x

ЖДҮ: Айх битгий хэл хаашаа ч харвахад бэлэн сүрэг

Генерал аавынхаа буянаар “эх оронч” цолыг олсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Зээлээс айх хэрэггүй” гэжээ. Жилдээ банкинд 24-36, ББСБ-д 48-72, ломбардад 200-300 хувийн хүү төлдөг жирийн иргэнд Ж.Энхбаярын хүртсэн шиг жилийн гуравхан хувийн хүүтэй, тэрбум тэрбумын зээл өгвөл “айх” битгий хэл хаашаа ч “урвахад” бэлэн болно. Хэн, яах гэж “цол”-той хүний ч сэтгэл уравмаар их мөнгийг УИХ-ын гишүүдэд хүүгүй шахам тарааж өгөв? 

Жихүүн тоо

Өдөр өдрөөр нэмэгдсээр ирсэн ЖДҮДС-ийн зээлтэй холбогдсон УИХ-ын гишүүний тоо 49 хүрчихлээ гэдэг жихүүцмээр үг дуулдав. Өнөөг хүртэл бидний ойлгож яваа шиг УИХ-ын гишүүд хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан “ЖДҮДС-аас зээл авсан” юм биш. Харин тэдэнд тэр их мөнгийг алсын зорилго, холын бодолтойгоор зээл хэлбэрээр өгсөн нь цаг цагаар тодорхой болж байна. УИХ-ын чуулганы танхимд 950, 950 саяар нь тэнцүүхэн өгсөн гэж хэлсэн зарим гишүүний үг ч үүнийг батална.

Бэлтгэл ажил

ЖДҮДС-ийн хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүдэд тарааж өгөхийн тулд эртнээс өндөр зохион байгуулалттай ажиллажээ. ЖДҮДС-ийн зээл олгох журамд ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг хоёр удаа өөрчлөлт оруулан гишүүдэд хөнгөлөлттэй зээл олгох боломжийг бүрдүүлсэн байдаг. Хэрэг мандаад ирэхийн цагт харин Мавр үүргээ гүйцэтгэчихсэн учир хамгаас түрүүнд бахтайяа огцруулж хариуцлагаас холдуулжээ. Гэхдээ 2017 оноос хойш хэргийнхээ ул мөрийг баллах замаар аяндаа “цагаадсан” эрхэм шиг бүрмөсөн чөлөөлөлгүй бөлдгийг нь атгаад үлдсэн байна. 

Үүнээс гадна Эрүүгийн хуулийг шинэчилэн найруулахдаа “албан тушаалтан албаны бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэдэг 22.2 зүйлийг нь хасчээ. Ингэснээр ЖДҮДС-аас өөрийн хамаарал бүхий этгээддээ зээл өгүүлсэн гэж УИХ-ын гишүүнийг Эрүүгийн хуулиар яллах боломжийг үгүй хийсэн. Энэ нь нөгөө талаар ЖДҮДС-аас зээл өгсөн гишүүдийнхээ арыг нь дааж, аюулгүй байдлыг нь хангасан явдал болсон байна.

Дасгал ажил

Монголын аль ч жирийн ЖДҮ эрхлэгч хэдэн жилээр хөөцөлдөөд олддоггүй жилийн гурван хувийн хүүтэй зээлийг өгсөн гишүүдийнхээ хүчийг намын бүлгийн дарга Д.Хаянхярваагаа огцруулахдаа хагас хугас ч болов мэдэрсэн. МАН-ын Удирдах зөвлөлийн 30 гишүүний 12 нь ЖДҮДС-ийн зээлтэй холбогдон нэр нь дурьдагдсан, тав нь Д.Хаянхярваагаа зайлуулснаас хойш албан тушаалд томилогдсон бол 16 нь түүнийг огцруулахыг дэмжсэн байдаг. 

УИХ-ын танхим дотор У.Хүрэлсүх УИХ-ын даргаасаа илүү эр бяраа гайхуулахыг он солигдохоос өмнө бид зурагтаар өдөржингөө үзсэн. УИХ-ын гишүүдийн талаас ч илүүг нь ЖДҮДС-аас өгсөн зээлээр цаламдаад авчихвал тэгж ир орох биз. Үхлээс айдаггүй тэнэгтээ ч биш дарагдах кнопныхоо тоонд л бардсан болов уу. Төлбөртэй жагсагч нар дээр төрийн албан хаагчдаар тоо нэмсэн сүрт жагсаал нь УИХ-ын танхимд огтхон ч нөлөөгүй, харин нийгмийн сэтгэхүйг бэлтгэх зорилго агуулсан дуу хуур цалгисан өргөн дэлгэр өвлийн шоу байсныг зарим хүн одоо зах зухаас нь ойлгож эхэлсэн биз ээ. 

