x

Хамтарсан засаггүй нэг жил, Г.Занданшатарын Америк дахь уулзалт, Хотын даргын түнш, Дээд шүүхийн шинэ дарга...

ХАМТАРСАН ЗАСГИЙГ УНАГААД ЯГ НЭГ ЖИЛ БОЛЛОО, ОНОЖ УУ АЛДАЖ УУ…

Юун түрүүнд: АН-ыг засгаасаа хөөгөөд дангаараа данхайтал засагласны нэг жилийн ойг МАН-ынханд хүргэе. Харамсалтай нь: Өнгөрөгч нэг жилийн эцэст махны үнийг ч тэнгэрт алдаж, ард нийтийн голыг тасартал бүсийг чангаллаа. Харин өөрснийнх нь албан тушаалын авлига хулгайн тоо их наяд их наядаар яригддаг боллоо.

Энэ хооронд: Баялгийн сан юу ч үгүй, хоосон хувьцааг өвлүүлнэ гэж хошгоруулдаг болов. Мега төслүүд зогсож, мини популизм цэцэглэв. Улс төрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулалтыг үргээж, эдийн засгийн уналтын дорд хэлбэрт шилжив. Төрийн институц хоорондын хяналт тэнцвэр алдагдаж засаглалын хямралд бүрмөсөн автав. Өдийнөө ид язганадаг байсан жуулчдын хөл татарч, аялал жуулчлалын салбар дампуурах эрсдэлтэй тулав. Төрийн албанд ажилладаг, шийдвэр гаргадаг хүнгүй болж бүх шатандаа сул зогсдог болов.

Ийнхүү: Ард нийтээрээ амьдарчих гээд мачийх. Хоёр идэхээ больё, хоосон хонохоо бас больё гээд. Улстөрчид ахиж дэвшчих гээд тарчлах. Улс төр бараадсан нь гишүүн болмоор. Гишүүн болсон нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга хиймээр. Ерөнхий сайд, УИХ-ын дарга хийсэн нь Ерөнхийлөгч рүү зүтгэмээр. Гаажтай хорвоо. Бид нарын зовлон ийм, тэд нарынх тийм. Бид нарынх тэд нарт хамаагүй. Тэд нарынх бид нарт хэрэггүй. Ажил албан тушаал ахина дахина л гэнэ, тэд нар. Хамтарсан засгийг тараагаад нэг жил болоход онож уу алдаж уу…

Г.ЗАНДАНШАТАР ХҮҮХДИЙН БАЯРЫН ӨМНӨ АМЕРИК РУУ НИСЭЖ А.АМУНДРАТАЙ УУЛЗААД ИРЖЭЭ…

УИХ таван намтай. Таван нэр дэвшигч 27 онд өрсөлдөнө. Гэхнээ: Нэгхэн жил үлдсэн ч аль ч нам нэр дэвшигчийн тухай ярихгүй байна. Уул нь: Нам нь ярихгүй ч горилсон улстөрчид хот хөдөөгүүр яваад эхэлдэг цаг. Гэхдээ: МАН-аас Г.Занданшатар дэвших магадлалтай хүн хэвээр явна. Судалгаануудаар ч дажгүй. Г.Занданшатар ч өөрөө идэвхтэй байна. Тэрний хэр хэмжээгээр Г.Занданшатарыг нам дамжуулан хардах үзэгдэл гарч буй. Жишээ нь, Э.Бат-Үүл: Жэнко маань нөөцийн мах нөөцөлсөн талаараа учирлан тайлбарлав. Махтай холбоотой түүний хэлж байгаа нь үнэн л дээ. Гэхдээ юун гуя яриад явчихав. Г.Занданшатартай би байнга холбоотой, утсаар ярьдаг гээд. Жэнко Г.Занданшатарыг Ерөнхийлөгчид сойж байгаа гэсэн, үнэн бололтой гэх. Нэмээд: Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар 26 оны Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг Баянгол зочид буудалд хийгээд гал дээр тос асгаж харагдах. Гэлээ гэхдээ Х.Баттулга, Г.Занданшатар хоёр нэг нутгийнх, Баянхонгорынх. Монголд байдаг л юм.

Энэнээс гадна Г.Занданшатар 27 оны сонгуульд идэвхжиж тал бүрийн дэмжлэгийг авч чадаж байна. Тэрээр хүүхдийн баярын өмнө Америк руу нисчихээд ирж. Америкт очиж А.Амундратай уулзаж. Энэхүү уулзалтыг тамхины цэгээр ярих нь: Бодийн асуудалтай холбоотой бололтой гэх. А.Амундра Бодийн асуудлаар АТГ-тай хамтарч ажиллая, бүгдийг илчилье гээд байсан пиарч залуу. Басхүү: Бодийн асуудал гарахад Г.Занданшатар ҮАБЗ-ийн гурван гишүүний нэг байсан. Гэтэл нь УИХ дээр сонсгол хийнэ гэж Н.Номтойбаяр ярьж байгаад таг чиг. Тийм байтал нь Бодийн асуудлыг албан тушаалгүй Г.Занданшатар Америкт очиж ярина гэж юу байх билээ. А.Амундрагийн хийдэг пиар 27 онд хэрэгтэй гэж Г.Занданшатар үзсэн байлгүй…

ХОТЫН ШИНЭ ДАРГЫН НАЙЗ-“ЭТТ” ХК-ИЙН ТҮНШ “МЕРА”...

