x

Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя!

“Үгийн урлагийн хөгжилд зарчмын чанартай нөлөө үзүүлсэн “Нууц товчоо”- ноос өнөө үеийг хүртэлх Монголын уран зохиолын гурван өндөрлөгийг тодорхойлж болно. Энэ бол Данзанравжаа, Ванчинбалын Инжаннаш ба Дашдоржийн Нацагдорж гурав юм. Энэ гурван яруу найрагчийн аль нь ч Монголын уран зохиолын хөгжлийн үеийн үеийн бие даасан хэсэг болж чадсан юм”. Монгол судлаач Л.Г Скородумовагийн дүгнэлт.

“Д.Нацагдоржийн уран зохиолын үнэ цэнийг эрх баригч давхаргын хэрэгцээ шаардлага хангаагүй юм. Улс төр, нийгмийн тогтолцоо зэргээс огт хамааралгүйгээр, түүний уран зохиолыг нандигнан уншиж ирсэн хүмүүсийн хайр хүндлэл байсан учир зохиол бүтээл нь хойчийн үед өвлөгдөн үлдсэн болно” харин энэ бол судлаач Шибаяма Ютакагийн ажиглалт.

Д.Нацагдоржийн уран бүтээл Монголын орчин цагийн утга зохиол төлөвшин хөгжихөд зүйрлэшгүй хувь нэмэр оруулсныг дотоод гадаадын судлаачдын дүгнэлт, өдгөө ард түмний сэтгэлд мөр бадаг, үг өгүүлбэрээрээр хадаатай буй уран бүтээл нь гэрчилдэг. Үүнээс гадна тэрээр Монголын гурван төрд 12 наснаасаа зүтгэж, Д.Сүхбаатар жанжны нарийн бичгийн дарга, намын төв хорооны гишүүнээс эхлээд Дотоодыг хамгаалах яаманд нэн хариуцлагатай албанаа төр төлөвшин тогтож буй үед зүтгэж байсан үндэсний том сэхээтэн билээ. Монгол Улсын анхны Үндсэн хуулийн эхийг Д.Нацагдорж өөрийн гараар сийрүүлэн бичсэн нь эдүгээ Үндэсний төв архивт буй. Басхүү Судар бичгийн хүрээлэнд Түүхийн секторыг үүсгэн байгуулалцаж төрийн хар хүн, эрдэмтэн, зохиолч гэсэн гурвалсан морьтой амьдарчээ. Дашдоржийн Нацагдорж хорвоо дээр 31 жил амьдрахдаа туулсан зүйл, бүтээсэн үйл хэргийн тухай энэ нийтлэлийг дагалдах он цагийн товчлолд дурдсан тул илүүг үл нуршин гол яриандаа оръё.

Цаг ирж, нөхцөл бүрджээ

Цаасан мөнгө нь эдүгээ цагт гүйлгээний зориулалтаа улам бүр алдаж, улс орнуудын түүх, соёлоо сурталчилах хэрэглүүр болж хувирч байна. Сүүлийн үед шинэчлэгдэн хэвлэгдэж буй мөнгөн дэвсгэртүүдийн хандлага ч үүнийг гэрчилнэ. Монгол Улс маань ч бас алдарт зохиолч, соён гэгээрүүлэгчдийнхээ гэгээн дүрийг мөнгөн дэвсгэрт дээрээ залах цаг болжээ. Миний санахаар орчин цагийн монгол утга зохиолын хэлийг хөгжин төлөвшихөд гол нөлөө үзүүлж, цаг төрийн хэрэгт хүчээ өргөсөн Дашдоржийн Нацагдоржийн дүрийг аль нэг мөнгөн дэвсгэрт дээр залахад буруудах зүйлгүй мэт. Нэр алдар, үйлс бүтээл нь цагийн шалгуурыг давж, хойч үеийнхээ сэтгэл зүрхийг догдлуулсаар байгаа их зохиолчоо ийнхүү мөнхжүүлэх нь хөшөөний газрыг нь булаацалдахаас илүү өнө хойчийг харсан алхам хэмээн мунхагланам.

