x

Ц.Нямдорж Хууль зүйн сайд уу, яллагдагчийн өмгөөлөгч үү?

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж олон нийтэд хандаж мэдээлэл хийхдээ “С.Зоригийн хэргийг шалгаж шийдвэрлэхдээ хэргийн холбогдогч нарт зохиомол хэрэг тулгаж хүлээлгэсэн, эрүүдэн шүүсэн байна. Энэ бичлэгийг нийтэд ил болгоно, хилсээр ял хүлээсэн хүмүүсийг би өөрөө хөөцөлдөж суллуулна” гэсэн билээ.

Өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанд Ц.Нямдорж сайд энэ асуудлаар мэдээлэл хийж, гишүүдэд бичлэгийг үзүүлжээ. Ингэсний эцэст “эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгох ёстой” гэдэг шийдвэрийг намын бүлгээс гаргав. Мөн энэ асуудлаар УИХ-аас ажлын хэсэг байгуулж, ҮАБЗ-өөр хэлэлцэх, энэ асуудал нэг тийш шийдэгэх хүртэл уг хэрэгт хяналт тавьж байсан прокурор болох УЕП-ын орлогчийн томилгоо хойшлуулах шаардлагатай гэж үзсэн байна. УЕП-ын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа өнгөрөгч нэгдүгээр сард дууссан тул УИХ-ын ээлжит бус чуулганаар орных нь хүнийг томилохоор яригдаж байсан юм.

Мөн энэ өдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар сар бүр хийдэг ээлжит мэдээллээ хийв. Энэ мэдээллээр “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гурван шатны шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа учраас яллагдагчдын гэм буруугийн талаар ярих боломжгүй. Хэргийг шалгаж байх явцдаа зарим хүнийг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэдэг асуудал яригдаж, прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд ирүүлсэн учраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгалтын явцад зарим нэг хууль зөрчсөн нотлох баримт бидэнд хураагдсан. Гүйцэтгэх ажлын нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй” гэсэн билээ.

Ямартай ч хэргийн холбогдогчдыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг МАН олон нийтэд үзүүлэх юм байна. АТГ-ынхан бол эсрэг байр суурьтай байх шиг байна. Гүйцэтгэх ажлын нууц гэж ярьж байна. Тэгэхээр Хууль зүйн сайдын энэ шийдвэр хууль зөрчсөн эсэх талаар хуульчид хожим хариулл өгөх биз. Харин эрүүдэн шүүсэн бичлэг илэрснээр уг хэргийг “зохиомол” гэж үзэж болох уу?

Нэлээд олон жил мөрдөгчийн ажил хийсэн туршлагатай мөрдөгч хүн ингэж ярьсан юм. Эрүүдэн шүүх асуудал яагаад гардаг тухай.

Гэмт хэрэг хийсэн хүн эхлээд шууд хэргээ хүлээдэг. Гэвч 2-3 сар, түүнээс удаан хугацаанд хоригдоод, нийгмээс тусгаарлагдаад ирэхээрээ мэдүүлгээсээ буцаж эхэлдэг. Хүлээх ялаасаа айж эхэлдэг. Тэгэхээр хавтасч хэргээ боогоод яг сайхан шүүхэд шилжүүлэх гэж байсан мөрдөгч уурлаад “Чи муу яахаараа хэргээ хүлээдэггүй юм” гээд шанаадчихдаг. Нөгөөх нь “Энэ нөхөр намайг эрүүдэн шүүсэн” гээд гомдол гаргачихдаг. Ингээд ганц удаагийн үйлдлээр хэдэн сар, жилээр цуглуулсан хэргийн материал, нотлох баримт ямар ч үнэ цэнэгүй болдог юм аа гэж.

Учир нь хэргийг мөрдөн шалгах явцдаа ЭХХШАТ (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай) хуулийн аль нэг заалтыг зөрчсөн (тухайлбал, эрүүдэн шүүсэн гэх мэт) нь тогтоогдвол энэ нь шүүх энэ хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог. С.Зоригийн хэргийн холбогдогч нарт ч гэсэн энэ хамаатай. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн холбогдогч нарыг эрүүдэн шүүсэн нь баримтаар тогтоогдвол тэдэнд оноосон ял хүчингүй болно, хэргийг бүр эхнээс нь шалгах шаардлагатай болно гэсэн үг.

