x

Морин жил монголчуудынх байсан

Монголчууд ирж буй жилийн өнгөө сар шинийн эхээр шинжин хэлэлцдэг эртний сайхан уламжлалтай. Тэр ёсоор гал морин жилийнхээ өнгийг ч ам дүүрэн билэг ерөөлөөр угтацгааж байгаа харагдана. Түмнийхээ ерөөлөөр өөрчлөлт, өсөлтөөр дүүрэн, өөдрөг тэгш жил байгаасай билээ. 

Эрт дээр үеэс морин жил монголчуудын жил байв.Тухайлбал, Цагаан морин жил Хотула хаан Хамаг монголын хаан болж байжээ. Эзэн Чингисийн эцэг Есүхэй баатар нь Хотулын хүү Бартан баатрын хүү гэдгийг бид мэднэ. 

Мөн Чингис хааныг хар морин жил төрсөн хэмээн түүхийн ихэнх эх сурвалжид баталсан байдаг бол түүний хүү Өгөдэй улаан морин жил хаан ширээнд заларсан байдаг. Түүнчлэн монголын түүхэнд морин жилд гол төлөв агуу хаад мэндэлж, агуу ялалтуудыг байгуулж байсан байх юм. 

Жишээ нь, Богдын ногоон ордон Шаравпэлжээлин хийдийг улаан морин жил барьж дуусгаж байжээ. Мөн өөр гоё мэдээллүүдээс иш татахад Мэргэн гүн Гомбожав, их зохиолч Д.Нацагдорж нар улаан морин жил төрсөн байх юм. Цаашид морин жил монголын хувь заяанд ямар ямар өөрчлөлтүүд болж байсныг манай залуус мэдэх биз ээ. 

Одоо бидний хувьд гарч байгаа гал морин жилдээ Монгол Улс хэрхэн яаж хөгжил дэвшлээ урагшлуулах вэ гэдэгт ухаан бодлоо төвлөрүүлэх цаг юм. Гаднаас хамааралтай цахилгаан, шатахууны асуудлаа яаж шат ахиулах, томоохон төслүүдээ хэрхэн түрж хөдөлгөх, газар тариалан, мал аж ахуй, үйлдвэржилтийн бодлогуудаа яаж өндийлгөх гээд эрхэм чухаг бодлогууд бидний өмнө зогсож байна. 2026 онд Монгол Улсын эдийн засаг 5.5-5.7 орчим хувиар өсөх төлөвтэй байгааг санхүүгийн байгууллагууд мэдээлж буй ч төсвийн алдагдал, инфляцын дарамт, түүнээс үүдэх эрсдлүүд бий.

Жишээ нь, Монголын Хөрөнгийн Бирж дээр хийгдсэн нийт хувьцааны арилжаа сүүлийн таван жилээр тооцож үзэхэд өнгөрсөн онд хамгийн бага үзүүлэлттэй гарлаа. Энэ юуг хэлж байна вэ гэвэл бидний хөрөнгийн зах зээлээс ашиг хүртдэг болох мөрөөдөл алс хэвээрээ л байна гэсэн үг юм. Шууд утгаараа дотоодын хөрөнгийн зах зээл дээрээсээ иргэд нь ашиг хүртэж амьдардаг цагийн тухай яриа цаасан дээрээс бууж иртэл удах нь ээ. Бид байгаа байдлаа улстөрчдийн сонгогчдод зориулж ярьдаг мөрөөдлийн хуудсаар биш хөрсөн дээрхээрээ авч үзэж байх ёстойг эрхбиш бүгд ухамсарлаж байгаа гэдэгт найднам. Тиймээс биднийг билэггүй үг хэлж байна хэмээн буруутгахгүй байгаасай. 

Өнгөрсөн оны төгсгөл, энэ оны эхний үеүдийг үнэндээ аж ахуйн нэгжүүд маань ч, иргэд ч бүсээ чангалж давлаа. 

