x

Улаанбаатар хотын дарга

Он дамнаж эзэнгүй байсан хот даргатай болох нь. Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар шинэ Засаг даргыг тодруулж байгаа. Өнгөрсөн сард заалнаас өөрийгөө дэвшүүлээд олонхийн санал авсан ч Ерөнхий сайдад таалагдаагүй С.Мөнхчулуун дахин өрсөлдөхөө мэдэгдсэн ч нэмэргүй, намаараа дахин сойлгуулсан С.Амарсайхан яаж ийгээд томилогдох биз. 

Хууль нь тийм юм. Үндсэн хуулинд заасан нутгийн өөрөө удирдах ёсны дагуу дөрвөн жил тутам орон нутгийн сонгуулиар нийслэлд 45 “мангуу” (нөгөө 76-гаас илүү ухаантай гэж бодохгүй байна)-г сүйд болж байж гаргадаг. Тэдний үндсэн ажил нь жилдээ ганц удаа төсөв, төлөвлөгөө батлахаар хуралдах, бас Засаг дарга хэн байхыг шийддэг мэт харагдавч үнэн хэрэгтээ үгүй ажээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч бол УИХ-ын гишүүнээс илүү ач тустай албан тушаал. Бүр социализмын үед аж ахуйн ажлаас гадна үнэ төлбөргүй орон сууцыг хуваарилдаг онцгой эрхтэй байжээ. Жаахан наашилбал, одоогийн Ерөнхийлөгчөөс эхлээд ардчиллын 13 гээд бүгд зөвхөн үүний төлөө хотын Ардын депутатуудын ба Ардын хурлын гүйцэтгэх захиргааны коммунист дарга нарт дотроо залбирч явдаг байх ёстой. Өнөөгийн хөрөнгө мөнгөний өндрөөс бага харагдаж болох ч тухайн үедээ амьдралын үндсэн асуудлыг шийдэж өгсөн учраас тэр. Хотын захиргаанд орон сууц хуваарилах хэлтэс, товчоо ажиллаж байв. Энэхүү буянтай ажил 1990 оноос хойш Л.Энэбиш, Ц.Баасанжав нараар, зөвлөлтүүдийн барьж өгсөн, эсвэл буцахдаа үлдээсэн орон сууцуудыг шавхагдаж дуустал үргэлжилсэн билээ. 

Анхны “ардчилсан” Засаг дарга Ж.Наранцацралт төдийлөн удаагүй. Харин 90-ээд оны сүүлчээс “газрын наймаа” брэндийн даргын үе эхэллээ. М.Энхболд хотоор явж газар метрлэж өгөөд цүнхтэй мөнгө сугавчлаад харьдаг байсан гэсэн үг огтхон ч биш, гэхдээ үр дүн нь яг тэгсэн мэт болсныг нийслэлчүүд амсахаараа нэг амсаж байна.

Том дарга өөрийнхөө фонон дээр дутуу харагдах хүнийг орондоо үлдээдэг зарчмаар нийслэлийн хамгийн хөдөөний бөгөөд микро дүүргээс Ц.Батбаярыг авчирч тавьсан нь 2005 он. Цаадах нь “цол дагаж бяр нэмдэг”-ийг нотолж “газрын наймаа”-ны эрчийг нэг их сулруулаагүй. Асар үнэ цэнэтэй энэ суудалд түүнийг удаан суулгаж эрхлүүлээгүй бөгөөд хоёр жилийн дараа хүчээр буулгаж Т.Билэгтээр солив. Гэхдээ нийслэлийн ИТХ-ын дарга байсан түүнийг Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн тамгын газрын ба хотын даргаар тус бүр хэдэн сар ээлжлүүлсэн нь нөгөө дуулиантай нийслэлийн мэдлийн хэвлэх үйлдвэр ба “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбогдоно. Дараачийн Засаг даргаар Г.Мөнхбаяр ажилласан 2008-2012 онуудад “газрын маргаан” нэртэй хэрүүл зодоон оргилдоо хүрсэн нь нийслэлд дэл сул газар үндсэндээ дуусч нийтийн эзэмшил, СӨХ-ийн газар, хүүхдийн тоглоомын талбайг хуй дээрэмдсэн хэрэг юм. 

