x

Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардлага

Өнгөрөгч мягмар гариг буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр Дулааны IV цахилгаан станцын дөрөвдүгээр зууханд гэмтэл гарч, нийслэлийн хэмжээнд цахилгааны хязгаарлалт хийхэд хүрсэн. Нийслэлийн цахилгаан хэрэглээний 58 хувийг дангаараа хангадаг тус станц нөөц тоноглолгүй, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх үед гэмтэл гарчээ.

Станцын хүчин чадлыг өргөтгөх техник, эдийн засгийн үндэслэлийг хоёр жилийн өмнө баталсан ч өнөөг хүртэл ажил хэрэг болгоогүй нь осол гарах үндэс болсон байна. Гагнуурчин, засварчин зэрэг нарийн мэргэжлийн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг хүний амь насанд эрсдэлтэй буюу +70 хэм хүртэл халуунд ажиллаж, гэмтлийг богино хугацаанд бүрэн засжээ. 

Өнөөдрийн байдлаар эрчим хүчний нэгдсэн сүлжээний ачаалал тогтворжиж, хэвийн горимд шилжээд байгаа ч өвлийн ид ачааллын үед гарсан энэ осолтой холбоотойгоор салбар хариуцсан сайд нарт хариуцлага тооцох асуудал хөндөгдөж байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга, гишүүд мэдэгдэл хийж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайд Х.Ганхуяг нарт хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулах шаардлага тавилаа. Хуулиараа танхимынхаа сайд нарт хариуцлага тооцох эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал болсон.

Г.Занданшатарын Засгийн газрын хувьд байгуулагдаад хагас жил гаруйхны хугацаа өнгөрсөн ч чамгүй бэрхшээлийг туулж байна. Намын даргын сонгуулиас болж УИХ-ын даргатайгаа зөрчилдсөний улмаас огцрохдоо тулж, Цэцийн шийдвэрээ торж үлдсэн Засгийн газар нийгэм, эдийн засгийн болоод улс төрийн хувьд багагүй саад тотгорыг туулж яваа. Нэг талаас намын дотоодоос явуулж буй хатгаас, нөгөө талаас сөрөгч хүчний зүгээс тавьж буй шаардлагууд гэх мэт. 

Гэхдээ энэ удаагийн тохиолдолд АН-ын бүлгээс тавьж буй шаардлага нь үндэслэл бүхий бөгөөд иргэд, олон нийтийн эрх ашигт хамаатай үйлдэл болж байна.  Ялангуяа Эрчим хүчний сайдаар дөрвөн жил завсаргүй ажиллаж байгаа Б.Чойжилсүрэнгийн хувьд. Хоёр жилийн өмнө ТЭЗҮ-ийг нь баталсан станцын өргөтгөл яагаад хийгдээгүй тухайд салбарын сайд нь хариуцлага хүлээх нь зайлшгүй.

Дээр нь түүнийг сайдаар ажиллаж байхад ТНБД-аар нь ажиллаж байсан, сүүлд ДЦС ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Тавинбэх нарын холбогдсон авилга, албан тушаалын хэрэг эрчим хүчний салбарыг бүхэлд нь ганхуулж мэдэхээр үйл явдал болоод байна. Салбар хариуцаж байгаа сайд хүн өөрийнхөө өмнөөс төдийгүй томилсон албан тушаалтныхаа өмнөөс хариуцлага хүлээх ёстой. Мөн түүнчлэн "Хоёр жилийн дараа Монгол Улс эрчим хүч экспорлогч болохгүй бол би ажлаа өгнө" гэж мэдэгдсэн Шадар сайд Т.Доржхандтай ч гэсэн хариуцлага ярихад буруутахгүй л болов уу.

Сүүлийн 30 гаруй жил алдагдалтай ажиллаж ирсэн эрчим хүчний салбарыг дампуурлаас гаргахын тулд УИХ-ын гишүүд санаачлаад хэрэглэгчид очиж байгаа дулаан, цахилгааны үнийг 2-3 дахин нэмэгдүүлсэн. Авч энэ нэмэгдэл эрчим хүчний салбарт шингэсэнгүй. Эсрэгээрээ энэ салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт эрх мэдэл бүхий хэдхэн хүний халаасыг зузаалахад хүрсэн нь баримтаар ил гарав. Энэ тохиолдолд, салбарын сайдтай хариуцлага ярихгүй бол өөр хэнтэй ярих билээ. 

Г.Занданшатарын хувьд байгуулагдаад удаагүй танхимынхаа сайд нарыг ойр ойрхон сэлгэх нь улс төрийн хувьд хохиролтой байж болох ч түүнээс наана, нэн тэргүүнд нь улс орны, иргэдийн нийтийн эрх ашиг гэж бий. Тэр тусмаа хариуцлага, сахилга бат гэдэг зүйлийг хамгийн их сануулж, ярьж ирсний хувьд Ерөнхий сайд нь тэргүүлээд хэлсэн үгэндээ эзэн байх ёстой. Тэгэхгүй бол өмнөх хугацаанд Ерөнхий сайдын хэлж ярьсан, зарласан бодлого бүхэлдээ хаданд хашгирсан цуурайнаас ялгаагүй болж үлдэнэ.

Б.ЗАЯА

   

  

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 11 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 12 цаг 48 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 14 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 13 цаг 25 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 31 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 13 цаг 37 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 13 цаг 42 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 13 цаг 46 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 17 цаг 18 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 17 цаг 21 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 17 цаг 22 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 27 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 30 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 33 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 18 цаг 44 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 19 цаг 38 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top