x

Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм

Өнгөрсөн амралтын өдрүүдийн гол дуулиан хотын дарга Х.Нямбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх тухай байлаа. Чөлөөлөх ёстой үндэслэл, шалтгаан маш олон байвч шалтаг нь нийслэлийн есөн дүүргийн татварын албаны дарга нар шинэ оны эхний өдрүүдэд ажлаа хаян зугаацсан Дубайн аялал.

Энэ удаагийн аялалд ямар нэгэн албан томилолт байхгүй, аялагчид амралтаа аваагүй, дээр нь уг аяллыг хаанаас санхүүжүүлсэн нь тодорхойгүй байсан явдал асуудлын гол учиг болов. Дубайн аялал "гэрэл цохьсоны" дараа Сангийн сайд Б.Жавхлан хамгийн түрүүнд нэрээ цэвэрлэсэн. "Аяллын талаар би юу ч мэдээгүй, би байтугай ТЕГ-ын дарга нь ч өөрөө мэдээгүй байсан" хэмээн мэдэгдсэн. Харин ТЕГ-ын дарга Б.Цогтнаран "Аяллыг цуцалсныг дүүргүүдийн Татварын дарга нарт дуулгаж, хариу мэдэгдэхийг Нийслэлийн татварын газрын даргад үүрэг болгосон ч маргааш нь Дубай руу ниссэн байсан" гэжээ.

Нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатар "Аяллын зардлыг төсвөөс санхүүжүүлээгүй, хувиасаа гаргаагүй, нийслэлээс зохион байгуулсан" гэх боловч нийслэлийн төсвөөс ч бас мөнгө гараагүй гэсэн болохоор асуудал "но"-той болоод явчихаж байгаа юм. Эх сурвалж нь тодорхойгүй энэ мөнгө шууд хотын дарга Х.Нямбаатар луу хөтөлсөн хэрэг. Харин хотын дарга өнөөдрийг хүртэл таг чиг. Гэхдээ бас чимээгүй байна уу гэтэл чимээ гаргаад байх юмаа. Нийгмийн сүлжээгээр дүүрэн Х.Нямбаатарын троллууд оволзож байна. Х.Нямбаатар шиг хотын дарга урьд өмнө байгаагүй л гэнэ. Хятадаас мидлинг авч нийслэлийг утаанаас салгасан, AI камераар түгжрэлийг ялсан л гэнэ. Татварын дарга нарыг ч гэсэн санаатайгаар Дубай явуулаад, Х.Нямбаатарыг золиос болголоо л гэжээ. 

Х.Нямбаатар ч гэсэн өөрөө зүгээр суусангүй, өчигдөр орой жишээ нь өөрийг нь шүүмжилсэн иргэнтэй нийгмийн сүлжээгээр хэрэлдэж, "Ах нь чамайг бодвол хувьд ч ажилласан, төрд ч ажилласан, бүтээсэн түүхтэй, бүтээх төлөвлөгөөтэй, шилдэг багтай. Монгол Улс 40 жил мөрөөдөөд чадаагүй ТЭЦ-5 гэх мэт олон төслүүдээ урагшлуулах гээд хуцаж байгаа ноход руу чулуу шидэх завгүй явна" гэж томорчээ. Тэрийг нь яасан ч олон шэйрлэдэг юм. Нэгдүгээрт, энэ бол их л бачимдсан хүний үг байх. Хоёрдугаарт энэ мессежийг эгэл жирийн иргэдэд бас шууд хаяглаагүй ч юм шиг. 

Өмнө хэлсэнчлэн, Х.Нямбаатарыг огцруулах үндэслэл, шалтгаан ганц хоёроор тогтохгүй. Бордюрын шахаа, Сэлбийн далан, ТҮЦ-ийнхэнтэй хийсэн дажин гэх мэтчилэн иргэдийг чирэгдүүлсэн, эд хөрөнгө сүйтгэсэн олон ч ажил бий бий. Гэхдээ татварынхны саяын аялал "авилгын шинж чанартай" гэж үзсэнд гол учир байгаа юм. Яг нөгөө орлогоо нотолж чадаагүй Л.Оюун-Эрдэнийн хэрэг шиг.

