x

76 бол Монголчуудын үрийн үрдээ санаж явах ёстой муу ёрын тоо юм

Зайлсан Монгол

Прокуророос Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын дөрвөн хулгайчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд шалгах гэтэл бусад гишүүд нар нь аваад үлдчихлээ. Ямар байна даа? 

Новшийн толгойдоо төрсөн, новшийн шалтгаанаа, новшийн өмхий амаараа гаргаж хэлэхдээ тэд: “энэ дөрвийг түдгэлзүүлчвэл дараа дараагийн гишүүдийг ингээд аваад явчихна” гэсэн. Урьд өмнө та ийм аймар цагаандаа гарцан хүмүүсийг харж байсан уу?

Тэдний амнаас гардаг гол гурван үгсийн тухай нэг нэгээр нь бичий.

Шударга ёс!

Шударга ёс гэж хамгийн чангаар, хамгийн их шүлсээ үсэргэн орилдог тэд өөрснийхөө л шударга ёсоор амьдарч биднийг өдөр бүр элэглэн доромжилж байгааг маш цухасаар өгүүлэх нь, 

Жаран тэрбумын яриаг зохиож санал болгосохдоо яриа бичиж аваад дараа нь шантаажилсан нэгэн хүний сүгийг хөөгөөд гаргаагүйнхээ төлөө УИХ-ын дарга ёс суртахууны хариуцлага хүлээж өөрөө хэдийнээ зайлах ёстой байсан. Гэвч зайлаагүй бөгөөд өнө мөнхөд УИХ-ын дарга хийх ёстой гэж өөрийгөө бодож байна. Энэ бол шударга ёс мөн. Гэхдээ зөвхөн түүнийх.

Ард түмнийхээ хүн шиг амьдрах боломжийг нь дээрэмдэж авсан ЖДҮ-чин гишүүд 60 тэрбумын хажууд ёс суртахууны ч биш бүр эрүүгийн хуулийн хариуцлагаа хүлээх ёстой. Гэтэл хулгайч нарыгаа цагдаагаас үхэн хамгаалж, тэр битгий хэл ЖДҮ-гээ хамгаалж зүгээр байсан хүмүүсийг жагсааж, тэр ч байтугай буцаагаад цэрэг цагдаагаар даруулах цуст сэдэл ярьсан шигээ галзуурч байна. Энэ бол тэдний эгэл жирийн л шударга ёс. 

ЖДҮ-гийн 950 сая төгрөг тэгшитгэн тарааж, илт авилгал өгсөн Ерөнхий сайд нь манлайлан хариуцлага хүлээж, танхимаараа огцорч, танхимаараа цагдаад очихын оронд “би үхэхээс айхгүй байна” гэх мэт ямар ч утга учиргүй зүйл ярин тохуурхасаар байна. Энэ бол Хүрэлсүх гэдэг хүний шударга ёс.

“Бид дайны байдалд амьдарч байна” гэж тунхагласан Ерөнхийлөгчөө, таны бариулаагүй төмөр замаар чинь машинууд өдөр шөнөгүй түгжирч, хэдийнээ 50 хүн үхчихээд байна. Үхэх нь ч амар биз, учир нь тэд гэртээ ч харихгүй, өөр хүний царай ч харахгүй, хэдэн сараар шороогоор амьсгалж, архи тамхиндаа мансуураад галзуурч байгаа. Хэдэн арван тэрбум доллар ч алдагдчихсан (дэргэд нь 280 сая долларыг уучилмаар). Саяхан л цагдаад шалгагдаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан хүмүүс таныг ерөнхийлөгч болсны маргааш л цагаадчихлаа. Гэхдээ зүгээрээ, энэ чинь таны л шударга ёс шүү дээ. Та өөрийн шударга ёсондоо л үнэнч бай.

Тиймээ, хонин сүрэг чононд гомдоллох эрх байдаггүй юм. Чоно хонийг тасар татан идэх нь түүний хамгийн шударга амьдрал байдаг юм. Бид та нараас хонины шударга ёс нэхэж, горьдсон нь буруу байжээ. Уучлаарай!

Хэдүүлээ зүйргүй мунхаг байгаа биз дээ? 