Гэсэн ч 2026 онд ОУВС, Дэлхийн банк болон Монголын Засгийн газар өөрөө ч ОюуТолгойн газрын доорх уурхайн олборлолт тогтворжиж, зэс-алтны экспорт өсөж, боомтын дэд бүтэц сайжирснаар эдийн засаг өсөлтөө хадгалах төлөвтэй байгаа гэж үзэж байгаа юм. 

Мэдээж экспортын түүхий эдийн өсөлт болон зээлжих зэрэглэл бага зэрэг сайжирсан үзүүлэлтүүдэд найдаж байгаа. Экспортын маань гол түүхий эд болох нүүрсний экспортын хэмжээ энэ жил хэвээр хадгалагдвал дээрх төсөөлөл биелнэ. 2026 онд Монгол Улсын хэмжээндуул уурхай, дэд бүтэц, хот төлөвлөлтийн томоохон төслүүд үргэлжилнэ. Үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай. Хэрэв энэ ажлуудыг элдэв саад тотгоргүй явуулбал Туулын хурдны зам, "Сэлбэ хот" төсөл, Төвийн бүсийн дэд бүтэц, зам талбайн борооны ус зайлуулах шугамын ажлууд дуусна. Үүний тулд нийслэлийн төсөвт 477 гаруй тэрбум төгрөг, Төвийн бүсэд 1.25 их наяд төгрөгийн төсөл хэрэгжихээр төлөвлөөд байна. 

Бүс нутгийн хөгжилд юу юу хийхээр төлөвлөсөн бэ гэдгийг мөн ахин нэг уншгчиддаа танилцуулах нь зүйтэй болов уу. Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих 1.25 их наяд төгрөгийн өртөг бүхий 75 төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Нэгэнт батлагдсан төслүүд учраас хийж ард нь гарах ёстой. 

Бид боломжит бүх арга замаар орлогоо нэмэхийн төлөө зүтгэж таарна. 

Нэгэн таатай мэдээг дуулгахад НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас гаргадаг World Tourism Barometer-ийн тайланд  Монгол Улс аялал жуулчлалын салбарын сэргэлт, өсөлтийн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлсэн улсуудын дунд багтсан байна. Өнгөрсөн жилд Монгол Улсад ирсэн олон улсын жуулчдын тоо өмнөх онуудтой харьцуулахад 44 хувиар өссөн нь дэлхийн топ 20-д багтах үзүүлэлт ажээ. Энэ бол маш сайн мэдээ юм. Аялал жуулчлалын бизнес бол нийт ард иргэдийн өргөн оролцоо дэмжлэгтэй явдаг бизнес юм. Тиймээс бид хичээх ёстой. 

Монгол Улс эрчим хүч, дулаан хангамж, төмөр зам, авто зам хэмээх үндсэн дэд бүтцээ найдвартай болгож байж хөгжил дэвшлийн тухай ярина. Үгүй бол эдгээр яриа үлгэр хэвээрээ л үлдсээр байна. Бид дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ ханш сайн байгаа үеүдийн орлогоо “чулуу” болгож чаддаггүй. Олсон мөнгөө элдэв улс төрийн хийрхэл, үр ашиггүй төслүүд рүү оруулж, түүн дээр нь төрийн түшмэдүүд нь тоглож ард түмнийхээ голыг харлуулдаг жишиг тогтсон. Манай суурь дэд бүтэц нь одоогийн хүчин чадлаараа бол энэ онд нүүрсний экспорт маань 100 сая тонн хүрч чадахгүй гэж зарим эдийн засагчид тооцоолж байгаа. ОХУ-ын Роснефть компаниас бараг бүтэн хамаарч байгаа шатахууны хомсдлоос ч ойрын 2-3 жилдээ гарч чадахгүй гэж тэд зоригтой мэдэгдэж байгаа. Бид үнэнийг хэлж байгаа хэсгээ адлах биш үнэнтэйгээ хөтлөлцөх ёстой юм. 

Явж ирсэн жишгээрээ жижиг бизнесүүдийнхээ өндийх орон зайг төр нь өөрөө самарсаар, төрийн түшээд нь тэр хэсэгт очих бага хүүтэй зээлийг замаас нь хулгайлсаар байх юм бол бид хэрэлдэж тэмцэлдсээр, хий эргэсээр л байх болно. 

