x

Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа

Үндэсний аюулгүй байдал гэсэн нэг ойлголт бий. Уул нь энэ нь нэгдсэн тогтсон ойлголт. Улс орон бүр өөрийн онцлогоос болоод арай өөр өөрөөр тодорхойлдог авч үндсэндээ гурав ангилж үзнэ.

  1. Улс орны тусгаар тогтнол, хил хязгаар нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал
  2. Иргэдийн амьдралын аюулгүй орчин
  3. Төрийн инстүүцийн тасралтгүй функционал үйл ажиллагаа

Улс орны тусгаар тогтнол нь үнэн хэрэгтээ буюу дэ факто, хуульчлагдсан буюу дэ юри гэсэн хэсгээс бүрдэнэ. Улс орон дэ факто тусгаар л байвал дараагийн эзлэн түрэмгийлэгч иртэл өрх тусгаар л байдаг нийтлэг жишиг нэн эртнээс байсан. Гэтэл Европын 30 жилийн дайны дараагаас эргэн тойрноороо хүлээн зөвшөөрөгдвөл түүнийг тусгаар улс гэж үзнэ гэсэн зарчим гарчээ. Ингэж хуульчлагдан зөвшөөрөгдсөн анхны дэ юри тусгаар улс бол Швейцарь юм. Энэ улс олон үндэстнээс бүрдсэн жижиг орон авч түүнээс хойш дөрвөн зууны турш Швейцарийг хэн ч эзлэн түрэмгийлсэнгүй. Дэлхийн хоёр том дайнд бүв бүтэн үлдсэн. Орчин үеийн ертөнцөд Тусгаар тогтносон байхад дэ факто хангалтгүй, дэ юри буюу тусгаар тогтнол нь гадна талдаа хүлээн зөвшөөрөгдсөн байж арай гэж нэг бүтэн тооцогддог жишиг нэгэнт буй болжээ. Дэ юри-г нь баталгаажуулдаг ч газартай болсон нь НҮБ юм.

Дээрх зарчмын тод жишээ бол Тайвань. Тайвань 1949 оноос дэ факто тусгаар улс. Тэдний дотоод хэрэгт хэн ч ордоггүй, оръё гээд ч чадахгүй. Тэд өөрснөө төр улсаа өөрийн үзэмжээр авч яваа. Харин гадна талаас нь тусгаар байдлыг нь зөвшөөрдөггүй. Өөрснөө тусгаар байдлаа зөвшөөрүүлэх гэж НҮБ-д элсэхээр 16 удаа өргөдөл өгсөн боловч няцаагджээ. Ингэхээр Тайвань бол дэ факто тусгаар, дэ юри тусгаар биш улс. Гэтэл 1948 онд Палестин улсыг байгуулах шийдвэр НҮБ-ээс гаргасан. Одоо болтол ийм улс байгуулагдаж чадаагүй л байна. Хагас нутгаа Иорданд алдсан, Израилийн автноми маягийн нэг ийм марзан газар хэрүүл хийж зэвсэг агссаар. Байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг. Палестин бол дэ юри тусгаар, дэ факто тусгаар биш орон. Цааш нь ийм жишээ түүхээс болоод одооноос зөндөө олдоно.

Аль ч оронд хил хязгаарын бүрэн бүтэн байдал гэж Үндэсний аюулгүйнх нь нэг том зарчим бий. Хөрштэйгээ хилээ бүрэн тохиролцон заагласан бол демаркаци хилтэй гэж нэрлэдэг. Дэлхий дээр маш олон орон одоо болтол демаркаци хилгүй явна. Түүхээр ярьвал Халх голын дайн демаркаци хилээс болсон. Манж го, Монголын хил Халх голоор уу, Номун хаанаар уу гэдэг маргаан. Түүнээс үзэл суртлын үед зааж байсанчлан Япон Монголыг эзлэх гэсэн тийм юм болоогүй. Одоогийн явдал гэвэл Ирак Кувейтийг эзэлсэн нь ийм л шалтгаантай.

Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн гурван хэсгийн эхнийх нь болсон тусгаар тогтнол, хил хязгаарын бүрэн бүтэн байдлаа хадгалах явдал нь аль ч улс орны тэргүүн зорилт мөн. Үүнийг улс орнууд өөр өөрийнхөөрөө шийддэг. Гэхдээ тухайн орны хүчин чадал, хэмжээ овроос болоод ерөнхий жишиг бий. Орос, АНУ, Хятад гэх мэтийн хэт их гүрнүүд энэ асуудлыг шийдэх механизмынхаа дийлэнх ачаалллыг зэвсэг техник, технологид тулгуурлана. Тэд дэлхий нийтийн амар амгалан байдалд ямар нэг хэмжээгээр хариуцлага хүлээдэг учир энэ нь цаашаа түмэн тайлбартай. Дунд болон жижиг гүрнүүдээс ийм механизм хэрэглэж буй Иран, Хойд Солонгос гэх мэтийн ганц хоёр жишээ бий. Хойд Солонгос нь өнөөдөр цэргийн тоогоор дэлхийд гуравт орж байна. Америкаас олон цэрэгтэй. Өөртөө томдсон энэ механизм нь дотооддоо ядуурал гуйранчлал, гадааддаа олон улсын хориг зэрэг түмэн дарамтыг авч ирнэ.

Жижиг орнууд өөрийгөө хамгаалах янз бүрийн механизм бодож олсон байдаг. Өчүүхэн жижиг Исланд өөрийн зэвсэгт хүчингүй боловч НАТО-ын гишүүн болж өөр дээрээ гадны цэргийн бааз байгуулжээ. Тайвань нь Хятадын, Израил нь Арабын орнуудын цохилтыг няцаахуйц зэвсэгт хүчинтэй. Япон, Өмнөд Солонгос нь “Америкийн шүхэр” гэж нэрлэгддэг цэргийн баазыг нь байрлуулах аргыг сонгожээ. Тухайн үедээ Югослав “Хэрэв АНУ, ЗХУ-ын аль нэг нь довтолбол шууд бууж өгнө” гэсэн хачин гэмээр өгүүлбэрийг хуульчилсан байв. Олон улсын энхийг сахиулах хүчнээр тусгаар тогтнолоо хамгаалуулсан улс ч байна. Гээд дэлхийн том жижиг гэлтгүй аль ч орон дипломат бодлогоор тусгаар тогтнолоо хадгалах механизмыг юун түрүүн тавьж байна.

Монгол улс 1962 онд хоёр хөрштэйгээ демаркаци хилтэй болсон ба 1997 онд гурван улсын хилийн уулзварыг демаркаци болгосон. Өөрөөр хэлбэл бидэнд хөршүүдтэйгээ хил хязгаарын ямар ч будлиан маргаан байхгүй гэсэн үг. 1989 хүртэл өөрийн тусгаар тогтнолыг гадаадын зэвсэгт хүчин нутагтаа байрлуулах механизмаар хамгаалж явлаа. Хүйтэн дайн дуусаж дэлхий ертөнцийн байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан олон тулгуурт бодлогыг баримтлах болов. Үүнтэй зэрэгцэн “гурав дахь хөрш”, “цөмийн зэвсэггүй бүс” гэсэн зарчим гаргаж ирсэн. Бид бодит хоёр хөрштэйгээс гадна дэлхийн бүхий л улс орнууд, түүний дотор АНУ, Европ, Япон зэрэг хүчирхэг гүрнүүдийг гурав дахь хөршөөр зарлан иж бүрэн түншлэлийн гэрээ хийж буй нь Монголын хувьд хүчний тэнцвэрийг зөв баримтлах үзэл санаанаас үүдэлтэй.