Дэлхийн жишиг: Төрийг үндэслэгч, тусгаар тогтнолын баатар, дараа нь зохиолч

Ер нь ямар хүний дүрийг төрийн мөнгөн дэвсгэрт дээр мөнхөлдөг юм бэ? Дэлхийн улс орнуудын жишгийг харвал хэд хэдэн бичигдээгүй хууль байна.

Юун түрүүнд, тухайн улсын төрийн тогтолцоог үндэслэж, үндэстний ухамсрыг бий болгосон удирдагчдаа төрийн мөнгөн дэвсгэрт дээр мөнхлөх нь хамгийн түгээмэл байна. Үүнтэй зэрэгцэн тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, хувьсгалыг оройлон манлайлсан улстөрч, цэргийн зүтгэлтнүүдийнхээ дүрийг мөнгөн дэвсгэрт дээрээ мөнхөлдөг жишиг байна. Тухайлбал, өмнөд хөрш маань орчин үеийн Хятадыг үндэслэгч Мао Зэ Дунийг юань дээрээ залсан байхад, хойд хөрш маань Оросын их шинэчлэлийн эцэг гэгддэг Нэгдүгээр Петрийн хөргийг 500- тын рубль дээрээ залжээ. Украинчууд Новгородын ван Нэгдүгээр Владимирыг нэгтийн дэвсгэрт дээрээ, Канадчууд 1911- 1920 онд тус улсын удирдсан Ерөнхий сайд асан Роберт Борденийг 100-тын доллар дээрээ, Пакистанчууд “Үндэстний эцэг” Мухаммед Али Жинаг бүх дэвсгэрт дээрээ, Энэтхэгчүүд эцэг Махатма Гандигаа бүх дэвсгэрт дээрээ, Өмнөд Солонгосчууд Чосоны хаан Сэжүнийг 10- тын вон дээр дүрсэлсэн байна.

Сонирхолтой нь үүний дараагаар мөнгөн дэвсгэрт дээр зохиолч, яруу найрагчдын дүр хамгийн их тохиолдож буй юм. Тухайн үндэстний эх хэлний гайхамшиг болсон, зохиол бүтээл нь үндэстэн даяар уншигддаг цэцэн мэргэдээ соёлт ертөнц мөнгөн дэвсгэрт дээрээ мөнхөлдөг нь бичигдээгүй хууль аж. Энэ нь өөрийн хэл соёлоо тунхаглан зарлаж, сурталчилж буй олон утгыг өөртөө агуулж буй нь илт. Азарбейжан, Киргиз зэрэг дундад Азийн орнууд мөнгөн дэвсгэрт дээрээ заавал яруу найрагч, зохиолчоо дүрсэлдэг байна. Хөгшин Европын соёлт орнууд ч зохиолч, сэтгэгчдээ мөнгөн дэвсгэрт дээрээ мөнхөлдөг нь нэгэнт уламжлал болжээ. Харин хожуу тусгаар тогтнолоо олсон Африкийн орнууд ихэвчлэн улстөрч, тусгаар тогтнолын баатруудаа л мөнхлөхөөс биш, зохиолч хүн мөнгөн дэвсгэрт дээрээ залсан нь үгүй. Мөнгөн дэвсгэрт дээр заларсан зохиолчдын тухай ярина гэвэл цаас хүрэлцэхгүй. Гэхдээ энд жишээ болгож цөөн улсын мөнгөн дэвсгэртийг нийтэллээ.

Армений жижиг мөнгөн дэвсгэртүүд үндсэндээ яруу найрагч, зохиолчдын хөргүүд. 50-тын драм дээрээс агуу хөгжмийн зохиолч Рам Хачатуряныг олох бол Егиш Чарент, Ховхан Туманян, Аветик Исахьян гэсэн гурван найрагчийг 1000, 5000, 10000-тын дэвсгэртээс олж харна.

Румынчууд яруу найрагч, жүжгийн зохиолч Люсиен Блага, романтик найрагч Михаи Эминеску нараа мөнгөн дэвсгэрт дээрээ мөнхөлжээ.