Учир нь Нийслэлийн татварын газрын нийслэлд харьяалагддаггүй. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн татварыг цуглуулдаг болохоос биш нийслэлийн Засаг даргад шууд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, босоо удирдлага нь ТЕГ, Сангийн яам.

Тэгэхээр нийслэлээс энэ нөхдийг аялал зугаалганд явуулах нь авилгын шинж чанартай гэж тооцох бүрэн боломжтой. Нийслэлийн төсвөөс мөнгө гараагүй /тэр нь ч гэсэн хууль бус/ гэж үзвэл аль нэг ААН-ээс авилга авсан байж таарна. Тэгээд тэрийг нь "нийслэлээс зохион байгуулсан арга хэмжээ" гэхээр хотын дарга шууд холбогдож таараад байна. Энэ бол үндэслэл мөн.

Гэвч Х.Нямбаатарыг албанаас чөлөөлөх бол үндсэндээ ял биш, шагнал юм. Хоёр жилийн дараа мань хүн "Хотын дарга байхдаа ийм их ажил хийсэн, ингэж ажилласан хүнийг золиосонд гаргасан" гээд УИХ-д нэр дэвшинэ. Харин нийслэлийнхэнд учруулсан хор хохирол нь бахь байдгаараа үлдэнэ. Арыг нь цэвэрлэх гэж бас нэг хүн гарч ирээд "ялгадас" дээр нь хэдэнтээ халтирна. Яг одоогийн Ерөнхий сайд шиг. 

Тийм болохоор шударгаар хэлэхэд одоо бол Х.Нямбаатарын хувьд уйлан гоншигонох, уурлаж ундууцах цаг ерөөсөө биш. Угаасаа үнэмшилгүй. Харин ч баярлаж талархах ёстой юм. Өөрөө ч өмнө нь /2025.12.20/ "2028 оны УИХ-ын сонгуульд инженер нэртэй сүгэнцрийн дэвшсэн тойрогт нэр дэвшинэ" хэмээн УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг ам авсан. Одоо тэр зорилго нь ч биелж байх шиг байна.

Х.Нямбаатар хотын даргаар ажилласан сүүлийн хоёр жилийн гаруйн хугацаанд нийслэлийн төсөв бараг дөрөв дахин нэмэгдсэн. 2026 онд зарцуулах төсөв нь гэхэд 11 их наяд. Атал нийслэлчүүдэд юу наалдсан бэ? Энэ их ялаас өөрөөр яаж мултрах вэ, тэр хүн?!

Зарим хүмүүс "МАН-ын улс төрийн зодоон, нам доторх тэмцэл, Ерөнхийлөгчийн сонгууль" энэ тэр гээд улс төрийн том том гаргалгаанууд хийж байх шиг л байна. Гэхдээ нийслэлчүүд, ер нь хүн болгон МАН дотор амьдардаггүй гэдгийг л сана. МАН-ын асуудал МАН-даа, манийн асуудал маньдаа л үлдэнэ.

Б.СЭМҮҮН 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Heather Delaney (104.223.102.19)
    Love Spell Works Successfully! It is amazing how quickly Dr. Excellent brought my husband back to me. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Don't miss out on the opportunity to work with the best spell caster. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
  • DR. ADITYA (129.205.124.228)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 21 | Хариулах
  • DR. ADITY (197.211.52.77)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2026 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.57.92.9)
    нямбаатар сайн ажиллаж байгаа шүү
    2026 оны 01 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 9 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 12 цаг 46 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 12 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 13 цаг 23 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 29 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 13 цаг 35 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 13 цаг 40 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 13 цаг 44 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 17 цаг 15 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 17 цаг 19 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 17 цаг 20 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 25 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 28 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 31 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 18 цаг 42 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 19 цаг 36 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top