x

Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж

Өнөөдөр дэлхийн хэмжээний компанийг удирдана гэдэг хэзээ хэзээнээс илүү хүнд сорилт болжээ.

Геополитикийн тодорхой бус байдал, эмзэг нийлүүлэлтийн сүлжээ, технологийн тасралтгүй өөрчлөлт, мөн урьдчилан таамаглах боломжгүй гэнэтийн томоохон үйл явдлуудын дунд стратегийн чиг баримжаа тогтоож, олон мянган ажилтныг урамшуулан нэг зорилгын дор нэгтгэх нь амаргүй ажил юм. Ийм нөхцөлд манлайлал гэдэг нь зөвхөн шийдвэр гаргах чадвар бус, харин өөрийгөө болон орчноо зөв удирдах ухаан болж хувирч байна.

2025 онд дэлхийн хэмжээний зургаан компанийн гүйцэтгэх захирлуудтай хийсэн ярианаас харахад, тэд өөр өөр салбар, өөр өөр улс оронд ажилладаг ч амжилттай манлайллыг тодорхойлдог хэд хэдэн нийтлэг чанарыг онцолж байв. Тэдний ярианаас ил тод, шулуун шударга харилцаа бий болгох, ажлыг бусдад итгэлтэйгээр хуваарилж, өөрийн давтагдашгүй үнэ цэнэ нэмдэг хэсэгт төвлөрөх, мөн тогтворгүй орчинд дотоод төвөө хадгалж, тасралтгүй суралцах нь онцгой чухал болох нь тодорхой харагдсан юм.

Инженерийн салбарын дэлхийн аварга компанийн гүйцэтгэх захирал Мортен Виеродын хувьд ил тод байдал, итгэлцэл нь өндөр гүйцэтгэлтэй байгууллагын үндэс гэж үздэг. Тэрээр удирдагч хүн нээлттэй байж, хариуд нь ил тод байдал, хариуцлагыг шаардах ёстой гэж итгэдэг. Мөн тэвчээргүй байдлыг сул тал бус, өнөөдөр үр дүн гаргах, сайжрах эрмэлзэл хэмээн хардаг. Гэхдээ үйлдэл дээр хурдтай, үр дүн дээр тэвчээртэй байх ёстойг онцолдог. Түүний хувьд санал шүүмжлэл нь эелдэг боловч шулуун, үнэнч байх ёстой бөгөөд ажилтнуудаа өөрийнх нь өнцгөөс асуудлыг харж, нэг шат дээшлэн сэтгэхийг уриалдаг. Ингэснээр шийдвэр илүү бодитой болж, байгууллагын дотоод итгэлцэл бэхэждэг гэж үздэг.

Олон арван жил нэг компанид ажиллаж, дээд удирдлагын түвшинд хүрсэн Mars компанийн гүйцэтгэх захирал Пол Вайхраухын хувьд хамгийн том өөрчлөлт нь өөрөө бүхнийг хийдэг удирдагчаас, бусдыг удирддаг удирдагч болох явдал байжээ. Өнөөдөр тэрээр амжилтыг хувийн оролцоогоор бус, багаа хэрхэн чадавхжуулж, зөв ойлголцол, чанартай яриа хэлэлцүүлэг бий болгож байгаагаар хэмждэг. Түүний баг тогтмол хэцүү шийдвэрүүдийг урьдчилан хэлэлцэж, зан төлөв, харилцааны асуудлыг ч ил тод ярилцдаг. Гэхдээ гүйцэтгэх захирлын хувьд компанийн эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстойг онцолж, шаардлагатай үед сайн харилцаатай ч гэлээ тохирохгүй удирдагчтай салах зориг хэрэгтэйг онцолжээ.

Keppel компанийн гүйцэтгэх захирал Ло Чин Хуа олон жилийн турш компанийнхаа томоохон өөрчлөлтийг удирдахдаа өөртөө хэт хатуу хандахаас зайлсхийж, үйл явцад итгэх хандлагыг баримталж иржээ. Тэрээр зарим үед өөрийгөө гаднаас нь харж, том зургаар сэтгэх нь дарамтыг даван туулахад тусалдаг гэж үздэг. Зах зээлийн богино хугацааны үнэлгээнд бус, өөрсдийн хийж буй зөв үйлдэлд төвлөрөх нь урт хугацаанд үр дүнгээ өгнө гэдэгт итгэдэг. Өдөр тутмын ажилдаа тэрээр зөвхөн өөрийн бодитоор үнэ цэнэ нэмж чадна гэж үзсэн хэсэгтээ оролцож, бусдыг итгэлтэйгээр ажлаа хийх боломж олгодог.

