x

ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго

Иранд өрнөсөн өнөөгийн хувьсгалт бослогыг тайлж ойлгуулахын тулд 2018 онд бичиж хэвлүүлсэн “ШХАБ & «Нэг Бүс-Нэг Зам», Хятад & Opoс” номоосоо уншигчдад хүргэж байна.

ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго 

  • Иранд өрнөсөн өнөөгийн хувьсгалт бослогыг тайлж ойлгуулахын тулд 2018 онд бичиж хэвлүүлсэн “ШХАБ & «Нэг Бүс-Нэг Зам», Хятад & Opoс” номоосоо уншигчдад хүргэе.
  • “2018 он, ШХАБ-д жинхлээгүй ажиглагч Иран жинхлэхийн төлөө хэрхэн тэмцэж байсан тэр үеийн түүх.
  • Орос, Хятадын хамгийн ойрын түнш, холбоотон энэ улсад одоо тэр дэглэм нь нурсан. Нөхцөл байдал өөр болсон.
  • ШХАБ-ыг өөрийг нь эвгүй байдалд Иран оруулчих магадлалтай.
  • Ираны хувьсгал ШХАБ-ын Шанхайн үзэл санааны эсрэг эргэчихлээ.

Харилцан бие биенээ нөхөх зарчим дээр ШХАБ ыг төлөвшүүлэх байр сууриа энэ байгууллагын ажиглагч Иран илэрхийлдэг ба аюулгүй байдал, эрчим хүч гэсэн хоёр асуудал дээр төвлөрч ажиллана гэсэн зорилготой. Энэ тухай Ираны Холбоо, мэдээллийн технологийн сайд Махмуд Ваэзи Петербургийн олон улсын форумын «ШХАБ ба Их Евразийн түншлэл төлөвших хэтийн төлөв» гэх салбар хуралдаан дээр 2017 онд зарласан. 

Иран нь ШХАБ-ыг 4 чиглэлээр харж байна: 

  1. Аюулгүй байдал, тогтвортой байдал. Бүс нутагтаа энх тайван, тогтвортой байдлыг бид хангасан байх нь нэн чухал; 
  2. «Эдийн засаг ба зах зээл» гэх нэг чиглэл буй; 
  3. Тээвэр. Иран бол Торгоны замын нэг хэсэг бөгөөд одоо «Умард-Өмнөд» коридорын нэг хэсэг; 
  4. Эрчим хүч. Иран нь нефть, хийн салбарыг онцгой анхаарна гэжээ. 

Энэ дөрөв дээрээ тулгуурлан Иран нь ШХАБ-тай харилцан нөхөх замаар хамтран ажиллах ба ШХАБ-ын дотоодод эв нэгдэл маш чухал, харилцан ажиллагаа нь улам “их том” байхыг Иран хүснэ, энэ бол сайн гарц, түүний төлөө чармайх хэрэгтэй ажээ. Ираныг бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх асуудлыг 2017.06.08-09-нд Астанагийн саммит дээр шийдүүлчих санаатай Орос хөөцөлдөөд дэмжигдээгүй. ОХУ ын зүгээс юу гэж үзсэн бэ? “Иран бол ШХАБ-д жинхлэх ээлжит кандидат мөн” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Бахтиер Хакимов зарласан ба ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов “Ираны ШХАБ-д элсэх нь цаг хугацааны асуудал” хэмээн Самаркандад олон улсын бага хурал дээр палхийтэл мэдэгдэж байв. Түүний ярьсан нь: 

  • Иран бидэнтэй нийлнэ гэдэгт надад эргэлзээ алга. Төрийн тэргүүн нар шийдвэр гаргах нь л үлдээд байна. Ирсэн өргөдөл тун буурьтай, бидний ажил ч буурьтай явагдаж байна. Тэгэхлээр цаг хугацааны асуудал үлджээ гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Тэгэхдээ жил болгон эгнээгээ тэлнэ гэдэг нь ШХАБ-ын зорилго биш. 
  • Элсэе гэдэг өргөдлөө хэд хэдэн улс орон, түүний дотор Афганистан, Иран өгчихөөд байна. Бидэнд хангалттай олон өргөдөл ирлээ. Тухайлбал Иран, Афганистанаас гадна ч байна. Тэд бүгдээрээ бүрэн эрхт гишүүн болохыг хүсчээ. Хамгийн чухал хүчин зүйл гэж бий. Тэр бол консенсус. Эхлээд бүх улс орон өөрийн шийдвэрээ гаргана, дараа нь хамтын шийдвэр гарна. 
  • Байгууллагад маань элсэе гэж байгаа бол улс орныхоо дотоодод буурьтай олон ажлыг амжуулах хэрэгтэй. 2001 оноос хойшхи гол гол бүх баримт бичигт нэгдэж орох ёстой. ШХАБ-д элсүүлдэг процедурын тухайд шинээр шийдвэр гаргах боломжтой. Гэхдээ оочер дугаар гэж байх ёсгүй гэжээ. 

