x

The HU хамтлаг Их Британид аялан тоглоно

/bournemouthecho/ "The HU" хамтлаг Их Британи дахь "Warrior Chant" аялан тоглолтынхоо хүрээнд 10 дугаар сарын 2-нд Английн Борнмут хот дахь амьд хөгжмийн тоглолтын алдартай танхим болох "O2 Academy"-гийн тайзнаа тоглоно. Хүннү рок урсгалаараа алдаршсан тэдэнтэй Францын SKÁLD хамтлаг хамтран аялан тоглох юм.

Энэхүү аялан тоглолт нь "The HU" хамтлагийн хувьд 2023 оны зун "Glastonbury" хөгжмийн наадамд оролцсоноос хойш Их Британи дахь анхны аялан тоглолт юм. Тухайн үеийн амьд тоглолтынхоо бичлэгийг 2024 онд бие даасан цомог болгон гаргаж байв. Тус хамтлагийн хамгийн сүүлийн "Hun" цомог энэ оны долоодугаар сарын 24-нд гарчээ.

"The HU" хамтлаг 2016 онд Улаанбаатар хотод байгуулагдсан. Дахин давтагдашгүй хүннү рок урсгалаараа дэлхийд танигдсан тус хамтлагийн дуунууд дэлхий даяар 900 сая орчим удаа тоглогджээ. Түүнчлэн "Glastonbury"-гийн их тайзнаа уран бүтээлээ толилуулж, Хойд Америкийн томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд "Iron Maiden" хамтлагтай хамт тоглож байв. Мөн алдарт "Metallica" хамтлагийн хүсэлтээр "Through The Never" дууг нь хүннү рок урсгалаараа коверлон "The Metallica Blacklist" цомогт оруулсан билээ.

"The HU"-гийн анхны цомог бол "The Gereg" бөгөөд тус хамтлагийн дуунууд "Star Wars Jedi: Fallen Order", "Star Wars Jedi: Survivor" хэмээх хоёр ч видео тоглоомд эгшиглэдэг.

Тэдний Их Британи дахь аялан тоглолт нь есдүгээр сарын 29-нд Глазго хотоос (O2 Academy) эхлэх бөгөөд Бристол (Prospect Building, аравдугаар сарын 1), Борнмут (O2 Academy, аравдугаар сарын 2), Ньюкасл (O2 City Hall, аравдугаар сарын 3), Белфаст (The Telegraph, аравдугаар сарын 5), Бирмингем (O2 Academy, аравдугаар сарын 8), Лондон (O2 Academy Brixton, аравдугаар сарын 9), Манчестер (O2 Apollo, аравдугаар сарын 10), хотуудад үргэлжилж, Норвич (UEA, аравдугаар сарын 11) хотод өндөрлөнө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (169.197.83.34)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 07 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 1 цаг 18 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 55 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 2 цаг 21 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 2 цаг 32 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 2 цаг 38 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 2 цаг 44 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 2 цаг 49 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 53 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 6 цаг 24 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 6 цаг 28 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 6 цаг 29 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 6 цаг 34 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 6 цаг 37 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 6 цаг 40 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 51 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 8 цаг 45 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 22 цаг 29 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 23 цаг 41 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Өчигдөр 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top