x

Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй л дээ

Оны эхний өдрөөс "AI камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх, торгууль оногдуулах" ажиллагаа эхэлсэн. Үр дүнд нь замын хөдөлгөөний зөрчил 65 хувь хүртэл буурсан тухай ч мэдээлсэн. "Манай Нямбаатар дарга түгжрэлийг жинхэнэ алаад, ялаад хаялаа" гэж эхний хоёр өдөр соошлаар баахан хөөсөрсөн. Атал бүх юм бахь байлгаараа л үргэлжилж байна.  

Эргэн сануулахад, өнгөрсөн оны мөн өдийд Засгийн газрын шуурхай хуралдаан болж, “Хорин минутын хот” үндэсний хороо болон Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “Нийслэлийн авто замын түгжрэлийг шийдэхийн тулд хиймэл оюунд суурилсан замын хөдөлгөөний удирдлагын системийг нэвтрүүлэх тухай” танилцуулсан.

Тухайн үед нийслэлийн хэмжээнд туршилтаар тавигдаад байсан 44 камерт сарын дотор 150 мянга гаруй замын хөдөлгөөний зөрчил илэрдэг. Камерт бичигдсэн зөрчлүүдийг баталгаажуулахын тулд заавал нэг эрх бүхий албан тушаалтан бичгээр баталгаажилт хийж байж торгууль бичигддэг. Нийслэлийн хэмжээнд ердөө 15 тооны /хотын дарга Х.Нямбаатар хэлчих шиг болсон/ эрх бүхий албан тушаалтан өдөр шөнөгүй ажиллаж байж энэ 150 мянган зөрчлөөс ердөө 7000 дээр нь бичилт хийж баталгаажуулдаг гэж байв. 

Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц замд 2600 гаруй камер суурилуулж, замын хөдөлгөөнийг AI буюу хиймэл оюун ухаан ашиглан бүрэн хянаж, илрүүлсэн зөрчлийн мэдээллийг линк буюу нотлох баримттайгаар иргэдэд илгээж байгаа юм байна. Гэтэл зөрчлийн тоо буурсан ч түгжрэл буурсангүй. Яагаад гэж үү? Яагаад гэвэл өрөөсөн нүдтэй, тал тархитай AI ажиллаж байгаа учраас. Хүнээр бол хөгжлийн бэрхшээлтэй л нөхөр байна. 

Өмнө хэлсэнчлэн "Хорин минутын хот" үндэсний хорооноос танилцуулсан зүйл нь "хиймэл оюунд суурилсан замын хөдөлгөөний удирдлагын системийг нэвтрүүлэх" тухай байгаа биз. Үндсэн зорилго нь түгжрэлийг бууруулах. Харин зөрчлийг илрүүлэх, бүртэлжүүлэх нь түгжрэлийг бууруулахын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Өөрөөр хэлбэл, дэд асуудал. Тиймээс түүний өмнө "хиймэл оюунд суурилсан замын хөдөлгөөний удирдлагын систем" буюу хөдөлгөөнийг удирдах асуудал байгаа.  Атал тэр нь ажилладаггүй ээ. Зүгээр л автомат удирдлагатай камер ажиллаж байна. Үүнийг "ухаалаг систем" гэдэггүй.  

"Хиймэл оюун" гэж яриад байгаа маань бэлэн байгаа өгөгдөл дээр суурилаад хамгийн үр дүнтэй хувилбарыг тооцоолж гаргана л гэсэн үг шүү дээ. Аль зам дээр ачаалал хамгийн их эрчимтэй байна, тэр хөдөлгөөнийг хааш нь шилжүүлэх, хаагуур тойруулах вэ гэдгийг AI-гаар тооцоолж гаргана. Тэр дагуу хөдөлгөөнийг удирдана аа л гэсэн үг. 

Атал одоо манайхан юу хийж байна, аль болох олон зөрчил илрүүлэх, торгууль тавих нь л нэгдүгээр асуудал болчихоод хөдөлгөөнөө зохицуулахгүй байна. Уулзварууд дээр нөгөө л цагдаа зохицуулдаг хэвээрээ. 

Уг нь бол замын цагдаагийн ажил чинь хөдөлгөөнийг зохицуулах биш, замын хөдөлгөөний осол гэмтлээс сэргийлэх /осол гарсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авах/ хөдөлгөөнд саад учруулж байгаа, учруулж болзошгүй этгээдийн үйлдлийг таслан зогсоох /согтуу, галзуу, насанд хүрээгүй этгээд зам сүлжээд давхиж явбал саатуулах гэх мэт/ гэх мэт шүү дээ. Түүнээс биш дохиур бариад гэрлэн дохионы үүрэг гүйцэтгэх биш.

Үнэхээр ачаалалтай уулзварууд дээр, эсвэл ачаалалтай үед бол хөдөлгөөнийг зохицуулна л даа. Гэхдээ хөдөлгөөнийг удирддаггүй гэдгийг л санаад авчих.

Тийм болохоор манайхан нэгдүгээрт, юмыг хийвэл хийсэн шиг хийж суръя. Хийж чадахгүй бол байгаа юмаа байгаагаар нь нэрлэж суръя. AI гэдэг чинь автомат камер биш, камерийг ашиглаж мэдээллийг боловсруулж байгаа тархийг хэлдэг. Зөрчлийг яаж ч илрүүлээд, торгоод 650 мянган машин нийслэлийн зам дээр гардгаараа гарна. Тэр хөдөлгөөний эрчмийг яаж зохицуулах вэ? гэдэг л Замын хөдөлгөөний удирдлагын төв Засаг даргатай хамтраад шийдэх ёстой юм.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 8 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 12 цаг 45 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 11 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 13 цаг 22 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 28 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 13 цаг 34 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 13 цаг 39 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 13 цаг 43 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 17 цаг 15 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 17 цаг 18 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 17 цаг 19 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 24 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 27 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 30 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 18 цаг 41 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 19 цаг 35 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top