ШХАБ-ын хоёр том даргаас ийм дэмжлэг авсан, ОХУ дэмжиж буй нь илт болсон учир Иран нь 2017, 2018 онд хоёр жил дараалан ээлжээ хүлээжээ. Энэ сацуу ЕАЭС-тай чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээр байгуулж, тэгснээрээ лалын бүгд найрамдах энэ улс «Евразийн эргүүлэг»-т ойртох ёстой хэмээн тооцоолсон. Нөгөө талаас Ираныг ЕАЭС-д элсүүлэх санал санаачилгаа гишүүн орнууд нь өөрсдөө илэрхийлсэн, тэр нь эдийн засгийн гэхээсээ геополитикийн өнцгөөс яригдах, хэрэв тэгж авч үзэх аваас Иран нь ЕАЭС-ийн төдийгүй ШХАБ-ын гишүүн байх учиртай. ЕАЭС-ийн гишүүд нь хуучин Зөвлөлтийн орон зайд СССР сэргэхээс сэргийлж, аль болох хуучин зөвлөлтийн биш орнуудаар эгнээгээ тэлэх хүсэлтэй, түүнд Иран бэлээхэн түнш гэж харагджээ. 

Ираны төлөвлөгөө санаархал хэрэгжихэд хамгийн ихээр ундууцаж саад хийж буй нь Тажикистан гэдэгт итгэх хүн олонгүй. Гэвч 2017 онд Астанад чуулах үед Ираныг ШХАБ-ын хүрээндээ илүү гүнзгий татан оруулъя гэдэг дээр ихэнхи гишүүд нь дэмжсэн байр суурьтай байхад Тажикистан ганцаараа шахуу эсэргүүцэж байжээ. Душанбе бол ямар ч утгаар Оросыг сөрөөд, Тегераныг хүчлэн бариад байх жинтэй улс биш. Исламабад, Дели хоёр ШХАБ руу хэрхэн элссэн, буулт хийх ямар ямар үйл явц өрнөсөн талаар «Шанхайн найм» гэх форматаар Циндаод анх удаа чуулах үед судлаачид бишгүй хөндсөн. Тэгэхлээр буулт хийлцэн байж хэн нэгнээ жинхлүүлдэг үйл явц хэлбэршин тогтжээ гэсэн үг. Буулт хийлцэн байж Ираныг элсүүлнэ гэвэл бүтэхгүй хэмээн ШХАБ-ын ЕНБД-ын орлогч асан оросын дипломатч Михаил Коноровский мэдэгдсэн. Иранд нийтээрээ талархалтай ханддаг ч «Шанхайн найм» энэ удаа ойрын хоёр жилдээ түүнийг элсүүлэхгүй. Учир нь 

  1. Ингэхийн тулд эхлээд Тажикистаныг итгүүлэн үнэмшүүлэх хэрэгтэй. ШХАБ бол консенсусын байгууллага. Чухал шийдвэр гаргахын тулд гишүүн улсуудын хооронд ямар нэгэн ямар ч компромисс шаардлагагүй. Харин ч Бахтиер Хакимовын хэлдгээр ШХАБ нь талуудыг эвлрүүлдэг байгууллага; 
  2. Шинэ гишүүнээр элсүүлснээрээ боломжийн зөрчлийг нь «Шанхайн найм» арилгуулж чадна гэсэн итгэлтэй. Тэр утгаар Иран-Тажикистан хоёрыг эвлрүүлэх их ажил ШХАБ-ыг хүлээж байх шиг. 

Тажикистаны лалын сэргэн мандалтын намын лидер Мухиддин Кабири гэгчид Иран орогнол олгож, цаад нөхөр нь ч нутагтаа террорист ажиллагаа, зэвсэгт үймээнд бэлтгэж байсан гэсэн ял сонссон этгээд аж. Үүний сацуу Саудын Араб Тажикистаныг араас нь хатгаж, мөнгө өгч, амлаж Ираныг элсүүлэхгүй байлгах бүх боломжийг хайж байгаа гэх баримт буй, Иран нь тэгж харддаг. Саудыг үг дуугүй дэмждэг Бахрейн, Саудын олон жилийн холбоотон явсан Катар хоёр ШХАБ-д элсэх өргөдлөө өгсөн нөхцөлд хэрэв Иран-Саудын Арабын зөрчил ШХАБ-д орж ирвэл тун таагүй үйл явдал өрнөнө.

