x

Хэврэгшил

Хөндөхөд эмзэг сэдэв тул олонтаа эргэж хургалаа. Ястнуудын үл ойлголцлыг хөндөх хүсүүштэй сэдэв биш.

Өвгөн гуай нь насан туршийн нугачаа бэдрэхдээ хөгжил гацаадаг далд буглаануудыг илчлэх саваагүй санаагаар голдуу шүүмжлэлт зохиол бичсэн атлаа монголчуудын нэг базаахгүй талыг нууж иржээ. Үүнийгээ хойч үедээ захь юу байя юу гэж эргэлзсээр эцэст нь бичиж орхив. Хөндөхөд эмзэг сэдэв тул олонтаа эргэж хургалаа. Ястнуудын үл ойлголцлыг хөндөх хүсүүштэй сэдэв биш. Тийм атал яагаад уншигчдын анхааралд толилуулах нь мөн гэж шийдэв гэвэл бид базаахгүй зангийнхаа уршгийг анзаарахгүй, тэр ч атугай амин голдоо санаатай санаандгүй дагаж мөрдсөөр үзэл баримтлалдаа дасган өөриймшүүлжээ. Явц нь мэдрэгдэхгүй сэм даамжирдаг тун давшингуй гөнөтэй, яс мах цуснаас угшилтай учир салдаггүй, маш ужиг, хортой согог тул хойч үеийг үүнд төрмөл сэрэмжээ хурцалж арилгаач гэх гэсэн юм.

Үр хүүхэд, гэр бүлийнхээ эрх ашгийг зарим аав ээж бусдынхаас хэт өндөрт тавьдаг тааламжгүй тохиолдлыг хүндэтгээд орхиё. Ах дүү, амраг садангаараа булагнахыг үгүйсгэх хэцүү. Яс цусан холбоог оролдох эвгүй агаад эмзэг. Халуун ам бүл, хамаатан садангууд өөрсдийн явцуу эрх ашиг, хувийн сувьдаг шуналаа бусдыг холгох, нийгмээ хохироох замаар хангахын төлөө мунхгаар муйхарлах занд хэн ч дургүй. Гэвч яая гэхэв цусан сүлбээ юмсан хойно ямар хэм хэмжээтэй байхыг тогтоож, олныг хүлээн зөвшөөртөл сэнхрүүлэх гаргалгаа олоогүйгээс хойш тэднийг бас тойрч орхиод “яс үндэс, нутгархах үзэл”-ийг хөндөхөөр шийдлээ. Жалга довын үзэл ардчилалд гаарсан тул бичихэд түлхэв. 

Нутаг, аймаг, ангийн нөхөд хамтарч дэм дэмдээ өндийхийг хэн ч үгүйсгэхгүй. Энэ бол хүнлэг чанарын шалгуур. Журамлаг ёсонд нийцээд хуулийн хүрээнд багтаж байвал гүйцээ. Талархана. Гэтэл яс үндэс, нутгархах, аймгархах булагнал хууль гишиглэж, ёс журам бузарлаж буйд ялангуяа шинэ үеийнхний ариусах оргилсон мөрөөдөл хөндүүрлэв. Эмзэглэх мэдрэмж соргог болбоос нийгэм эрүүлжиж буйн дохио. Задгай ардчилалд задарсан нутгархагчид дэндлээ гээд бухимдах иргэд олшров. Нутгархах чимээгүй тахлын битүү урхагийг нийтээрээ жигших байтугай, байх ёстой “өв” гэж зөвшөөрөөд тоодоггүйд гай хөө нь дархлагдаад удам дамжин мөнхөрчээ. Өөрөөр хэлбэл бид яс үндэс, нутгархах явцуу зуршилдаа дөрлөгдсөөр өдгөөтэй золгов. Түүхийн мухраас удам дамжсан нутгархаг явцуурал хувийн том жижиг компаниудад сэргэн мандаж, тэдний жанжлах бүдүүлэг инээдэмт хаанчлалыг хошин мэдрэхүйтэй нь шоолох биз. Сайн тунгаавал уг нь уйлмаар трагеди. 

