x

Газрын ховор элемэнт

Газрын ховор элемэнт /ГХЭ/, ховор гэдэг нь “олдоц ховор” гэсэн үг биш, хаа сайгүй бий. Тасагны овоог ухахад ч жаахан юм олдож магадгүй. Асуудлын гол нь цул бөөгнөрөл хэлбэрээр олдох нь ховор, нийт 17 метал байдгаас хоорондоо маш төстэй химийн шинж чанартайтул ялгаж салгах, цэвэршүүлэхэд асар их хими, инженерийн мэдлэг шаарддаг. Бас ГХЭ нь цацраг идэвхт бодис биш, үнэндээ бид бүгдээрээ ГХЭ-д хүрээлэгдэж амьдардаг. Гар утас, дрон, ТВ, LED дэлгэц, чихэвч, орчин үеийн мэдрэгчтэй хөргөгч, угаалгын машинд хүртэл ГХЭ бий. Технологи хөгжихийн хэрээр ГХЭ биднийг улам бүр хүрээлнэ. Хэдэн жишээ дурдъя.

Бүх өнгийг улаан, ногоон, хөх гурван өнгөний холимогоор илэрхийлж болдог. LED дэлгэц, утас, ТВ-ийн пиксел бүрт энэ гурван өнгийг илэрхийлэх жижигхэээээнн ГХЭ зоочихсон гээд бүдүүн бараг ойлгочихож болно. Дэлгэцийг тогонд залгахад Европиум элемэнт электрон шилжилт хийж улаан гэрэл ялгаруулна, Тербий элемэнт ногоон өнгө гаргана. Hybrid машин баттерэйн зүрх нь Лантан элемэнт. Цахилгаан машины Li-ion баттерэйд ГХЭнь тогтвортой байдал, аюулгүй байдлыг сайжруулах “допинг” хэлбэрээр оролцож баттерэйн насыг уртасгана.

Чихэвч, чанга яригч, дрон, цахилгаан машинд дуу, хөдөлгөөн үүсгэж байгаа зүйл бол хүчтэй байнгын соронз. Тэр нь энгийн соронз биш Неодим элемэнт дээр суурилсан хайлш /металуудыг хооронд нь холиход хайлш үүснэ хэхэ/. Жижигхэн хэрнээ асар хүчтэй соронз. Хэрвээ энэ соронз байгаагүй бол өнөөгийн нимгэн утас, жижиг чихэвч, олон минут нисдэг дрон ямар ч боломжгүй. Дрон гэнэт хөгжиж, утасгүй чихэвч гарч ирсэн нь ГХЭ-ийн л ач. Неодим соронзтой мотор байхгүй бол дрон жижиг, хүчтэй, тогтвортой байж чадахгүй. Камерын өнгө, мэдрэгчийн нарийвчлал, гироскопийн тогтвортой байдалд хүртэл ГХЭ суурьтай материалууд оролцож байна. Дрон, робот, AI, зэвсэг бүгд ГХЭ-ээс хамааралтай болсон.Товчхондоо “газрын ховор элемэнт” бол ирээдүйн “газрын тос”. Гэхдээ газрын тосгүй бол машин явахгүй, газрын ховор элемэнтгүй бол ертөнц “асахгүй” гэсэн үг.

Газрын ховор элемент өөрөө аюултай бодис биш. Харин гол эрсдэл нь олборлолт, боловсруулалтын шатанд байдаг. Хүчил, хаягдал, дагалдах цацраг идэвхт элементүүд л жинхэнэ асуудал. Тиймээс өндөр хөгжилтэй олон улс олборлолтоос татгалзаж, харин Хятад коммунист төрийн шийдвэрээр олборлолт, боловсруулалтыг хүчээр тулган хэрэгжүүлж, өнөөдөр дэлхийн зах зээлийн 60 орчим хувийг дангаараа хангаж, геополитикийн том хөзөр атгаж сууна.

ГХЭ бол нүүрс, алт, зэс, газрын тос шиг “их ухвал их ашиг” логикоор явдаг баялаг биш. Ашиг нь ухахдаа биш, ялгаж салгах, цэвэршүүлэх, цэвэр материал болгох шатанд бий. Нэг тонн хүдэр нь 100-200 доллар бол боловсруулсан нь 10,000+ доллар болох учир хүдэр ухаж зараад бол үндсэндээ ашиггүй шахуу аж. Тиймээс ч ГХЭ бол уул уурхайн гэхээсээ илүү химич, материал судлаач, инженерийн салбар юм. ГХЭ-ийн хувьд “100 химич, материал судлаач нэг том ордтой тэнцүү” гэсэн зүйрлэл ч бий. ГХЭ дээр бол эксковатор биш лаборатори чухал.Газрын ховор элемэнт нь уул уурхайн гэхээсээ хими инженерийн салбар. 

Манай улсын хувьд зөвхөн хүдэр зараад байвал бараг эргээд өрөнд орно, боловсруулалт зайлшгүй хэрэгтэй. Бас дээрээс нь олон инженэр химич материал судлаач бэлдэнэ, гадны хөрөнгө оруулалт ноу хау татах гэх мэт дор хаяж 7-10 жилийн тогтвортой үйл ажиллагаа хэрэгтэй. 4 жилийн циклээ ч бүрэн гүйцээдэггүй манайх шиг улсад нэлээд бэрх чээлэнж. Эцэст нь хэлэхэд, Монголын асуудал нөөцдөө биш. Түүнийг удирдах тэвчээр, мэдлэг, олон нийтэд зөвөөр ойлгуулах, улс төрийн популизмаа орхих чадварт л байгаа юм.

Аанхаа, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Patricia Lovick (176.110.219.20)
    How To Recover Your Bitcoin Without Falling Victim To Scams: A Testimony Experience With Capital Crypto Recover Services, Contact Telegram: @Capitalcryptorecover Dear Everyone, I would like to take a moment to share my positive experience with Capital Crypto Recover Services. Initially, I was unsure if it would be possible to recover my stolen bitcoins. However, with their expertise and professionalism, I was able to fully recover my funds. Unfortunately, many individuals fall victim to scams in the cryptocurrency space, especially those involving fraudulent investment platforms. However, I advise caution, as not all recovery services are legitimate. I personally lost $273,000 worth of Bitcoin from my Binance account due to a deceptive platform. If you have suffered a similar loss, you may be considering crypto recovery, The Capital Crypto Recover is the most knowledgeable and effective Capital Crypto Recovery Services assisted me in recovering my stolen funds within 24 hours, after getting access to my wallet. Their service was not only prompt but also highly professional and effective, and many recovery services may not be trustworthy. Therefore, I highly recommend Capital Crypto Recover to you. i do always research and see reviews about their service, For assistance finding your misplaced cryptocurrency, get in touch with them, They do their jobs quickly and excellently, Stay safe and vigilant in the crypto world. Contact: Recoverycapital@fastservice.com You can reach them via email at Capitalcryptorecover@zohomail.com OR Call/Text Number +1 (336)390-6684
    2025 оны 12 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 3 цаг 11 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 3 цаг 17 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 3 цаг 19 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 3 цаг 21 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 3 цаг 22 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 3 цаг 23 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 3 цаг 25 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 7 цаг 13 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 7 цаг 14 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 7 цаг 15 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 7 цаг 15 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 7 цаг 15 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 7 цаг 16 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 7 цаг 17 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 9 цаг 11 мин Аюулгүй байдал эхний дүрэм 9 цаг 59 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 10 цаг 50 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 10 цаг 53 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 10 цаг 54 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 54 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top