x

Гал өрдөж чадахгүй бол утаа буу уугиул!

Тээр жил (цагаан сарын урьдхан) Ерөнхий сайд асан С.Баярын УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хаягласан ил захидал мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, тэрүүхэндээ шуугиан тарьж байв. Саяхан (арваадхан хоногийн өмнө) Х.Нямбаатар гишүүний ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид хаягласан бас нэг захидал нийтлэгдсэн. С.Баярын доошоо цөмөрсөн, Х.Нямбаатарын дээшээ самарсан хоёрыг жишээд үзбэл дүндээ дүн л юм. Хэн хэн нь байраа мэдсэнгүй.

Гэхдээ С.Баярын хувьд “Эрдэнэт”-ийн хэргээр биш, Оюутолгойн асуудлаар хоригдсоныг тооцвол Ж.Батзандан эхний оноогоо алдлаа. Тэр “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж, Засгийн газрын баталгаа гаргасан С.Баяр нарыг барьж хорих ёстой гэсэн билээ. Гэтэл АТГ С.Баярыг энэ хэрэгт холбогдуулан шалгаагүйгээр үл барам барьцаанд тавьсан хүмүүсээс нэгийг нь ч барьсангүй. Сарын дараа АТГ юу гэж дуугарахаас С.Баярын хувьд оноо авах, алдах нь тодорхой болно. “Шүүхийн өмнө уулзья” гэсэн ам тангарагтаа хүрнэ л гэх байх.

“Аз болж, гай болж” өмнөх парламентад ганц хувь байсан Батзандан МАН-ын парламентад гурваараа, дөрвөөрөө орж ирсэн. Түүнээсээ болоод “Батзанданг хэн сайн дуурайх вэ?” уралдаанд Батзандан өөрөө сүүл мушгихад хүрээд байна. Х.Нямбаатар гишүүний ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид хаягласан ил захидал үүний нэг жишээ.

“Задарсан дээдсийн завхралыг жаахан ч гэсэн засах гэж яваа залуу хүний хувиар танд хандаж байна” гэж эхэлсэн (Батзандангийн багалзуур хоолой шууд л сонсогдоно) түүний захидал “Та ШЕЗ-ийн даргаар ажиллаж эхэлснээс хойш таван жил өнгөрөхөд Монгол Улсын шүүх засаглалд ямар дэвшил шинэчлэл, ахиц  өөрчлөлт хийгдсэн бэ?” гэх асуултаар үргэлжлээд “Монголын шүүхэд шударга ёс үгүйлэгдэх хамгийн том шалтгаан нь та өөрөө юм” хэмээн дүгнэсэн. Мундаг!

Гэхдээ энд нэг эндүүрэл байна. ШЕЗ гэдэг нь шүүхийн аюулгүй ажиллагаа, хараат бус байдлыг хангаж ажиллах үүрэгтэй энгийн нэг ажлын аппарат. Түүнээс биш шүүгчийг томилдоггүй, чөлөөлдөггүй. Бас дээр нь шүүн таслах ажиллагаанд ч оролцдоггүй. Шүүгч буруу шийдвэр гаргасан байлаа гэхэд ШЕЗ “Буруу шүү” гэж хэлэх эрхгүй. Нэг үгээр хэлбэл шүүгч нарын зарц, УИХ-аар бол тамгын газар нь. Тиймээс эрх хэмжээнд нь хэт томдсон зүйлээр ШЕЗ-ийг буруутгасан нь хуульч хүний хувьд том алдаа.

Шүүхийн захиргааны хууль гарч ШЕЗ-ийг бие даалгаснаас хойш шүүгч нартаа хийж өгсөн хамгийн том зүйл нь жил жилийн төсвийн хэлэлцүүлэг дээр ад шоо болон байж шүүгчдийнхээ цалинг нэмэгдүүлсэн явдал. Харин үүнээс бусдад шийдвэрийг УИХ гаргаж ирсэн. Шүүгчдийг томилох, чөлөөлөх асуудлыг гэхэд Ерөнхийлөгч шийддэг.

