x

Монгол, Шведийн Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергард нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Албан ёсны хэлэлцээний үеэр талууд дипломат харилцааны 60 гаруй жилийн түүхтэй Монгол, Шведийн харилцааг улам бүр өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтаар баяжуулах, мөн соёл, боловсрол, нийгмийн хамгаалал, аялал жуулчлал зэрэг салбарт эрчимжүүлэх өргөн боломж байгааг нотоллоо.

Дээрхийг ажил хэрэг болгоход өндөр, дээд түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, улс төр, бодлогын яриа хэлэлцээг тууштай өрнүүлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, тухайлбал Швед Улсад оршин сууж буй 12 мянга гаруй монгол иргэний нийгмийн хамгааллын асуудлаар болон визийн шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр хоёр улсын хооронд холбогдох хэлэлцээрийг байгуулах талаар ярилцлаа.

Эдийн засгийн өсөлт, экспортыг төрөлжүүлэх зорилтуудын хүрээнд гуравдагч хөрштэй худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх нь чухал байгааг манай талаас онцолж, байгаль цаг уурын нөхцөлийн хувьд ижил төстэй шведийн зах зээлд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэх, мөн дэвшилтэд технологиор дэлхийд тэргүүлдэг шведийн компаниудтай хамтран ажиллах санал тавилаа.

Түүнчлэн хоёр орны харилцааг боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлж, Швед Улсад суралцах оюутны тоог эрчтэй нэмэгдүүлэх, түүх соёлын хамтарсан судалгаа хийж, монгол судлалыг дэмжих, улс орноо харилцан сурталчлах чиглэлээр ойр дотно хамтран ажиллахаар тохиролцлоо.

Гадаад харилцааны сайд нар олон улс, бүс нутгийн харилцааны тулгамдсан зарим асуудлаар мөн дэлгэрэнгүй санал солилцсон бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотоллоо.

Энэ хүрээнд манай улс энэ жил Улаанбаатарт зохион байгуулах олон улс арга хэмжээ тухайлбал, “Улаанбаатарын яриа хэлэлцээ”, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP 17) зэрэгт Шведийн талаас дээд түвшний төлөөлөгч оролцоно гэдэгт итгэж буйгаа сайд Б.Батцэцэг илэрхийлж, Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергардыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 36 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top