2012 онд УИХ-ын гишүүний суудлаас хотын даргынхыг илүүд үзэж алмайруулсан Э.Бат-Үүлын үед бүтээн байгуулалтад асар их мөнгө хөрөнгө зарцуулсан ч юм болгоныг мөнгөөр шийдэх боломжгүйг харуулаад буусан. 2016 онд халааг нь авсан Су.Батболд үүнийг ухаарч магадгүй байтал намын дарга нь хөөн явуулав. 

Улаанбаатар бол өөрөө хөгждөг хот. Монгол Улсын тэн хагас. Улс төр, эдийн засаг, санхүү, үйлдвэрлэл, боловсрол, соёл гээд хамаг юмны төв, төв, зогсоо зайгүй тэлж байдаг зах зээл. Зарим жил бүтэн аймгийнхтэй тэнцэх иргэд хөдөөнөөс ирж суурьшиж байлаа. Гаднын зочид, жуулчид, ажил хэрэгч хүмүүс эхлээд Улаанбаатарт бууж мөнгөө үрэх, хөрөнгө оруулахыг эндээс эхэлдэг.

Хотын дарга нар яаж ч сүржигнээд, яаж ч нэрээ наагаад бүтээн байгуулалтын жинхэнэ эзэд тэд биш. Өнөө цагт барилгын арга технологи, барилгын бизнес суга хөгжөөд Улаанбаатарт барилга бариулах бус, бариулахгүй байх нь хэцүү болжээ. Сөөм газар эзэнгүй харагдвал цемент цутгачих гээд байдаг. Араас нь хувийн өмчөө хамгаалаад тэмцэж гарна. Ийм байхад хотын даргын үүрэг бол алсын хараатай бодлого, хууль дүрэм, бүтэн хагас сая хүнтэй энэ хотын эмх цэгц, ажил амьдралын зохион байгуулалт, нийтийн ба хувийн эрх ашгийн тэнцвэр. Хоёр үгээр илэрхийлбэл сайн засаглал. 

Манайд засаглал ямар байхыг хүнээс биш тогтолцооноос хамаарна гэдэг. Минийхээр бол эсрэгээр байдаг. Үүний нотолгоо бол албан тушаалтнууд буруу юмандаа үргэлж сайн, үүний төлөө ямар ч тогтолцоог хууль дүрэмтэй нь аргалж, алгасч, зай завсар гаргаж, хүсвэл бүр өөрчилж чаддаг. Энэ утгаараа нийслэлд засгийн эрхийг Засаг дарга барина. Элдэв хөтөлбөр, төлөвлөгөө, төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталдаг, газрын наймаа гэхэд халхавч болохоос хэтэрдэггүй, Засаг даргаа ч сонгох мэдэлгүй, сайндаа л гацааж чаддаг, эцсийн эцэст огт хариуцлага хүлээхгүй, ийм учраас тэднийг тоож ч шүүмжилдэггүй Иргэдийн төлөөлөгчдийн хурал яав ч биш. Дашрамд дурдахад, өчигдөр УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засаг дарга нарыг иргэдийн төлөөлөгчдийн барьцаанаас гаргах хэрэгтэй” ярьсан байна. 