Ард түмнийхээ төлөө!

Ард түмнийхээ төлөө гэж хамгийн чангаар, хамгийн их шүлсээ үсэргэн орилдог тэд үнэндээ яадгийг маш цухасаар өгүүлэх нь.

Манай дарга нар, эрхэм гишүүд “ард түмнийхээ төлөө сонгогддог”. Нэгнийгээ ард түмнийхээ төлөө огцруулдаг, ард түмнийхээ төлөө засгийн газрыг унагаж, бидний л төлөө хоорондоо алалдан тэмцэлддэгсэн. Гэвч хийж байгаа үйл нь амнаасаа эсрэг байдгийг та ахиад хэдэн жил хармаар байна даа уншигч минь?

Үнэндээ тэдний гол өрсөлдөгч бол ижил нэг дарга нь биш ард түмэн нь юм. Тэд хуваах болохоороо нэгдэж чаддаг. Харин ард түмэнтэйгээ хэзээ ч нэгдэж байсангүй. Манай дарга нарын мөнхийн өрсөлдөгч, мөнхийн дайсан, мөнхийн зовлон нь Монголын ард түмэн бид юм аа. Тиймдээ ч иргэдийгээ мунхаг, харанхуй, ядуу зүдүү, өрөвдөлтэй ноомой байлгаж гарынхаа аясаар хуурч, амалж, амсуулж, гудамжинд жагсуулан нааддаг юм. 

Гав ганцхан сая төгрөг өгчихөд л сэвхийтэл босчих аж ахуйнууд подвоол болгонд байлаа. Үхэж байсан цатгалан гахайнууд бидэнд нэг ч төгрөг өгсөнгүй ЖДҮ болгоод өөрснөө тэрбумаар нь хуваагаад авчихлаа. Тиймээ, бид л тэдний өрсөлдөгч, зовоогч нар нь шүү дээ. Бид хэзээч сэхээ орохгүй. Хэзээ ч энэ балчгаасаа гарч чадахгүй, улам шигдэн, улмаар мөхөх болно. Мөхөж ч байна.

Мунхаг гэдгээ ойлгомоор байна.

Тэмцэе!

Тэд юутай ч юм тэмцэж, ард биднийг жаргаах гээд байгааг бид өдөр бүр л сонсдог. Гэвч тэдний тэмцлийн утга учир юу болохыг цухасхан харая.

Жишээ нь Батзандан тэмцэе гэж орилбол түүний аль нэг хүсэл нь биелээгүй гэсэн үг. Тухайлбал ахыг нь ажлаас халах гээд байгаа байж болно. Хэтэрхий жижиг жишээ авлаа л даа. Үнэндээ УИХ-ын гишүүн өөрийнхөө компанийг, өөрийнхөө орлогын ажлыг бүтээх гэсэн чинь өөр нэг бүлэглэл саад болоод ирэнгүүт гадаа гараад сэтгүүлчид “шударга бусын хонгил, авилгал хээл хахууль, эх орныхоо төлөө энэ хэдийг огцруулая” гээд унгас алддаг юм. Нөгөө бүлэглэл нь ч яг таарсан таар новшнууд байх бөгөөд наад хэд нь юмыг нь аваад эхлэнгүүт нь гадаа гарч цагаан хоолой барингуутаа “шударга ёс, тусгаар тогтнол, тэрийг огцруулая цагдааааа!!!!” гэж бахирдаг билээ. 

Батзандан “Женко сайн, Миеэ муу” гэж хэлсэн бол бид мөнгөний, хулгай луйврын замын зургийг л тэгж харах ёстой юм. Батзандан маргааш нь “Миеэ сайн, Женко муу” гэвэл мөнгөний голдрил тэгж өөрчлөгджээ л гэж харна. Гэхдээ тэгж харж чаддаггүй л дээ, тэр байтугай Батзандан өчигдөр өнөөдрийнхөө эсрэгээр хэлж байсныг нь ч таг мартчихдаг юм чинь. 

Мунхагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй бид.

Төгсгөл!