Хоёрдугаарт шүүгч нар авилгажсан, хууль бусаар хөрөнгөжсөн гэх баримт байгаа бол Х.Нямбаатар гишүүн ШЕЗ-тэй хэрэлдэхийн оронд АТГ-т өөрөө өргөдөл өгөөд шалгуулчих хэрэгтэй юм. Сая ам.долларын хадгаламжтай гээд байгаа залуу шүүгчийн тухайд хүүхэд нь хүнд өвчин тусаад гадаадад эмчлүүлэх болоход чинээлэг айлд бэр орсон эгчийнхээ хадгаламжийг хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн, эгч нь Америкт амьдрахаар явсан учраас банк нэрийг нь салгаж өгөөгүй байгаа тухай мэдээлэгдсэн. Уул үзээгүй байж хормой шүүхийн үлгэр болов.

Харин Хаан банкнаас 174 шүүгчид орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож, хариуд нь банкны талд шийдвэр гаргасан гэдгийн хувьд санаатай хийсэн гүтгэлэг байж болох юм. Болсон явдал гэвэл ШЕЗ-ийг бие даалгахаас бүр өмнө 2003 онд УДШ-ийн ерөнхий шүүгч нь (тэр үед ШЕЗ-ийг УДШ-ийн дарга тэргүүүлдэг байлаа) шүүгч нарынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд Хаан банкинд хүсэлт гаргаж сарын 1 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд (ипотекийн зээл гараагүй, банкууд жилийн 22 хувийн хүүтэй зээл олгодог байлаа) хамруулсан аж. Тэгэхээр Х.Нямбаатар гишүүний энэ хийрхэл санамсаргүй зүйл үү, санаатай үйлдэл үү гэдгийг эргэцүүлж бодох ёстой.

Нэгдүгээрт өөрөө өмгөөлөгч байсан, шүүх дээр олон удаа ялагдал хүлээж байсны хувьд хувийн өс хонзон байж болох. Хоёрдугаарт, ШЕЗ-ийг татан буулгаж, Хууль зүйн яамны харъяанд аваачих тухай яриа, Х.Нямдорж нарын хуулийн төсөл ч бас явж байгаа. Үүнийг гүйцэтлдүүлэхийн тулд санаатайгаар шүүгчдийг оролдох шаардлага гарсан байж болно.

Гуравдугаарт шүүгчдийг томилох нь Ерөнхийлөгчийн эрх мэдэл бөгөөд хуульд зааснаар зургаан жилийн хугацаатай томилдог тул шүүгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөхийн тулд (Ц.Элбэгдоржийн томилсон шүүгчдээс салах) үүнийг сэдсэн байж ч болох. Сошиал хэрэглэгчдийн дунд “Авилгач шүүгчдээс салцгаая” гэдэг хөдөлгөөн өрнөөд эхэлчихсэн байгаа нь үүний нэг нотолгоо.

