x

Шороо царайлсан урвуулагч гахай жилийн үхэр хөтөлсөн хүн

Жилийн шинжүүд бүр сүүлдээ тоглоом хийгээд ч байх шиг байхын. Урвуулагч хэмээх шороо царайлсан гахай жил ч гэжаах шиг. Ирэх жил Хулгайлагч, тэрний дараа Луйвардагч жилүүд гарах байх.

Энэ жилийн үхэр хөтөлсөн олигтой зураг ч олдодгүй ээ. Байгаад нэг ийм номын гавтасны зураг гүүглээс оллоо. Би чинь одоо тэгээд хэд гурван жил үхэр хөтөлсөн хүн шинжсэн ч энэ жилийнх шиг ийм кашмаарны хүн харж байсангүй. Хар л даа тэр царайгий нь. Хөлдөөгчнөөс гаргаад ирсийм шиг. 

Жил жилийн үхэр хөтөлсөн хүмүүс тэгээд манай муу Монголыг л дүрсэлсэн байдийм доо. Одоо тэр хүний нь хар, тэс хөлдүү толгойтой. Наашаагаа муухай хялайцан (ийм аймар хялайсан хонины толгой ч хараагүйм байна). Тэгснээ худлаа ярьсаар байгаад хамар нь сунаад унжцан. Ядаж малгайгаа өмсөөд халзарснаа нуучих ухаан ч байхгүй шүү. 

Тэр малгай нь жанжин малгай байхыг бодоход жанжин Сүхийн сүнс байж магадгүй юм. Гартаа Зандан ташуур бариад голд нь “нам зүгээр байлгаарай!” гэсэн бичиг нууцан нтр. 

Бас л өрөөсөн гуталтай. Гэхдээ тэр урагшаагаа баруун хөлөө тавьсан хэрнээ зүүн хөлийн тавхайтай жоохон аймар уу. Ингээд хамаа намаагүй холиод зурцныг бодоход гишүүн Билэгт гуай байж болохын. Өмсөөд явах юмыг бүсэндээ гавчуулж барьцан, ногоон сахал махалтай энэ яг мөөн мөн. 

Ер нь бол энэ хөлдүү нөхөр хүний дээл малгай, ташуур, үхэр мүхэр хусчаад, гутлы нь хам хум өмсөөд зугтааж байгаа л хүн харагджийнэ. ЖДҮ-гийн хулгайч нараас болоод тэгж бодсон байх. 

Аа тэр үхрийн толгой шар мар байх хэнд хамаатай юм. Хэний ч толгойд юу ч орсым билээ. Гарынх нь үзүүрт шар будаг таарсым байгааз. Өөрийнхөө үхрийг тайлбарлы даа.

Миний үхэр хөтөлсөн хүн

Би үхэр дээрээ суусан хүн зурсан. Гэхдээ үхэрнээсээ эхлээд ярий. Энэ үхэр бол маниус юм байгаан. Ингээд нэг маанагдуу царайтай, юм хум ойлгохын эцэсгүй харцтай. Нэг чихнээс нь эзэн нь “тавантолгойн хувьцаа тараана” гэдэг пайз зүүцэн. Нөгөө чихнээс нь “улсад хураана” гэсэн бичиг. Эвэртээ боксын бээлий өмсцөн байгаа нь хоёр эвэр хоорондоо боксдож, хэрэлдэж байна гэсэн үг. Дарга нар нь хоорондоо хэрэлдэхээрээ шууд гудамжинд гараа л ард биднүүсийг хооронд нь хувааж хэрэлдүүлдгийг харуулж байгаан. Тэгээд өөрснөө ордондоо ороод инээлдээд суучихна.

Тэр бөөрөн дээр нь байгаа вайфайгийнх тэмдэг бол хавирга шүү. Тийм туранхай, тэгсэн хэрнээ ганган прадагийн туурайтай. Прадагийн эмблем нь харагдахгүй л дээ, туурайных нь цаад талд зурсан юм. 

Тэр мөөм нь 24 байгаа. Манай алдарт 24 ЖДҮ-гийн гэмт хэрэгтнүүдийн хоол байгаам. Үхэр өөрөө чааваас хэзээ ч өөрийгөө хөхөж чадахгүй, зөвхөн манай 76 нтрийн л хоол. 

Үхэр нь лайкаар бааж байгаан. Бид чааваас мөөмөө хүнд хөхүүлчээ л өөрснөө фэйсбүүк дээр солиоролдож хоорондоо хэрэлдэхээс өөр юм чадахгүй. Лайкы нь жоохон муухай зурцы шүү.

За тэр үхрийн сүүлэн дээр хутга тавиад сууж байгаа хүн бол Ерөнхий сайд Хүрэлсүх. Үхрээ ийнхүү сайхан арчилж гангалчаад одоо гам алдав аа, цаашаа сайн арчлаарай гэсэн захиасыг ард би чинь өгч байгаамаа. 

Тэр үхрийн аманд нь байгаа ганц шүд Хурлын дарга Занданшатар. Одоо Ерөнхий сайд маань шүдгүй арслан биш шүдтэй үхэр болсныг ийнхүү ёслон тэмдэглэв.

Тэр урд нь суугаад байгаа нь нохой. Гэхдээ манай нохой. ШХАБ-ыг чиглээд шогшиж явтал Ерөнхий сайд үхэр дээр гараад суучихаар нь үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэгчээр ингээд харж байгаан.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • i90 (182.160.38.210)
    мэдрэл
    2019 оны 02 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top