Нэгэн хараагдсан үндэстнийг ороон тэвэрсэн амилсан чөтгөр шулмын тухай би бичиж байна. Энэхүү өрөвдөлт үндэстнийг тодорхойлоход мөнөөх шулмуудынхаа хагас заримаас дурдахад л хангалттай. Ерөөс,

“ЖДҮ-г цаг хугацаа шүүнэ”” гэж хэлсэн Даваасүрэн гишүүн бол бидний яр, идээ юм.

“Учир нь олдох байлгүй” гэж хэлсэн Солтан гишүүн бол бидний үндсийг таслагч чөтгөр юм.

“ЖДҮ-гээр улам олон гишүүнийг маань аваад явбал яах юм” гэж хэлсэн Нямдорж сайд бол монголчуудын мэлмийг тагласан тас хар мэнгэ юм.

“Модоор яавлагдах шуудай сандал ухна морь” гэж хэлсэн Билэгт гишүүн бол монголчуудын гутаагдаж үхэжсэний бэлгэ тэмдэг юм.

“Би ард түмнийхээ итгэлийг дааж чаднаа” долоо дахь удаагаа хэлээд сайд хийж буй Улаан бол бидэнд илгээсэн гэсгээл юм.

“Хувийн өмчийг хураана” гэсэн Лу.Болд бол энэ азгүй үндэстний дотор мэдэгдэхгүй нуугдаж байсан идээ бээрний голомт юм.

"Гэхдээ би монголдоо хэрэгтэй юм хийсэн шд" гэсэн Ж.Энхбаяр бол Монголын тохуурхуулж байхдаа таарсан тавган царай юм. 

Ер нь манай бүх дарга, гишүүд, 3 өндөрлөгүүд нийлээд биднийг хэдийнэ хаясан заяаны царай, энэ хувьгүй үндэстэнд хүрсэн хараал, уруудан доройтлын бэлгэ тэмдэг, шалтгаан билээ. Тэдний нэг ч үг үнэн биш, нэг ч үйлдэл энэрэнгүй биш билээ. Тэдний үг бүр нь өөрснийхөө төлөө, үйлдэл бүр нь хүн арддаа гай зовлон авчирдаг билээ. Тэд тан руу харсан бол тохуурхаж, танд үг хэлсэн бол шоолж байгаа нь тэр билээ.

Олон олон залуус хүн шиг амьдрах хүсэл, эх орондоо үлдэх эрмэлзэлтэй байсан юм. Одоо бууж өгч байна. Азийн цээжинд амь зогоодог гансарсан энэ гуравхан сая хүмүүст итгэл байхгүй. Мөнгө байхгүй. Боломж байхгүй. Ирээдүй байхгүй. Юу ч байхгүй. Байхгүй... зайлцгаая сда.

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ардчилсан намын ЕНБД-аар С.Баярцогтыг сонголоо 6 цаг 5 мин Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ 10 цаг 11 мин Завсарлагааны дараа ЕНБДаргад нэр дэвшигч дээр санал хураана 10 цаг 12 мин “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ 11 цаг 7 мин Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, зардлыг бууруулах тогтоол батлагдлаа 11 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа 11 цаг 23 мин Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг тогтоох хуулийн төсөл боловсруулахыг даалгав 11 цаг 25 мин Оюутолгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрч байна 11 цаг 25 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ 11 цаг 26 мин Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн хуримтлал байна 11 цаг 46 мин ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлжээ 12 цаг 5 мин Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-аар томилох санал хураалтыг хүчингүй болгожээ 12 цаг 16 мин Намын жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барив 12 цаг 31 мин Нийслэлд он гарсаар 897 удаагийн гал түймэр гарч, 9 хүн амиа алджээ 13 цаг 23 мин “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн батлав 13 цаг 23 мин Тархинд шууд үйлчлэх цус харвалтын эсрэг хамрын цацлага бүтээжээ 13 цаг 24 мин Амстердам хот мах болон чулуужсан түлшний сурталчилгааг хориглолоо 13 цаг 27 мин "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мод тарих аян, үзэсгэлэн худалдаа эхэллээ 13 цаг 30 мин Эмнэлгүүдэд дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ 13 цаг 31 мин “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 13 цаг 32 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top