x

Нүүрсний өлгий Өмнөговийн ДЦС нүүрсгүйгээс болоод хөлдөж мэдэхээр байна​ ​

Өмнөговиос сонгогдсон гишүүд тойргийнхоо өрхүүдэд түлээ нүүрсний тусламж үзүүлээд, эсвэл үлэмж хямд үнээр борлуулж дэмжлэг үзүүлсэн тухай мэдээ уншаад гайхдаг байлаа. Гэтэл тус аймгийн ДЦС нь нүүрсгүй болчихлоо гэхээр бүр ч гайхлаа. Гэвч харамсалтай нь үнэн гэнэ.

Өнгөрсөн оны наймдугаар сард Даланзадгадад 50 Мвт-ын хүчин чадалтай ДЦС барих төслийг санхүүжүүлэх 500 тэрбум төгрөгийн бонд гаргах зөвшөөрлийг Засгийн газрын хуралдаанаар олгож, аймгуудаас анх удаа бонд гаргасан анхдагч болсон.

Нөгөөтэйгүүр энэ нь тухайн нутаг дэвсгэрт эрчим хүчний хэрэглээ жилээс жилд арав гаруй хувиар өсөж буйтай холбоотой. Тиймээс зайлшгүй эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлж байж хэрэглээний аюулгүй байдлаа хангах шаардлагатай. Тус сумын хэрэглээ 60 сая кВтв.цаг байгаагаас одоо ажиллаж буй 9 МВт-ын хүчин чадалтай ЦС нь хуучирч, дөнгөж тал хувийг нь буюу 30.6 сая кВт хэрэглээг даах чадвартай, үлдсэнийг нь төвийн эрчим хүчний системээр хангаж буй нь найдвартай бус байна.

“Даланзадгадын ДЦС” ТӨХК-ийн нийт хувьцааны 66 хувийг Эрчим хүчний яам, 34 хувийг “Эрчист Монгол” ТӨХХК хариуцдаг. Хамгийн сүүлд авсан мэдээллээр буюу 2025 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар нийт өрийн хэмжээ нь15.5 тэрбум төгрөгт хүрчээ. Алдагдалтай ажиллах болсон шалтгаан нь үнэ тарифын зөрүүтэй ихээхэн холбоотой аж. Тухайлбал, цахилгааны өөрийн өртөг нь 1 кВт.цаг нь 701 төгрөг атал 200 төгрөгөөр нийлүүлж, нэгж киловатт тутамд 501 төгрөгийн алдагдал хүлээж байна. Дулааны өөрийн өртөг нь 136.4 Гкал байхад түүнийг 32 төгрөгөөр худалдаж нэг Гкал тутамд 103.7 төгрөгийн алдагдал хүлээдэг байх юм.

Алдагдалтай ажиллаж буй дараагийн шалтгаан нь техникийн хоцрогдолтой холбоотой. Үндсэн тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа нь дуусчихаж. Технологийн уур ашиглах боломжгүй, сэлбэг материалын олдоц муу. Анх “Өсөх зоос” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 2.1тэрбум төгрөгийн үнэтэй турбин, 2.5 тэрбум төгрөгийн үнэтэй турбингенератор, сэлбэг материалыг үнэ төлбөргүй нийлүүлж байсан аж.

Тус станцын үндсэн тоноглолуудын хувьд БНХАУ-д үйлдвэрлэсэн гурван зуухтай, гурван иж бүрдэл турбингенератортой, дулаан хангамжийн хувьд гурван иж бүрдэл бойлер, өндөр хүчин чадалтай насосуудаар дамжуулан Даланзадгад хотынхоо 400 гаруй ААН, 3000 орчим айл өрх, тоолууртай 61 хэрэглэгчийг дулаанаар хангаад байдаг боловч дээр дурдсанчлан насжилт нь дуусан болон сэлбэг хэрэгсэл дутагдалтай байгаа үед найдвартай гэх аргагүй юм.

