x

Тэмүүжин нэр

ТЭМҮҮЖИН НЭР

Бүгд найрамдах Түрэг улсын гурав дахь том хот, соёл шинжлэх ухааны томоохон төв Измир хотын төвийн талбайд Чингис хааны хөшөө байдаг юм байна. Түрэг үндэстний дунд Чингис (Cengiz) нэртэй хүн маш олон хүн байдаг, статистик мэдээгээр 20 мянга гаруй. Хубилай нэртнүүд ч нэлээд хэдэн мянга. Мянга таван зуун жилийн өмнө Монголын өндөрлөгөөс баруун тийш нүүж суурьшсан түүхтэй тэдний дунд Орхон, Туул нэртнүүд ч цөөнгүй.

Чингис(Chinggis/Chingiz) гэсэн хүний нэр Казахстан, Киргиз, Азэрбаджан зэрэг түрэг угшилтай үндэстнүүдэд маш элбэг. Бидний сайн мэдэх Зөвлөлт Киргизийн зохиолч Чингиз Айтматов байна. Харин монголчуудын дунд Чингис нэртэй эрчүүд ховор. Тэгсэн мөртөө Чингис хааны жинхэнэ нэр буюу олонхын үзэж байгаагаар багынх нь нэр гэх Тэмүүжин сүүлийн үед маш элбэгшсэн. Статистик бүртгэлээр 7 мянга орчим Тэмүүжин байгаа нь 420 иргэн тутмын нэг нь их хааны нэрийг “өвөлжээ”. Тэмүүжин нэртэй хүмүүсийг дотны хүрээндээ Тэмка, Тэмүү, Тэмүүхэй, Тээгий гэх мэтээр товчлон дуудах нь элбэг. Гэтэл тэндээс үүссэн болов уу гэх Тэмүүлэн хэмээх төстэй дуудлагатай 15 мянга орчим нэр бүртгэгдсэн нь хоёр дахин олон аж. 

Зарим түүхэн сурвалжид тэмдэглэснээр, Есүхэй баатар Татар аймгийн Тэмүүжин-Үгэ нэртэй баатрыг олзолж ирэх үед хүү нь төрсөн тул түүнд ийн нэр өгсөн гэдэг. Энэ нь монголчууд шинэ төрсөн хүүхэддээ "дайсны нэрийг өгөх" заншилтай холбоотой ч гэх. Тэмүүжин гэдэг нэр нь эртний Монгол-Түрэг хэлний "Төмөр" (Temür) гэсэн үгнээс гаралтай. Уйгаржин монгол бичгээр төмрийг “тэмүр” гэж бичдэг. Энэ нь зөвхөн металлыг заагаад зогсохгүй, хүч чадал, бат бөх байдлын бэлгэдэл болдог. Түүхэн талаас нь авч үзвэл, 1162 онд төрсөн Чингис хаан энэхүү нэрээрээ дэлхийн түүхэнд мөнхөрсөн бөгөөд өнөөдөр ч монголчууд хүүхэддээ баатарлаг, тууштай байхыг бэлгэдэн энэ нэрийг өгсөөр байна.

Тэмүүжин хэмээх нэр нь язгуур монгол хэлний "Төмөр" (Temür) гэсэн үгнээс гаралтай бөгөөд "Төмөрчин" буюу "Төмөр мэт хатуужилтай хүн" гэсэн утгыг илэрхийлдэг. Энэхүү нэр анхлан Уйгаржин монгол бичгээр бичигдэж үлдсэн байх магадлалтай ч хожим "Монголын нууц товчоо"-г хятад галигаар буулгахад хятад ханзаар тэмдэглэгдсэн түүхтэй. 

Утгын хувьд хүн төрлөхтөнд хамгийн түгээмэл нэр бол төмөр, төмөрчин, дархан гэсэн утгатай. АНУ-д хоёр сая Смит, Англид хагас сая. Герман хэлний Шмидт адил утгатай. Францад Фабрэ, Италид Фэрраро, Испанид Хэрраро, Португальд Ferro, Орост Ковалёв, Кузнецов, Хорватод Ковач, Польшид Ковальски, Украинд Коваленко, Арабад Хаддад, Японд Кажияа, Персид Заргар, Түрэгт Дэмиричи, Гүржид Мхэдишвили, Армянд Тарпинян гэх мэт. Эд бүгдээрээ төмөр, төмөрчин, дархан гэсэн утгатай. 

Монгол болон түрэг хэлэнд “р” авиа маш тод дуудагддаг. Хэрэв Тэмүүжингийн нэр “төмөр” буюу “тэмүр” юм бол хэлний энэ хурц тод дуудагддаг “р” авиа яагаад “алга” болов? Чингис хаан 1206 онд буюу дөчин нас гартлаа Тэмүжин нэртэй байсан бол тэр үе хүртэл монголчууд түүний нэрнээс “р” авиаг нь хасаад Тэмүжин гэж дууддаг байсан баймааргүй? 1240 он буюу Чингис хааныг нас барснаас ердөө арав гаруйнхан жилийн дараа зохиогдсон Монголын нууц товчоонд нэрийг нь “мартаад, будилаад” Тэмүржинг Тэмүүжин болгон өөрчилсөн байж болох уу? 

