x

Домогт дизайнер Карл Лагерфельд өвчний улмаас таалал төгслөө

XXI-р зууны хамгийн нэр хүндтэй дизайнер, загварын ертөнцийн амьд домог,  гэрэл зурагчин, нийтлэлч Карл Лагерфельд 85 насандаа нойр булчирхайн хавдар өвчний улмаас хоёрдугаар сарын 19-ний өдөр Парис хотод таалал төгслөө. 

Chanel, Fendi брэндүүдийн ерөнхий дизайнераар ажилласан байсан тэрээр сүүлийн үед өвчний улмаас хэд хэдэн чухал арга хэмжээнүүдэд оролцолгүй алгасаж байжээ.

Герман гаралтай загвар зохион бүтээгч Карл Лагерфельд Chanel брэндийн бүтээлч захирлаар 36 жилийн турш ажиллахдаа бүхэл бүтэн эрин үеийг тодорхойлж, загварын салбарыг өөрчилсөн юм. 

#BuroCrush: Хэзээ ч цуцашгүй Карл Лагерфельд (фото 4)

Түүнийг дэлхийн аль ч газар цагаан үс, цагаан цамц, хар хүрэм, хар нүдний шил, үсээ боосон донжтой дүр төрх, хурц оновчтой үгс ийнхүү загварын ертөнцөд мөнхрөн үлдлээ. 

Загварын салбарын мэргэжил нэгт уран бүтээлчид түүнийг багш, үлгэр дууриалал хэмээн даган хүндэлж үргэлж түүнээс бүтээлч санаа авдаг байсан юм. Карл Лагерфельд өөрийн амьдралын 70 гаруй жилийг загварын ертөнцөд зориулжээ. Тэрбээр нэгэн удаа ярилцлага өгөхдөө "Амьдрал бол гоо үзэсгэлэнгийн тэмцээн биш. Оюун ухаан л үлдэнэ. Харин залуу нас, гоо үзэсгэлэн нь улирлын чанартай ойлголт юм" хэмээн хэлж байжээ. 

Карл Лагерфельд анх 1983 онд Chanel брэндэд ажиллаж эхэлсэн бөгөөд Chanel загварын ордны нэрийн хуудас болсон юбкатай хослол, богино хар даашинз, хаваастай гар цүнх зэрэг домогт загваруудыг илүү орчин үеийн уур амьсгалд оруулж, хип-хоп хэв маягтай хослуулж, заримдаа далайн эргийн стильд уусгаж, өөр үед диско чиглэлд оруулдаг байсан. Карл Лагерфельд тус брэндийн үүсгэн байгуулагч Коко Шанелийн чухалчилдаг байсан эрх чөлөө, өөртөө итгэлтэй байдал, орчин үеийн төрх зэрэг шинж чанаруудыг хэзээ ч алдагдуулж байгаагүй юм.

Түүнийг таалал төгссөний дараа загварын салбарын олон дизайнерууд болон уран бүтээлчид түүнд зориулсан сүүлийн үгсээ хуваалцсаар байна.

Image result for донателла версаче, карл
Донателла Версаче "Бид таны ер бусын авьяас чадвар, дуусашгүй их урам зориг, бүтээлч байдлыг хэзээ ч мартахгүй. Бид үргэлж танаас суралцсаар байх болно" 
Image result for анна винтур и карл лагерфельд
Анна Винтур "Тэр бол суут бүтээлч, гоц авьяастай, хөгжилтэй, үгээр илэрхийлэшгүй их сайхан сэтгэлтэй, өглөгч зантай нэгэн байсан. Би түүнийг маш ихээр санана"
Image result for клаудия шиффер и карл лагерфельд
Клаудия Шиффер "Уорхол урлагийн салбарын хувьд хичнээн чухал байсантай адил Карл загварын ертөнцөд орлошгүй хүн байсан. Тэр бол хар, цагаан өнгийг өнгөлөг харагдуулж чаддаг байсан цорын ганц хүн" 
Related image
"Louis Vuitton" фирмийн гүйцэтгэх захирал Бернар Арно "Парисыг дэлхийн загварын хот болгож, Италийн хамгийн тансаг зэрэглэлийн "Fendi" брэндийг бий болгосон суут загвар зохион бүтээгчээ бид алдлаа. Би үргэлж түүний шавхагдашгүй эрч хүч, гарамгай зурах чадвар, өргөн мэдлэг, бүтээлч байдлыг дурсан санаж явах болно"
Викториа Бекхем "Загварын түүхэн дэх хамгийн агуу дизайнер Карл Лагерфельд надад хувь хүн болон ажил мэргэжлийн хувьд хамгийн их үлгэр жишээ болдог байсан" баярлалаа, Карл
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НАСА-гийн "Artemis II" хөлөг Сарыг чиглэн хөдөллөө 1 цаг 14 мин УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдаанд үг хэллээ 1 цаг 16 мин Швейцар сайн дурын ажилтан хувиасаа 50 сая төгрөгөөр сагсан бөмбөгийн талбай барьж байна 1 цаг 17 мин Улсын физикийн 37 дугаар олимпиад маргааш эхэлнэ 1 цаг 18 мин Oracle компани хиймэл оюун ухаанд төвлөрөхийн тулд ажилтнуудаа цомхотгож эхэллээ 3 цаг 15 мин Microsoft компани Японд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна 3 цаг 21 мин Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөв 3 цаг 24 мин 72 цагийн эмийн хэрэглээ хяналтаас гарч, эрсдэл дагуулж байна 3 цаг 41 мин Бельги улс төсвийн алдагдал, өрийн өсөлтийн эрсдэлтэй нүүр тулжээ 3 цаг 44 мин Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа 3 цаг 45 мин Увс аймгийн гол, нууруудын мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа 6 цаг 12 мин Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 6 цаг 13 мин Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ 6 цаг 14 мин Цаг агаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 6 цаг 17 мин ОХУ бензиний экспортод тавьсан хоригоо сунгалаа 6 цаг 18 мин Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын албан хаагчид "1 хувийн зарчим"-ыг хэрэгжүүлж, өглөөний дасгалд хамрагдлаа 7 цаг 2 мин Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ 7 цаг 30 мин Нийслэлийн 5 дүүргийн 51 мянган өрхийг хийн халаалтад шилжүүлнэ 7 цаг 32 мин “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжилнэ 7 цаг 34 мин ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсооно 7 цаг 36 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв В.Ганзориг: Монгол Улс уул уурхайн орон мөн юм уу? Оросууд Сибирь болон Хойд Монголыг түрэмгийлсэн нь Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьжиргааны өртөгт эер... Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөө... Сансрын нисэгч Ж.Гүррагчаад "Хүндэт профессор" цол олгожээ “Стратегийн ач холбогдолтой" сайд нар гэж байдаг юм шүү, Ерө... Увс аймагт хонь дөрвөн ихэр хурга гаргажээ ТББХороо Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар ... Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажл... УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан эмч, мэргэжилтнүүдийн ур ч... Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн бол... Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудаар цас орж, шуурн... М.Энхбадрал: Эрх чөлөөтэй байя гэвэл парламентын бие даасан ... Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх сургалтад 1000 г...
Top