Гэхдээ энэ нь Ц.Нямдорж сайдын хэлсэн шиг шууд утгаараа “зохиомол хэрэгт тулгаж ял хүлээлгэсэн” гэсэн үг биш. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явах ёстой, ямар ч тохиолдолд хүний үндсэн эрхийг зөрчиж болохгүй (эрүү шүүлтээс ангид байх) гэсэн хуулийн шаардлага. Үнэхээр зохиомол хэрэг байсан уу, эсвэл хэргийн шалгатын явцад алдаа гарсан уу гэдгийг хуулийн байгууллага л шалгаж тогтоох ёстой. Үүнийг таван удаа Хууль зүйн сайдаар ажиллаж байгаа Ц.Нямдорж гэдэг хүн мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Тэгээд ч энэ хэрэг гурван шатны шүүхээр шийдэгдсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа нөхцөлд Хууль сайд нь дангаараа “Хэргийн холбогдогч нар гэм буруугүй” гэдэг мэдэгдлийг хийх эрхгүй. Энэ бол нэг талаас шүүхийн хараат бус байдалд халдаж байгаа хэрэг. Хоёрдугаарт, хэргийн мөрдөн шалгалтад хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого.

Учир нь яг одоо хэргийн захиалагчийг илрүүлэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ хэрэгт хяналт тавьж ажилласан УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат хэрэг шүүхээр шийдэгдсэний дараа “Хэргийн захиалагч үндсэндээ илэрчихээд байгаа. Мөрдөн шалгалтын ажил явагдаж байна” гэсэн. Түүнээс хойш бараг арван сарын хугацаа өнгөрөөд байна. Уг нь Ц.Нямдорж сайдын хувьд хэргийн холбогдогч нарыг эрүүдэн шүүсэн асуудлаас илүү хэргийн захиалагчийг хэзээ зарлах вэ гэдэг асуудал анхаарал татаж байх ёстой. Учир нь Хууль зүйн сайдын үүрэг бол гэмт хэрэгтэй тэмцэх, түүнийг илрүүлэх. Харин мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх нь прокурорын хяналт тавих ёстой асуудал.

