x

Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой

Хэдхэн хоногийн өмнө 25 дугаар сувгаар манай улсын цахим хэрэглэгчдийн тоог долоон саяд хүрсэн гэж мэдээлж байх юм. Бид чинь 3,5 сая хүрэхтэй үгүйтэй хүнтэй шүү дээ. Тэгэхээр энэ тоо өтөл хөгшид, өлгийтэй хүүхдээ оруулаад ч боломжгүй тоо санагдах юм. Эндээс харахад манай цахим ертөнцийг бүрдүүлж буй хаягуудын дор хаяж гуравны хоёр нь хуурамч байх гээд байна. Ингээд харахаар бидний явуулж буй цахим санал, цахим шүүмжлэл, цахим магтаал бүгд хий хоосон худал зүйл болон хувирч байна. Бидний бүх үзэл суртал итгэж найдах боломжгүй хов хоосон зүйл болж таарлаа. 

Одоо тэгээд үүнийгээ мэдсээр байж худал хуурмагтайгаа хутгалдан цааш явсаар байх уу. Бидэнд ямар нэгэн голтой итгэл үнэмшил авах, баримжаа болох зүйлсийг цахимаас хайх нь нэгэнт утгаа алджээ. 

Саяхны “Өдрийн сонин”- нэгэн дугаарт гарсан германы эрдэмтдийн хийсэн судалгааг эргэн саная. Тэнд өгүүлснээр монголын нийгэмд томоохон доргилт өгдөг улс төрийн сонгууль, засгийн газрууд огцрох зэрэг үйл явдлуудын үеэр орос хятадын агентуудын ажиллуулж буй хэдэн мянган хуурамч хаягууд огцом идэвхжиж, цахим ертөнцийг бүрэн эзэлж, тоглолтыг гартаа авдаг нь нэгэнт тогтоогджээ. Харин бид худал хуурмаг, зориудын цаанаас тавьж өгч байгаа тэрхүү зорилтот ертөнцтэй эвлэрэн, түүгээр дуртайяа тархидуулан, бие биенээ “хядсаар”. 

Магадгүй Тагнуулын байгууллага, Цагдаагийн кибер аюулгүй байдлын газар бүгд хамтран монголын цахим ертөнцөд update хийх цаг нь иржээ. “Нэг хүн нэг хаяг” гэх тодорхой шалгуур үзүүлэлтүүдтэй өөрчлөлт хийдэг ч юм уу. Ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй болсон нь нэгэнт тодорхой харагдаж байна. 

Дэлхий даяар цахим хэрэглээг хуульчлах ажлууд явагдаад эхэлчихсэн. Зарим улс орнууд 14 нас хүрээгүй бол цахимд хаяг нээхийг хориглох заалт хуулиндаа оруулах мэтээр ажиллаж байна. Харин бид л ямар ч дүрэмгүйгээр давхицгаана. Хувь хувьсгалгүй хамаг бүхнээ дэлгэж тавьж байгаад, нэг нэгнээ амьсгалах агааргүй болтол буланд шахан нүдэж, юу ч үлдэхгүй болтол дэвсэлцгээж байна. Цахим ертөнцөд монголчуудын бие биенээ барьж идэж байгаа энэ зэрлэг балмад дайн гадагшаа орчин цагийн монгол хүний ерөнхий үнэлэмж, чанар чансааг авах юмгүй муухайгаар харагдуулсаар удлаа. 

Ингээд харахад УИХ-ын дарга Н.Учралын түрүүчийн парламентын үед явуулах гээд чадаагүй хууль зөв алхам байсан бололтой. Цахимаар хүчтэй эсэргүүцэж, асар том давлагаа өрнүүлж байгаад унагасан. Одоо бодоход өнөөдөр биднийг залуурдаж байгаа таван сая гаруй хуурамч хаяг л бүхнийг хийсэн байх. Бид энэ хайбрид дайны хөлд сүйрч дуусахаасаа өмнө монголын нийт хүн амаас нэг дахин илүү “хүн”-тэй энэ цахим ертөнцөө эмх цэгцэнд нь оруулж авахгүй бол хөгжил хөдөлгөөний талаар яриад ч хэрэггүй болох гээд байна. Бид ядуу дорой байдлаасаа өдрөөс өдөрт залхан туйлдаж байж, дээрээс нь ийм дажинд нэрвэгдвэл жинхэнээсээ мөхөхийн цондон руу эргэлт буцалтгүй орлоо. Нэг томоохон төслөө хэрэгжүүлэх гэхээр л цахим эсэргүүцэл босож ирдэг. 