Хятад хэлэнд үгийн эцсийн “р” авиаг тэмдэглэдэггүй тул "Тэмүр" (Temür) гэдгийг "Тиэ-мү" (Tie-mu) гэх маягаар галиглана. Юань улс мөхсний дараахан Мингийн эхэн үед буюу 1382 онд Монголын нууц товчоог монгол хэлээс хятад ханзаар галиглан үлдээсэн нь өдгөө цор ганц эх сурвалж болон үлджээ. Чухам тэр галигласан ханз бичигт Тэмүржин гэдгийг - 铁木真 –буюу Тэмүжин гэж бичсэн аж. 

Уйгаржин монгол бичгийг Чингисийн үед уйгар үсгээс зээлдэн авсан гэдэг. Гэхдээ нэлээд хожим ХIV зууны дөнгөж эхээр Чойжи-Одсэр монгол бичгийн нэгдсэн дүрэм зохиохоос өмнө уйгаржин монгол бичиг нь бүрэн төлөвшөөгүй байсан бололтой. Иймээс ч олдсон ганц дурсгал болох Чингисийн чулуун бичгийг эрдэмтэд янз бүрээр тайлж уншдаг.

Монголын нууц товчооны монгол хэлээр бичигдсэн эх хувь алга болсон гэж таамагладаг ч, зарим эрдэмтэд угаасаа бичгээр үйлдэгдээгүй, амаар үе дамжин цээжлэгдсэн бүтээл гэж маргадаг. Үнэхээр ч 1368 онд Юань гүрэн мөхөх хүртэл дэлхийд бараг ганцаараа ноёрхож байсан монголчууд Монголын түүхийг тууривсан гайхамшигт бүтээлийнхээ бичмэлийг алдаж алга болгох учир начир хомс баймаар? Тогоонтөмөр хаан Бээжингээс зугтсан, Мингийн анхны хаан Жү Юаньжаны зарлигаар монгол хэлээр хятад ханзаар Монголын нууц товчоог буулгасан хоёрын хооронд ердөө 14 жилийн зай байна. Монголчуудын зуун жилийн дарлалыг үзэн яддаг байсан учраас Жү хаан монгол эх бичмэлийг нь устгасан байж болох уу?

“Жэн” (rén) гэсэн хятад дуудлага нь 人 гэж бичигддэг, хүн гэсэн утгатай. Мөн "сайхан сэтгэл", "төгс буян", "сайн сайхан ", "хүнлэг сэтгэл" гэх мэт яруу найраг, гүн ухааныөөр салаа утга ч агуулна. Үүнтэй төстэй дуудлага бүхий -чин, -ч мэт мэргэжил, төрөл заах монгол дагавар бий. Төмөр + чин, уул + чин, дуу + чин, найраг + ч, зохиол + ч гэх мэт. Үүнээс гадна “-жин” гэсэн дагавар байдаг нь гунжин, дөнжин гэх мэтээр малын хүйс заадаг. Үүнээс болоод “Тэмүүжин гэх нэр нь эмэгтэй хүний нэр, учир нь дайсныг төөрөгдүүлэх гэж хүүдээ ийм нэр өгчээ” гэсэн тайлал ч явж байдаг. Гол нь яагаад Төмүрчин буюу өнөөгийн халх аялгаар Төмөрчинбайх ёстой атал ТэмүүЖИН болчихов? Түрэг хэлээр төмөрчин гэхийг Дэмирчи “Demirci” гэдэг, дэмир – төмөр, чи – мэргэжил харъяалал заах дагавар.

Хятад хэлэнд "jin" (金) гэж дуудагддаг үг нь "алт" гэх утгатай боловч Тэмүүжин нэрний "жин" (真) нь зөвхөн дуудлага нь тааруулж сонгосон ханз бололтой. Эндээс Тэмүүжингийн бүтэн нэрийг нь "Tie-mu-zhen" (铁木真) гэсэн байна. Ингэхээр монгол эх дуудлага нь угаасаа Тэмүрчин биш Тэмүржин байсан болж таарч байна. Хятадаас бичиг үсгээ авсан япончууд “хүн” гэхийг “хито” гэж дуудах мөртөө өөрсдийгөө “нихон + жин” гэдэг. Тэнд “-жин” дагавар бас харъяалал болон мэргэжил заадаг.職人 [shoku.nin] – дархан.

Тэмүүжин, Чингис зэрэг нэрсийн утга, жинхэнэ дуудлага, гарал үүсэл зэргийг дахин нягтлан судлууштай. 

Б.БААБАР 2026.02.16

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Wefred Zero (217.79.118.167)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT // GEO COORDINATES RECOVERY HACKER I have read a lot of stories about people losing money to investment scams. I too have been a victim of this scams. I lost about $700 in Bitcoin some months ago, I searched around and tried to work with people ,unfortunately I was scammed as well. This happened for months until I came across GEO COORDINATES RECOVERY HACKER. I would first want to thank GEO COORDINATES RECOVERY HACKER for their professional support and unshakable devotion, which resulted in the successful recovery of my money. I would highly recommend them to anyone in need of such services. Details for getting in touch: Email: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram:@Geocoordinateshacker
    2026 оны 02 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 10 цаг 45 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 22 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 11 цаг 48 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 11 цаг 59 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 12 цаг 5 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 12 цаг 11 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 12 цаг 16 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 12 цаг 20 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 15 цаг 52 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 15 цаг 55 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 15 цаг 56 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 16 цаг 1 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 16 цаг 4 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 16 цаг 7 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 17 цаг 18 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 18 цаг 12 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top