Гэтэл түгшүүр зарлах шалтгаан нэмэгдсээр. Юу гэвэл нүүрсний үнэ өндөр байгаа нь Даланзадгад цахилгаан станцыг алдагдалтай ажиллах гол хүчин зүйл болдог. Тухайлбал, Тавантолгой бүлэг ордоос нүүрсийг уурхайн аман дээрээс 110 мянган төгрөгөөр авч байгаа нь нийслэл дэх станцуудын авдаг үнээс өндөр байгаа юм. Нэг нутаг оронд байгаа мөртлөө шүү дээ. Гэтэл нийслэл дэх цахилгаан станцууд үүний тал үнээр шахам буюу 62-63 мянган төгрөгөөр дээрх ордоос нүүрсээ авдаг.

“Энержи ресурс” ХХК болон “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-аас нийт 51 мянган тонн нүүрсний талаас илүү хувийг буюу 30 мянган тонныг нь үнэ төлбөргүй нийлүүлэхээр болсон нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн томоохон ажил болсныг онцлох нь зүйтэй байх. Гэвч цаашдаа нүүрсний үнийг дотоодын зах зээлийн жишиг үнээр тогтоох асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

Одоогийн байдлаар станцын алдагдлын шалтгаанд үнэ тарифын зөрүү маш том байр суурь эзэлж цахилгаан үйлдвэрлэх өөрийн өртөг нь 701 төгрөг байхад 200 төгрөгөөр зарж, дулааны өөрийн өртөг нь 136 төгрөг байхад 32-хон төгрөгөөр зарж байхад нэгж дулаан, цахилгаанаас ямар хэмжээний алдагдал хүлээж байгаа нь тодорхой харагдаж байна.

Тиймээс “Даланзадгад” цахилгаан станцы үйлдвэрлэж буй цахилгаан, дулааны бөөний үнийг өртөгт нийцүүлдэггүй юмаа гэхэд ойртуулж дөхүүлсэн тарифтай болгож шинэчлэх нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Энэ нөхцөлд компанийн орлого, зарлага, өр төлбөрийн нөхцөл яаж хүндэрсэн нь тодорхой. Одоогийн байдлаар нийт өр төлбөр нь 15 тэрбум төгрөг, үүнд Дэлхийн банкны болон МОН-2 төслийн зээл, татвар, НДШ, барьцаа хөрөнгийн өр, Тавантолгой компанийн зээл болон бусад урсгал зардлууд багтжээ.

Авлагын хувьд төсөвт байгууллагууд болон иргэд, ААН-үүдээс нийт 519 сая төгрөг, өнгөрсөн оны байдлаар гурван тэрбум орчим төгрөгийн төлөвлөгөөт алдагдалтай байгаа юм.

Энэ хүндрэлээсээ гарах арга зам нь юуны өмнө дээр дурдсанчлан дулаан, цахилгааны бөөний үнийг өөрийн өртөгт ойртуулан шинэчлэх, МОН-2 төслийн Солонгосын зээлийн үлдэгдэл болон хүүгийн зургаан тэрбум төгрөгийн өөрийг Засгийн газар өөртөө авч компанийн өрийг тэглэж болох юм. Мөн нүүрсний үнийг бусад цахилгаан станцад нийлүүлдэг жишиг үнээр авах зэргээр дэмжиж ажиллахгүй бол бонд босгож шинэ эх үүсвэртэй болох хүртэл тэсэх эсэх нь эргэлзээтэй. Магадгүй, Өмнөговийн цахилгаан станц нүүрсгүйгээс болж хөлдсөн гэх гашуун түүхийн гэрч болж үлдэж мэдэхээр байгааг Засгийн газар онцгой анхааралдаа авах шаардлагатай тулгараад байна.

У.Оргилмаа, baabar.mn

                                                                                                                                   2026.02.06.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.94.148)
    нүүрсэн дотор байж нүүрсгүй болно гэж байхуу арай юу үгүй юу
    2026 оны 02 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 10 цаг 46 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 23 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 11 цаг 49 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 12 цаг 0 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 12 цаг 6 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 12 цаг 12 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 12 цаг 17 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 12 цаг 21 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 15 цаг 52 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 15 цаг 56 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 15 цаг 57 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 16 цаг 2 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 16 цаг 5 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 16 цаг 8 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 17 цаг 19 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 18 цаг 13 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top