Газрын ховор элементүүд, алт, ураны ордуудаасаа ганц нэгийг нь эргэлтэнд оруулах гэхээр л шууд зогсоодог. Ер нь энэ бүхнийг бидний өмнөөс бүгдийг шийддэг болчихсон монгол нэртэй гадаад троллууд хийгээд байгаа нь нэгэнт илт болсон юм биш үү. 

Улс орнууд бидэн шиг ингэж бусдын тоглоом болохыг эрс эсэргүүцэж, өөрсдийн гэх хориг арга хэмжээнүүд аваад эхэлсэн шүү дээ. Бараг арван жилийн өмнө ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах албаны дарга Александр Бастрыкин мэдэгдэж байсныг санаж байна. Тэрбээр“Сүүлийн жилүүдэд ОХУ болон зарим улс орнууд АНУ болоод түүний холбоотнуудын өдөөсөн орчин үеийн хайбрид буюу холимог “дайн”-ы шуурганд оршин тогтнох боллоо” гэж эрс шулуухан хэлж байсан. Энэ нь дайсагнагч гүрнүүдийн нэг нэг рүүгээ дайрсан, хэт хэлбийсэн дүгнэлт мэт харагдаж буй ч үгүйсгэх аргагүй зүйл гэдэг нь нэгэнт ойлгомжтой. 

Хайбрид дайн бол улс төр, эдийн засаг, мэдээлэл, эрх зүй гэх мэт олон чиглэлээр явагддаг. Одоо хүн төрөлхтний дайтах шинэ хэлбэр нь яах аргагүй энэ болоод байна. Хамгийн аюултай нь кибер дайн нь бодит дайнтай адилхан үр дагавартай. Улс үндэстнүүдийн мэдээллийн технологийн дэд бүтцээр дамжуулан довтолгоо хийдэг. АНУ болон бусад олон улс орнууд аль хэдийн кибер дайныг дайны тав дахь орон зай гэж хүлээн зөвшөөрсөн. Бусад дөрөв нь мэдээж газар, далайн, агаар, сансар. Кибер довтолгоонуудад сайн дурын болон бэлтгэгдсэн хакер арми оролцдог. 

Ийм өөр дэлхийд мэдээллийн технологийн аюулгүй байдлаа хил хязгаартайгаа адилхан хамгаалах нэн шинэ нөхцөл байдал үүсээд олон жил өнгөрч байхад бид юу хийв. Бид энэ чиглэлийн үндэсний мэргэжилтнүүдээ бэлтгэж байсан КТМС гэх томоохон их сургуулиа эсрэгээр нь үгүй хийж л өөрсдөдөө бэлэг барьсан байх жишээтэй. Одоо манай маш сайн мэргэжилтнүүдийн ихэнх нь гадаадад гарцгаасан. 

Саяхан л хятадын бүлэг хакер “NetTraveler” хэмээх вирус ашиглан дэлхийн 40 оронд 350 удаагийн онц ноцтой цахим халдлага хийснийг илрүүлсэн тухай дуулиан “The Hacker news” цахим хуудаст нийтлэгдэж байв. Тэр халдлагад өртсөн 40 орны нэг нь монгол байсан. Ядаж энэ мэдээлэл ямар нэг юм хэлэхгүй байна гэж үү. 

