x

Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их...

УИХ-аар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдлээ. Ер нь бол монголчууд бид найрлаж наадамлан амьдарч байна гэхэд хилсдэхгүй. Энгийнээр хэлэхэд бидэнд баяр маань ихдээд байна. Энэ хэмнэлээсээ болоод ажилгүй, анхиагүй, амарч цэнгэхэд хамаг цагаа зарцуулж байдаг, үйлдвэрлэлгүй, өөрсдөө юугаа ч хийж чаддаггүй өрөвдөлтэй улс орон болсон нь хөдөлбөргүй үнэн. Хөлгүй найр цэнгэлд умбан, зун намрын зургаан сар талаа там болтол давхилдана. Үлдсэн зургаан сард нь үүрэндээ ирж, утаа түгжрэлээ гэнэт авч хэлэлцэн, эцэс төгсгөлгүй хэрэлдэнэ. 

Сүүлдээ эрхбиш өөрийн эрхгүй биднийг нөмөрчихсөн энэ залхаг байдлаасаа гарахыг хүсэж байх шиг байна. Хаа хаанаа санал нэгдэж ч байх шиг байна. 

Улс үндэстэн болгонд үндэсний баярууд бий. Монголчуудын хувьд сар шинийн баяр буюу цагаан сар, наадам хоёр хамгийн том нь. Энэ хоёр баяраа сайхан тэмдэглэж өнгөрөөдөг, бусдынх нь хувьд хуульчлалгүй орхих хувилбар бидэнд илүү тохирох юм шиг санагддаг. Үндэсний их баяр наадам, цагаан сар хоёроороо хүмүүсээ бүх нийтээр нь амраачихдаг. Бусад баяруудыг иргэд өөрсдөө мэдээд сайн дурын үндсэн дээр тэмдэглэх яахаа мэддэг байвал илүү амар биш үү. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Бямбацогт “Монголчууд бидэнд баяр багадаагүй, амралт цөөдөөгүй. Гагцхүү зөв зохицуулалт хэрэгтэй. Амралт, бүтээмж хоёрын харьцаа зохистой байх учиртай. Цагаан сарын битүүний өдрөөс эхлээд амарчихвал хөдөө орон нутаг руу зорчих иргэд маань яарахгүй, хотоос гарах гэж түгжрэл үүсгэлгүй явах боломж бүрдэнэ. Мөн наадмын өдрүүдэд ч гэсэн нутагтаа очоод наадамлах, үр хүүхдээ агаар салхинд гаргах гэсэн хүмүүсийн цуваа ихэсдэг. Тэгэхээр Цагаан сар болон наадмын баярын өдөр амралтын өдөртэй давхцаж байвал дараагийн ажлын өдрийг нь амралтын өдөр болгож сунгах, харин бусад баярын өдөр амралтын өдөр таарвал тэр өдрөө л баярлаад өнгөрдөг байх нь амьдралд ойрхон шийдвэр болно” хэмээн байр сууриа илэрхийлжээ. 

Үүнээс харахад олон нийт ч, эрх баригчид ч энэ асуудал дээр ойролцоо байр суурьтай байх шиг байна. Ер нь бол нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийнхаа дагуу монголчууд жилдээ бүх нийтээрээ16 хоног амардаг. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар зургаа, Цагаан сараар гурав, Шинэ жилээр нэг, Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр нэг, Хүүхдийн баяраар нэг, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдрөөр нэг, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр нэг, Бүгд найрамдах улс тунхагласан өдрөөр нэг, Бурхан багшийн Их дүйчин өдрөөр нэг гээд жилд есөн баяр тохиолдуулж 16 өдөр амардаг юм байна. Ингээд харахаар шалихгүй л юм байна шүү дээ гэж хэлж болно. Гол зүйл манайх ажилгүйдэл өндөр хувьтай, өөрсдөө үйлдвэрлэгч орон биш болохоор нэлэнхүйдээ “амарч” байдаг болчихсонд байгаа юм. 

