x

Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ

Нийслэлийн Засаг даргыг огцруулах сураг гарснаас хойш манай нийслэлийн орлогч нар ёстой нэг байгаа "бүх сумаа" тавьж байна аа. Гэнэт гэнэт гажиг гажиг ухаан сийлж, тэр нь бараг нэмэр гэхээсээ нэрмээс болох янзтай. Зарим нь бүр иргэдээ арай дэндүү элэглээд, элэгдээд байх шиг. Х.Нямбаатарыгаа аваръя гээд байгаа юм уу, алъя гээд байна уу?

Нийтийн тээврээр зорчвол оноо өгнө, нийтэд тустай мэдээлэл өгвөл оноо өгнө, зөв зуршилтай, байгаль орчиндоо ээлтэй иргэдийг оноожуулна, өөр юу юу гэнэ вэ. Аль нь алинаасаа үүсгэлтэйг ч таамаглах арга алга. Бодвол нийтийн тээвэр тэргүүлэх байх л даа, нийслэлийн нэн хүндрэлтэй асуудал юм чинь.

Автобусаа цагийн хуваариар нь, ойр ойрхон явуулаад байдаг, хяналт тавьж чаддаг, автобус нь хүрэлцээтэй байсан бол иргэд оноотой оноогүй автобусандаа сууна. Хөхөө өвлийн хүйтэнд гадаа хоносон машин халаагаад сууж байхыг, гараад нөгөө түгжрэлдээ орохыг, арай гэж ажил дээрээ очоод зогсоол хайж хараалаа барахыг хүн болгон ч хүсэхгүй л байх. Гэтэл манай автобусны жолооч нар яадаг билээ.

Би жишээ нь, Сүхбаатарын талбайн төв зогсоол дээрээс байнга суудаг. Чиглэлийн автобус нь ирэхгүй хүлээлгэнэ. Ирсэн хойноо "цагаа хүлээж байна" гээд холоо очоод хаалгаа хаагаад зогсчихно. Бүр 2, 3-аараа эгнээд зогсчихно гээч. Тэгээд буудал дээрх хүмүүс пиг дүүрээд, яг сайхан осгоод, хөлдүүс болоод ирэхийн цагт уралдаж ирээд авна. Даарсан, бээрсэн хүмүүс гадаа үлдэхгүйн тулд үхэн хатан зүтгээд, гахай нохой шиг чихэлдээд орно. Ингэж олноор нь хуйлруулан, дээр доор нь оруулан бах таваа хангах нь жолооч нарын хувьд нэг төрлийн зугаа бололтой юм. Автобусанд хүртэл тэгж өрсөлдөн тэмцэж орох нь бүр ерээд оны картын барааны үеэс үлдсэн "өлсгөлөн соёл" юм болов уу даа.

Тэгж зүтгэж орж байгаа хүмүүс картаа уншуулахгүй, юун карт манатай. Бүтэн автобус дүүрэхэд 2-3 хүн уншуулбал их юм. Жолооч нар нь ч тоож байгаа юмгүй. Аргагүй шүү дээ, сарын 3,5 саяын цалинтай хүнд зорчигч төлбөрөө төлнө үү байна уу хамаа байхгүй. Тэрний оронд зүгээр эхний буудлаас эцсийн буудал хүртэл цагтаа очих, цалингаа авах нь тэдний зорилго. Хоёр эгнээ зам дээр нэг чиглэлийн хоёр автобус хоорондоо уралдаад, нэгнийнхээ өмнө гарах гээд сигналдаад давхиад байна шүү дээ. Зорчигчийн аюулгүй байдал энэ тэр бүр түй ч хамаагүй.

Уг нь "автобусанд суувал оноо өгнө" гэж солиорч, солгойрч суухынхаа оронд нийтийн тээвэрт явж байгаа автобуснуудынхаа хөдөлгөөнийг хянаад байдаг бол, зорчигчдоо автобусны буудал дээр түлээ шиг бөөгнүүлээд байдаггүй бол хүмүүс хүссэн, хүсээгүй, ямар ч албадлагагүйгээр автобусандаа суух юм. Хаа байна нөгөө цахим хөгжил, ухаалаг хот энэ тэр нь. 