Мөн том татвар төлөгчдөө татварын хатуу бодлого, улс төрийн шахалтаар хавчсан хэвээрээ байх юм бол бид байсан байрнаасаа нэг их урагшилж чадахгүй. 

Эрх баригчдынх нь эх орноо тонон дээрэмдсэн луйвар хулгайнх нь дүн их наядаар хэмжигддэг болтол самуурсан учраас бид оны эхэнд зориуд сануулахаас өөр арга алга. Үнэн хэрэгтээ тэд өөрсдийн хийсэн хулгай дээрмийг мартагнуулахын тулд нийгмээ байнгын хэрүүл тэмцэлд байлгах технологи явуулдаг болсоор удсан. Үүнээс нь болоод энэ Монгол Улс эдийн засгаа өндийлгөхийн тулд бодлогуудаа явуулах гэхээр л улайрсан их эсэргүүцэл босож ирдэг болов. Гадныхны явуулга гэхээсээ илүү өөрсдийнх нь бэлдсэн хөрс эргээд монголыг боомилдог аймшигт хүч болон торнисон нь энэ. Энийгээ яах юм. 

Дээрээс нь монголын сайдууд гэж сошилоосоо айж гөлтгөнөсөн гөлөлзүүрүүд байдаг болсон. Хөдөө гадаагүй reel хийсэн, ордноосоо live хийхгүй бол унтаж чадахаа больтол донтсон түшээд л өнөөгийн төрийн хоймрыг эзэлж байна. Тэднээс төрийн хүний зэрэг зиндаа битгий хэл, төрийн хүний ерөнхий хэв шинж ч харагддаггүй. Эдгээр үнэ цэн тэднийг дагаад уланд унаж ирсэн гэхэд огт хилсдэхгүй. Өөр хоорондоо сошилоор үг хэлэлцэж, сошилоор ажлаа явуулж, сошилоор тархидуулж гүйцсэн тэдний дүр төрх ингэж л харагддаг. 

Эднээс болоод монголчуудын ам бохироор дүүрсэн. Төрийг хүндэтгэх хүндэтгэл асар буурсан. Төр ингэж үнэ хүндгүй болох хэнд ашигтай юм бэ. Улсаараа дүүрэн хараалчид сошилдаа нүдэлдэж байдаг болсон нь хэнд гоё юм. Үйлдвэржилтгүй, үнсээ самралдан хэрэлдэж суудаг улс орон байлгах хүсэл хэнд байна вэ. 

Одоо биднийг боомилж буй, хөлөөс маань зуурч буй эдгээр болж бүтэхгүйгээсээ хэрхэн яаж салах вэ. Бодоцгооё...

Морин жил монголчуудын жил байж ирсэн. Гал морин жилдээ галаа бадраах эсэх зөвхөн биднээс шалтгаална шүү...

Б.Ганчимэг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Grusso Lucas (152.233.20.7)
    HOW TO RECOVER YOUR LOST CRYPTO FROM SCAMMER INVESTMENT → CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER Did you misplace Bitcoin, USDT, or other crypto? It happens. GEO COORDINATES RECOVERY HACKER can help you get it back. He recovered over €1.2 Million USDT for me. The process was smooth and quick. GEO COORDINATES RECOVERY HACKER is a recovery agent you can trust. His dedication is clear in his work. He understands the stress of lost digital assets. Cryptocurrency recovery can be complex. It often needs expert knowledge. GEO COORDINATES RECOVERY HACKER has the skills and experience for this task. Contact GEO COORDINATES RECOVERY HACKER for help with your lost crypto. Email him at Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack He will help you recover your funds. Don't give up. I will forever be grateful for there service
    2026 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (197.211.52.78)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 02 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 10 цаг 48 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 25 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 11 цаг 51 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 12 цаг 2 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 12 цаг 8 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 12 цаг 14 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 12 цаг 19 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 12 цаг 23 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 15 цаг 54 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 15 цаг 58 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 15 цаг 59 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 16 цаг 4 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 16 цаг 7 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 16 цаг 10 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 17 цаг 21 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 18 цаг 15 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top