x

Хувьчлалаас хөрөнгө босгоё, алдагдалтай компаниудаасаа салъя

Засгийн газраас Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх чиглэлээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэдээллийг сонсож, энэ чиглэлээр Үндсэн чиглэл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлтгэх үүргийг сайд нарт өглөө. Энэ үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудыг өөрчлөн зохион байгуулах, хувьчлах, биржээр дамжуулж олон нийтэд нээлттэй хувьцааг нь арилжаалдаг хувьцаат компани болгох үндсэн чиглэлийн төслийг танилцуулсан байна.

Энэ төслөөр бол Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой, Монголросцветмет ТӨҮГ-аас гадна эрчим хүчний 11 компани, МИАТ ТӨХК, Төрийн банк, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн корпораци зэрэг 20 компанийн 10-66 хүртэлх хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох юм байна. Мэдээж зарим чиг үүргийн хувьд давхардсан компаниудыг татан буулгах, нэгтгэх зэрэг нэлээд ажлууд энэ хүрээнд явагдана.

Хамгийн чухал нь хувьчлалуудыг хийхээр боллоо. Энэ үйл явцыг өмч хувьчлалын хоёр дахь давалгаа ч гэж ойлгож болно. Томоохон үйлдвэрүүд, цахилгаан станцууд хувьчлагдахаар болж байна. Энэ ажлыг эрт орой хэзээ нэгэн цагт хийх л ёстой байсан. Харин ч манайхан оройтож хөдөлж байна.

Одоо хүмүүсийн хамгийн их анхаарал хандуулах зүйл эдгээр хувьчлалуудыг яаж хийх вэ гэдэг асуудал юм. Жишээ нь, “Хэдэн олигархи нь нүүрснийхээ мөнгөөр хуу хамах гээд алгаа үрчээд сууж байгаа... “ гэж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлж байна. Ийм болгоомжлол бидэнд бүгдэд маань л байгаа. Энэ тийм оргүй хийрхүү төсөөлөл ч биш. Өнгөрснөөс үлдсэн муу өв бидэнд байгаа юу гэвэл байгаа шүү дээ. Тийм ч учраас иргэдэд болгоомжлох, үл итгэх, айх зэрэг сэтгэл зүйн асуудлууд үүсэж байгаа.

Монгол Улс 1990 онд ардчилсан хувьсгал ялсны дараа анхны өмч хувьчлалаа хийсэн. Их ба бага хувьчлал нэрийн дор ягаан, цэнхэр тасалбарууд тарааж, 475 компанийн хувьцааг худалдсан. Уг нь 10,000 төгрөгөөр хувьцаа худалдаж аваад хувийн компанийн эзэн болох боломжийг иргэдэд олгосон. Харамсалтай нь тухайн үеийн төр засаг малыг малчдад, орон сууцыг иргэдэд хувьчилж чадсанаас бусдыг нь тийм ч амжилттай явуулж чадаагүй. Иргэд 7,000 төгрөгийн цэнхэр тасалбараа ямар гээчийн үнэ цэнтэй зүйл болохыг ч ойлголгүй өнгөрсөн. Мэдлэггүй, мэдээлэлгүй учраас хөрөнгийн зах зээл гэдэг юмаа бид ойлгоогүй хэлмэгдсэн. Бидэнд ойлгуулах ямар ч ажиллагааг хийгээгүй. Ийм нөхцөлд шууруулаад өнгөрсөн болохоор өмч хувьчлал дээр сайн өв бараг үлдээгүй гэдэгтэй бидний ихэнх санал нэгддэг.

Өмч хувьчлалыг тэгж эрхийн бичгийн үндсэн дээр явуулсан нь зарчмын хувьд гаднаасаа тэгш хуваарилалт мэт харагддаг боловч амьдрал дээр энэ нь тэгш бус байдлыг бий болгоход өндөр нөлөө үзүүлсэн гэж гадны томоохон шинжээчид ч дүгнэдэг юм билээ.

Тухайлбал, Их Британийн Манчестерийн Их Сургуулийн профессор Фрэдерик Никсон, Бернард Волтерс нар одоогоос 20 жилийн өмнө  "Хувьчлал, орлогын хуваарилалт, ядуурал: Монгол Улсын туршлагаас" гэдэг сэдэвтэй томоохон судалгааны ажлыг хийсэн байдаг. 1990 оноос хойших хугацаанд Монгол Улсад өрнөсөн өмч хувьчлалын процесс, түүний үр дагавар нь ядуурал, тэгш бус байдалд хэрхэн нөлөөлсөн талаар маш нухацтай үндэслэл бүхий тэр дүгнэлтийг уншиж байснаа санаж байна.  