Финляндууд 20-тын марк дээрээ Ваина Линна хэмээх романчаа, Унгарчууд их найрагч Эндрэ Адигаа, Ирланчууд 10-тын паунд дээрээ Робинзон Крузогийн зохиолч Жонатан Свифтийг хожмоо модернизмын эцэг Жеймс Жойсыг, 20-тын паунд дээрээ яруу найрагч Ульям Батлер Ийтсийг, Норвегичүүд 100-тын крон дээрээ яруу найрагч Хэнрик Вергеланд, 1000-тын крон дээрээ орчин цагийн агуу жүжгийн зохиолч Хенбрих Ибсенийг, Испаничууд Нобелийн шагналт Хуан Рамон Хименизийг, Гүржүүд 10-тын лари дээрээ яруу найрагч Акаки Церели, 100-тын дэвсгэрт дээрээ “Барсан хэвнэгт баатар” туулийн зохиогч Шота Руставелиг, Шотландчууд 10-тын пунт дээр Роберт Бөрнс, Даничууд агуу Ханс Кристиан Андерсоныг 10-тын крон дээрээ, Туркчууд 50-тын лир дээрээ Фатьма Алие Топузыг гэх мэтээр дурдаад байвал улс орон нь хүндэтгэн мөнгөн дэвсгэрт дээрээ залсан зохиолчдын нэрс барагдахгүй.

Латин америк, Испани хэлт орнуудад их зохиолчдоо заавал нэг мөнгөн дэвсгэрт дээр залдаг аж. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Колумбичууд их бичгийн хүн Габриэль Гарсиа Маркесаа дурсан 50-тын песо дээрээ дүрийг нь мөнхөлсөн.

Латин америк, Испани хэлт орнуудад их зохиолчдоо заавал нэг мөнгөн дэвсгэрт дээр залдаг аж. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Колумбичууд их бичгийн хүн Габриэль Гарсиа Маркесаа дурсан 50-тын песо дээрээ дүрийг нь мөнхөлсөн.

Англичууд агуу романч Чарльз Диккенсийг 1992 он хүртэл 10-тын фунт стерлинг дээрээ залж, халааг нь Чарльз Дарвин авсан. Харин 2017 оноос эхлэн алдарт зохиолч Жейн Остин 10-тын фунт дээр заларч байна.

Япончууд мөнгөн дэвсгэртээрээ дамжуулж уран зохиолоо сурталчлах кампанит ажил явуулаад байх шиг л санагддаг. Генжийн туульсыг бичсэн нь дэлхийн анхны роман гэгддэг Мурасаки Шикибүгийн дүр, зохиолын үйл явдлыг 2000-тын иен дээрээ залж байв. Харин орчин цагийн анхны эмэгтэй романч Ичьё Хигучигийн дүрийг 5000-тын иен дээр мөнхөлсөн. Үүнээс өмнө Японы орчин үеийн утга зохиолыг үндэслэгч хэмээгддэг Нацумэ Соосеки 1984-2004 оны хооронд 1000-тын иен дээр заларч байлаа.

Шотландын ард түмэн алдарт зохиолч Роберт Луис Стивенсоныг нэгтийн дэвсгэрт дээрээ 1994 онд залжээ. Түүний “Доктор Жэкил Ноён Хайд хоёрт тохиолдсон жигтэй явдал”, “Эрдэнэсийн арал” зохиолуудыг манай уншигчид мэднэ. Харин тавтын дэвсгэрт дээрээ агуу романч Валтер Скоттыг залжээ.

Энэ мэтчилэн үндэстэн, үр хойч нь дурсан санаж, эдийн засгийн тусгаар тогтнол, бүтээмжийн илэрхийлэл болсон мөнгөн дэвсгэрт дээрээ хүндэтгэн залсан зохиолчдыг нэрлээд байвал манай сэтгүүлийн хуудас хүрэлцэхгүй.

Залахдаа хүрвэл хэрхэх вэ?