Зөвхөн хувийн аж ахуйгаар тогтохгүй Төр Засаг ч увайгүй нутгархаж байна. Сайд дарга нар жалга довынхноо давхар давхар тойруулаад, өөрөө дунд нь дураараа задарч идэж уух мөрөөдөлтэй. “Манай нутгийнх бол бурууг ч зөв болго” гэх омог нилээд эрхмийн цээжний гүнд бадарч буй. “Муу ч байсан манай нутгийнх бол дэвшүүл” гэх нь алтан жишиг болжээ. Нутгийн хүн хамтарч хулгай хийхэд найдвартай гэх үзлээс хүчирхэг бүлэглэлүүд үндэслэдэг. Алтан нутаг байж нутаг нэгтнийнхээ хулгайг сөхлөө гэж адалдаг бичигдээгүй хуулийн дор бөхийдөггүй түшмэд ховор. Энэ бичигдээгүй хууль шиг гажуудалгүй биелдэг ямар хууль УИХ зохиосныг нэрлэ. Тамхины хууль гэх үү? “Гэмт хэрэг үйлдсэн ч нутгийн юм түүнийг ялнаас сугал” гэх гуйлтыг монголчууд эгдүүцэх байтугай бүр ходоодныхоо мухарт нандигнадаг. Нам төрийн том албанд орныхоо хүнийг заавал нутгаасаа тавьдаг уламжлал социализмээс угшилтай. Нутгийн хүн мулгуу мохоо ч бай хамаагүй өндөр эрх дархыг заавал залгамжлах ёстой гэсэн мунхаглал өдгөө Төр Засагт уламжлагдаад арилахгүй новширсоор. Хэн нэгэн том дарга болбол нутаг нугынхан түүн дээр хар ялаа шиг шавчихна. Тэгээд хуйвалдаж гарна.

Яс угсаагаа дээдлэх соёл. Яс үндсээ дэмжиж буй нь энэ гээд бусад яс угсааг ямагт доош оруулах хор найруулж явдаг атаа жөтөө зарим нутгийн зарим хүнд ад хөдлөм арзаганадаг. Атаархал гай тарихаас, сайныг авчирдаггүй. Дээр доргүй нутгархаг жөтөөрхөл битүүхэн бугшиж буй юм биш үү. Иймд базаахгүй авираасаа ухаалгаар салж, ариун тунгалаг ёс зүйд гэгээрцгээе. Нутгархаг бөглүү бүдүүлэг аашаараа алийн бүр зөрүүдлэх вэ. Сайн бодооч. Ялангуяа хөгжингүй Монголын соёлтой иргэд болохыг мөрөөдөж яваа залууст яс угсаагаараа булагнах жожиг зан даяаршлын зуунд зохихгүй чимэг шүү гэдгийг захья. 

Тархай бутархай нүүдлийн ахуйгаас нутаг нугын аминчхан бөөрөлхүү зан гаралтай агаад олноороо бөөгнөрч хотжин иргэншиж буй цоо шинэ аж төрөх ёсонд нийцгүй болсныг ухаарч хаях цаг тулжээ. Юм бүхэн хугацаатай байдаг гээ биз дээ. Монголчууд базаахгүй энэ зангаасаа эгүрт хагацаж чадах уу. Чадъя гэвэл уг нь санаагаар бүтэх ажил. Үүнд хөрөнгө, дэд бүтэц хэрэггүй. Нутгархаг үзэл монгол хүний мөнхийн дагуул, байнгын сүүдэр биш. Хэлсэн үгээ ягштал шударга дагадаг, за гэвэл ёогүй, зорьсон зорилгодоо тууштай зүтгэдэг, багаар ажиллах соёлтой, сэтгэх чадвартай, урлах авъяастай хүнийг л сонгож нөхөрлөхөөс бус нутгийнх бол өөдгүй ч бай хамаагүй хамтарна гэж сохроор зүтгэх мунхаг заншил гээгдээсэй. Хулгайч худалч ч бай нутгийнх бол надад үнэнч зүтгэнэ гэх муйхар онолыг яс баримтлах зөв үү буруу юу гэдэгт уян хатан ухаалаг ханд. Ардчилал чөлөөт зах зээлтэй хөл нийлүүлье гэвэл хор найруулахаас өөр чадваргүй нутгийн залхгуудаас зай барь. Тэд нэр төр хөөдөхийн цаана өсөлтийг чөдөрлөдөг.