Зөвлөмжүүдээс нь “ Монголчууд дараа дараагийн хувьчлалыг хийхдээ эн тэргүүнд ил тод байдалд ихээхэн ач холбогдол өгөх хэрэгтэй. Тухайлбал, өмч хувьчлалын талаарх мэдээллийг олон нийтдээ хүртээмжтэй таниулах нь маш чухал” гэсэн санаа их тод санагдаж байна. Учир нь манай алдаа эндээс эхэлсэн. Хаалттай шахам, хам хум хийсэн өмч хувьчлалын анхны үеийн алдааг одоо бид хэрхэвч давтаж болохгүй.  
Бүх юм нээлттэй өнөө үед ч иргэд хувьчлалын талаарх мэдээллийг маш түгшүүртэйгээр хүлээж авч байна.

Одоо яах юм бол доо, ард түмэн бас л хоосон хоцрох уу. Яаж ард түмэн жаахан ч гэсэн “юм”- тай болох вэ гэсэн яриа хөөрөө л гадуур өрнөж байна. Үнэхээр зориглон барьж авсан дээрээ үүнийгээ сайн хийгээд, иргэд нь хөрөнгийн зах зээлийн ойлголттой болцгоож, үр дүнд нь өөрсдөө үндэснийхээ компаниудад хувьцаа эзэмшдэг болчихвол үнэхээр сэргэлт гэхээс өөр юу гэх билээ.

Үйлдвэрүүд хувьцаа гаргаад хөрөнгийн биржээр нээлттэй зарах хэрэгтэй. Дэлхий яаж хийдэг вэ, яг тэгж л хийх хэрэгтэй. Сайн туршлагууд дүүрэн байна. Хамгийн энгийнээр хэлэхэд иргэн Доржид хүссэн хувьцааг өөрийн боломж бололцоогоороо авч болох бүх замыг нээлттэй болгох, авсанаа дараа нь чөлөөтэй арилжих дэлхийн жишгийн механизмыг нь хийж өгөх л явдал юм. Энэ нь үнэт цаасны зах зээлийг зүй зохистойгоор хөгжүүлэх л асуудал.

Мэдээж энэ том төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бэлтгэл ажлыг өндөр түвшинд хийх чухал. Одоо улцганаад, ухарч няцаад байлгүй зоригтойхон хөдөлцгөөе. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30-аас дээш хувийг хувьчлах хэрэгтэй.

Ахин хэлэхэд бэлтгэл ажил маш их. Төрийн өмчийг хувьчлах, нээлттэй компани болгож биржээр хувьцааг арилжаалахаас өмнө эхлээд төрийн өмчийн суурь хууль тогтоомж, жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах заалтууд, өрсөлдөөний тухай хуулийн заалтууд гэх мэт олон хууль тогтоомжоо шинэчилж, сайжруулах ёстой болно. Энэ ажлын хүрээнд иргэдийнхээ зах зээлийн мэдлэгийг тэлэх, ялангуяа хөрөнгийн зах зээлийн мэдрэмжийг нь хөгжүүлэх тал дээр манай мэргэжлийн эдийн засагчид чадлаараа ажиллах хэрэгтэй байна.

2015 онд болсон японы Шуудан группын хувьчлалыг явуулсан аргачлалыг дэлхий дахинд ихээхэн үнэлж, тухайн үед маш их мэдээлж байсан. Энэ бол гадаад дотоодын томоохон андеррайтерийн компаниудтай хамтран өргөн хүрээнд хувьцааг нь олон нийтэд санал болгосон үлгэр жишээ төсөл юм. Иргэд нь Шуудан Группийн хувьцаанаас 200 тэрбум иенийн хувьцаа худалдан авчээ. Нийтдээ 1.8 сая хувьцаа эзэмшигч шинээр төрөн гарлаа гээд л шуугиж байсан. Мэдээж зохион байгуулалт, бодлогын шийдлүүд дээр нь үй олон гайхалтай идеи байж таарна. Энэ дотроос Засгийн газраас нь компанит ажил зохион байгуулж, хувьчлалыг иргэдэд асар өргөн сурталчилж, иргэдийнхээ оролцоог татсан туршлагуудыг нь сайн анхаарч судлах хэрэгтэй. Ерөөсөө ард иргэдийг хувьчлалд өргөнөөр оролцуулах тэр боломжийг бий болгох нь л хамгийн чухал.
Мөн үнэ цэнтэй, ард түмэндээ өгөөжтэй, улс орондоо хэрэгтэй хувьчлалуудыг явуулж чадсан улс орнуудыг ажиглахад тэд улс төрийн шийдлийг хойш тавьдаг.  Эдийн засгийн шинэчлэлийн бодлогоо, зах зээлийн бодлогоо, бизнесийнхээ үзэл санааг урд нь тавьдаг юм билээ л дээ.
Мэдээж хувьчлал явуулсан муу туршлагууд ч бидний багш. Жишээ нь, эрчим хүчний салбарын хувьчлал дээр гарсан алдаатай бодлогууд дэлхий дээр маш олон.