Төрийн эрх барих дээд байгууллага – өнөөгийн УИХ-ыг хараад гутсан хэсэг эрхэм 2020 оны сонгуулиар бие даагчдыг ахиухан гаргах Электорат хөдөлгөөнийг санаачилсан билээ. Энэ бол бас орон нутагт, нийслэлд бүр ч хэрэгтэй санаачлага. Засаг даргаа иргэд нь сонгодог болох тухай үе үе яригддаг. Сум, хороо, дүүрэгт бүү хэл аймаг, нийслэлд улс төрийн хэрэг алга. Гэхдээ хууль тэгэж өөрчлөгдөх эсэхээс үл хамааран нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд аль болох олон бие даагч нэрээ дэвшүүлж орох, тэгээд дундаасаа Засаг даргад дэвшүүлэх, чадвал сонгуулах зүгт явах байх. 

Тийм бие даагчид харагдана уу? Би өөрийн мэдэх хүмүүсийг дотроо шүүж үзэхэд хамгийн түрүүнд Дефакто Жаргалсайхан санаанд орлоо. Тэрбээр бүр 2007 оны хавар “Газраа байраар солих 6 алхам” буюу “Миний газар – миний хөрөнгө” нэртэй хөтөлбөр боловсруулж гэр хорооллын иргэдэд уулзалт, ярилцлагаар танилцуулж байсныг мэднэ. Үүнээс хойш буюу Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 27-р тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх арга хэмжээг удирдан зохицуулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг Ерөнхий сайд С.Баяраар ахлуулан байгуулсан түүхтэй. Улаанбаатар сан, Улаанбаатар банк, Улаанбаатар даатгал компанийн хувьчлал, тэгээд хамгийн ноцтой сэдэв - нийслэлийн газрын наймааны талаар арав гаруй жилийн турш тасралтгүй дуугарч, шүүмжилж, санал дэвшүүлж байгаа хүн бол Жаргалсайхан. “Зайсандах” бол түүний гаргасан нэр томъёо. Хэдхэн жилийн өмнөх нэгэн хэлэлцүүлэг дээр “өнөөдөр 40 мянган орон сууц хоосон хонож, гэтэл 170 мянган айл байранд амьдрахыг мөрөөдөж байгаа. Хэнд зориулсан хот вэ?” гэж тэр асуугаад хариулт эрсэн бичлэг байдаг.

Би нэр дэвшигчийн сурталчилгаа шиг юм бичээд байна уу? Үгүй ээ. Хавь ойрд сонгууль байхгүй. Хүн бүр, сонгогч болгон орчин тойрноо сайн харвал хэрэгтэй хүмүүсийг олж болно гэсэн санаа. 

Харин энэ удаад нийслэлийн Засаг даргаар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн таалалд нийцсэн нэгэн тавигдана.

Ажиглагч /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ардчилсан намын ЕНБД-аар С.Баярцогтыг сонголоо 5 цаг 32 мин Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ 9 цаг 38 мин Завсарлагааны дараа ЕНБДаргад нэр дэвшигч дээр санал хураана 9 цаг 39 мин “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ 10 цаг 34 мин Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, зардлыг бууруулах тогтоол батлагдлаа 10 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа 10 цаг 50 мин Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг тогтоох хуулийн төсөл боловсруулахыг даалгав 10 цаг 52 мин Оюутолгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрч байна 10 цаг 52 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ 10 цаг 53 мин Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн хуримтлал байна 11 цаг 13 мин ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлжээ 11 цаг 32 мин Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-аар томилох санал хураалтыг хүчингүй болгожээ 11 цаг 43 мин Намын жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барив 11 цаг 58 мин Нийслэлд он гарсаар 897 удаагийн гал түймэр гарч, 9 хүн амиа алджээ 12 цаг 50 мин “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн батлав 12 цаг 50 мин Тархинд шууд үйлчлэх цус харвалтын эсрэг хамрын цацлага бүтээжээ 12 цаг 51 мин Амстердам хот мах болон чулуужсан түлшний сурталчилгааг хориглолоо 12 цаг 54 мин "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мод тарих аян, үзэсгэлэн худалдаа эхэллээ 12 цаг 57 мин Эмнэлгүүдэд дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ 12 цаг 58 мин “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 12 цаг 59 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top