Туршилтын ажил

ЖДҮДС-аас зээл өгч аргамжсан УИХ-ын гишүүдээ анх удаа ашиглах гэж тачаадаж байх зуур УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхын саналаар огцруулах хуулийг чухам л “найруулсан“ байж таарна. Саналын эцсийн дүн нэгэнт тодорхой болохоор Г.Занданшатар хийцгүйрч "чка" хар шилтэй Сүхийн талбайгаар хэсүүчилж, М.Оюунчимэг сая саяын үнэтэй ороолтоо хүнд гайхуулахаас өөр ажилгүй явсан гэж үзэхэд гэмгүй. “Индрийн тав”-ын эх оронч үгсийн сан барагдахын даваан дээр хүсэн хүлээсэн мөч ирсэн. 2019.01.03 “УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх хуулийг УИХ баталсан. Тэр өдөр 49 гишүүн чуулгандаа сууснаас 44 нь уг хуулийг дэмжжээ. 2019.01.29 УИХ-ын дарга М.Энхболдыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд 65 гишүүн оролцож 43 нь огцруулах нь зүйтэй гэж үзсэн байдаг.

Хяналтын систем

ЖДҮДС-ийн зээлтэй холбогдсон УИХ-ын гишүүдийн тоо 49 хүрсэн гэдэг үнэн бол УИХ-ын бараг 65 хувь нь. Энэ бол УИХ-ын чуулганаар шийдвэр гаргахад хангалттай, бүр запастай тоо. Тэгэхээр ЖДҮДС-ийн зээл өгсөн гишүүдээрээ У.Хүрэлсүх хүссэн шийдвэрээ гаргуулах боломж бүрджээ гэсэн үг. ЖДҮ эрхлэгчдийн боломжийг хулгайлсан гэмт хэргээ “зүгээр л зээл” гэж ичиж зоволгүй тайлбарлаж суугаа нь хууль, хяналтын дээд албан тушаалтнуудыг ч У.Хүрэлсүх ЖДҮДС-ийн зээлээр гартаа оруулсныг нь давхар нотолно. Харин 600 сая төгрөгийн төсөвтэй, гишүүдийн хурууны хээгээр л дарагдах кноп бол ЖДҮДС-аас зээл авсан гишүүдийг “Эзэн” нь хянах ухаалаг систем байж таарна. Амин чухал асуудал дээр “буруу” товчоо дарсан “ЖДҮ-чин гишүүн”-ийг бол “шударга шүүх” нь тосоод авах байлгүй.

Айдас хүйдэс

Эцгийгээ хөнөөж төрийн эргэлт хийсэн Модун шанью цэргүүдээ өөрийнхөө харавсан зүгт харавдаг дадалтай болгосны ачаар санасандаа хүрсэн домог бий. Ямартаа ч У.Хүрэлсүх эхний сумаа тавьж үзсэн. Санаснаар нь болсон. Цаашдаа улам дасгалжуулж нэг зүгээс гадна зэрэг харвуулах г.м “жигдрэх юмандаа бас байгаа байх аа”. Харвуулах бай ч мундахгүй, аль эртнээс онилчихсон занаад байгаа. Харин хамгийн сүүлд хаашаа харвахыг нь цаг хугацаа харуулах амой. Айдас хүйдэс... 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (202.9.44.66)
    Novsh dald orooroi urvhvvhed chin uldeh horvoo shvv tengeriin gesgeel gej bdag ym svv .odoo yah vee buh ym saihan bn bi bugdiig chadaj bn gej bodoj bga bha uiliin ur uuriin chin muruur mushgod zaaval irdeg ym shvv
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
  • У.Мэргэн (103.57.92.129)
    Төрийн хар хайрцагны бодлогын талаар түүний залгамж чанарын тухай бичээд бнаа даа...Таныг хүндэлдэг шүү. Амжилт хүсье.
    2019 оны 03 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top