Гэр бүл, ах дүү, садан хамаатан, нутаг нугаараа баг болж ажиллахад зохимжтой байлгүй яахав. Ингэж хоршиход гар сэтгэл нийлж ашиг орлого, амжилт бүтээл арвиждаг нь амьдралд нотлогдсон сайн тал нь юм. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй зуун хувь дэмждэг. Муу тал нь гэвэл жалга довоороо бүлэглэн бусдыг ил далд дарамталж холгодог, үгсэн нийлж хууль зөрчиж улсад ноцтой хохирол учруулснаа хуйвалдан илрэхгүйгээр хамтарч нуудаг гэмт хэргийн нууц үүр болдог. Яам тамгын газарт аймгархаг цайз бөхжиж, хууль хяналтынхнаас дальдрахаа больжээ. Цагдаа шүүх прокурор АТГ яс үндсээр булагнах өвчний гадна эрүүл үлдсэнгүй. Хуулийнхны дундахь жалга довын бүлэг нутгийнхаа гэмт хэрэгтнийг ялнаас сугалах энүүхэнд. Томорсон компаний даварсан эзэн алтан нутаг яс угсаагаар өөрийгөө хуяглаад ажилчдаа ялгаварлан дарладаг, зоддог, хөөдөг, хүчирхийлдэг, цалингий нь унждаг эзэрхэг түрэмгий вант улсаа ардчиллын жилүүдэд аль хэдийнэ бэхжүүлээд амжжээ. Ийм хэмжээгүй эрхт эзэнт компани баялаг бүтээж зах зээлийн өрсөлдөөнд бэлжлээ ч хүний эрхээр тоглодог балар эртний харанхуй бүдүүлэг харгис ноёдын шийрийг хатааж байна. Ийм засаглалтай компаниудаас бүрдсэн Монгол үхсэн элэнцгээрээ их цөлийн дундахь ардчиллын оазис гэгдэх билээ. Цэцэг цэврүү шиг ариун нялх үр садад минь бохир заншил бүү өвлөгдөөсэй гэж залбиръя. Улс гүрнүүд хэрэггүйг хаяж, хэрэгтэйг үржүүлсээр хөгжилд хүрчээ. Дадсан зуршил төрсөн амь биш тул орхиё гэвэл орхиж дөнгөмөөр. 

Олон жил УИХ-д заларч баяжснаар бяр нь зангирсан сайн эр жалгын үзлээ амин хувьдаа хэрэгжүүлснээс бус мөрийн хөтөлбөрөө хайхраагүй. Том ордуудыг нийгэмчлэн шахаа хийж, өрөө дарж хоосон хэтэвчээ дүүргэх цор ганц хувилбартай ойворгон залуу гишүүдийн араас түрж, Төр Засгийн оройд асдаг туршлагатай тэр бээр сүүлийн үед ойр хавийнхнаа урж тастчих гэж ярдаглан архираад дошгирчээ. Хямралаас тэгж өндөр сэнтий суйлдаг хүн. Төр Засаг дахь талцал эцэст нь хууль дэгээр тоглов. Эрх мэдэл эд хөрөнгөнд шунагч “халуун хаа” хувьсгал ялахад хууль хэрэггүй гэж галзуурлаа. Түүний араас жалгын үзэлт ноён турхирч буйг дурдая. Цусандаа буцлах ястны атаа жөтөөгөө номхруулбал Монгол тайвширна. “Нутгархах” дээр “намчирхах” нэмэгдээд Монгол хэсэг бусаг хуйвалдааны талбар болж, ан цаваараа хэврэгшлээ. Ан цаваараа хагарч амаараа шороо үмхдэг арвин түүхтэй билээ бид. Жагсвал өөрийн үзлээр жагс. Өрөөлийн хулгайг уухайлж дүнхүүтээд юу ч олж долоохгүй. Яс үндэс, жалгын хоцрогдсон үзэл шүдэнзний гал мэт түймэр-хямраан өгдөөдгийг учирлан хөндлөө уучлаарай. Цагаан хар шар арьстан АНУ гэх нэг “гэр бүл”-д эв зүйгээ олж төлөвшөөд байхад цус нэгт монголчууд довоороо торчоолдож мөнгөө барах жинхэнэ тэнэглэл байлтай.

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Өчигдөр 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Өчигдөр 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Өчигдөр 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Өчигдөр 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top