x

SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв

SpaceX компанийн үүсгэн байгуулагч Илон Маск ойрын ирээдүйн гол зорилгоо өөрчилж, Сарны гадаргуу дээр бие даан орших чадвартай хот байгуулахыг эн тэргүүний зорилтоо болгон зарлалаа. Түүний үзэж буйгаар, Сарны анхны хот ирэх 10 жилийн дотор сүндэрлэх боломжтой бол Ангараг гараг дээр ийм хэмжээний хот байгуулахад дор хаяж 20 жил шаардлагатай гэнэ.

Сар руу чиглэх болсон шалтгаан: Ойрхон бөгөөд ашигтай

Илон Маск өөрийн "X" (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан энэхүү шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа логистикийн давуу талыг онцолжээ.

  • Нислэгийн давтамж: Ангараг гараг руу нисэх "цонх" буюу тохиромжтой хугацаа 26 сард нэг удаа тохиодог бол Сар руу 10 хоног тутамд пуужин хөөргөх боломжтой.

  • Хугацаа: Ангараг руу хүрэхэд хагас жил (6 сар) зарцуулдаг бол Сар руу ердөө 2 хоногийн дотор очих боломжтой юм.

Ангараг гараг "түр хүлээлгийн" жагсаалтад

Маск Улаан нүдэн гарагийг эзэмших мөрөөдлөөсөө бүрмөсөн татгалзаагүй гэдгээ мэдэгдэв. Тэрээр Сарны төслийг жигдрүүлсний дараа буюу ойролцоогоор 5-7 жилийн дараа Ангараг гарагийн төсөл рүүгээ эргэн орохоор төлөвлөж байна.

Сануулахад, нэгдүгээр сарын 17-ны шөнө Сарны нислэгт зориулан бүтээсэн дэлхийн хамгийн том "Starship" пуужингийн ээлжит туршилт болсон ч түлш алдагдсаны улмаас дэлбэрч, амжилтгүй болсон билээ. Гэсэн хэдий ч энэхүү техникийн саатал SpaceX-ийн алсын харааг зогсоосонгүй.

Сарны «зочид буудал» ба сансрын аялал жуулчлал

Зөвхөн SpaceX ч биш, бусад стартапууд ч Сар руу хараагаа чиглүүлж эхэлжээ. Сан-Францискод төвтэй "GRU Space" стартап Сарны гадаргуу дээр томоохон хэмжээний буудал барих төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэдний тооцоолсноор, Саран дээр очиж амраад буцаж ирэх нийт зардал нь ойролцоогоор 10 сая ам.доллар болох бөгөөд энэ нь сансрын аялал жуулчлалын салбарт шинэ үүд хаалга нээх юм.

Эх сурвалж: Office Life

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 1 цаг 40 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 1 цаг 43 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 2 цаг 16 мин БНСУ-ын хилээс 50 иргэнийг буцаасан гэх мэдээлэл үндэслэлгүйг мэдэгдэв 2 цаг 19 мин Португалд үерийн улмаас далан сэтэрч, гол хурдны зам нуржээ 2 цаг 20 мин ОХУ "WhatsApp" аппликейшнийг цахим лавлах жагсаалтаас хасжээ 2 цаг 23 мин Юань, ам.долларыг хуурамчаар хэвлэсэн этгээдүүдийг баривчилжээ 4 цаг 14 мин Д.Трамп Б.Нетаньяхутай уулзаж, Ирантай хэлэлцээг үргэлжлүүлэхээ мэдэгдэв 4 цаг 18 мин Сар шинийн баяртай холбогдуулан худалдааны төвүүдийн зогсоолыг нэмэгдүүлнэ 4 цаг 19 мин Эрчим хүчний төслүүдээ нураасан нь 4 цаг 20 мин С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого хэрэгжиж байна 5 цаг 9 мин УИХ-ын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочиллоо 5 цаг 29 мин Он гарсаар мөс цөмөрсөн 8 дуудлага бүртгэгдэж, 4 иргэнийг аварчээ 5 цаг 30 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг дэмжлээ 5 цаг 30 мин Ерөнхий сайд Сар шинийн баяраар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг даалгалаа 6 цаг 1 мин 13, 14-нд цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна 6 цаг 5 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 22 цаг 1 мин Д.Трамп дэлхийн хамгийн өндөр ялалтын хаалга барихаар төлөвлөж байна 22 цаг 4 мин НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, 8 орон таарсан нэг азтан тодорлоо 22 цаг 5 мин Тавантолгойн Бортээг хэсэгт хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулахыг үүрэг болголоо 22 цаг 6 мин
iИх уншсан
АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... "Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Эрчим хүчний төслүүдээ нураасан нь Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Бэлчээрт мал нядалж хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжэ... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр...
Top