x

Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгайлав

Товчхондоо ийм л юм болж байна, сайд Б.Чойжилсүрэнгийн яаманд. 

Гэмтэл гарсан ТЭЦ-4 нь 2028 оноос хойш нийслэлийн дулааны хэрэглээний 55 хувь, цахилгааны хэрэглээний 60 хувийг хангадаг. Нэг зууханд нь гэмтэл гарснаар нийт улс орон даяараа цахилгаан, дулааны хязгаарлалтад өртөж муугаа үзэж байна.

Эрчим хүчний сайдын өчигдөр мэдээлснээр өнгөрсөн гурав хоногт нийт 371,174 айл өрх, 46,691 ААН цахилгааны хязгаарлалтад оржээ. Нийслийн гэр хороололд хамгийн их буюу 200 мянган айл өрх амьдардаг гэж тооцвол нийслэл хот бүхэлдээ цахилгааны хязгаарлалтад өртсөн байна. 

Гол буруутан болоод байгаа нэг зуухны ТЭЗҮ-ийг хийсэн өртөг 2019 онд 75 сая ам.доллар байсан бол 2024 онд хийсэн ТЭЗҮ-ээр 90 сая ам.доллар болж өсчээ. Энэ нь өнөөдрийн ханшаар 360 тэрбум орчим төгрөг. Гэтэл Н.Тавинбэх нарын авилгын мөнгө эхний байдлаар 400 тэрбумаар тоологдож байна. 

Дөрвөн жил тасралтгүй сайд хийчихээд салбарын мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсож, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэх санхүүжилтыг суулгаж чадахгүй байгаа Б.Чойжилсүрэн сайдад эрүүл ухаан байна уу?

2016 онд айл өрхийн цахилгааны төлбөрийн тариф нэг кВт цаг нь 122 төгрөг байсан, өнөөдөр 280 төгрөг болж нэмэгдсэн. Зөвхөн цахилгааны хэрэглээнд төсвөөс олгож буй татаас жилдээ 250 гаруй тэрбум төгрөг. Дээр нь иргэдийн цахилгааны төлбөрийг нэмэхээр 550 тэрбум болж байна...

Эх сурвалж: Өдрийн сонин

   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.31.67)
    ТЭЦ5 барьчихаар мөнгө юм биш үү
    2026 оны 01 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 8 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 12 цаг 45 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 11 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 13 цаг 22 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 28 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 13 цаг 34 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 13 цаг 39 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 13 цаг 43 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 17 цаг 14 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 17 цаг 18 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 17 цаг 19 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 24 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 27 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 30 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 18 цаг 41 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 19 цаг 35 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top