Одоо тэгээд дарга нараас оноо авахын тулд осгож үхэхээ хүлээгээд буудал дээр бээрч зогсох уу? Тэрнийхээ оронд "хүний эрхээр үхэхээр өөрийн эрхээр үхье" гээд хөлдүү ч гэсэн машинаа асаагаад гарна биз дээ. Утаа, түгжрэл хоёртойгоо эвлэрнэ биз дээ.

Т.Даваадалай гэдэг орлогч юу гэнэ вэ, "Зөв зуршилтай, байгаль орчиндоо ээлтэй иргэдийг оноожуулна" гэнэ үү. Бас юун тэнэгрэл вэ? Автобусанд суугаад, явган алхаад, гудамжинд шүлсээ хаяхгүй бол зөв зуршилтай болчих уу? Уг нь хүн болгон, иргэн бүр л зөв зуршилтай, байгаль орчиндоо ээлтэй баймаар байгаа шүү дээ. Тэрэнд хот өөрөө тусалдаг баймаар байна. Ядаж зүгээр автобус хүлээдэггүй л болгочихооч. Өөрсдөө ажлаа хийж чадахгүй байж иргэдэд л хамаг асуудлаа тулгасан том том дарга нар.  

НИТХ-ын төлөөлөгч, НЗД-ын орлогч А.Амартүвшин ярьж байна, "Иргэд эрүүл, аюулгүй амьдрах орчныхоо талаар саналаа илэрхийлснийхээ төлөө оноо авч, түүнийгээ өөрсдийн хэрэгцээндээ зарцуулах боломжтой" гэнэ. Уг нь өөрсдөө "иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй орчныг бий болгоно" гэж амлаж, өрсөлдөж гарч ирсэн хүмүүс шүү дээ. Одоо гэтэл тэрийгээ маниусаар шийдүүлээд оноо өгөх юм гэнэ. Тэгвэл бид тэднийг сонгох ямар хэрэгтэй юм.

Ингэхэд манай нөхөд арай даварч байна, амьдралаас хэтэрхий тасарсан байна. Өөрсдийгөө тэнгэрийн амьтад гэж боддог бололтой. Аль дүүрэг, аль  гудамжинд, хаана, юу хэрэгтэй байна? гээд асууж сураад, судлаад явах чинь уг нь дүүрэг, нийслэлийн төлөөлөгч нарын өөрсдийнх нь хийх ёстой ажил биш юм уу. Тэгсэн чинь одоо "Иргэд санал, хүсэлтээ төрд илэрхийлдэг ч олон шат дамжлага дамждаг тул иргэдээс ирэх саналыг хурдан шуурхай шийдвэрлэх зорилгоор ийм шийдэл гаргасан" гэнээ.

Энэ одоо юу гэсэн үг вэ? Иргэн хаана, төр хаана байгаа юм? НИТХ, дүүргийн ИТХ чинь төр биш юм уу? Долоо хоног бүр, сар болгон хуралддаг хурлаараа тэгээд юу ярьдаг юм. Эсвэл хоёуланг нь тараачихаад А.Амартүвшинд даргад захиа бичээд сууж байх ёстой юу?

 Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Heather Delaney (104.223.102.19)
    Love Spell Works Successfully! It is amazing how quickly Dr. Excellent brought my husband back to me. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Don't miss out on the opportunity to work with the best spell caster. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 9 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 12 цаг 46 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 12 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 13 цаг 23 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 29 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 13 цаг 35 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 13 цаг 40 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 13 цаг 44 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 17 цаг 15 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 17 цаг 19 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 17 цаг 20 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 25 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 28 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 31 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 18 цаг 42 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 19 цаг 36 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top