x

Ерөнхий шууд сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ?

Хоёр хоногийн дараа Ерөнхий сайд Г.Занданшатар МҮОНТВ-ийн шууд ярилцлагад орж, иргэдийн асуултад хариулахаар болсон. Иргэдийн асуулт, саналыг И-Монголиа, D-gov.mn сайт, "11-11" төвийн утсаар хүлээж авахаар болсон.

Гэвч иргэдийн илгээсэн бүх асуулт, санал бодлыг шууд нэвтрүүлгийн гурван цагт багтааж бүгдийг ярих боломжгүй учраас Ерөнхий сайдаас эчнээ асуух ганц асуулт байна. Хотын дарга Х.Нямбаатарыг хэзээ чөлөөлөх вэ?

Шинэ оны энхний өдрүүдэд Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар цэргүүдээ /нийлэлийн 9 дүүргийн татварын хэлтсийн дарга нар/ дагуулан АНЭУ-ын Дубай хотод хаанаас санхүүжүүлсэн нь тодорхойгүй, хэнийх нь мэдэгдэхгүй мөнгөөр ажил төрлөө хаян барин аялан зугаалсан хэрэг мандсан.  дүүгийн татварын хэлтсийн дарга нар нийслэлийн татварын газрын даргатайгаа хуугаараа ажлаа хүлээлгэж өгөөд байгаа.  

Нэгдүгээрт дээрх нөхөд дээр ажилладаг байгууллагын зүгээс албан томилолт бичигдээгүй, амралтаа аваагүй байсан учраас ажлын байраа дур мэдэн хаясан буюу ажил тасалсан хэрэгт унаад байгаа. Ерөнхий газрын дарга буюу шууд удирдлага нь “Аяллыг цуцал” гэдэг үүрэг өгчихөөд байхад Нийслэлийн татварын газрын дарга “Би чөлөө өгсөн, хариуцлагаа хүлээнэ” гэж хэлээд ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон.

Хоёрдугаарт аяллыг санхүүжүүлсэн этгээд одоо болтол тодорхойгүй. Сангийн сайд “төсвөөс зардал гаргаагүй” гэж хэлсэн. Аялагч этгээдүүд мөн өөрсдөө зардлаа төлөөгүй гэдгээ хүлээсэн. Аяллыг “нийслэлээс зохион байгуулсан” гэдэг гуравхан үгтэй, зардлаа хаанаас гаргуулсан, хэнээр төлүүлсэн бэ? гэдэг асуултад хэн нь улайгаагүй. Цахиур Төмөр хошуу алгасч адуу туудаг шиг л тас гүрийж байгаа. Ажлаа алдахаас айхгүй мөртлөө ивээн тэтгэгчээ илчлэхээс эмээж байна гэдэг бол ард нь асар том “но” байна аа л гэсэн үг.

Тэгэхээр энэ бол нэгдүгээрт төрийн алба хаагчийн ёс зүй, ажлын байрны дүрэм журам зөрчсөн үйлдэл. Хоёрдугаарт, авилга, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн албан тушаалын гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй. Тэр ч утгаараа Ерөнхий сайд Г.Занданшатар Нийслэлийн татварын газрын даргыг дүүргийн дарга нартай хамт ажлаа хүлээлгэж өг гэдэг шаардлага тавьсан. Зүй ёсны шаардлага.

Гэвч авилгын гэмт хэрэг гэдэг хоёр талтай. Авилга авсан нь байхад өгсөн хүн бас байдаг. Манай Эрүүгийн хуулиар авсан, өгсөн этгээд хоёулаа ялтай. Тиймээс нөхдийг ажлын байраа орхиход хүргэсэн нөгөө талын этгээдийг хуулийн байгууллага олж тогтоох ёстой. Зуун жилийн өмнө Цахиур Төмөрийн туусан адуу хотын даргын сейфэнд хэвтэж байна гэж лав байхгүй.