Түүнийг ил захидал дэлгэсний дараа “Veritas Partners” фирмийн нэгэн хуульч дэлхий нийтэд “Рузвельтийн жор” нэрээр үлдсэн хар технологийн тухай ярьсан байв. Ерөнхийлөгч Рузвельт АН-ын эсрэг шийдвэр гаргадаг гэж үзсэн зарим шүүгчдийг ажлаас чөлөөлөхийн тулд шүүхийн бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай хуулийн төслийг Конгресст оруулж, үүнийхээ араас яг одооных шиг “авилгажсан шүүгчид” гэх шуугианыг нийгэмд цацаж, Конгресст нөлөөхийг оролдсон тухай. Х.Нямбаатарыг хуульчийнхаа хувьд хэр сайн, муу гэдгийг мэдэхгүй ч муу юмандаа бол гаршиж л яваа юм байна. Дүүргийн ИХ-аас УИХ-ын гишүүн болтлоо сугарсан хэний ч үл мэдэх залуу хүний толгойд ийм бодол төрнө гэж хэн санах билээ? Сайн ах нарын нөлөө байх л даа. Гал ноцоож чадахгүй бол утаа буу уугиул! гэж үг бий.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • zochin (202.179.24.197)
    eniig haraache shuugchiin sadan bnada eniig ch shalga bas hamsaatan ni bnada
    2018 оны 04 сарын 18 | Хариулах
  • Шүүгчээс болж хохирсон иргэн (103.57.94.151)
    Энэ одоо юу бичээд байна аа. Яагаад нэг ч гэсэн залуу хүн буруу зүйлийн эсрэг дуугарахаар дуурайгч болчихдог юм бэ. Хэн нэг нь үнэнийг хэлэх л хэрэгтэй биз дээ. Шүүгч нар нэг л биш шийдвэр гаргаад байна гэдгийг, хамгийн үнэтэй байр, машин, зуслан шүүгчдийнх байдаг гэдгийг хүн бүр мэднэ. ШЕЗ нь шүүгчдийг улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдээс хараат бус байлгах талаар юу хийсэн юм бэ. Шүүх байгууллага олон түмний нүдэн дээр жилээс жилд доройтож байгааг бид харж байна.
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • Жирийн иргэн бодлоо бичлээ. Эрка (112.72.14.156)
    Сэмүүн гэгчийн захиалгат нийтлэлийг уншаад дур гутах шиг боллоо. Ёстой л хөлсний бичээч юм даа. Харамсаж байна. Хүн бүр янз янзаар л амьдрах юм. Зөвийг буруутгаж, цагааныг харлуулж хоолоо олж иддэг нийтийн дайсан цөөхөн л байгаасай. Нэг Монгол Нэгдсэн Монгол бусдын шидсэн хортой алимыг бүү байнга хүртээсэй. Бүү хагараасай. Монгол мөнхөд нэгдмэл, хүчтэй, зөв, сайхан оршоосой. Шударга үнэний төлөө тэмцэгч журамт хөвгүүд олшироосой, тэднийгээ дэмжээрэй. Нямбаатарт амжилт хүсье. Сэмүүн чи битгий хуцаа.
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • зочин (202.9.41.95)
    Сэмүүн гуайг толгой мөнгөнөөс өөр зүйл боддоггүй юм байна. Чиний буруу үйл чинь лайгаа авчирах вий
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • зочин (202.9.41.95)
    ЧИ ХҮҮХДИЙН ШАЛГАЛТЫН ХАРИУ ЗАСАЖ БАЙГАА АЯТАЙ БИЧЖЭЭ. ӨӨРӨӨ ТУС БОЛОХГҮЙ БОЛ ЯДАЖ УС БОЛОГҮЙ ӨМНӨХ АЖЛАА ХИЙ ЗА СЭҮҮН ГЭНЭ ҮҮ СЭХҮҮН ГЭНЭ ҮҮ ХАЧИН
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • үнэн (43.250.126.174)
    пээээ юу уншчихваа чадваргүй сэтгүүлчийн таван төгрөг аваад ядмагхан бичсэн захиалгат нийтлэл болжээ
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Манай улс төрчид ард иргэдийнхээ төлөө бодитой нүдэнд харагдах ажил хийхгүй байж, хов жив хэн нэгэний бөгсийг ухах, булхиа ноог илэрүүлэхдээ, захиа занаа янз янзын үнэн худал нь мэдэгдэхгүй баримт нотолгоо би мэтээр ярьж хэлж, олон нийтийн массаас оноо авах нэр хүндээ өсгөх л сонирхол их болжээ, Би та бүгдийн төлөө өөрөө санаачилаад өөрөө хөрөнгө шийдүүлээд өөрөө бодлого боловсруулаад үүнийг хийсэн гэж үзүүлэх ажлууд хийгээсэй дэээ
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
    • Нямбаатар гишүүн хүний муу үзэж явахаар бодитой ажил хийгээсэй дээ. Нэг хэсэгтээ л хүмүүст таалагдах л байх яваандаа үнэн дэнслээд ирэхээр хэн ч биш болж хувирна, ийм аргаар хол удаан явахгүй л дээ
      2018 оны 04 сарын 17
  • Нямбаатар хүн дурайна уу бн уу пад алга. Хамгийн гол нь зөв дуугарч байгаад талархаж бн. (212.112.126.228)
    Нямбаатар зөв
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
  • Сэмүүн авгай зүгээр больчих. Чамайг хэний төлөө зүтгэж бичиж байгааг мэднэ шүү. ХХБанкны сахал Эрдэнэбилэг тэргүүтэй Хулгай луйварчдын бүлэглэлд үйлчилж байгааг чинь мэлнэ шүү. Үйлийн үр гэж нэг юм бийг аль аль нь бодох цаг болсон доо (212.112.126.228)
    Сэмүүн мафи бүлэглэлийн бичээч
    2018 оны 04 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Өчигдөр 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Өчигдөр 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Өчигдөр 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Өчигдөр 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top