Тухайлбал, Аргентин улсад эрчим хүчний компаниудаа хувьчилсны дараа хөрөнгө оруулалт нэмэгдсэн ч удахгүй үнэ өсч, тог тасрах нь ихэссэн. Хувьчилж авсан компаниуд нь зөвхөн ашигтай бүсэд л үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн чадамжгүй алслагдсан бүс нутгуудыг хаясан. Сүүлдээ Төр нь хяналт тавьж чадахгүй болсон. Филиппинд гэхэд эрчим хүчний нийлүүлэлтийг хувийн компаниудад шилжүүлсний дараа тарифын өсөлт нь гаарсан. Иргэдийн хэрэглээний зардал асар их нэмэгдэж, ядуурал нь тэлсэн байдаг. Энэ бүх хувьчлалын түүхүүд бол тэр чигээрээ сурах бичиг.

Өнөөдөр монголын Төр шиг өөртөө баахан өмч хураачихаад, улсын төсвийн орлого тасалдах зовлонгоосоо салж чадахгүй сууж байдаг арчаагаа алдсан Төр байхгүй. Одоо ядаж хувьчлалаас хөрөнгө босгоё, алдагдалтай компаниудаасаа салъя гэхээс өөр яалтай билээ. Гэхдээ бид энэ үйл явцыг өмнөх шигээ төрийн өмчийг үнэгүйдүүлж авах гэсэн, ийм ажилд гаршсан, улс төр бизнес дамнасан бүлэглэлүүдийн өгөөш болж хэрхэвч болохгүй. Үүнийгээ хаа хаанаа мэдэж байх ёстой. Хэдий болтол гэнэн цагааны туйл явцгаах юм бэ.

Б.Ганчимэг, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Edward CEO (105.163.1.18)
    THE BEST WAY TO RECOVER YOUR LOST FUNDS OR CRYPTO CONTACT; GEO COORDINATES RECOVERY HACKER? Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack You can recover bitcoin and other cryptocurrency with the help of GEO COORDINATES RECOVERY HACKER. They can help you retrieve your cryptocurrency if you fell victim to a fraudulent scam and lost bitcoin or other cryptocurrency. I never thought I would fall victim to a crypto scam until I was convinced of a crypto investment scam that saw me lose all my entire assets worth $957,000 to a crypto investment manager who convinced me I could earn more from my investment. I thought it was all gone for good but I kept looking for ways to get back my stolen crypto assets and finally came across GEO COORDINATES RECOVERY HACKER, a crypto recovery company that has been very successful in the recovery of crypto for many other victims of crypto scams and people who lost access to their crypto. Their comprehensive understanding of blockchain technology and cryptocurrency systems was evident in their thorough and meticulous approach to resolving my issue. I’m truly grateful for their help as I was able to recover my stolen crypto assets and get my life back together. I highly recommend their services to anyone out there. I hope this information reaches someone truly in need of it.
    2026 оны 01 сарын 01 | Хариулах
  • Nick Mike (51.89.194.81)
    HIRE THE HACK ANGELS RECOVERY EXPERT TO RECLAIM BACK LOST BITCOIN FROM SCAMMERS I incurred a significant financial setback, losing $1.2 million in Bitcoin and USDT. It was as if I was dreaming. I was left in shock, my hope of recovering the money dwindling. Despite my efforts with authorities. I started searching the internet for a legitimate and genuine recovery expert to recoup my stolen funds in USDT. One month after the incident, while researching online, I discovered an article about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Its expertise in crypto recovery. I reached out to them and was astonished by the efficiency and professionalism of their team. Employing sophisticated software tools, they was able to totally retrieve my funds using his recovery tools and tech prowess. It was a smooth and swift service. I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT to anyone who has been a victim of Bitcoin scams. With their team of experienced professionals and cutting-edge technology, they can help you recover your lost funds quickly and efficiently. Contact them today for a free consultation. WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com )
    2026 оны 12 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 3 цаг 8 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 3 цаг 14 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 3 цаг 16 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 3 цаг 18 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 3 цаг 19 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 3 цаг 20 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 3 цаг 22 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 7 цаг 10 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 7 цаг 11 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 7 цаг 12 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 7 цаг 12 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 7 цаг 12 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 7 цаг 13 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 7 цаг 14 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 9 цаг 8 мин Аюулгүй байдал эхний дүрэм 9 цаг 56 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 10 цаг 47 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 10 цаг 50 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 10 цаг 51 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 51 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top