Бидний амьдран буй энэ цагт мэдээлэл гэдэг зүйл алт, нүүрснээс дутуугүй өндөр үнэтэй болсон шүү дээ. Түүний төлөөх дайн л ид дэлхий даяар явагдаж байна. Тийм ч учраас дэлхийн том корпорациуд дотоод бүтцэдээ кибер компаниудтай болсон. Манайд MCS группийг энэ талаар илүү эрт анхаарал тавьж, дэргэдээ томоохон бүтэцтэй болсон гэдгийг монголчууд нэгэнт мэдэж авсан. Үнэндээ бид өдөр тутмын амьдралдаа ямар нэгэн байдлаар кибер халдлагад өртсөөр байгаа гэдгээ ч мэдэхгүй явж байна. 

Жишээ нь, 2024 онд олон улсын кибер аюулгүй байдлын салбар хамгийн аюултай сорилтуудтай нүүр тулсан. Энэ онд буюу дөнгөж жил гаруйн өмнө түүхэндээ хоёрдугаарт тооцогдох их хэмжээний үндэсний дата алдагдсан тохиолдол гарсан гэдгийг дэлхийн кибер судлаачид дуу нэгтэй баталж байлаа. Энэ халдлагаар АНУ, Их Британи, Канадын 2.9 тэрбум гаруй нэр, хаяг, нийгмийн даатгалын дугаар гэх мэт хувийн мэдээлэл хулгайлагдсан гэж мэдээлэгдэж байсан. Бид үүнийг зүгээр нэг хайнгахан бодоод л өнгөрцгөөсөн. 

Сүүлийн үед АНУ, Хятад хоёрын хооронд өрнөсөн цахим сөргөлдөөн асар том түвшинд хүрсэн төдийгүй улам ширүүсэж байгааг олон улсын шинжээчид мэдэгдсээр байна.

Бид эхлээд орчин үеийн энэ дайны гол талбар нь чухам юу болж буйг нарийн бодож үзэх ёстой юм.Гол талбар бол хүний үзэл бодол, үнэт зүйлсийн нэгдлийг агуулж байдаг бидний сэтгэл зүй болж байна гэдгийг эдүгээ хүлээн зөвшөөрөх ёстой болжээ. Ийм дайн явагдах нутаг дэвсгэр нь хүний тархи гэдгийг дэлхий дахинаа ярьж хэлж эхлээд өчнөөн жил болж байна. Гэтэл бид гол талбар болох тархиа ямар ч хамгаалалтгүйгээр гаднын агентуудад тавьж өгчхөөд хоорондоо самралдан өдөр хоногийг өнгөрүүлж явна. 

Мэдээллийн хорлон сүйтгэх ажиллагаанд эх орон, ард түмний нэрийг хамгийн нялуунаар энгэртээ нааж явдаг хулхи эх орончид ашиглагддаг. Учир нь кибер ажиллагааны хамгийн наад захын технологи нь хуурамч болон төөрөгдүүлсэн мэдээлэл тараах үйл явцаас эхэлдэг байна. Тиймээс мэдээлэл, сэтгэл зүйн дайн нь төр засаг, цэрэг арми, батлан хамгаалах салбар, шашны институт зэрэгтээ итгэх ард иргэдийн итгэл үнэмшлийг сулруулах зэрэг нарийн ширийн зүйлсийг нь онилдог. Улмаар иргэдийг уламжлалт албан ёсны мэдээллийн эх сурвалжаас холдуулан өөрсдийн зориудаар хөгжүүлэн тэлсэн цахим орон зай руу татан оруулж бодлого явуулах хөрсөө бэлддэг байна. Бид үүнийг маш гярхай ажиглах ёстой. 

Манай улсын интернэт хэрэглэгчдийн тоог авч үзэхэд Улаанбаатар хотын иргэдийн 85.3 хувь, орон нутгийн иргэдийн 67.6 хувь нь интернэт хэрэглэгч гэсэн нэг баримт явж байна. Энэ харьцангуй үнэнд ойр судалгаа болов уу. 