1997 онд Батлан хамгаалах номлолд бүрэн өөрчлөлт оруулсан. Гадаадын цэргийн хавсрага хүчин байсан Монголын арми олон тулгуурт энх тайванч дипломат бодлогыг түлхүү тавьж эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалахаар тусгагдсан юм. Цагтаа Барон Унгерн, Сүй Шүжан нарын аль алин нь төв засгийн газрынхаа зөвшөөрөлгүйгээр иргэний дайны хаялагаар манай оронд цөмрөн оржээ. Иймээс ямар ч тохиолдолд Монгол нь хойшид хөршийнхөө төв засгийн газартай нягт хамтран ажиллах юм. Хоёрхон хөршийн авир, цаг үеийн бодлогоос Монголын хувь заяа бүрэн хамаардаг байсан гашуун түүхээс сургамж аван улс орны тусгаар тогтнолын асуудлыг олон улсын чанартай болгож, хамаарлыг хөршөөс гадна дэлхийн бусад хүчирхэг гүрнүүд болон олон улсын байгууллагаас хамаардаг болгож хүчний тэнцвэрийг балаансжуулах бодлогыг баримтлах боллоо. Дэлхий дахинд энх тайван тогтоох энхийн үйлс болон терроризм зэрэг хүн төрлөхтөнд учирч буй аюулын эсрэг хамтран тэмцэх нь өөрөө Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалж буй хамгийн үр дүнтэй механизм юм. Бид хэнтэй муудалцахгүй, гэвч хүн төрлөхтний нийтлэг эрх ашгийн төлөө өөрийн хувь нэмрийг заавал оруулна, энэ л манай тусгаар тогтнолын баталгаа мөнөөс мөн.

Манай орон дэлхийн нэлээд өнцөгт энхийг сахиулах үйлсэд идэвхитэй оролцож өөрийн үүргийг нэр төртэй биелүүлж байна. Үүнээс гадна терроризмын эсрэг тэмцэлд АНУ-ын холбоотон болж тодорхой тооны цэргийн хүчийг Иракт илгээсэн билээ. Юутай ч эхний олз нь бид орчин үеийн жишигт таарах нэлээд хэдэн мянган мэргэжлийн байлдагчтай болоод авлаа. Энэчилэн дагавар ашгийг тооцвол нэлээд гарна.

Хоёр их хөрш энэ явдалд төдий л тааламжтай биш байгаа нь их гүрнүүдийн нөлөөллөө хадгалах, хүрээгээ тэлэх геополитик бодлогоос нь үүдэлтэй. Харин бидний хувьд энэ нь гаднаас хамаарах хамаарлыг балансжуулах болон саармагжуулахад амин чухал ач холбогдолтой юм. Иракт явсан монгол цэргүүд тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж үүргээ гүйцэтгэсэн журамт хөвүүд мөн. Тэд биднийг хамгаалж бидний төлөө тийш явсан. 

Монгол цэрэг эх орныхоо төлөө мянга мянган жил байлдсан. Эх орноо хамгаалах, хэрэгцээ гарсан үед түүний төлөө амиа ч өгөх нь цэргийн үүрэг. Ийм хөвгүүдээ алдаршуулж хүндэтгэх нь та бидний үүрэг. Монгол цэрэг Ирак, Афганистан, Өмнөд Судан зэрэг орнуудад “Монгол улсынхаа төлөө зүтгэе” гэж тангаргалж тийш явсан. Тэд эх орныхоо тусгаар тогтнолын төлөө ариун үүргээ биелүүлж, амиа өрссөн эрэлхэг эрс ээ.

Б.БААБАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Grusso Lucas (152.233.20.7)
    HOW TO RECOVER YOUR LOST CRYPTO FROM SCAMMER INVESTMENT → CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER Did you misplace Bitcoin, USDT, or other crypto? It happens. GEO COORDINATES RECOVERY HACKER can help you get it back. He recovered over €1.2 Million USDT for me. The process was smooth and quick. GEO COORDINATES RECOVERY HACKER is a recovery agent you can trust. His dedication is clear in his work. He understands the stress of lost digital assets. Cryptocurrency recovery can be complex. It often needs expert knowledge. GEO COORDINATES RECOVERY HACKER has the skills and experience for this task. Contact GEO COORDINATES RECOVERY HACKER for help with your lost crypto. Email him at Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack He will help you recover your funds. Don't give up. I will forever be grateful for there service
    2026 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (197.211.52.78)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 02 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 10 цаг 48 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 25 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 11 цаг 51 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 12 цаг 2 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 12 цаг 8 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 12 цаг 14 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 12 цаг 19 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 12 цаг 23 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 15 цаг 54 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 15 цаг 58 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 15 цаг 59 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 16 цаг 4 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 16 цаг 7 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 16 цаг 10 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 17 цаг 21 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 18 цаг 15 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top