Энэ шалтгаанаар хотын даргыг чөлөөлөх тухай асуудал өнгөрсөн амралтын өдрүүдээр яригдаж эхэлсэн ч “Хотын даргын суудлыг хэн залгамжлах вэ?” гэдэг хэрүүлээс болоод гацаанд орж байгаа бололтой. Хэн нэг нь санаатай, санаагүй “Хот байгуулалт, барилга орон сууцжилтын яамны сайд Э.Бат-Амгалан хотын дарга болох гэнэ” гэдэг бор шувуу нисгээд, араас нь “тэр ч биш шүү, энэ ч биш шүү” гэсэн соошил түрэлтүүд. УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүн байж болох ч хотын даргын ажлыг хавсардаг хууль байхгүй. Х.Нямбаатар шиг гишүүнээсээ, сайдаасаа татгалзаад бууж ирдэггүй л юм бол. Тэгж болдог байлаа ч МАН, Засгийн газар энэ үзэгдлийг хоёр дахиа давтаж, жишиг болгож болохгүй. Хэтэрхий увайгүй харагдана.

Товчхондоо хотын даргыг чөлөөлөх эсэх нь эхний асуудал. Чөлөөлж гэмээн дараачийн томилгооны тухай ярих ёстой. Тэр болтол хотын даргын олон орлогчоос хэн нэг нь үүрэг гүйцэтгэгч хийгээд байж болно шүү дээ. Бидний сайн таних нь нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай гэж мэдэхгүй юмгүй, оролцохгүй асуудалгүй “сайн эр” бий. Санкт-Петербургийн Зам Харилцааны Их сургуулийг зүтгүүрийн инженер мэргэжлээр төгссөн, 2017 онд Австралийн Күийсландын Их сургуульд инженер-бизнесийн удирдлага хосолсон мэргэжлээр мастер хамгаалсан гэх мэт, хоосонгүй л нөхөр. Долоо хоног замын цас арилгаж, давс цацахад үүнээс илүү боловсрол шаардахгүй. Манай Х.Нямбаатар ч гэсэн хувийн дээд сургуульд эрх зүйчээр сурсан боловч болгоод л байсан. Тэгж байтал нам, засаг маань эрх биш дараагийн хүнийг томилж л таарна.

Манай зарим нөхөд "Хотын дарга аймаар гоё бордюр тавьсан. Муусайн ТҮЦ-нийхний цусыг нь хольж, байгаад хотоо аягүй өнгө үзэмжтэй болгосон. Сэлбэ, Дунд голын бургасыг янзын гоё тайрсан. Ажил хийсэн хүн алдаж болдоггүй юмуу?" гэх гээд байдаг. Өөрийнхөө сонгосон албан тушаал дээр өөрт оногдсон ажлаа хийгээд явж байгаа хүн "Би та нарын төлөө чөмгөө дундартал зүтгэж байхад та муусайн нар..." гэж хийрхэх ч гэсэн тэнэгрэл. Хууль зөрчихгүй, хулгай хийхгүй байх нь чинь хотын дарга байтугай жирийн иргэнд тавигддаг хориг. Хотын дарга учраас хуулиас гадуур гэдэг эрх дарх, дур зорго байх ёсгүй. 

Тиймээс Х.Нямбаатарын оронд хэнийг томилох вэ? гэдэг нэгдүгээр асуудал биш. Харин Х.Нямбаатарыгаа буулгаж чадах уу, үгүй юу гэдэг л МАН-ын, Засгийн газар, Ерөнхий сайдын толгой өвдөх асуудал болоод байна. Хаа хамаагүй Ерөнхийлөгчийн сонгууль, нам доторх зодоон гэх мэтээр төөрүүлээд, тойруулаад баймааргүй байна. Тиймээс Ерөнхий сайдаас шууд асууя, хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ?

Б.СЭМҮҮН

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Heather Delaney (104.223.102.19)
    Love Spell Works Successfully! It is amazing how quickly Dr. Excellent brought my husband back to me. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Don't miss out on the opportunity to work with the best spell caster. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
  • Heather Delaney (104.223.102.19)
    Love Spell Works Successfully! It is amazing how quickly Dr. Excellent brought my husband back to me. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Don't miss out on the opportunity to work with the best spell caster. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (129.205.124.228)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top