Өнгөрөгч 5 дахид АН-ынхан Ерөнхий сайдыг байцаав. Тэр дээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Хотын даргаар томилогдсон хүн гарч ирмэгцээ “Шөнөжин нойргүй хонолоо”, “Хурим найраа хойшлууллаа” гэхчлэнгээр ялархсан, тунирхсан хандлага гаргаад байна. Нэгэнт ажил хийнэ гэж байгаа бол бодлого концепци, зорилготой ажилламаар байна. Сошиалаар баахан магтуулчхаад угсаа залгамжилсан хунтайж шиг хандлага гаргаж шалтаг тоочоод суумааргүй байна гэж шүүмжилсэн.

Гэх нь ээ: Хотын шинэ дарга Б.Пүрэвдагва хүүхдийн баяраар ирээдүйтэй санаа гаргаж. Тэрээр хүүхдийн баяраар Төв талбайд очиж баярын арга хэмжээнд оролцож мэндчилгээ дэвшүүлэнгээ: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна гэж амлаж. Тэрийг 28 онд ашиглалтад оруулна гэж. Сайн, басхүү сайхан санаа. Тэр чадна. Тийм хүч бололцоо Б.Пүрэвдагвад байгаа. Чухам үнэн нь: Хот мөнгөтэй мөнгөгүй Б.Пүрэвдагва мөнгө босгоё гэвэл босгож чадна. Түүний маш ойрын “Мера”-гийн захирал Т.Гантөмөр гэж байдаг. Улс төр бизнесийн бие биеэ дэмждэг залуус. “Мера” компани бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрс хуулалт, тэсэлгээний ажлын том түнш нь. Хийж гүйцэтгэсэн ажлынх нь жагсаалт тоймгүй урт. Тэрний хэр хэмжээгээр мөнгө олдог гэсэн үг. Нарийн яривал “Эрдэнэс Тавантолгой”-н шинэ захирал Б.Чагнаадорж ч Б.Пүрэвдагватай ойр. “Эрдэнэс Тавантолгой”-н захирал нь ч, гүйцэтгэгч нь нэг үеийнхэн. Эдүгээ МАН-ын залуучуудын холбооныхон нарийн нандин албан тушаалуудад томилогдож эхэлж байна. Тэд нар нь ч Б.Пүрэвдагва ерөнхийлөгчдөө туслах нь тодорхой. Ийм байхад Б.Пүрэвдагва 1000 байтугай 2000 хүүхдийн зусланг ч өлхөн байгуулна…

Д.ГАНЗОРИГ ТҮРДЭЭ ҮЛДЭЖ Ч.ХОСБАЯР ЕРӨНХИЙ ШҮҮГЧ БОЛОХ ТОХИРОО…

Д.Ганзоригийн Дээд шүүхийн ерөнхий шүүгч байх бүрэн эрхийн хугацаа 2-нд дууссан. Өнөөдөр тэрээр үүрэг гүйцэтгэгч гэгдэж байна уу, яаж байна? Гэхдээ Дээд шүүхийнхэн өнөөдөр бүгдээрээ хуралдаж дараагийн ерөнхий шүүгчээ сонгоно. Хэдий Д.Ганзоригт Цэц дахин нэр дэвших өрсөлдөх боломж олгосон ч тэр нэр дэвшихгүйгээр болж. Учир жанцан нь юу юм гэхээр Д.Ганзоригийг дагасан шүүмжлэл хэтэрхий их байгаа. Түүнийг: Ерөнхий шүүгч байхдаа шүүх байгууллагаа өмөөрч нэг ч дуугараагүй, Д.Ганзоригийн үед шүүх хамгийн муу нэртэй болсон гэх. Хамаг учир нь: Шүүхээрээ муу нэртэй болчхоод байхад Дээд шүүх дээр ингэж хаан шиг хүн байлгаж болохгүй, зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа гэдэг ч цаанаа нарийн учиртай гэж байгаа. Энэнээс ч илүү хатуу, илүү олон шүүмж сонсдох. Ерөнхий шүүгчийн томилдог субьект, басхүү Дээд шүүхийн шүүгч нар энийг азаарсан байлгүй. Энэ удаад Д.Ганзориг нэр дэвшихгүйгээр тохирч. Цэц л нэрээ бараад өнгөрлөө, хөөрхий.

Өөр 2-3 шүүгч ерөнхий шүүгчид үзэхээр байснаа өчигдрийн байдлаар: Больсон гэж дуулдаж байна. Дээд шүүхийнхий өнөөдрийн хурлаас тус шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр нэр дэвшиж гарч ирэхээр тохирч. Тэрээр 20 жилийн өмнө шүүхтэй хувь заяагаа холбож. Эдүгээг хүртэл Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Нийслэлийн шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, цаашаагаа 15 оны дөрөвдүгээр сарын 22-нд Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Тэгээд 21 оны 3 сарын 5-нд Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр сонгогдож байж. Харин тэр 27 онд тэтгэвэрт гарах гэнэ. Тэрнийг хүртэл Д.Ганзориг нэр усаа угааж цэвэрлэж байгаад 27 оны сүүл хавиар дахин зүтгэхээр тохироо хийж. Тамхины цэгээр энэ мэт мэдээтэй. Үнэн үгүй нь Дээд шүүхийнхний өнөөдрийн хурлаас мэдэгдэнэ…

Ө.Батбилэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 8 цаг 38 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 9 цаг 15 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 9 цаг 41 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 9 цаг 52 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 9 цаг 58 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 10 цаг 4 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 10 цаг 9 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 10 цаг 13 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 13 цаг 45 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 13 цаг 48 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 13 цаг 49 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 13 цаг 54 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 13 цаг 57 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 14 цаг 0 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 15 цаг 11 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 16 цаг 5 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top