Хэрэв мөнгөн дэвсгэрт дээрээ Д.Нацагдоржийг залахад хүрвэл ажил Монголбанкнаас эхэлнэ. Төрийн мөнгөн дэвсгэртийн тухай асуудлыг Төв банкны хуулиар зохицуулдаг. Уг хуулийн тавдугаар зүйлд, Монголбанкны үйл ажиллагааны чиглэлийн эхэнд, “Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах” асуудлыг тусгаад, улмаар долдугаар зүйлд нь, “Монгол Улсын мөнгөн тэмдэгт нь цаасан дэвсгэрт болон зоосон хэлбэртэй байна. Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн хэв загварыг Улсын Их Хурал батална” хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл мөнгөн дэвсгэртийн хэв загварт өөрчлөлт оруулах эрх, түүнийг санаачлах боломж УИХ, түүний гишүүдэд байна.

Мэдээж хэрэг мөнгөн дэвсгэрт шинээр хэвлэх ажил нь сэтгэлийн хөөрлөөр хийчих ажил биш. Хамгийн сүүлд 20 мянгатын дэвсгэртийн нөөц дахин бүрдүүлэх ажил 2017 оноос эхлэн хоёр жил үргэлжилсэн баримт бий. Тэгэхээр Д.Нацагдоржийг мөнгөн дэвсгэрт дээр залах ажлыг энэ оноос эхлүүлэхэд ямартай ч 2026 онд 120 жилийнх нь ойгоор гаргачихаж болохоор л харагдаж буй юм. Загвар гаргах, агуулгыг нь тодорхойлох ажилд утга зохиол, урлагийн салбарынхан ханцуй шамлан орох нь ч дамжиггүй. Цаасан мөнгийг дэлхийд ойлгуулсан монголчууд их зохиолчийнхоо 120 жилийн ойгоор 100-тын дэвсгэрт дээр ч болтугай дүрийг нь залах болтугай.

Я.Баяраа

"ҮНДЭСТНИЙ ТОЙМ" сэтгүүл. 2022.02.08 №05(456)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Heather Delaney (104.223.102.19)
    Love Spell Works Successfully! It is amazing how quickly Dr. Excellent brought my husband back to me. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Don't miss out on the opportunity to work with the best spell caster. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.57.92.9)
    зөв шүү ! Дэмжинэ
    2026 оны 01 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоёр орны харилцааны шинэ цагийн эхлэл гэж бид харж байна 16 мин Нийгмийн даатгалын сангийн хүүгийн орлого 87.1 тэрбум төгрөгт хүрэв 26 мин Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? 1 цаг 6 мин Х.Ганхуяг: “Шинэ хоршоо”-той холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт боловсруулж байна 1 цаг 35 мин Э.Макрон Францын цөмийн цэнэгт хошууны тоог нэмэгдүүлэх тушаал өгөв 1 цаг 44 мин Монголд 1000 амьд төрөлт тутамд 2.3 хүүхэд сонсголын эмгэгтэй оношлогдож байна 1 цаг 53 мин Германы тамирчид Паралимпын наадмын нээлтийн ёслолоос татгалзлаа 1 цаг 54 мин Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэжээ 1 цаг 59 мин Сарнай идсэн ямааны шөл 2 цаг 3 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна 2 цаг 8 мин Чингис хаан Үндэсний музей нь байнгын үзүүллэгийн танхимууддаа өдөрт 450-500 үзэгчдэд үйлчлэх хүчин чадалтай 16 цаг 22 мин “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг хэмнэнэ 16 цаг 26 мин Цахим хэрэглээг багасгаж, өв соёлоо танин мэдэх хөтөлбөр хэрэгжиж байна 16 цаг 27 мин Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 16 цаг 29 мин Монголбанк оны эхний хоёр сард 396.1 кг үнэт металл худалдан авчээ 16 цаг 36 мин М.Адилсайхан: Эрүүл мэндийн салбарт улс төржвөл иргэд хохирдог гэдгийг битгий мартаасай 17 цаг 16 мин Өнөөдөр орой сарны бүтэн хиртэлт болно 17 цаг 41 мин “Цалинтай ээж”-ийн тэтгэмжийг 500 000 төгрөг болгохыг 54.997 хүн дэмжжээ 18 цаг 11 мин Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана 18 цаг 27 мин "Реал Мадрид" энэ улирлын анхны дараалсан хожигдлоо хүлээв 19 цаг 19 мин
iИх уншсан
УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эх... Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарла... Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлө... Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл о... Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сургуулийн барилга цуурч, хич... ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөв...
Top