Данийн био шинжлэх ухааны компанийн гүйцэтгэх захирал Эстер Байгет удирдагч хүний ажлыг бүх хариултыг мэдэх бус, зөв асуултыг тавьж чаддаг байхтай холбодог гэжээ. Тэрээр олон улсын байгууллагууд, бизнесийн хүрээлэлтэй идэвхтэй харилцаж, дэлхийд өрнөж буй дохио, чиг хандлагыг анзаарч, түүнийг компанийн стратегид шингээхийг өөрийн гол үүрэг гэж үздэг. Түүний ойлголтоор гүйцэтгэх захирлын ажил бол гадагш гарч, мэдэрч, холбож, харсан зүйлээ буцааж байгууллагадаа авчрах явдал юм. Геополитик, экспортын хязгаарлалт, стратегийн ашиг сонирхлын огтлолцолд орших ASML компанийн гүйцэтгэх захирал Кристоф Фукеда руу байдал, төвлөрлийг орчин үеийн манлайллын гол чанар гэж тодорхойлдог.

Түүний хэлснээр удирдагч хүн макро эдийн засаг, олон улсын улс төрийг хянаж чадахгүй ч бүтээгдэхүүн, харилцаа, ирээдүйд чухал зах зээлийг хянах боломжтой. Эдгээрийг зөв удирдаж чадвал түр зуурын бэрхшээл байсан ч нөхцөл байдал эцэстээ сайжирна гэж үздэг. Мөн өөрийгөө бусдад батлах хэрэгцээнээс ангижирснаар илүү чөлөөтэй сэтгэж, бүтээлч шийдэл гаргах орон зай үүсдэг хэмээн онцолдог.

Hindustan Unilever компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Рохит Жава өөрийн урт хугацааны карьерыг өнөөдрийн гүйцэтгэл, маргаашийн өөрчлөлтийг зэрэг удирдах чадвартай холбон тайлбарладаг. Тэрээр тав, арван жил тутамд өөрөөсөө “Би цааш хэрхэн өсөх вэ” гэж асууж, шаардлагатай ур чадвараа зориудаар хөгжүүлж иржээ. Үнэт зүйлс нь тогтвортой үлдсэн ч, олон улс дамнан ажилласан туршлага нь уян хатан байдал, өөрийгөө эргэцүүлэх чадварыг нь гүнзгийрүүлсэн байна. Тогтмол уншиж, дахин эргэцүүлж, өмнө нь амжилт авчирсан зүйл цаашид заавал үр дүн өгөхгүй байж болохыг ухамсарлах нь түүний хувьд тасралтгүй хөгжлийн үндэс юм.

Эдгээр зургаан гүйцэтгэх захирлын туршлагаас харахад өнөөгийн манлайлал нь эрх мэдэл, хяналтаас илүүтэй итгэлцэл, төвлөрөл, өөрийгөө таних чадварт тулгуурлаж байна. Гадаад орчин хэчнээн тогтворгүй байсан ч удирдагч хүн дотоод төвөө олж, өөрийн хянаж чадах зүйлдээ төвлөрч чадвал баг, байгууллагаа тогтвортой урагшлуулах боломжтой юм.

Энэхүү нийтлэл нь “The New York Times” сонинд 2025.12.15-нд нийтлэгдсэнийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэв. Нийтлэлийн зохиогч: Jean-François Manzoni

Орчуулсан: М.Мядагбадам, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 9 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 12 цаг 46 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 12 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 13 цаг 23 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 29 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 13 цаг 34 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 13 цаг 39 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 13 цаг 44 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 17 цаг 15 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 17 цаг 19 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 17 цаг 20 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 25 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 28 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 31 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 18 цаг 42 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 19 цаг 36 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top