Надад өгүүллийнхээ төгсгөлд дэвшүүлэх нэгэн санаа байна. Энэ бол Монгол Улс мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой гэсэн санаа юм. Хувь хувьсгалгүй бүгд кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийлгэх цаг нь нэгэнт болжээ. Ер нь иргэдийн бүх мэдээллийг зорилготой зорилгогүй цуглуулж байдаг газар бол Төр. Төрийн байгууллагууд л хувь хүний бүх мэдээллийг эрээ цээргүй авч байдаг. Энэ нь нэг талаар бидний эрсдэлийг улам нэмж байна гэж хэлж болно. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр эргээд иргэдийнхээ мэдээллийг хамгаалах чадварлаг систем ч, бодлого ч байхгүй шүү дээ. Одоо хиймэл оюун ухаан гээд л ханарцгааж байна. Мэдээж энэ бол хүн төрөлхтний амьдралыг өөрчилж буй гайхамшигт шинэ хувьсал. Харин бидний ийм салан задгай сууж байгаа маань л сэтгэл түгшээж байна даа. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Д.Матилда нэгэн арга хэмжээний үеэр “Монгол Улс дижитал шилжилтийн хувьд асар их хэмжээний чанартай дата цуглуулах шаардлагатай. Ногоон дэд бүтцийг бий болгох, хүний нөөцөө сайжруулах хэрэгтэй. Хиймэл оюун ухаан дээр ажиллах, хангалттай хүний нөөцтэй болох нь чухал. Мөн хиймэл оюун ухаан цааш хөгжихөд эрх зүйн таатай орчин бий болгох нь чухал. Монгол Улс хиймэл оюун ухааныг хөгжүүлэхдээ өөрийн гэсэн санхүүжилтийн схем болон бодлогоо боловсруулах нь зүйтэй юм” гэж хэлж байна билээ. Бидний байгаа байдлыг дотроос нь харж байгаа хүний л үг юм даа. 

Өөрсдөө хаана, юу хэлцгээж байгаа маань тийм ч сайн сонсогдохгүй байгаа нь харамсалтай.

Б.Ганчимэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Martha Leo (45.130.105.200)
    I kinda told the expert ProfessorVenom69 that I am going to recommend him everywhere. He helped me catch my cheating husband and assisted me in getting evidences for the divorce, He has been cheating on me with one of his co-workers for almost 2 years, I just had to do something about it so I contacted ProfessorVenom69 via gmail who helped me gain access to his emails, Social media, chats, calls and messages, I also was able to track his live location which was how I actually caught him with the home wrecker. It ended well for me though, I am good on my own now knowing I am free from his deception and tricks. If you are in a similar situation you can contact him at ProfessorVenom69 @ gmail .Com for help. You can trust him
    2026 оны 04 сарын 10 | Хариулах
  • Martha Leo (45.130.105.200)
    I kinda told the expert ProfessorVenom69 that I am going to recommend him everywhere. He helped me catch my cheating husband and assisted me in getting evidences for the divorce, He has been cheating on me with one of his co-workers for almost 2 years, I just had to do something about it so I contacted ProfessorVenom69 via gmail who helped me gain access to his emails, Social media, chats, calls and messages, I also was able to track his live location which was how I actually caught him with the home wrecker. It ended well for me though, I am good on my own now knowing I am free from his deception and tricks. If you are in a similar situation you can contact him at ProfessorVenom69 @ gmail dot Com for help. You can trust him
    2026 оны 04 сарын 10 | Хариулах
  • Heather Delaney (104.223.102.19)
    Love Spell Works Successfully! It is amazing how quickly Dr. Excellent brought my husband back to me. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Don't miss out on the opportunity to work with the best spell caster. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 1 цаг 19 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 1 цаг 25 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 1 цаг 27 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 1 цаг 29 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 1 цаг 30 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 1 цаг 31 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 1 цаг 33 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 5 цаг 21 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 5 цаг 22 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 5 цаг 23 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 5 цаг 23 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 5 цаг 23 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 5 цаг 24 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 5 цаг 25 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 7 цаг 19 мин Аюулгүй байдал эхний дүрэм 8 цаг 7 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 8 цаг 58 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 9 цаг 1 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 9 цаг 2 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 9 цаг 2 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top