x

"Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчийн цалингийн нэмэгдэл

"Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" гэж нэг үг байдаг. Нэг этгээдийн, эсвэл хэсэг бүлгийн хийсэн үйлийг хариуцлагыг нөгөө этгээдэд үүрүүлж болохгүй гэсэн утгатай үг л дээ. Эцгийн ялыг хүүхдэд нялзаахгүй гэдэг шиг. Нэг тиймэрхүү зүйл өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрөв. Багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор.

Өнгөрөгч намар эмч, багш нар ажил хаяж, цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан. Цалингийн доод хэмжээг 3,5 сая төгрөг буюу 1000 ам доллартай тэнцүүлэх шаардлагыг тавьсан. Энэ ямар гэдэг тоо тэнгэрээс унаад ирэв гэж үү? Манай хотын хаан, заан болсон Х.Нямбаатарын "барлагууддаа" өгдөг цалин. ТҮК-нийхэн болон автобусны жолооч нарын цалинг 3,5 сая төгрөг болгоод хүүтэй зээлээр санхүүжүүлж байгаа.

Тэгэхээр нь манай багш, эмч нар 4 жил, 9 жил их сургуульд сурч дээд боловсрол олчихоод ТҮК-ийнхнээс бага цалинтай байхдаа яадаг юм гээд жагссан. Тусгай боловсрол, ур чадвар шаарддаггүй үйлчилгээний ажилтан 3,5 саяын цалин авч байгаа юм бол энэ чинь цалингийн доод хэмжээ байж таарна. Бид үүнээс илүүг хүртэх ёстой гээд жагссан. Гэхдээ яагаад ч юм, Х.Нямбаатарын цалингаас жил гурван сарын дараа. МАН-ын даргын сонгууль болж, нам, төр хоёр ходоодоороо эргэж байх үед шүү дээ. 

Нэгдүгээрт, нүүрсний хоёр дахь том хулгай гарч, түүнд нь УИХ-ын дарга нь холбогдоод, УИХ-ын гишүүд нь даргаа хамгаалаад парламент тал дундуураа хуваагдчихаад байсан үе учраас салбарынхны бухимдал их байсан байх. Хоёрдугаарт, байгуулагдаад 100 хоногтойгоо золгож байсан Засгийн газрын танхимын шүүсийг нэг шахаад үзье гэдэг бодол ч байсан байх. Гуравдугаарт унаж байгаа хүнд нь бас хорсол гомдол байсан байх. Аль аль нь л нөмөрсөн юм байгаа биз. 

Жагсаал, цуглаан олон хоногоор үргэлжилж, энэ хугацаанд Засгийн газар, үйлдвэрчний эвлэлтэй гурвалсан хэлэлцээнд орсны эцэст цалинг 2027 онд багтаан 3,5 саяд хүргэх, 2026 онд 30 хувь, 50 хувиар хоёр удаа нэмэгдүүлж, доод цалинг 2,8 саяд хүргэх тохиролцоонд хүрснээр ажил хаялт өндөрлөсөн. Өнөөдөр багш нар маань цалингийн нэмэгдэл 30 хувиа авах гээд хүлээж байгаа. 

Тэгээд тооны машинд хийгээд үзсэн чинь "Үндсэн цалингийн нэмэгдэл 30 хувь чинь юунд ч хүрэхгүй юм байна. Хоол, унааны мөнгөө нэмээд тэр нэмэгдэл дээрээсээ 30 хувиа нэмж өг. Нэмэхгүй бол дахиад ажил хаяна шүү" болоод явчихлаа. Гэтэл нөгөө талд төрийн сан нь хоосорсон, ямар ч гүйлгээ, шилжүүлэг хийхгүй, зөвхөн багш, эмч нарын цалинг тавих нь нэгдүгээр асуудал болчихсон явж байх жишээтэй. 

Яг үнэндээ төсвийн, төрийн албаны цалинг ингэж 30 хувь, 50 хувиар өм цөм нэмж байсан тохиолдол урьд өмнө байгаагүй. Тухайн оныхоо төсвийн орлогыг тооцоолоод 8-10 хувь дээр дөнгөж дүүжигнээд, тэр нь инфляцидаа идэгдээд өнгөрдөг байсан. Багш, эмч нарын хувьд цалингаа бодитоор нэмүүлж байгаа анхны тохиолдол. Төсвийн бүх зардлаа танаад, зөвхөн багш, эмч нарын цалингийн нэмэгдлийг олгохоор болсон. Гэтэл нөгөөдүүл нь "муу нохойн ходоодонд шар тос тогтдоггүй" гэдэг шиг юм болж байна. Нүүрсээр гулгиж байсан өмнөх Засгийн газруудын өгөөгүй нэмэгдлийг өгсний төлөө шүү дээ. Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах гэдэг чинь үүнийг хэлээд байгаа юм.

Мэдээж Засгийн газар солигдох бүрт нийгэмд тодорхой хэмжээний хүлээлт үүсдэг. Өмнөхөөсөө илүү байгаасай, орлогоо нэмэгдүүлчих юмсан гэдэг хүлээлт хүн болгонд л үүсдэг. Гэхдээ тэр хүлээлтийг биелүүлэхэд тодорхой хэмжээний хугацаа ордог. Ялангуяа манайхныг ганц тэжээж байсан нүүрсний үнэ нуга уначихсан ийм үед бэрхшээл угаасаа гарна. Ийм үед нийтээрээ нэг жаахан ухамсартайхан шиг, хүлээцтэйхэн шиг байж бэрхшээлийг давж гарах ёстой байх. Солонгосчууд шиг алтан бөгжөө хайлуулаад эдийн засгаа сэргээдэггүй юм гэхэд ядаж жаахан уужуу, тэвчээртэй баймаарсан.

Салбарын сайд нь ярьж байна. 2025 оны нэгдүгээр сард ямар ч нэмэгдэлгүй үндсэн цалин 1,484,000 төгрөг байсан. Энэ цалин өнөөдрийн байдлаар мөн ямар ч нэмэгдэлгүй 2,226,000 төгрөг болж өссөн. Өөрөөр хэлбэл 50 хувиар буюу ойролцоогоор 742,000 төгрөгөөр нэмэгдсэн. СӨБ-ын багш нарын цалин 1,559,000-2,338,500 төгрөг болсон гэж. Үүн дээрээ нэмэгдлээ бодуулж авна гэсэн үг. Тоо бол баримт. Тоонд сэтгэлийн хөдлөл, уур бухимдал гэх зүйл байдаггүй. Зарим үед арай л нэг худрагагүй гэх үү, хуншгүй загнах гээд байдаг болжээ, манай зарим хүмүүс. 

Б.ЗАЯА    

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 12 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 12 цаг 49 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 15 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 13 цаг 26 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 32 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 13 цаг 38 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 13 цаг 43 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 13 цаг 47 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 17 цаг 18 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 17 цаг 22 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 17 цаг 23 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 28 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 31 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 34 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 18 цаг 45 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 19 цаг 39 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top