Гэтэл Ц.Нямдорж сайд яг л яллагдагчийн өмгөөлөгч шиг ярьж байна. Хууль зүйн сайд хүн батлагдаж нотлогдоогүй мэдээллээр ийм мэдэгдэл хийх ёсгүй. Нөгөө талаас харвал хорин жил Хууль зүйн сайд хийчихээд энэ хэргийг илрүүлж чадаагүй, илрүүлэхийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй хүн энэ дайны мэдэгдэл хийх нь аргагүй. Ашиг сонирхол нь хамгийн ихээр хөндөгдсөн, айж сандарсан хүн л ийм зүйл хийдэг.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • зочн (103.212.119.127)
    Тэтгэвэртээ гараад өмгөөлөгч хийх бэлтгэл Ккк.
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • irgen (66.181.160.30)
    ene nymdorj gedeg hudalchdorj gedeg hvnees mongolin tor salahgvi bol bolohoo blaa shidarga ys togtooj bgaa baatruud boloh hvvk oyunerdene zandan bold battulga nar chini odoo oorin hvmvvsee huuli shvvhed chihne tegeed urid talaa bvgdig harluulj osh honzon bodno mongolin tor im tsokleer ywaad bhuu vneheer shudarga us togtooj ard tvmendee vilchlehvv tsag hugatsaa bvgdig haruulnaa bidnii nvdig ulam sohloj tawilttai jvjig ih togloj bnadaa.....
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • zochin (202.126.89.149)
    eniig bichsen huniiheer bol Nyamdorj said huruugaa hodolgono geheer hereg ilruulehiin tuld olon hun barij horij eruu shuult yavuulj hereg tulgah baij, chi bolon chinii ah duu naraas iim heregt orootsoldoj helmegdej baisan bol chi gulug tsarailaad Nyamdorj saidiig shutchihsen guij yavah baih daa,
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • Нямдорж гэдэг төрийн хутгуурыг төрөөс хурдан зайлуулах хэрэгтэй. (103.57.94.201)
    Нямдорж зайлаа
    2019 оны 03 сарын 28 | Хариулах
  • Дорж (202.9.43.167)
    Нямдоржийг сайн шалгаач хуулийнхаан маш олон удаа ажилыг хэсгийг сольсон одоо 3 шатны шүүхийн шийдвэрийг худлаа гэж байна энэ ер нь захиалагч нь юм бишүү нөгөө хулгайчууд нь захиалагчаа хэлэх гээд байгаа юм байхдаа тэгээд эмнэлэгт хэвтүүлж шоронгоос гаргана гээд байгаа юм бишүү
    2019 оны 03 сарын 27 | Хариулах
    • zochin
      zahialgchiig ni ilruuleegui baij zahialgaar hun alsan geed bas deer ni tsoriin gants gerch Bulganiig shuuh hurald oruulaagui shiitgej baigaa ni huuli zuin said bitgii hel engiin ard olnii gaihshiraliig toruuleed baigaa yum l daa, hen gedeg zahialagchaas heden tugrug avsan yum 3-aa yum bol yaj huvaaj avah gej baisan yum, tegeed munguu avsan yum uu? yund zarsan yum, geel asar olon yum bna l daa yarival.... Nyamdorjiig muulah gej yaaraad yahav tsag hugatsaa haruulna., joohon ch gesen uhaan baigaa bol tolgoigoo ajilluul za!!!
      2019 оны 03 сарын 27
  • Zochin (202.21.106.134)
    Zahialagch n hen yumbe. Zahialagchiig n toruulagui bj zahialgat allaha gj yaj medeed bgam. Hergin gants amid gerch enhu shuuh hurald yagad ordogui yum be.
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.43.107)
    Нямдоржид айж сандарсан юм алга харинч хэргийг задалж жинхэн эздийг олох зорилоготой байна шүү дээ нэгэнт шүүхийн шийд гарсан гэнэ үү хилс шийдсэн хэргийг цуцлах ёстой
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • Баатархүү (94.214.181.162)
    Нямдорж захиалагч
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.183.93)
    3 шатны шүүхийн тогтоолоо Нямдорж яаж хэрэгсэхгүй болгох юм бол.3 шатны шүүхийн шүүгч нараа бүгдийг ажлаас нь халах уу
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.15)
    Энэ мэнгэт саад энэ хэрэгт их холбоотой санагдаад байгаа юмдаа захиалагч нь илрэх болхоор л сандраад өөр тийш нь эргүүлээд байгаа хүндээ цаг хугацаа энэ хүнийг хэн байсныг харуулнаа
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • ffd (112.72.15.18)
    ffddd
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.44.136)
    Угаасаа л ойлгомжтой болсон доо.Энэ бол угаасаа л зохиомол байсан.Би бол Нямдорж гуайд итгэж байгаа.Гэнэт хууль хүчнийхнийг барьчихсан байхад хууль зүйн сайд ч цаашаа л байсан үе.Одоо хүмүүсийн толгой тархи эргэдэг үе өнгөрсөн.Шуналтай байж болно.Шулам шиг л байж болохгүй л дээ
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
    • Баатархүү
      Захиалагч нь гүйцэтгэгчээ гаргах гээд сүүлдээ бүүр цагаандаа гарлаа даа.
      2019 оны 03 сарын 26
  • Салтаандаа толгойгоо хийсэн олон гэр бүл үймүүлсэн Дарханы Замын цагдаад байсан Шугартай яаж тооцоогоо хийхүү туслаарай. Уг нь Завханых гэсэн (202.21.124.134)
    мэдээлэл авий
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • Babana (66.181.176.64)
    Zaa ta nar unen guitsegdeed irheer ee. Unenii esreg bitgii hutsald... NYAMDORJ MONGOLIIN UNEN ZA!!!!
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • Zochin (120.21.214.168)
    Nymdorj guitsetgeed nuguuh invilreh geed sandraad bgaa um bishuu
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • Б (1.25.89.208)
    Нямдорж бол тоийн хутгуур. 49% хувийн хэвшилд шилжсэнээр Нямдоржийн Эрдэнэт уйлдвэрт хийсэн
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top