Өнгөрч буй 2025 онд бид хэрхэн яаж бүх нийтээрээ амарч,тэмдэглэлт өдрүүдийг хэрхэн өнгөрүүлснээ эргэн харж үзэх үү.  

1.Шинэ жилийн баяр - Нэгдүгээр сарын 1-нд /лхагва гараг/

2.Цагаан сар - Гуравдугаар сарын 1, 2, 3 /бямба, ням, даваа/

3.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр - Гуравдугаар сарын 8 /бямба гараг/

4. Бурхан багшийн Их дүйчин өдөр - Зургаадугаар сарын 11 /лхагва гараг/

5.Хүүхдийн баяр - Зургадугаар сарын 1 /ням гараг/

6.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр - Долоодугаар сарын 11-15 /баасан, бямба, ням, даваа, мягмар/

7.Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр - Арваннэгдүгээр сарын 21 /баасан гараг/

8.Бүгд найрамдах улс тунхагласан өдөр - Арваннэгдүгээр сарын 26 /лхагва гараг/ гэсэн ийм баяруудыг тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээр амарчээ. 

Одоо Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр гэж Арванхоёрдугаар сарын 29-д болно. Долоо хоногийн эхний өдөр таарсан харагдаж байна. Яг ингээд харахаар хууль ёсоор хоёр том үндэсний баяраа л өргөн дэлгэр тэмдэглэдэг болох нь яалт ч үгүй зөв харагдаж байгаа биз. 

Дэлхийн улс орнуудын жишгийг харж үзэхэд жилд 36 баяр тэмдэглэдэг орнууд ч байна. Жишээлбэл, Венесуэль...Тэдний тэмдэглэдэг дээрх 36 баярынх нь 24 нь албан ёсны баяр гэж байгаа. Энэ албан ёсны баярынхаа 12 өдөр нь улс даяараа амардаг. Мөн Франц улс жилдээ 36 баяр тэмдэглэдэг. Гэхдээ түүнээс 11 нь бүх нийтийн амралтын өдөр байдаг. Албан байгууллагууд нь ажилтнуудаа жилд нэг сар цалинтай амраадаг. Тэр хэрээрээ хатуу зарчимтай, шаардлага өндөр. Тэдний бүх юм манайхаас өөр. Үүнийг эрхбиш мэдэж байгаа биз ээ. 

Бид ямар ч байсан баяр цэнгэл, амралтын асуудлаа цэгцэлж авах нь зөв. Өнгөрч буй 2025 оны 365 хоногийн 251 нь ажлын, 98 нь амралтын өдөр байлаа. Ингээд харахад жилийн 100 өдөр нь бид амарчихдаг. Дээрээс нь бүх нийтээр амрах өдрүүд гээд бод. Энэ бүхнийг тооцож эргэцүүлсэн зарим иргэд ерөөсөө ажлын зургаан өдөрт шилжвэл яасан юм бэ, бид баяр наадам, амралт цэнгэлээр бялуурчихлаа. Халамж нэхсэн, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, дороо хий эргэсэн хэсэг маань улам олширлоо гэцгээж байна. Бүх юм нэг тийм уруудсан шинж рүүгээ дунгуйдчихлаа гэдгийг мэдрээд л зарим маань ингэж янз бүрийн санал санаачилгууд гаргаж байгаа биз ээ. 

Яг одоогийн байдлаар 72 мянган аж ахуй нэгж татварын өртэй байна. Аж ахуйн нэгжүүд нь өдөрт хэд хэдээрээ хаалгаа барьж буй ийм үед хувийн хэвшлээ хэрхэн яаж татварын дарамтнаас гаргах вэ гэдэг асуудал тулгамдсан зүйл болоод байна. Гэтэл манай Төр улам дээрээс нь дарамталж, данс тооцоог нь хааж байгааг татвар төлөгчид асар их эгдүүцэн эсэргүүцэж эхэллээ. 