Ирантай холбоотой шинэхэн мэдээлэл бол Циндаод явагдсан ШХАБ-ын XVIII саммитын үеэр ОХУ, ЛБНИУ-ын хоёр Ерөнхийлөгч уулзсан явдал юм. Мэдээж хоёр орны хоорондын улс төр, эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэн бэхжүүлэх нь хэлэлцээний гол сэдэв байсан ба Сири дэх нөхцөл байдал, Сирийн талаархи Астанагийн яриа хэлэлцээний үйл явц, Ираныг ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болгох Ираны хүч чармайлтыг Орос тууштай дэмжих тухай ярилцсан нь анхаарал татна. Ираныг ШХАБ-ын гишүүн болгох дээр Орос тууштай дэмжсээр ирсэнд нь В.Путинд талархлаа илэрхийлж Ираны Ерөнхийлөгч хэлэхдээ ШХАБ бол аюулгүй байдлыг хангах нөлөө бүхий бүтэц мөн, Ираны хувьд энэ нь нэн чухал. Учир нь бүс нутгийн ба олон улсын зарим тоглогчдын зүгээс зэвсэг хангинуулж байгаа нөхцөлд тэгэхээс ч аргагүй гэж мэдэгджээ. Ираны энхийн цөмийн хөтөлбөрийн асуудлаархи үйл ажиллагааны бүх нийтийг хамарсан төлөвлөгөөний тухай хэлэлцээрээс АНУ дангаараа гарсантай холбогдуулан Тегеран-Москва буурьтай хэлэлцээ хийх, үүнд Орос онцгой чухал үүрэгтэй талаар Ираны Төрийн тэргүүн ярьжээ. ШХАБ ба ЕАЭС руу Израиль тэмүүлж, дотор нь орчих санаатай байгааг Ираны талаас анхааруулж, Иранд “алтан дүрэм” бий, хэрэв тэгэх аваас, Тель-Авив дотор нь орчихсон бүтэц байж таарахгүйг Рухани Путинд ёсорхолгүй сэрэмжлүүлсэн хэмээн ираны ба арабын зарим хэвлэлд бичжээ.

Нэмэлт мэдээлэл: 2025.01.17-нд (яг нэг жилийн өмнө) Москвад Владимир Путин, Масуд Пезешкиан нар Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан. ШХАБ-д Иран жинхэнэ гишүүн болсноо энэ гэрээгээр бүр ч баталгаажуулсан. Оросын цэргийн тусламжинд ихээхэн найдвар тавьсан. ОХУ нь 1991 оноос Ирантай цэргийн салбарын хамтын ажиллагаа хөгжүүлсэн. Оросын зэвсгийн гадаад зах зээлийн хамгийн найдвартайд нь Иран тооцогддог. Үүнд Т-72 танк, байлдааны хуягт машин, төрөл бүрийн онгоцууд тухайлбал Су-27, МиГ-29, Ил-76, агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн системүүд, тэдгээр үйлчилдэг ложистик бүгд Оросоос нийлүүлдэг зэвсэг-техникийн жагсаалтад орно. Сирид иргэний дайн дэгдсэн 2011 оноос хойш дэглэм унатал нь Иран, Орос хоёр цэргийн гол холбоотон нь байсан бол Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагааны холбоотон нь Иран байж, Shahed-136 хэмээх нисэгчгүй онгоцны гол нийлүүлэгч нь өнөөг хүртэл байна. 2023 оноос Ираны Алабуг хотод ийм зэвсэг үйлдвэрлэх иран-оросын хамтарсан үйлдвэр ажиллаж байна. Энэ бүхэн Ираны 2026 оны лалын эсрэг хувьсгалын дараа юу болох бол? Таны бодол?

Д.Баярхүү, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Heather Delaney (104.223.102.19)
    Love Spell Works Successfully! It is amazing how quickly Dr. Excellent brought my husband back to me. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Don't miss out on the opportunity to work with the best spell caster. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (104.223.102.19)

  • DR. ADITY (197.211.59.128)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ш.Санжсүрэнгийн нэрэмжит барилдаанд аймгийн арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 23 мин Увс аймгийн Завхан суманд 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 25 мин Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 80 дуудлага бүртгэгджээ 25 мин "Улаанбаатар марафон-2026" тэмцээнд 46 мянга гаруй хүн бүртгүүлжээ 26 мин Ам.долларын ханшийн сулрал АНУ-ын иргэдэд инфляцын дарамт учруулж байна 28 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 30 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 31 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 32 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох үйл явдлын тойм 35 мин Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны станц ирэх 10 дугаар сард ашиглалтад орно 2026-05-01 Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана 2026-05-01 Ирэх оны төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн байр суурийг тусгана 2026-05-01 Нефтийн үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд цэгтээ хүрч, 126 доллароос давлаа 2026-05-01 Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна 2026-05-01 Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаанд түүхэн амжилт гаргалаа 2026-05-01 Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ 2026-05-01 Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө 2026-05-01 Монгол Улсын 2027-2029 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн төслийг өргөн мэдүүллээ 2026-05-01 Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагуудтай уулзлаа 2026-05-01 МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026-05-01
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг он... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top