 19 мин Намын жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барив 11 цаг 35 мин Нийслэлд он гарсаар 897 удаагийн гал түймэр гарч, 9 хүн амиа алджээ 12 цаг 27 мин “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн батлав 12 цаг 27 мин Тархинд шууд үйлчлэх цус харвалтын эсрэг хамрын цацлага бүтээжээ 12 цаг 28 мин Амстердам хот мах болон чулуужсан түлшний сурталчилгааг хориглолоо 12 цаг 31 мин "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мод тарих аян, үзэсгэлэн худалдаа эхэллээ 12 цаг 34 мин Эмнэлгүүдэд дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ 12 цаг 35 мин “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 12 цаг 36 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top