Манайд болж буй эдгээр үйл явц бол ажлын байргүй, хөдөлмөр эрхлэлт байхгүй оронд л болдог үйл явдлууд шүү дээ. 

Б.Ганчимэг, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Edward CEO (105.163.1.18)
    THE BEST WAY TO RECOVER YOUR LOST FUNDS OR CRYPTO CONTACT; GEO COORDINATES RECOVERY HACKER? Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack You can recover bitcoin and other cryptocurrency with the help of GEO COORDINATES RECOVERY HACKER. They can help you retrieve your cryptocurrency if you fell victim to a fraudulent scam and lost bitcoin or other cryptocurrency. I never thought I would fall victim to a crypto scam until I was convinced of a crypto investment scam that saw me lose all my entire assets worth $957,000 to a crypto investment manager who convinced me I could earn more from my investment. I thought it was all gone for good but I kept looking for ways to get back my stolen crypto assets and finally came across GEO COORDINATES RECOVERY HACKER, a crypto recovery company that has been very successful in the recovery of crypto for many other victims of crypto scams and people who lost access to their crypto. Their comprehensive understanding of blockchain technology and cryptocurrency systems was evident in their thorough and meticulous approach to resolving my issue. I’m truly grateful for their help as I was able to recover my stolen crypto assets and get my life back together. I highly recommend their services to anyone out there. I hope this information reaches someone truly in need of it.
    2026 оны 01 сарын 01 | Хариулах
  • Nick Mike (51.89.194.81)
    HIRE THE HACK ANGELS RECOVERY EXPERT TO RECLAIM BACK LOST BITCOIN FROM SCAMMERS I incurred a significant financial setback, losing $1.2 million in Bitcoin and USDT. It was as if I was dreaming. I was left in shock, my hope of recovering the money dwindling. Despite my efforts with authorities. I started searching the internet for a legitimate and genuine recovery expert to recoup my stolen funds in USDT. One month after the incident, while researching online, I discovered an article about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Its expertise in crypto recovery. I reached out to them and was astonished by the efficiency and professionalism of their team. Employing sophisticated software tools, they was able to totally retrieve my funds using his recovery tools and tech prowess. It was a smooth and swift service. I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT to anyone who has been a victim of Bitcoin scams. With their team of experienced professionals and cutting-edge technology, they can help you recover your lost funds quickly and efficiently. Contact them today for a free consultation. WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com )
    2026 оны 12 сарын 31 | Хариулах
  • Фз (202.126.88.199)
    Цагаан сарыг хотод тэмдэглэхээ больх хэрэгтэй зан үйл ахуй амьдралд зохицохгүй байна мал хотын бүсэд байлгахыг хориглодог байж малчин ардын уламжлалтай баярыг яаж тэмдэглэхийн....хөдөө мал ахуй эрхэлдэг иргэд малчдын өвлийг өнөтөй давсаны баяр болгож тэмдэглэх нь зан үйл ахуй амьдралд зохицож байна малчид амралтын өдөр байдаггүй хотын төсвийн ажилтай ЗГ, УИХ цалингаа аваад амралтын өдөр таарвал нөхөж амраад сайхан байдаг байх...харин хувиараа хөдөлмөрлөдөг иргэд төр засаг амарч дуусахыг хүлээж ажилгүй орлогогүй байсаар ажил эхлэхийг хүлээсээр суух нь зохимжгүй иргэдэд дарамттай байна цагаан сарыг тэмдэглэдэггүй иргэд үндэстэн ястан байдаг... харин наадамыг бүх монгол үндэстэн ястан өргөн дэлгэр тэмдэглэдэг учраас сар амарч баярладаг байвал сайхан байна
    2025 оны 12 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Уржигдар 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Уржигдар 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Уржигдар 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Уржигдар 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 2026-07-31 The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 2026-07-31 Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 2026-07-31 Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2026-07-31 Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 2026-07-31 НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 2026-07-31 Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 2026-07-31
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы...
Top